141 Ажлынх нь үе шат бүрд Бурханы зан чанар харагддаг

I

Хуулийн эрин үеийн турш

хүнийг чиглүүлэх ажил

Еховагийн нэр дор хийгдсэн;

ажлын эхний үе шат энд эхэлсэн.

Энэ үе шатны ажил нь

сүм, тахилын ширээ барих,

хуулиар Израилийн ард түмнийг чиглүүлж,

тэдний дунд ажиллахаас бүрдсэн.

Түүний ажил Израилаас өргөжиж,

Ехова бол тэнгэр, газар

бүх зүйлийг бүтээсэн Бурхан гэдгийг

хожмын үеийнхэн мэдэж авсан.

Израилийн ард түмнээр дамжуулан

Тэр ажлаа түгээж,

Өөрийн ажлаа гадагш тэлж,

тэднээс цааш, гадагшаа түгээсэн.

Энэ бол Хуулийн эрин үеийн Бурханы ажил.

Эрин үе бүрд хийдэг ажлаас нь

Бурханы зан чанар харагддаг.

Шинэ эрин үеийн хамтаар Түүний нэр,

хийдэг ажил өөрчлөгдөж, шинэчлэгддэг.


II

Нигүүлслийн эрин үеийн турш

Бурханы нэр Есүс байсан.

Бурхан хайр, энэрэл дүүрэн

авралын Бурхан байсан.

Энэ үе шатанд Бурхан хүнтэй хамт,

Түүний хайр, Түүний энэрэл,

Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байжээ.

Есүсийн нэр болон

Түүний байгааг хүлээн авснаар л

хүн амар амгалан, баяр хөөр, Түүний ерөөл,

Түүний аврал, асар их нигүүлслийг олж авсан.

Есүсийн цовдлолоор дамжуулан

Түүнийг дагасан бүх хүн аврал хүлээн авч,

өөрсдийн нүглийг уучлуулсан.

Эрин үе бүрд хийдэг ажлаас нь

Бурханы зан чанар харагддаг.

Шинэ эрин үеийн хамтаар Түүний нэр,

хийдэг ажил өөрчлөгдөж, шинэчлэгддэг.


III

Эцсийн өдрүүдэд, Түүний нэр бол Төгс Хүчит,

Хүнийг замчилж, байлдан дагуулж, олж авч,

эцэст нь эрин үеийг төгсгөхөд

хүч чадлаа ашигладаг Төгс Хүчит Бурхан билээ.

Түүний ажлын үе шат бүрд

Бурханы зан чанар харагддаг.

Эрин үе бүрд хийдэг ажлаас нь

Бурханы зан чанар харагддаг.

Шинэ эрин үеийн хамтаар Түүний нэр,

хийдэг ажил өөрчлөгдөж, шинэчлэгддэг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 140 Бурхан өөр өөр эрин үеийг төлөөлөхөөр өөр өөр нэр авдаг

Дараах: 142 Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэж хэлж чи зүрхлэх үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх