39 Бурхан хүнийг шинэ эрин рүү аваачсан

Бурханы ажил бүх орчлон ертөнцийг удирдаж,

мөн зүүнээс баруун руу цахилгаан цахилна.


I

Бурхан ажлаа харь үндэстнүүдэд түгээдэг.

Түүний алдар орчлон ертөнцийг гэрэлтүүлдэг.

Хүсэл нь тарсан хүмүүст биеллээ олж,

бүгд Түүнээр удирдуулж, даалгавраа биелүүлнэ.

Одоо Тэрээр шинэ эринд орж,

бүх хүнийг өөр ертөнц рүү аваачина.

Энэ бол шинэ эрин билээ.

Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,

таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд

шинэ ажлыг авчирсан.

Энэ бол шинэ эрин билээ.


II

Бурхан “эх нутагтаа” эргэн ирэхдээ

төлөвлөгөөнийхөө өөр хэсгийг эхлүүлсэн,

ингэснээр хүн Түүнийг илүү гүн мэдэх юм.

Бурхан ертөнцийг бүхэлд нь авч үздэг.

Тэр ажлаа гүйцэтгэх зөв цагийг хардаг.

Тэр энд тэнд яаравчилж, хүн дээр шинэ ажил хийдэг.

Энэ бол шинэ эрин билээ.

Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,

таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд

шинэ ажлыг авчирсан.

Энэ бол шинэ эрин билээ.


III

Агуу улаан лууны үндэстэнд

Бурхан төсөөлшгүй ажлыг хийж,

хүмүүсийг салхинд найгуулав.

Салхи үлээхэд олонх нь чимээгүй туугдана.

Энэ бол Бурханы цэвэрлэх “үтрэмийн талбай”,

энэ бол Түүний хүсэж буй төлөвлөгөө.

Энэ бол шинэ эрин билээ.

Бурхан шинэ хүмүүсийг шинэ эрин рүү оруулж,

таягдан хаях хүмүүсээ тусгаарлахын тулд

шинэ ажлыг авчирсан.

Энэ бол шинэ эрин билээ.

Энэ бол шинэ эрин,

энэ бол шинэ эрин,

энэ бол шинэ эрин билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 38 Бурхан Өөрөө дэлхийд ирэх үе

Дараах: 40 Дэлхий унаж байна! Вавилон нурж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх