188 Бурханы газар дээрх цор ганц хүсэл
Энэ удаа Бурхан урилгаар,
хүний нөхцөл байдлаас шалтгаалан
хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангахаар
махбодод ирж байна.
I
Ямар ч хэв чанар, хүмүүжилтэй байсан,
хүн бүрд Бурханы үгийг харуулж,
үүнээс Бурханы оршин тогтнол,
илрэлийг харуулж,
Бурханы төгс болголтыг
хүн бүрд хүртээхээр Тэр ирж байна.
Хүн үзэл бодлоо өөрчилнө гэж
Бурхан найддаг.
Ингэснээр Бурханы жинхэнэ төрх,
хүний зүрхний гүнд бат бэх тогтоно.
Энэ бол Бурханы газар дээрх цор ганц хүсэл.
II
Хүний уг чанар нь агуу,
мөн чанар нь дорд муу байсан ч,
өнгөрсөнд юу ч хийсэн бай,
Бурхан үүнийг анхаарахгүй.
Хүний зүрх сэтгэл дэх Бурханы дүр төрх
шинэчлэгдэнэ гэж Тэр найддаг.
Хүн үзэл бодлоо өөрчилнө гэж Бурхан найддаг.
Ингэснээр Бурханы жинхэнэ төрх,
хүний зүрхний гүнд бат бэх тогтоно.
Энэ бол Бурханы газар дээрх цор ганц хүсэл.
III
Хүн төрөлхтний мөн чанарыг хүмүүс мэдээд,
үзэл бодлоо өөрчилж,
Бурханыг гүн гүнзгий үгүйлж,
мөнхийн холбоотой байна гэж
Бурхан найддаг.
Энэ нь хүнээс Бурханы хүсдэг бүх зүйл мөн.
Хүн үзэл бодлоо өөрчилнө гэж
Бурхан найддаг.
Ингэснээр Бурханы жинхэнэ төрх,
хүний зүрхний гүнд бат бэх тогтоно.
Энэ бол Бурханы газар дээрх цор ганц хүсэл.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7”-оос шинэчлэн найруулав