966 Бурхан хүн бүрд зөвт ханддаг

I

Хэрвээ энэ нь Бурханыг хэрхэн эрэн хайж,

Түүнд яаж хандах талаарх асуулт бол

хандлага чинь л хамгийн чухал.

Бурханыг үл тоон,

ухаан санааныхаа мухарт орхиж болохгүй.

Итгэдэг Бурханаа үргэлж амьд, жинхэнэ Бурхан гэж бод.

Тэр гурав дахь тэнгэрт зүгээр суугаагүй.

Тэр үргэлж ажиглан, хүн бүрийн хийдэг зүйлийг,

хүн бүрийн зүрх сэтгэл, үг, үйл хэрэг бүрийг,

үүргээ хэрхэн биелүүлж,

Бурханд хэрхэн хандахыг нь хардаг.

Бурханд өөрийгөө өгдөг ч бай, үгүй ч бай,

бодол, үйлдлийг чинь Тэр мэддэг.

Бурханд хандах хандлага, зан аашаар чинь

чамайг гэх Түүний бодол санаа, хандлага

өөрчлөгдөж байдаг.


II

Бурхан хүн бүрд зөв шударгаар ханддаг.

Хүнийг байлдан дагуулах, аврах нь

Түүнд хамаатай зүйлс юм.

Хүн бүрд Тэр нухацтай ханддаг,

хэзээ ч тэднийг

тэжээвэр амьтан юм уу тоглоом шиг үздэггүй.

Бурханы хайр нь эрхлүүлдэг хайр биш.

Түүний өршөөл өөгшүүлдэггүйг чи мэдэх болно.

Тэр бүх амийг энхрийлэн, хүндэтгэдэг.

Түүний өршөөл, хүлээцтэй байдал, хүлээлт дагуулдаг.

Тэдгээр нь хүмүүс амьд үлдэхэд хэрэгтэй зүйл билээ.

Бурхан амьд, Бурхан үнэхээр оршдог.

Хүнд хандах Түүний хандлага нь зарчимтай.

Энэ нь хүний өөрчлөлтөд уян хатан байдаг.

Түүний зүрх сэтгэл цаг хугацаа, нөхцөл байдал,

хүн нэг бүрийн хандлагатай хамт хувирдаг.

Бурханы мөн чанар хувирахгүйг чи

тодорхой мэдэх ёстой.

Гэвч Түүний зан чанар,

өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нөхцөлд гарч ирдэг.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 965 Бурханы зөвт зан чанарыг чи үнэхээр мэдэх үү?

Дараах: 967 Бурханы мөн чанар ариун байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх