Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы шүүлт бидэнд амь өгдөг

I

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, тэсэхийн аргагүй өвтгөн, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан, нүүрээ хийх газаргүй болгож, дагжин чичрүүлж орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдөө хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг маань хүртэл нэг нэгээр нь бидэнд хэлээд, бүх олхиогүй өө сэв маань илчлэгдэж, бүр бүрэн үнэмшсэн мэт бидэнд санагдуулдаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг.

II

Бид бол сатанлаг завхарсан зан чанартай маш эгэл бүлэг хүмүүс, олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс, мөн өтөг бууцнаас Бурханы өргөсөн зүдэрсэн хүмүүс билээ. Бид нэгэнтээ Бурханыг голж, ялласан боловч одоо Түүгээр байлдан дагуулагдсан юм. Бурханаас бид амь болон мөнх амийн замыг хүлээн авсан билээ. Бид газар дэлхий дээр хаа ч байж, ямар ч хяхалт хавчлага, гай гамшгийг тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй юм. Учир нь Тэр бол бидний Бүтээгч, бас цорын ганц золин аврал маань билээ! Бурханы хайр булгийн ус мэт урсаж, чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайн, Бурханы илрэлтийг хүлээдэг бүх хүнд өгөгддөг. Эцэс төгсгөлгүй ээлжлэн хувьсалтаар сар нарыг дагадгийн яг адилаар, Бурханы ажил ч мөн хэзээ ч дуусалгүй чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы мөрийг дагаж, шүүлт, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр явагддаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханы ажил санаанд багташгүй

Дараах:Төгс Хүчит Бурхан Хятадад бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог

Холбогдох агуулга

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа

    Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг  Бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн. Адам Бурхан…

  • Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ

    Ⅰ Залбирахдаа зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван, чин үнэнч байх ёстой. Бурханд залбирахдаа үнэхээр ярилц. Чихэнд таатай үгээр Бурханыг битгий …