617 Хүнд өгөх Бурханы сануулга

Бурхан зүдэрсэн хүмүүсийг тоос шорооноос өргөж,

даруу байгсдыг өндөрт гаргадаг.


I

Бүхий л орчлонгийн чуулган болоод

бүх үндэстэн, ард түмнийг захирахын тулд

Бурхан бүх талаар мэргэн ухаанаа ашиглана.

Өмнө нь дуулгаваргүй байсан хүмүүс

одоо дуулгавартай байдлаа харуулах ёстой.

Бүгд Түүний дотор, дуулгавартай байх болно.

Хүнд өгөх сануулга, хүнд өгөх сануулга Бурханд бий.


II

Та нар хайрлаж, захирагдан,

амь дотор сүлэлдэх хэрэгтэй.

Бие биеэсээ хүч авч

эв эетэйгээр үйлчилж, хүлцээрэй.

Тэгвэл Сатаны арга заль бүтэлгүйтэж,

чуулган бат бэх болно.

Бурханы төлөвлөгөө энэ маягаар биелнэ.

Хүнд өгөх сануулга, хүнд өгөх сануулга Бурханд бий.


III

Чиг үүрэг нь ялгаатай ч нэг л бие байдаг.

Дор бүрнээ үүргээ биелүүлэн, чадлаараа хичээх ёстой.

Дор бүрнээ гэрэл цацруулан, оч байх учиртай,

амийн төлөвшлийг хай, тэгвэл Бурханы сэтгэл ханана.

Бусад нь ямар ч байж,

юу ч хийлээ гэсэн хамаагүй,

буруу ойлголтыг бүү зөвшөөр,

сүнсээрээ бүү доройт.

Бурханы нүдэнд энэ чинь зохисгүй,

Бурханы нүдэнд энэ чинь үнэ цэнгүй.

Итгэдэг Нэгэн чинь Бурхан биш бил үү?

Харин ямар ч хүн биш шүү.

Хүнд өгөх сануулга, хүнд өгөх сануулга Бурханд бий.

Хүнд өгөх сануулга, хүнд өгөх сануулга Бурханд бий.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 616 Удирдагч, ажилчдын ойлгох ёстой хоёр зарчим

Дараах: 618 Израильчууд шиг үйлчил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх