968 Бурханы зан чанар ариун, өө сэвгүй билээ

1 Тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан.

2 Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ.

3 Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 967 Бурханы мөн чанар ариун байдаг

Дараах: 969 Бурханы мөн чанар аминч бус билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх