Бурхан бол эхлэл ба төгсгөл
Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Бурхан бол Тариалагч ба Хураагч
I
Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг нээх зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэр хуучин эрин үеийг мөн нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг явуулдаг нь Тэр Өөрөө юм, иймээс өмнөх эрин үеийг төгсгөдөг нь Тэр Өөрөө байх учиртай. Энэ бол, Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед энэ нь, Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйн баталгаа юм.
II
Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал болон шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс шинэчлэн найруулав