257 Бурханы сэтгэл хараахан тайтгараагүй

I

Махан биеийн завхралын гашууныг би бүрэн амсаад, Сатаныг улам бүр жигшин, үзэн яддаг болсон.

Бурханы үг намайг хатуугаар илчилж, шүүдэг, одоо би завхралынхаа үнэнийг тодорхой хардаг.

Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг хүлээн авснаар би ариусдаг, үнэнийг олж авах нь амьтай байна гэсэн үг гэдгийг дараа нь л мэддэг.

Хүнийг аврах Бурханы ажлын амаргүйг би хардаг. Мөс чанар, эрүүл ухаанаар би Бурханыг дуулгавартай дагах ёстой.

Өөрийн ажлыг хийхдээ Бурхан доромжлол амсдаг, Өөрийг нь хайрладаг бүлэг хүмүүсийг олж авахын тулд үүнийг хийдэг.

Сэтгэлдээ би гэмшин, өөрийгөө зэмлэдэг; Бурханы хайрыг хариулахгүй бол би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй.

Хүний гэмшихийг Бурхан хүлээж байна. Би доройтож, хий хоосон амьдралаар амьдарч болохгүй.

Үнэнийг олж авч, хүний төрхийг амьдран харуулаагүй би ийм амархан бууж өгч яахан болох билээ?


II

Бурханы ажил төгсөж байхад зан чанар минь төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр.

Үнэний бодит байдалгүйгээр би бат зогсож яахан чадах билээ? Яавал Бурханы санааг амрааж, итгэлийг нь олох вэ?

Бурханы шаарддаг зүйлээс би дэндүү хол байна, үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханыг яаж хангалуун байлгах юм бэ?

Бурханы сэтгэл тайвшрах болоогүй, сайхан сэтгэлийг нь хариулахын тулд би Бурханы төлөө амьдрах ёстой.

Бурханы сэтгэлийг хангахын тулд би ямар ч шаналлыг туулахад бэлэн.

Бурханы урмыг хугалбал би насан туршдаа харамсаж, Түүнтэй уулзах нэр нүүргүй болно.

Хүний хувиар би бүх чадлаа дайчлах ёстой, Бурханд дуулгаваргүй байж, Түүнийг шаналгадгаа болих ёстой.

Зөвт байдал руу эргэж, Бурханыг мөнхөд хайрлан, Түүнд үнэнч баймаар байна; үнэнтэй байснаар л би хүн гэж дуудуулах үнэ цэнтэй.

Өмнөх: 256 Алдсан авралыг яаж ахин олж авах билээ

Дараах: 258 Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх