33 Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ

I

Нижигнэх дуу орчлонг донсолгоно,

зайлж амжилгүй хүмүүс дүлийрнэ.

Зарим нь хөнөөгдөж, устаж, зарим нь шүүгдэнэ.

Ийм дүр зургийг хэн ч харж байгаагүй.

Сонс, аянгын хамт уйлаан гарч байгааг.

Үхэгсдийн орон, тамаас энэ чимээ гарч байна.

Бурханы шүүсэн хүмүүсийн уйлаан,

тэрслүү хөвгүүдийн дуу хадаж байна.

Бурханы хэлсэн үгийг сонсдоггүй хүмүүс,

Бурханы үгийг үл хэрэгжүүлэгсэд

Бурханы уур хилэнгээр хараагдаж,

хатуу чанд шүүлт амсдаг.

Бурханы дуу хоолой бол шүүлт, уур хилэн,

хэнийг ч өршөөж, хэнийг ч хэлтрүүлдэггүй,

учир нь Тэр хилэгнэн дүрэлзэж,

цэвэрлэн сөнөөгч зөвт Бурхан Өөрөө.

Түүнд нууцлаг юм, сэтгэл хөдлөл гэж үгүй,

бүгд нээлттэй, зөвт, шударга билээ.

Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ.


II

Ууган хөвгүүд нь Өөртэй нь хамт сэнтийд заларч,

бүх үндэстэн, ард түмнийг захирдаг тул

зөв шударга бус хүмүүс, зүйлсийг

Бурхан шүүж эхэлж байна.

Бурхан тэднийг нэг нэгээр нь шинжилж,

юу ч алдалгүй бүгдийг илчилнэ.

Түүний шүүлт юуг ч нуун дарагдуулахгүй

ил тодоор, бүрэн илчлэгдлээ.

Бурхан хүслээс нь зөрсөн бүхнийг хаяж,

сөнөөж, ёроолгүй нүхэнд шатаана.

Бурхан ийм зөвт, шулуун шударга.

Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй,

Тэр бүгдийг захирдаг.

Бурханы дуу хоолой бол шүүлт, уур хилэн,

хэнийг ч өршөөж, хэнийг ч хэлтрүүлдэггүй,

учир нь Тэр хилэгнэн дүрэлзэж,

цэвэрлэн сөнөөгч зөвт Бурхан Өөрөө.

Түүнд нууцлаг юм, сэтгэл хөдлөл гэж үгүй,

бүгд нээлттэй, зөвт, шударга билээ.

Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ.

Бурханы дуу хоолой бол шүүлт, уур хилэн,

хэнийг ч өршөөж, хэнийг ч хэлтрүүлдэггүй,

учир нь Тэр хилэгнэн дүрэлзэж,

цэвэрлэн сөнөөгч зөвт Бурхан Өөрөө.

Түүнд нууцлаг юм, сэтгэл хөдлөл гэж үгүй,

бүгд нээлттэй, зөвт, шударга билээ.

Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ.

Бурханы шүүлт бүрэн илчлэгдлээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 32 Бурхан шүүлтээр бууж ирнэ

Дараах: 34 Бурханы зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртож байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх