865 Хүн төрөлхтний завхрал, ёрын муу байдалд Бурхан шаналдаг

1 Бурхан махбод болж, эгэл жирийн, хэвийн хүн болж, хүн төрөлхтний дунд хүмүүстэй мөр зэрэгцэн амьдардаг. Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь—бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаанд тулгуурлан бий болсон. Ийм төрлийн хуулин дор амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй—тэд бүгд үнэнийг эсэргүүцэж, Бурханд дайсагнаж байдаг. Түүний мөн чанар Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар бол зөвт байдал, үнэн, ариун байдал болон эерэг бүх зүйлийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Энэ мөн чанарыг эзэмшээд, ийм хүн төрөлхтний дунд амьдарч байгаа Бурхан зүрх сэтгэлдээ юу мэдэрдэг вэ? Энэ нь шаналлаар дүүрдэггүй гэж үү? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож, ухаарч чадахгүй зүйл юм.

2 Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, амсаж байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, ёрын муу, үнэний эсрэг тэрсэлж, сөрөх явдал байдаг. Хүмүүсээс гардаг бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзарсан хүмүүсийнхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан бие махбодтой болох үед, Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах хүн нэг ч олдохгүй. Хүмүүсийн хэлэлцдэг, хайрладаг, эрэлхийлж, хүсэн эгээрдэг зүйлс нь бүгд нүгэлтэй хамаатай, муу чиг хандлагатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед энэ нь Түүний зүрх рүү хутга шааж байгаа мэт байдаггүй гэж үү? Эдгээр зүйлтэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарал олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс тэрслүү зан, ёрын муугаар дүүрсэн хүмүүс юм—тиймд Түүний зүрх сэтгэл зовж шаналахгүй байж яаж чадах билээ?

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 864 Бурханы туулдаг асар их шаналал юу вэ?

Дараах: 866 Есүс дахин амилсныхаа дараа харагдсаны утга учир

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх