167 Христ бол бидний Бурхан

I

Бурханы үг амийн хүчийг агуулж,

алхах замыг харуулж,

үнэн гэж юу болохыг ойлгоход тусалдаг.

Бид Түүний үг, ярьдаг хэв маягт нь татагдан,

энэ онц гойд зүйлгүй хүний сэтгэлийг сонирхдог.

Бурхан бидний төлөө ажиллахдаа

хөлс хүчээ зориулж, нойроо хасан,

мэгшин уйлж, санаа алдан, өвдсөндөө ёолж,

бидний авралын төлөө доромжлуулдаг.

Бидний хөшүүн, тэрслүү байдал

Түүний зүрхнээс нулимс урсгадаг.

Эгэл хүн ийм байж, эсвэл

завхарсан хүн ийм болж чадахгүй.

Ямар ч бүтээл эзэмшиж чадахгүй

хайр, хүлээцтэй байдал,

тэвчээрийг Бурхан харуулдаг.

Бидний голсон энэ эгэл, шалихгүй Нэгэн

өдөр шөнөгүй хүсэн хүлээдэг

Эзэн Есүс биш гэж үү?

Энэ бол Тэр! Бидний Бурхан! Үнэн, зам, амь!


II

Түүнээс өөр хэн ч бидний бодлыг мэдэж,

уг чанар, мөн чанарыг маань ийм тодорхой ойлгож,

хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн,

тэнгэр дэх Бурханы өмнөөс

бидэнтэй ярьж, ажиллаж чадахгүй.

Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл,

мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй.

Бурханы зан чанар,

Түүнд юу байгаа, Тэр юу болохыг

Тэр бүхэлд нь илэрхийлдэг.

Бидний голсон энэ эгэл, шалихгүй Нэгэн

өдөр шөнөгүй хүсэн хүлээдэг

Эзэн Есүс биш гэж үү?

Энэ бол Тэр! Бидний Бурхан! Үнэн, зам, амь!


III

Түүнээс өөр хэн ч бидэнд

гэрэл авчирч, замыг харуулан,

өнөөг хүртэл харуулаагүй

Бурханы нууцуудыг илчилж чадахгүй.

Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс,

завхарсан зан чанараас аварч чадахгүй.

Тэр Бурханыг төлөөлж, Бурханы зүрх сэтгэлийн үг,

хүн төрөлхтөнд хандсан захиас,

шүүлтийг нь илэрхийлдэг.

Тэр шинэ эрин үе, шинэ тэнгэр, газрыг авчирсан.

Тэр бидэнд шинэ ажил, найдвар авчирч,

бидний тодорхойгүй амьдралыг эцэслэн,

авралын замыг харах боломж олгодог.

Тэр бидний оршихуй,

зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

Одоо бидний оюун санаа ухамсартай болж,

сүнс маань сэргэсэн.

Бидний голсон энэ эгэл, шалихгүй Нэгэн

өдөр шөнөгүй хүсэн хүлээдэг

Эзэн Есүс биш гэж үү?

Энэ бол Тэр! Бидний Бурхан! Үнэн, зам, амь!


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 166 Хоёр мянган жилийн хүсэл

Дараах: 168 Эцсийн өдрүүдийн Христ бол хүний хаанчлалд хүрэх үүд хаалга юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх