693 Эцэст нь Бурхан үнэнтэй хүмүүсийг олж авдаг

1 Эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүс ямар хүмүүс вэ? Тэд бол хэдэн мянган жилийн турш Сатаны завхралыг туулж, маш гүнзгий завхарсан болохоор хүний төрхтэй байхаа больсон хүмүүс юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, илчлэлтийг туулж, байлдан дагуулагдсаныхаа дараа тэд Бурханы үгэн дотроос үнэнийг олж авч, чин сэтгэлээсээ Бурханд үнэмшдэг; Бурханы талаарх ойлголтод хүрч, Бурханыг туйлын дуулгавартай дагаж, Түүний хүслийг хангалуун байлгаж чаддаг. Эцсийн эцэст, Бурханы удирдлагын төлөвлөгөөгөөр олж авдаг бүлэг хүмүүс нь ийм хүмүүс байх болно. Бурханы хүслийг хангаж чаддаг хүмүүс нь Сатаны завхралд хэзээ ч өртөөгүй, эсвэл эцэстээ аврагддаг хүмүүс юм гэж чи хэлэх үү? Бүхий л удирдлагын төлөвлөгөөний явцад олж авдаг хүмүүс нь Бурханы хүслийг ойлгож чаддаг, Бурханаас үнэнийг авч, Бурханы шаарддаг амь болон хүний төрхийг эзэмдэг хүмүүс билээ.

2 Хүмүүс анх бүтээгдэх үедээ ердөө л хүн шиг харагддаг, мөн амьтай байлаа. Гэвч, Бурханы шаарддаг, олж аваасай гэж хүсдэг хүний төрх тэдний дотор байгаагүй юм. Эцэст нь олж авах бүлэг хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс бөгөөд тэд бас Бурханы шаарддаг, Түүний таашаадаг, Түүнийг хангалуун байлгадаг хүмүүс юм. Хэдэн мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд, Бурханы усалгаанаас гарсан, Сатантай хийсэн дайны тусламжтайгаар Бурханы хангасан бүр их зүйлийг энэ хүмүүс олж авсан билээ. Энэ бүлгийн хүмүүс нь анх Бурханы бүтээсэн хүмүүсээс дээр байдаг; хэдийгээр тэд завхралд өртсөн ч энэ нь гарцаагүй зүйл бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөний цар хүрээнд багтдаг асуудал юм. Энэ нь, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг төдийгүй Бурханы зохицуулж, төлөвлөж, биелүүлсэн бүхэн хамгийн агуу гэдэг баримтыг хангалттай харуулдаг.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 692 Шалгалтад хандах хүний хандлага

Дараах: 694 Шүүлт, гэсгээлтийн талаарх Петрийн ойлголт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх