904 Бурханы эрх мэдэл бол ялгамж чанарынх нь бэлгэ тэмдэг

1 Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй.

2 Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. “Эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 903 Бурханы эрх мэдэл цор ганц

Дараах: 905 Бурханы эрх мэдлийг мэдэх зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх