134 Бурханы мөн чанар хувиршгүй

I

Бурханы зан чанар ба мөн чанар хувиршгүй.

Түүний нэр, ажил солигдох нь

мөн чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш.


Чи Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл,

зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө

Тэр яаж дуусгаж чадах байсан бэ?

Чи Бурхан хувиршгүйг мэддэг ч,

Бурхан үргэлж шинэ,

хэзээ ч хуучирдаггүйг мэдэх үү?


Хэрэв Тэр өөрчлөгдөж чадахгүй бол

яаж өнөөг хүртэл хүнийг удирдсан бэ?

Хоёр эрин үеийн ажлыг хэрхэн хийсэн бэ?

Түүний ажил үргэлж урагшилж,

төрөлх зан чанар нь

бүх хүн төрөлхтөнд аажмаар илчлэгдсэн.


Бурханы зан чанар ба мөн чанар хувиршгүй.

Түүний нэр, ажил солигдох нь

мөн чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байна,

хэзээ ч, хэзээ ч өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөхгүй.


II

Бурханы зан чанар эхэндээ хүнээс нуугдмал байсан.

Түүний талаар хүн огт мэддэггүй байсан.

Тиймээс Бурхан ажлаа ашиглан зан чанараа илчилдэг.

Гэхдээ энэ нь эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш.


Бурханы хүсэл өөрчлөгддөг гэснээс болж

энэ нь өөрчлөгддөггүй.

Харин, алхам алхмаар илчлэгддэг тул

хүн Түүнийг мэдэж болно.

Гэхдээ энэ нь, Бурханы зан чанар төрөлхийн биш,

эрин үеүдэд өөрчлөгдсөн гэдгийг нотлохгүй.


Бурханы зан чанар ба мөн чанар хувиршгүй.

Түүний нэр, ажил солигдох нь

мөн чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байна,

хэзээ ч, хэзээ ч өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөхгүй.


III

Нэг эрин үе зан чанарыг нь

бүхэлд нь илэрхийлж чадахгүй тул

Бурхан юу болохоо эрин үеийн дагуу хүнд илчилдэг.

“Бурхан үргэлж шинэ,

хэзээ ч хуучирдаггүй” гэдэг нь Түүний ажлыг хэлдэг.

“Бурхан хувиршгүй” гэдэг нь

Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг.


Зургаан мянган жилийн ажлыг

ганц зүйлд хамааруулж,

үхмэл үгээр хязгаарлаж болохгүй.

Энэ бол хүний тэнэглэл.

Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш,

Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй.


Бурханы зан чанар ба мөн чанар хувиршгүй.

Түүний нэр, ажил солигдох нь

мөн чанар нь өөрчлөгдсөн гэсэн үг биш.

Өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байна,

хэзээ ч, хэзээ ч өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөхгүй.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 133 Бурхан эрин үе болгонд шинэ ажил хийдэг

Дараах: 135 Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх