1005 Хүнд тавих Бурханы эцсийн шаардлага

I

Хэрвээ чи үйлчлэл үзүүлэгч бол,

идэвхгүй, хааш яаш байлгүй,

үнэнчээр Надад үйлчилж чадах уу?

Би хэзээ ч чамайг таашаахгүйг мэдвэл,

чи үлдэж, насаараа үйлчилж чадах уу?

Хэчнээн хичээвч Би хүйтэн хандсаар байвал

чи Миний төлөө нэр алдаргүй ажилласаар байх уу?

Миний төлөө зарим зүйлээ зориулсан ч

ялихгүй шаардлага чинь биелэхгүй бол

урам чинь хугарч,

Намайг ууртайгаар буруутгах уу?

Надад үргэлж үнэнч, хайртай байсан ч

чи өвчин зовлон, амьдралын гачигдал амсаж,

найзууд чинь чамайг орхин, гэр бүл чинь холдож,

өөр азгүйдэл тохиовол

үнэнч байдал, хайр чинь хэвээр байх уу?


II

Төсөөлдөг зүйл чинь

Миний хийдэгтэй тохирохгүй байвал

ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ?

Хэрэв чи найдаж байсан зүйлээ

Надаас хэзээ ч хүлээн авахгүй бол,

Миний дагагч хэвээр үргэлжлүүлж чадах уу?

Хэрэв чи Миний ажлын ач холбогдол,

зорилгыг хэзээ ч ойлгоогүй бол,

Намайг шүүлгүй, дуулгавартай дагаж чадах уу?

Хүнтэй хамт байхдаа Миний хийсэн бүх ажлыг,

Миний бүх үгийг, бас хэлсэн зүйлийг

чи нандигнаж чадах уу?

Юу ч хүлээн авахгүй байсан ч

Миний үнэнч дагагч байж,

бүх амьдралдаа Миний төлөө зовж чадах уу?

Амьд үлдэх ирээдүйн замдаа бэлдэлгүй,

бодож, төлөвлөхгүйгээр чи явж чадах уу?

Миний төлөө чи үүнийг хийж чадах уу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1004 Өөрийн дагагчдадаа тавих Бурханы шаардлагууд

Дараах: 1006 Бурхан хүнийг төгс болгох дөрвөн нөхцөл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх