969 Бурханы мөн чанар аминч бус билээ

1 Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан!

2 Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй.

3 Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 968 Бурханы зан чанар ариун, өө сэвгүй билээ

Дараах: 970 Бурханы ариун мөн чанарыг ойлгох нь тун чухал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх