46 Христийн хаанчлал бол халуун дулаан гэр

I

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг.

Христ чуулгануудаар алхаж ярьж, Бурханы ардуудтай хамт амьдардаг.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий, Ариун Сүнсний ажил ч мөн адил.

Бурханы үг биднийг усалж, хангаж, хөтөлж, бидний амь өсдөг.

Энэ бол Христийн удирддаг хаанчлал, энэ бол шударга, зөвт ертөнц.

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр.


II

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы ардуудад маш эрхэм.

Бурханы үг чуулганд хаанчилж, бид үнэнээр үйлдэж, зүрхэндээ Христийг өргөмжилдөг.

Далд явуулга гэж үгүй, хамгаалалт, эсвэл айдас хэрэггүй.

Христ бол хүний сүнсний амрах газар, би хэрэн тэнэх хэрэггүй боллоо.

Энэ бол хүмүүсийн эрмэлздэг Христийн хаанчлал, хүн төрөлхтний хүрэх сайн газар.

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр.


III

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы бүх ард үүнийг нандигнадаг.

Энд би Бурханы шалгалтыг туулж,

тэдгээр нь завхарсан зан чанарыг минь ариусгадаг.

Эцсийн өдрүүдийн Христ, Та бол бидний хайрт мөн.

Бид Таныг мөнхөд хайрлаж, магтах болно.

Бурханы үг, Ариун Сүнсний ажил энд байна.

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр.

Амийн өсөлтийн минь түүх энд бий,

Бурханд шивнэсэн үг минь ч энд бий.

Мартахын аргагүй дурсамж, Бурханы төлөөсийн тэмдэглэл бий.

Энд байгаа бүхэн намайг хөдөлгөдөг, чин үнэнч сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Эцсийн өдрүүдийн Христ, хайрт нэгэн минь Та бол үнэхээр хайр татам, бид Таныг үүрд хайрлаж, магтах болно.

Өмнөх: 45 Бид чуулганд цуглацгаадаг

Дараах: 47 Чуулганы амьдрал ийм баяр баясгалантай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх