132 Бурханы ажил болон үг хүнд бүх амийг авчирдаг

I

Бурхан хуучинтай зууралддаггүй,

хуучин замаар ч явдаггүй,

Түүний ажил, үгэнд ямар ч хорио байдаггүй,

Бурханд бүх зүйл нээлттэй,

ямар ч хязгаарлалт үгүй билээ.

Тэр хүнд эрх чөлөө, чөлөөлөлтийг авчирдаг.

Тэр бол үнэхээр оршигч амьд Бурхан билээ.

Тэр хүүхэлдэй биш, шүтээнүүдээс ч огт өөр.

Тэр амьд, цоглог, бас Түүний үг, ажил нь

хүн төрөлхтөнд амь, гэрэл,

бүх эрх чөлөөг авчирдаг.


Түүнд үнэн, амь ба зам байдаг учраас

үг, ажилдаа Тэр юунд ч баригддаггүй.

Түүнд үнэн, амь ба зам байдаг учраас

үг, ажилдаа Тэр юунд ч баригддаггүй.


II

Хүмүүсийн юу хэлэх,

Түүний шинэ ажлыг яаж харах нь хамаагүй,

Тэр ажлаа эргэлзээгүй биелүүлэх л болно.

Тэр хүний үзэл, буруутгалыг тоодоггүй.

Тэдний хүчтэй эсэргүүцэл Түүнийг хойш татдаггүй.

Хүний үндэслэл, төсөөлөл,

мэдлэг, ёс суртахуун нь

Бурхан юу хийдгийг хэмжих,

тодорхойлоход ашиглах боломжгүй.

Ямар ч бүтээл нь Бурханы ажлыг гутаан,

үймүүлж, саад болж чадахгүй.


III

Түүний хийдэг зүйлийг хэн ч, юу ч хорьдоггүй,

ямар ч зүйл, ямар ч хүн үүнийг хязгаарлахгүй.

Ямар ч дайсагнагч хүчин юунд ч саад хийхгүй.

Шинэ ажилдаа Тэрээр

үүрдийн ялгуусан Хаан билээ.


Аливаа дайсагнагч хүчин, хүний тэрс үзэл бүгд

Түүний хөлийн гишгүүр дор дэвслүүлдэг.

Ажлын ямар шинэ үе шатыг

хийж байгаагаас үл хамааран

Түүнийг агуу ажлаа бүрэн дуусгах хүртэл

ажил нь хүн төрөлхтний дунд өрнөн өргөжиж,

бүх орчлон ертөнцөд саадгүй хэрэгжих ёстой.


Энэ бол Бурханы төгс хүчин,

мэргэн ухаан, хүч чадал.

Тэр ажилдаа зарчимч боловч хориг тавьдаггүй,

учир нь Бурхан бол үнэн, зам, амь мөн билээ,

учир нь Бурхан бол үнэн, зам, амь мөн билээ.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 131 Бурхан шинэ эрин үед шинэ ажил авчирдаг

Дараах: 133 Бурхан эрин үе болгонд шинэ ажил хийдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх