Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан
I
Есүс хүний ертөнцөд ирэхдээ
Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн.
Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон.
Тэр Хаанчлалын эрин үеийг авчирч, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн.
Хоёр дахиа махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрөгчид бүгд
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөн, Түүний удирдамжийг хүлээн авна.
II
Хүн төрөлхтнийг золин аврахын тулд Есүс хүмүүсийн дунд ажиллаж,
хүний нүглийн төлөө Өөрийгөө тахил болгосон.
Гэсэн ч хүний завхарсан зан чанар хэвээр үлддэг.
Хүнийг Сатаны завхарсан нөлөөнөөс аврахын тулд
Есүс нүглийн тахил болох нь хангалтгүй.
Сатаны ялзруулсан зан чанараас хүнийг ангижруулахын тулд
Бурхан илүү агуу ажил хийх шаардлагатай.
Хоёр дахиа махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрөгчид бүгд
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөн, Түүний удирдамжийг хүлээн авна.
III
Хүний нүглийг өршөөсний дараа
Бурхан хүнийг шинэ эрин үе рүү, гэсгээлт шүүлтийн эрин үе рүү
хөтлөхөөр махбодод эргэн ирж,
хүнийг илүү өндөр түвшинд өргөдөг.
Хоёр дахиа махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрөгчид бүгд
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөн, Түүний удирдамжийг хүлээн авна.
IV
Түүний ноёрхолд захирагддаг бүхэн
илүү өндөр үнэн, агуу ерөөлийг хүртэнэ.
Тэд гэрэлд амьдарна!
Зам, үнэн, амийг олж авна!
Хоёр дахиа махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрөгчид бүгд
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөн, Түүний удирдамжийг хүлээн авна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас шинэчлэн найруулав