825 Бурхан хүнд гэрчлэлд зогсохыг л захидаг

1 Би та нарын төлөө санаа зовсоор байна: Өөрөө амьдралаа мэдэг гээд орхисон бол хүмүүс өнөөдрийнхөөсөө дээр байх байсан уу, эсвэл өнөөдрийнхтэй адилхан байх байсан уу? Та нар нялхамсуу биеийн хэмжээндээ сэтгэл зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүс шиг байж, цаг үргэлж ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын харуулдаг зүйл чинь эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийн дүрсгүйтдэг зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин байдал юм. Та нарт бас бүгдэд нь байдаг сул тал, та нарын нийтлэг эмгэг болох уг чанараа та нар мэдэх ёстой. Өнөөдөр Би та нараас Миний төлөөх гэрчлэлдээ бат зогсохыг л шаарддаг. Ямар ч нөхцөлд хуучин эмгэгээ дахин бүү сэдрээ. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх явдал юм—энэ нь Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлийг Мариа хүлээн зөвшөөрч, итгээд дуулгавартай дагасантай адилаар та нар Миний үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ нь л ариун явдал гэж тооцогддог.

2 Та нар Миний үгийг хамгийн их сонсдог хүмүүс учраас Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Би үнэ цэнтэй бүх эзэмшлээ та нарт өгч, та нарт бүхнийг хайрласан атал байр суурь чинь Израилийн ард түмнийхээс асар өөр; эгээ л тэнгэр газар мэт ялгаатай байдаг. Гэсэн ч тэдэнтэй харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авсан; тэд Миний илрэлтийг цөхрөн хүлээж байхад та нар Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөн, Миний баялгийг эдэлдэг. Ийм ялгаатай байж та нар хашхирч, Надтай маргалдаж, эд хөрөнгө булаалдах ямар эрхтэй юм бэ? Та нар ихийг олж авсан бус уу? Би та нарт маш ихийг өгсөн боловч хариуд нь Надад өгч байгаа зүйл чинь зүрх шимшрүүлсэн уй гашуу, зовнил болон номхоршгүй эгдүүцэл, дургүйцэл байдаг. Та нар маш зэвүүн атлаа бас өрөвдөлтэй тул Өөрийн бүх дургүйцлийг дарж, та нарт ахин дахин эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт Надад байхгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 824 Байлдан дагуулагдсаны дараа хүнд байх ёстой эрүүл ухаан

Дараах: 826 Бурханд гэрчлэл хийх нь итгэгч чиний үүрэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх