885 Хүнийг аврах ажлынх нь ар дахь Бурханы чин санаа зорилго

1 Эцсийн өдрүүдийн ажлын энэ үе шатанд хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулах ганцхан хандлага баримталдаггүй, гэхдээ бас үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр үе шатных нь дагуу, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг өөр өөр арга замаар хангадаг. Тэр хүний төлөө олон зүйл хийж, асар их төлөөс төлдөг; хүн эдгээр зүйлийг, эсвэл энэхүү төлөөсийг огт ухамсарладаггүй.

2 Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр бүх хугацаанд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог.

3 Хүн дээр ажиллахдаа Бурханы ашигладаг эдгээр арга барил нь, хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэдэнд өдий хүртэл амьдрах боломж олгосныг хүнд ойлгуулах гэсэн байнгын хүчин чармайлт билээ; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм.

4 Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажилд болон Түүний үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 884 Бурханы хайр хамгийн бодитой

Дараах: 886 Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх