1013 Хорон муу хүмүүсийг Бурхан авардаггүй

I

Улаан лууны улсад Бурхан

хүний санаанд багтамгүй

ажлын үе шатыг хэрэгжүүлсэн,

үүнээс болж тэд салхинд ганхсан.

Үүний дараа олон хүн салхины аясаар

чимээгүй туугдан одсон.

Энэ бол Бурханы цэвэрлэх “үтрэмийн талбай”,

энэ бол Түүний хүсэж, төлөвлөсөн зүйл.


Учир нь Бурханыг ажиллаж байхад

олон хорон муу хүн

шургаж орсон ч Тэр тэднийг хөөх гэж яараагүй.

Цаг нь болоход Тэр тэднийг тараан сарниулна.

Үүний дараа л Бурхан амийн ундарга болж,

Өөрийг нь хайрладаг хүмүүст инжир модны жимс,

сараана цэцгийн үнэр авах боломж олгоно.


Бурханы олж авах зүйл элс биш,

шижир алт гэдгийг мэдэх хэрэгтэй.

Тиймээс хорон муу хүнийг

Бурханы гэрт байлгахыг яаж зөвшөөрөх вэ?


II

Сатаны оршин суудаг газар нь

шижир алт үлдээгүй, шороогоор дүүрэн нутаг.

Энэ байдалтай тулгараад

Бурхан ажлын ийм үе шатыг гүйцэтгэдэг.

Диваажинд нь шимэгч болохыг

Бурхан үнэгэнд яахан зөвшөөрөх билээ?

Тэднийг зайлуулахын тулд Тэр

боломжтой бүх аргыг ашигладаг.


Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө

яахыг нь хэн ч мэдэхгүй.

Энэ завшааныг ашиглан

Тэр хорон хүмүүсийг хөөдөг тул

тэд дэргэдээс нь холдохоос өөр аргагүй болно.

Хорон хүмүүст Бурхан

ингэж ханддагийг мэдэгтүн.


Бурханы олж авах зүйл элс биш,

шижир алт гэдгийг мэдэх хэрэгтэй.

Тиймээс хорон муу хүнийг

Бурханы гэрт байлгахыг яаж зөвшөөрөх вэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 1012 Итгэгчид үл итгэгчидтэй ердөө нийцдэггүй

Дараах: 1014 Хаанчлалын гоо үзэсгэлэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх