763 Бодит амьдрал дээр Бурханы хайрыг амсах ёстой

1 Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдал руу гүн орж, бодит амьдралд гүн орж Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг, мөн хүмүүсийн бохир зүйлийг нь хаяулж, тэдэнд байдаг, Бурханы хүслийг хангаж чадахгүй зүйлсийг нь цэвэршүүлэхийн төлөө Бурхан бүхнийг хийдэг гэдгийг харах ёстой.

2 Бурхан үг ашиглаж хүнийг хангадаг; хүмүүсээр туулуулах гэж бодит амьдралын нөхцөл байдлыг бий болгодог. Хэрвээ Бурханы үг чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж байгааг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжийг олж, Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, төөрч будилдаггүй бол бодит амьдрал дээр замтай болж, Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгах болно.

3 Бурханыг сэтгэл хангалуун болгох үед Бурхан чамайг дотроос чинь удирдан чиглүүлж, Бурхан чамайг онцгойлон ерөөхөд чамд баяр хөөр төрнө: Бурханыг сэтгэл хангалуун болгосондоо чи тун их баярлан бахдаж, дотор чинь үлэмж цэлмэсэн санагдаж зүрх, сэтгэлдээ хиргүй тунгалаг, амар амгалан болж, мөс чанар чинь тайвширч, буруушаалтаас ангид болж, ах, эгч нараа хараад чамд таатай санагдана. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ л Бурханыг үнэхээр таашааж байгаа хэрэг билээ. Хүмүүс туршлагаар дамжуулан Бурханы хайрыг эдэлдэг: Бэрхшээлийг туулж, үнэнийг хэрэгжүүлж туршлагажсанаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Хэрвээ чи үргэлж ийм маягаар үнэнийг хэрэгжүүлбэл аажмаар Бурханы олон ажлын талаар тодорхой мэдлэгтэй болох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг болор мэт тунгалаг болохыг мэдэрнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 762 Чи Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй

Дараах: 764 Бурханыг хайрлахын тулд хайр татам байдлыг нь мэдрэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх