Бурханы хайр гэж юу вэ?

2018-08-08

Сикиу, Хармөрөн муж

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2). Бурханы хүнд тавьдаг энэ шаардлагыг унших бүрд надад илэрхийлэхийн аргагүй гунигтай санагдаж, ийн бодогддог: “Өө Бурхан минь, Танд үнэнч, Таныг хайрладаг хүмүүст ийм гай зовлон тохиохыг Та яаж зөвшөөрч чадна вэ? Ариун Сүнсээр ашиглуулдаг хүн урьд нь нөхөрлөл хийхдээ ‘Бурханы хүнд тавьдаг сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байдаг’ гэж хэлсэн. Бид үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ?” Энэ үгс намайг үргэлж гайхшируулдаг байв.

Саяхан хамт үүргээ гүйцэтгэж байсан эгч маань бамбайн хордлоготой болсон юм. Аажмаар түүний биеийн байдал өдөрт зургаан удаа хооллох ёстой болоход хүрэв. Өвчнийхөө стрессээс болж түүний тамир тэнхээ аажмаар багасаж, өдөр бүрийг ядарсан, сэтгэл гутралтай, сул дорой байдлаар өнгөрүүлж байв. Түүний үүргээ биелүүлэх гэсэн хүслийг бие нь зүгээр л хэрэгжүүлж дийлэхгүй байсан ба өвчин нь улам бүр даамжирч байлаа. Яагаад ийм зүйл тохиолдож байгааг би ойлгож чадсангүй. Тэр эгч үүргээ биелүүлэхэд өөрийгөө зориулахын тулд гэр бүлээ болон тэтгэмж сайтай, өндөр цалинтай ажлаа орхисон бөгөөд маш үнэнч байсан. Өгсөн бүхнийхээ хариуд ийм өвчинд дарагдан тарчилж байж яаж болох юм бэ? Би өөрийнхөө мэдрэмжийг гаднаа илчлээгүй ч зүрх сэтгэл минь үймж байлаа—хэн нэгэн энэ асуудлыг сөхөх бүрийд би тайван байдлаа алддаг байв.

Бурханы хайр гэж юу вэ?

Нэг их удалгүй, тэр эгч бид хоёр зам салсан ч, түүний тухай би хэзээ ч мартсангүй. Нэг өдөр би удирдагчаасаа тэр эгч ямаршуу байгааг асуулаа. Удирдагч хэлэхдээ: “Эхэндээ тэр маш сөрөг байдалтай байж, Бурханы ажлыг ойлгож чадахгүй байсан. Хожим нь нөхцөл байдлаа ухамсартайгаар өөрчилж, өөрийн өвчний шаналал дотроос Бурханы санаа зорилгыг эрж хайсан. Бурханы үгээр дамжуулан тэр өөрийгөө мэдэж эхэлсэн ба жинхэнэ итгэл өөрт нь байхгүй байсныг ухаарсан юм. Түүний итгэл дотор Бурхантай наймаацах гэсэн санаа бодол, Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан ерөөл олж авах гэсэн хүсэл байсаар л байжээ. Тэр өөрийнхөө дотроос тэрслүү байдлын өөр олон элементийг бас илрүүлсэн. Өөрийнхөө тухай эдгээр зүйлийг ухаармагц түүний эрүүл мэнд эрс сайжирсан юм. Тэр өдрөөс өдөрт эдгэрч байгаа. Эргээд өдөрт гурав хооллодог болж, түүний нөхцөл байдал хамаагүй дээрдсэн. Тэр бүр ах эгч нараа дэмжиж, туслахын тулд ойр ойрхон үнэний тухай нөхөрлөл хийж чаддаг” гэлээ. Энэ сайхан мэдээг сонссоныхоо дараа би түүний төлөө баярлаж байв. Гэхдээ үүний зэрэгцээ би илүүтэйгээр цочирдсон. Өвчний тарчлаан эгчийн сэтгэлийн тэнхээг мохоож, бие махбод, сэтгэл санаагаар нь асар их зовооно байх гэж би бодож байсан юм. Өвчиндөө сүйтгэгдэж, эцэстээ Бурханд итгэх замаар улам бүр харанхуйд тэмтчин бэдэрнэ байх гэж итгэж байлаа. Би бүр түүнийг цааш үргэлжлүүлж чадахгүй болж магадгүй гэж сэрдсэн. Өнөөдөр, түүний бодит нөхцөл байдалтай нүүр тулгараад би ангайж хоцорлоо. Тэр Бурханд итгэх итгэлээ алдаагүйгээр үл барам бүр өвчнийхөө цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханы ажлыг ойлгож, өөрийн ялзралыг танин мэдэж авчээ. Эгч туршлагаасаа суралцаж, амиа өсгөжээ. Энэ өвчин нь Бурханы жинхэнэ хайр, хүнийг гэх бодит авралын илрэл байсан хэрэг биш гэж үү?

Хожим нь би дараах хэсгийг номлолоос уншсан юм: “Тавдугаарт, Бурхан ингэж хэлдэг: ‘Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу?’ Энэ шаардлага бол хүн төрөлхтний хувьд өчүүхэн шалгалт биш… Бурханыг гэх хүний хайр, үнэнч байдал ямар сууринд үндэслэдэг вэ? Хүн Бурханд үнэхээр үнэнч гэдгийг хэрхэн баталж болох вэ? Хүн Бурханыг гэх хайрыг үнэхээр эзэмшдэг гэдгийг хэрхэн харуулж болох вэ? Эдгээрийг шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан батлах хэрэгтэй… Чамайг иймэрхүү шалгалттай тулгарах үед хайр болон үнэнч байдал чинь үнэхээр жинхэнэ эсэхийг харахын тулд чамайг илчлэх нь Бурханы эхний зорилго байдаг. Түүний хоёр дахь зорилго нь чамайг ариусгах явдал, учир нь чиний үнэнч байдал болон хайранд хольц оршдог. Хэрэв янз бүрийн шалгалттай тулгарах үед чинь илчлэгддэг тэдгээр хольцыг чи ухамсарлавал тэдгээрээс цэвэрлэгдэх болно. Хэрэв хүмүүс Бурханыг гэх жинхэнэ үнэнч байдал, хайрыг эзэмшдэг бол юу ч тохиолдож, ямар ч төрлийн шалгалттай тулгарсан бай унахгүй, харин ч оронд нь Бурханд үнэнч байж, Түүнийг хайрлахаа тээнэгэлзэлгүйгээр үргэлжлүүлнэ. Үнэнч байдал болон хайранд нь хольц агуулагддаг, мөн хариуд нь ямар нэг зүйл авах хүсэл агуулагдаж байдаг хүмүүсийн хувьд шалгалт ирэхэд бат зогсох нь амаргүй байх бөгөөд унах магадлал өндөртэй байх болно. Тийм хүмүүс амархан илчлэгдэнэ, тийм биз?” (“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” ном). Нөхөрлөлийн энэ хэсгийг уншсаныхаа дараа л би Бурханы ажлыг үргэлж махан биеийн үзэл бодлоороо шүүдэг байснаа ухаарсан юм. Бурханы хайр, нигүүлслийн харамгүй бэлэг болон махан биеийн баяр хөөр, амар тайвныг амлах амлалтаас бүрддэг гэж би эндүүрэн итгэжээ. Зовлон бол Бурханы ерөөл, хайрын нэг хэлбэр гэж би ердөө бодсонгүй. Эгчийнхээ туршлагын талаар олж мэдсэнийхээ дараа л би зовлонгийн цэвэршүүлэлт бол Бурханы хайрын жинхэнэ илрэл юм гэдгийг ухаарсан. Бурхан хүмүүст тодорхой нэг зовлонтой нөхцөл байдлуудыг үүсгэдэг—махан биеийн өвчин эмгэг, санхүүгийн бэрхшээл, эсвэл амьдралын өөр бусад гай зовлон ч бай—хүмүүст зориуд хүндрэл учруулахын төлөө байдаггүй, харин Түүний хайраас гардаг. Хүний сатанлаг зан чанар болон хангалтгүй байдлыг хөндөхийн тулд Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдэг. Эдгээр бодит амьдралын нөхцөл байдлаар дамжуулан, хүнийг Бурханы үгийн дагуу амьдраасай гэсэндээ Тэрээр хүнийг ариусгаж, өөрчилж, хүнд үнэнийг оруулдаг. Зөвхөн ийм маягаар л хүний амь аажмаар хөгжиж чадна. Хэдийгээр цэвэршүүлэлтийн явцад хүний махан бие үлэмж их бэрхшээл туулах ёстой болдог нь гай зовлон, муу зүйл мэт харагдаж болох ч энэ нь хүний Бурханд итгэх итгэлдээ агуулж байдаг олон хольц, буруу санаа зорилго, үзэл бодол, хэрээс хэтэрсэн хүсэл, эрэл хайгуулынх нь буруу зорилгыг илчилдэг ба ингэснээр хүн өөрийгөө мэдэж чаддаг. Хүн үнэн болон өөрийн завхралын мөн чанарын талаар зарим ойлголттой байх үедээ Бурханы ариун, зөвт байдлыг харж, Бурханы энхрий, хайр татам байдлыг ойлгож, хүн төрөлхтнийг аврах гэсэн чин санаа зорилгыг нь ухаардаг. Хүн Бурханаас эмээх сэтгэл, дуулгавартай байдлыг бий болгож, Түүнтэй улам бүр хэвийн харилцаатай болж, аажимдаа Түүнийг гэх хайрыг зүрх сэтгэлдээ дэлгэрүүлдэг. Ийм ашиг тусыг тав тухтай амьдралаар дамжуулан хүртэх боломжгүй. Хүн шалгалтынхаа тарчлалаас олж авсан хичээлээ ойлгон авч, явсан замаа эргэцүүлэх үедээ Бурханы шүүлт, гэсгээлт, цохилт, сахилгажуулалт нь Түүний хязгааргүй хайраар дүүрэн байдгийг гүнээ ойлгодог. Бурханы хайр зөвхөн эелдэг, энэрэнгүй байдаггүй. Энэ нь материаллаг ашиг тус хүртээгээд зогсохгүй, бас цэвэршүүлэлт, цохилт, сахилгажуулалт зовоох явдал юм.

Би Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөөд, залбирлаа: Өө Бурхан минь, аливааг үзэх утгагүй, ташаа үзэл бодлыг минь залруулахын тулд эргэн тойрны минь бүх талаар дамжуулан ажиллаж, хэдий Таны хайр хүний үзэлтэй нийцдэггүй ч үргэлж биднийг өөрчилж, аврахын төлөө байдаг гэдгийг харах боломж олгож байгаад баярлалаа. Таны хайранд чин санаа зорилго хийгээд өгүүлшгүй мэргэн ухаан үргэлж шингэсэн байдаг. Өө Бурхан минь, хүн төрөлхтөнтэй хуваалцдаг Таны хайрыг хүндэтгээд би Танд магтаал, талархлыг өргөн барья! Нэг өдөр би ч бас ийм төрлийн хайрыг хүлээн авна гэж найдаж байна. Таны хайрыг туулж, гэрчлэхийн тулд би ямар ч хэмжээний зовлонг хүлээн зөвшөөрөхөө тангараглаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр, нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан. Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр, нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.