28 Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог

I

Өдөр хоногууд төгсгөл болно;

дэлхий оргүй хоосон болж,

бүх зүйл шинээр төрнө.

Үүнийг сана!

Тодорхойгүй байж болохгүй!

Тэнгэр, газар өнгөрөн одно,

Бурханы үг үгүй болохгүй.

Та нарыг дахиад нэг ятгая:

Дэмий бүү гүйлд! Сэрж, гэмшицгээ,

аврал ойрхон байна!

Бурхан та нарын дунд аль эрт гарч ирсэн.

Тийм ээ, Бурханы дуу хоолой дуулдсан.

Сүнс чуулгануудад айлддаг.

Чихтэй бол чи сонсох ёстой!

Амьд бүхэн хүлээн авах ёстой!

Түүний үгийг идэж, уу,

тэдгээр үгэнд бүү эргэлз.

Түүний үгийг дагаж, анхаардаг бүхэн

агуу ерөөлийг хүлээж авна.


II

Тийм ээ, Бурханы дуу хоолой дуулдсан;

энэ нь өдөр бүр шинэ, сэргэг байдаг.

Чи Бурханыг, Бурхан чамайг хардаг;

Тэр чамтай байнга ярьдаг.

Чи Түүнийг голж, мэдэхгүй хэвээр байна.

Бурханы хоньд дуу хоолойг нь сонсдог,

харин та нар тээнэгэлздэг!

Нүд, сэтгэлийг чинь

Сатан сохолж, зүрх чинь хатуурсан.

Чи Бурханы алдар суут нүүр царайг харж чадахгүй.

Хэчнээн өрөвдөлтэй юм бэ!

Бурханы хоньд дуу хоолойг нь сонсдог.


Бурханы сэнтийн өмнөх долоон Сүнс

дэлхийн өнцөг булан бүрд илгээгддэг.

Чуулгануудад үг хэлүүлэхээр

Бурхан Элчээ илгээнэ.

Бурхан зөвт ба итгэмжит;

хүний зүрх сэтгэлийн гүнийг

шинжилдэг Бурхан билээ.

Сүнс чуулгануудад айлддаг.

Чихтэй бол чи сонсох ёстой!

Амьд бүхэн хүлээн авах ёстой!

Түүний үгийг идэж, уу,

тэдгээр үгэнд бүү эргэлз.

Түүний үгийг дагаж, анхаардаг бүхэн

агуу ерөөлийг хүлээж авна.


III

Бурханы нүүрийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн

шинэ гэрэл, ойлголттой болно.

Түүний үг чам руу ирж,

сүнслэг нүдийг чинь нээх болно.

Чи сүнсний ертөнцийн нууцууд болон

хаанчлал хүмүүсийн дунд байгааг харна.

Зүгээр л хоргодох газар орвол

бүх нигүүлсэл чам дээр ирнэ.

Өлсгөлөн, тахал ч, араатан ч чамд хүрч, хорлохгүй.

Чи Бурхантай хамт явж, Түүнтэй алхан,

хамтдаа алдар луу орох болно.

Сүнс чуулгануудад айлддаг.

Чихтэй бол чи сонсох ёстой!

Амьд бүхэн хүлээн авах ёстой!

Түүний үгийг идэж, уу,

тэдгээр үгэнд бүү эргэлз.

Түүний үгийг дагаж, анхаардаг бүхэн

агуу ерөөлийг хүлээж авна.

Өө, авна аа.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 27 Зүүн зүгээс аянга цахилах үе

Дараах: 29 Төгс Хүчит Бурхан хуйлмал номыг нээсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх