958 Бурханы үйлдлийн зарчим өөрчлөгддөггүй

1 Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дундаас юм, хүн, амьд зүйл бүртэй харьцаж, хандаж, удирдаж, эрхэлж, захирахдаа махруу, хариуцлагатай байдаг бөгөөд Тэр үүнд хэзээ ч хайхрамжгүй байгаагүй. Сайн хүмүүст Тэр нигүүлсэнгүй, сайхан ханддаг; хорон муу хүмүүст Тэр энэрэлгүй шийтгэл ноогдуулдаг; Тэр, өөр өөр цаг үед, хүний ертөнцийн өөр өөр шаардлагын дагуу, янз бүрийн амьд зүйлд, цаг тухайд нь, тохирох зохицуулалтыг тогтмол хийдэг, тэгснээр энэхүү янз бүрийн амьд зүйл, гүйцэтгэх үүргийнхээ дагуу, эмх цэгцтэйгээр дахин төрлийг олж, материаллаг ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд системтэйгээр шилждэг. Сүнсний ертөнцөд ч бай, материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлддэг зарчим өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг харж чаддаг эсэхээс чинь үл хамааран зарчим нь өөрчлөгддөггүй. Бүх зүйлд хандах хандлагадаа, бүх зүйлийг зохицуулахдаа Бурхан хаа сайгүй нэгэн адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй.

2 Бурхан үл итгэгчдийн дундаас харьцангуй зөв зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж, шашин бүрийн биеэ зөв авч явдаг, мууг хийдэггүй хүмүүст боломж олгож, Бурханы удирддаг бүх зүйлд үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрнө. Үүний адилаар, Бурханыг дагадаг хүмүүс, Өөрийнх нь сонгосон хүмүүсийн дундаас Бурхан энэхүү зарчмынхаа дагуу ямар ч хүнийг ялгаварлан гадуурхдаггүй. Өөрийг нь чин сэтгэлээсээ дагаж чаддаг хүн бүхэнд Тэр сайн ханддаг, Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг Тэр хайрладаг. Үл итгэгчид, итгэл бишрэлтэй янз бүрийн хүмүүс, Бурханы сонгосон хүмүүс гээд энэ хэдэн төрлийн хүмүүст Түүний хайрладаг зүйл нь өөр өөр байдаг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 957 Хүн үнэхээр гэмшинэ гэж Бурхан найддаг

Дараах: 959 Бурханы зан чанарыг хилэгнүүлэхийн үр дагавар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх