894 Бурхан хүмүүсийн дунд ирж, тэднийг авардаг
Би өдөр бүр хүн төрөлхтний дунд амьдарч, тэдний дунд хүн төрөлхтөнтэй хамт үйлддэг боловч хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Хэрэв Миний Сүнсний удирдамж байгаагүй бол бүх хүн төрөлхтнөөс хэн энэ эрин үед оршсоор байх байсан бэ? Өмнө нь Би: “Би хүн төрөлхтнийг бүтээж, залж чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг захирсан” гэж хэлсэн; үнэхээр тийм байгаагүй гэж үү? Эдгээр зүйлийг туулсан туршлага чинь хангалтгүй байх боломжтой юу? “Үйлчлэл үзүүлэгч” гэх ердийн нэг үгийг ухан ойлгоход бүх амьдрал чинь шаардагдана. Бодит туршлагагүйгээр хүн хэзээ ч Намайг мэдэж авахгүй, хэзээ ч Миний үгээр дамжуулан Намайг мэдэж авч чадахгүй. Гэхдээ өнөөдөр Би та нарын дунд биечлэн ирсэн—энэ нь та нарын ойлголтод илүү их ашиг тустай байх бус уу? Бие махбодтой болсон Би бас та нарын төлөөх аврал биш гэж үү? Хэрэв Би хүн төрөлхтний дунд Өөрийн үнэн биеэр бууж ирээгүй бол бүхий л хүн төрөлхтөн аль эрт үзэлд баригдчихсан, өөрөөр хэлбэл, Сатаны эзэмшил болчихсон байх байсан, учир нь чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй. Энэ нь Миний аврал биш гэж үү?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 13-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав