294 Бурханы өршөөлийн ачаар хүн өнөөг хүртэл амьд үлдсэн
1 Хүмүүс Миний үйлсээс ганцыг нь ч харсан удаагүй, Миний айлдваруудын нэгийг нь ч сонссон удаагүй. Тэр харсан байлаа ч гэсэн юу олж илрүүлэх байсан бэ? Миний ярихыг сонссон ч юу ойлгох байсан бэ? Дэлхий даяар хүн бүр Миний өршөөл, Миний хайр энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; тэд бүгд Миний сэнтийн өмнө захирагдах үед ч Би тэдэнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу?
2 Маш олон хүн гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, маш олон хүн шалгалтаа гашуунаар тэмцэн туулж байна. Иов итгэлтэй байсан, гэсэн ч тэр өөртөө гарах гарц хайж байгаагүй гэж үү? Миний ардууд хэдийгээр шалгалтад бат зогсож чадах боловч чанга хэлэлгүйгээр зүрх сэтгэлдээ итгэдэг хүн бий юу? Хүмүүс зүрх сэтгэлдээ эргэлзэх зуураа өөрсдийн итгэлийг амаараа л хэлдэг биш гэж үү? Шалгалтад бат зогсож, шалгагдах үедээ үнэхээр дуулгавартай байсан нэг ч хүн үгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүн Миний дүрэлзсэн харцан дор нуран унах байсан, учир нь Би хүмүүсээс юу ч хүсдэггүй билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав