86 Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг

I

Төгс Хүчит Бурхан л намайг хайрлаж, сэнтийнхээ өмнө өргөдөг.

Хурганы хуримын зоогт оролцохдоо би Түүний үгийг баяртайгаар амталдаг.

Бурханы үзэсгэлэнт царайг хараад, магнай тэнийн баярладаг.

Аврагчийг эргэн ирэхэд угтан авах гэдэг тун алдар суутай зүйл.

Өө! Төгс Хүчит Бурхан ямар хайр татам юм бэ! Түүний шүүлт намайг цэвэрлэдэг.

Би үнэнийг ойлгож, чөлөөлөгдсөн болохоор дахин будилж, мэгдэхгүй.

Өө! Төгс Хүчит Бурхан ямар хайр татам юм бэ! Бурханы үг намайг байлдан дагуулсан.

Түүний үг үнэн; үүнийг л би эрж хайж, олж авах ёстой.

Үнэний бодит байдлыг амьдран харуулахад Бурхан баясдаг.


II

Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг, Түүний үг намайг цэвэрлэж, өөрчилдөг.

Түүний шүүлт, илчлэлтийн бүх үгийн үнэн миний зүрх сэтгэлийн гүнд ярьдаг.

Бурханы үгийн шүүлтийг би хүлээн зөвшөөрч, асар их завхарснаа үзэн яддаг.

Би үнэнхүү гэмшин, үнэнч шударга хүн болж, Түүнийг цэвэр ариунаар хайрлах болно.

Өө! Төгс Хүчит Бурхан ямар хайр татам юм бэ! Түүний шүүлт намайг цэвэрлэдэг.

Би ерөөгдсөн ч, гай зовлонтой учирсан ч Бурханы зохицуулалтад захирагдаж, өөр сонголт хийхгүй.

Өө! Бурхан намайг хайрладаг! Бурханы хайр зүрх сэтгэлийг минь эзэмдсэн.

Би зүрх сэтгэлээ чин үнэнчээр Бурханд зориулж, Түүний дээд эрх, зохицуултад захирагдана.

Үнэний бодит байдлыг амьдран харуулахад Бурхан баясдаг.


III

Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг, Түүний үг намайг ямагт замчилна.

Бурханы үг үнэн, үүнийг би амиа болгосон.

Зам хэчнээн бартаатай боллоо ч Бурхан намайг хэзээд замчилдаг.

Би дахин эргэж буцалгүй, Бурханыг тууштай дагана.

Өө! Төгс Хүчит Бурхан ямар хайр татам юм бэ! Түүний шүүлт намайг цэвэрлэдэг.

Бурханы сэтгэлд нийцүүлэхийн тулд би үүргээ биелүүлдэг.

Өө! Би Бурханд хайртай! Бурханыг хайрламаар байна! Түүнийг би насан туршдаа хайрлана.

Түүний хүслийг дагаж, ажлыг нь гэрчлэх нь бидний амьдралын үүрэг юм.

Үнэний бодит байдлыг амьдран харуулахад Бурхан баясдаг.

Өмнөх: 85 Ямар ч үед Та надтай хамт

Дараах: 87 Бурханы хайр хүмүүсийн дунд байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх