168 Эцсийн өдрүүдийн Христ бол хүний хаанчлалд хүрэх үүд хаалга юм

I

Бурхан одоо сүнслэг биеэр биш,

бие махбодтой болсон хоёр дахь биеэрээ ажилладаг.

Тэр эгэл махбод, бусадтай адил харагддаг ч

чиний хэзээ ч сонсоогүй үнэнийг өгч чадна.

Энэ жаахан махбод Бурханы үнэний үгийг агуулж,

эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж,

хүнд мэдүүлэхийн тулд

Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг.

Чи тэнгэр дэх Бурханыг харахыг

үнэхээр их хүсээгүй гэж үү?

Түүнийг ойлгож, хүний хүрэх газрыг

харахыг хүсээгүй гэж үү?

Хэний ч хэлж чадаагүй нууцыг Тэр чамд хэлж,

ойлгодоггүй үнэнийг чинь тайлбарлах болно.

Тэр бол чиний хаанчлалд орох хаалга,

Тэр бол чиний шинэ эрин үед орох хөтөч.


II

Ийм энгийн махбод хязгааргүй нууцыг агуулдаг.

Түүний үйлс нууцлаг мэт боловч

ажлынх нь зорилго

Тэр бол хүний боддог шиг

энгийн биш гэдгийг харуулдаг,

учир нь Тэр эцсийн өдрүүд дэх Бурханы хүсэл,

хүнийг гэх халамжийг харуулдаг.

Чи тэнгэр дэх Бурханыг харахыг

үнэхээр их хүсээгүй гэж үү?

Түүнийг ойлгож, хүний хүрэх газрыг

харахыг хүсээгүй гэж үү?

Хэний ч хэлж чадаагүй нууцыг Тэр чамд хэлж,

ойлгодоггүй үнэнийг чинь тайлбарлах болно.

Тэр бол чиний хаанчлалд орох хаалга,

Тэр бол чиний шинэ эрин үед орох хөтөч.


III

Чи Түүний үгс тэнгэр, газрыг доргиохыг сонсож,

нүд нь галын дөл мэт гэдгийг харж,

төмөр савааг нь мэдэрч чадахгүй ч

Түүний үгсээс Бурханы уур хилэнг сонсож,

Бурхан хүн төрөлхтнийг энэрч байгааг мэддэг.

Чи Түүний зөвт зан чанар, мэргэн ухааныг харж,

хүн төрөлхтнийг гэх санаа зовнилыг нь ухаарна.

Чи тэнгэр дэх Бурханыг харахыг

үнэхээр их хүсээгүй гэж үү?

Түүнийг ойлгож, хүний хүрэх газрыг

харахыг хүсээгүй гэж үү?

Хэний ч хэлж чадаагүй нууцыг Тэр чамд хэлж,

ойлгодоггүй үнэнийг чинь тайлбарлах болно.

Тэр бол чиний хаанчлалд орох хаалга,

Тэр бол чиний шинэ эрин үед орох хөтөч.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 167 Христ бол бидний Бурхан

Дараах: 169 Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх