152 Христ мөн чанартаа Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг

Христийн мөн чанар бол Сүнс,

энэ бол бурханлаг чанар билээ.


I

Христийн мөн чанар нь Бурханы мөн чанар,

Өөрийнх нь ажилд саад болохгүй.

Тэр Өөрийн ажлыг сүйтгэх

ямар нэг зүйл хийх боломжгүй.

Тэр Өөрийнх нь хүсэлд харшлах

ямар ч үгийг хэлж чадахгүй.

Тиймээс бие махбодтой болсон Бурхан

Өөрийн удирдлагад саад болох ажил хийхгүй.

Бурханд тэрслүү чанар гэж байхгүй.

Бурхан зөвхөн сайн мөн чанартай.

Тэр бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан,

хайрын илэрхийлэл.

Махбодтой байхдаа ч Тэр Эцэгт дуулгавартай.

Өөрийн амиа золиослох байсан ч

Тэр чин сэтгэлээсээ үргэлж бэлэн байдаг.


II

Бурхан өөрийгөө зөвтгөдөггүй;

ов мэх, биеэ тоосон зангүй.

Ажил хэцүү, махбод сул дорой ч

Тэр Бурханы ажилд саад болохгүй.

Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүйгээр хаяхгүй.

Эцэгийнхээ хүсэлд дуулгаваргүй байснаас

махан биеийн шаналлыг илүүд үзнэ.

Хүн өөрөө сонголтоо хийдэг.

Харин Христ хэзээ ч тэгдэггүй.

Тэр Бурханы ялгамж чанартай ч

Эцэг Бурханы хүслийг эрж хайж,

Бурханаас Түүний махбодод даалгасныг хийдэг.

Энэ бол хүний хүрч чадашгүй зүйл билээ.


III

Христээс бусад бүх хүн

Бурханыг эсэргүүцэж болзошгүй.

Бурханы даалгасан ажлыг

хэн ч шууд авч чадахгүй.

Бурханы удирдлагыг хэн ч

өөрийн үүрэг гэж үздэггүй.

Эцэг Бурханы хүсэлд захирагдах нь

Христийн мөн чанар билээ.

Бурханд дуулгаваргүй хандах нь

Сатаны шинж чанар билээ.

Энэ хоёр чанар нь нийцдэггүй.

Сатаны шинж чанартай хүнийг

Христ гэж болохгүй.


Хүн Бурханы ажлыг хийж чадахгүй,

учир нь хүнд Бурханы мөн чанар байхгүй.

Хүн ашиг сонирхол, ирээдүйнхээ төлөө,

Христ Эцэгийнхээ хүслийн төлөө ажилладаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 151 Махбод ба Сүнсний ажил нь адилхан мөн чанартай

Дараах: 153 Христийн ялгамж чанар бол Бурхан Өөрөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх