530 Хүний цэвдэг сэтгэл, засаршгүй байдлыг Бурхан жигшдэг

1 Хүний уг чанар өөрчлөгдөлгүй үлддэг. Тэдний зүрх сэтгэлд байгаа зүйл Миний хүслийн дагуу байдаггүй—энэ нь Надад хэрэгтэй зүйл биш. Миний хамгийн их жигшдэг зүйл бол хүний өөрчлөгдөшгүй байдал ба хуучнаа давтах явдал боловч Намайг мэдэхдээ үргэлжлүүлэн бүтэлгүйтэж, Намайг үргэлж хол байлгаж, Миний өмнө хүслийн минь дагуу хэзээ ч үйлдэхгүй, харин нүдэн далдуур Намайг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг хүч юу вэ? Тэдний үнэнч байдал уу? Намайг хайрладаг тэдний хайр уу? Тэд яагаад гэмшиж, шинэ хүн болж чаддаггүй юм бэ? Хүмүүс шавар шавхайгүй газар амьдрахын оронд намаг балчиг дотор амьдрахыг яагаад үргэлж хүсдэг юм бэ? Би тэдэнд зохисгүй хандсан юм гэж үү? Би тэднийг буруу зүг рүү чиглүүлсэн юм гэж үү? Би тэднийг там руу хөтөлж байгаа юм гэж үү?

2 Хүн бүр “там”-д амьдрахад бэлэн байдаг. Тэдний доторх бүх зүйл тамаас ирдэг тул гэрэл ирэхэд нүд нь даруй сохордог. Гэвч хүмүүс үүнийг мэддэггүй, зүгээр л эдгээр “тамын ерөөл”-ийг эдэлдэг. Тэр ч бүү хэл, Би эдгээр эрдэнэсийг нь булаан аваад, өөрсдийг нь “оршин тогтнох үндэсгүй” болгож орхино гэж айсандаа тэд эдгээрийгээ үнэт эрдэнэ мэт цээжиндээ тас тэвэрч байдаг. Хүмүүс Надаас эмээдэг, тийм ч учраас Намайг газар дээр ирэхэд Надаас хол байж, Надад ойртохыг үзэн яддаг, учир нь тэд “өөрсдөдөө төвөг удахыг” хүсдэггүй, харин ч “газар дээрх аз жаргалыг” эдлэхийн тулд гэр бүлийнхээ доторх эв зохицлыг хэвээр хадгалахыг хүсдэг.

3 Намайг хүрэлцэн ирэх мөчөөс эхлээд тэдний гэр бүлийн амар амгалан байдал арилдаг. Би хүний гэр бүлийг бүү хэл, бүх үндэстнийг бут цохихоор зорьдог. Хэн Миний атгаас зугтаж чадах билээ? Ерөөл хүлээн авдаг хүмүүс хүсээгүйнхээ ачаар зугтаж магадгүй юм гэж үү? Гэсгээлт амсдаг хүмүүс айдсынхаа ачаар Миний өрөвдөх сэтгэлийг хүлээн авч магадгүй юм гэж үү? Миний бүх үгээс хүмүүс Миний хүсэл болон үйлдлийг харсан, гэхдээ хэн ер нь бодол санааныхаа хүлээсээс ангижирч чадах билээ? Миний үгэн дотроос, эсвэл Миний үггүйгээр хэн ер нь өөр замыг олж чадах билээ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 529 Бурхан хүлээцтэй гээд өөрийгөө бүү өөгшүүл

Дараах: 531 Хүнийг аврахад маш хэцүү

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх