961 Хүнийг шийтгэх Бурханы өдөр ирэх дөхөж байна
1 Аймшигтай том нүгэл үйлдсэнээсээ болоод олон хүн айн түгшиж, санаа зовдог бөгөөд ганц ч удаа сайн үйл үйлдээгүйгээсээ болж олон хүн өөрсдөөсөө ичдэг. Гэсэн ч нүглээсээ ичих нь байтугай, муу байснаа улам дордож, Миний зан чанарыг туршихын тулд хараахан ил болоогүй байсан бузар дүрийг нь нуусан багаа бүрэн хуу татдаг хүмүүс ч бас олон бий. Би аливаа нэг хүний үйлдлийг тоодог ч үгүй, анхаардаг ч үгүй. Харин ч мэдээлэл цуглуулах ч бай, газар нутгаар аялах ч бай, эсвэл Өөрийн сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийх ч бай хамаагүй, Би Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол цаг үед Би хүмүүсийн дундах ажлаа ганц ч хором оройтолгүй, эсвэл эртдэлгүйгээр анх төлөвлөж байснаараа төвөггүй, шуурхай явуулдаг.
2 Гэхдээ Миний ажлын алхам бүрд зарим хүн хөсөр хаягддаг, учир нь Би тэдний долигонуур занг болон хуурамч дүр эсгэдэг боол шиг дүр төрхийг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс, санаатай ч бай, санаандгүй ч бай хаягдах нь гарцаагүй. Товчхондоо, Би Өөрийнхөө үзэн яддаг бүх хүнийг Өөрөөсөө хол байлгана. Миний гэрт үлдсэн хорон муу хүмүүсийг Би хэлтрүүлэхгүй гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас тэр бүх жигшүүртэй сүнсийг Өөрийн гэрээс хөөн явуулах гэж Би яардаггүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс шинэчлэн найруулав