Маш олон жил итгэсний дараа би яагаад өөрчлөгдөөгүй вэ?

2018-01-11

Жинрү, Хэнань муж

Саяхан, ах эгч маань миний алдаа дутагдлыг хэлж, эсвэл миний саналыг анхаарч үзэхгүй байх үед би нэг бол дуугүйхэн үл үнэмшиж, эсвэл үүнийг шууд няцаадаг байлаа. Дараа нь өөрийнхөө үйлдэлд харамсдаг ч эдгээр зүйлтэй тулгарах үедээ би өөрийн эрхгүй завхарсан зан чанараа илчилдэг байв. Энэ тухайд би гүнээ бухимдаж, “Яагаад бусдын үг намайг ичээж уурлуулдаг юм бол? Бас Бурханыг найман жил дагасан ч завхарсан зан чанар минь яагаад өөрчлөгдөөгүй юм бол?” гэж боддог байсан юм. Би санаа зовнилд автсан тул төөрөгдлөө Бурханы өмнө авчрав; би олон удаа Бурханд залбирч, Түүнээс эрж хайн, намайг гэгээрүүлж, завхарсан зан чанар минь яагаад өөрчлөгдөөгүйн уг үндсийг мэддэг болгооч гэж Түүнээс гуйлаа.

Маш олон жил итгэсний дараа би яагаад өөрчлөгдөөгүй вэ

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би номлолын нэг хэсгийг харав: “Хүн бүр биеэ тоосон, ихэрхүү зангаа, мөн зальтай, ов мэхтэй байдлаа үзэн яддаг. Ихэнх хүмүүс ямар нэг хэмжээнд өөрчлөгддөг; биеэ тоосон, ихэрхүү, эрүүл ухаан дутмаг, угийн шударга бус, ов мэхтэй зарим хүн маш жаахан л өөрчлөгддөг тул илэрхийлэл, зан авир нь бараг өөрчлөгдөлгүй үлддэг: Тэдний биеэ тоосон, ихэрхүү зан, шударга бус, ов мэхтэй байдал харваас илэрхий хэвээр үлддэг. Энэ нь тэдний туршлагатай холбоотой. Тэд эхнээсээ эцэс хүртэл зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй, харин бусад хүмүүс хэрхэн амь руу орохыг ажигладаг. Үүний үр дүнд тэд өөрсдөдөө саад тээг болдог. Учир нь тэд бусдын биеэ тоосон, ихэрхүү занг л хардаг бөгөөд бусад хүмүүсийг л Бурхан шүүж, гэсгээх ёстой гэж боддог. Өөрсдөө бол Бурханыг эсэргүүцээгүй бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт бусдад л зориулагдсан гэж тэд боддог. Бурханы үгийг энэхүү өвөрмөц өнцгөөс уншвал тэд өөрчлөгддөггүйд гайхах юмгүй” (Дээрхийн нөхөрлөл). Энэ үед л би сэхээрэв. Бурханыг маш олон жил дагачхаад завхарсан зан чанараа хаяагүй байгаагийн минь шалтгаан нь Бурханд итгэсэн боловч зан чанараа өөрчлөхөөр эрж хайгаагүйнх гэдгийг би ухаарлаа. Би бусад хүн хэрхэн амь руу орж байгаад л анхаарал хандуулсан боловч үнэнийг эрэлхийлээгүй, өөрийн амийн оролтод анхаарлаа төвлөрүүлээгүйгээс энэ нь болжээ. Энэ мөчид би чуулганд ажлаа хийгээд яаран гүйж байгаа өөрийнхөө урьдын дүр зургийг өөрийн эрхгүй бодсон юм: Бурханы үгийг уншиж байхдаа би тэдгээрийг хэзээ ч өөрийнхөө байр байдалтай холбож байгаагүй. Би үргэлж бусдад зааж сургаж, Бурханы үгтэй тэднийг харьцуулдаг байжээ. Цуглаанууд дээр үнэний тухай нөхөрлөл хуваалцах үед минь энэ нь зөвхөн бусдын асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө л байдаг байсан бөгөөд би өөрийн орох ёстой үнэнийг хэзээ ч хайж байсангүй. Ялангуяа хүний завхарсан мөн чанарыг илчилсэн Бурханы үгийн талаар нөхөрлөх үедээ би бусад ах эгч нараар жишээ татаж, тэдний бүтэлгүйтлийг анхааруулга болгон ашигладаг байсан хэрнээ өөрийн байр байдлыг ойлгож, өөрийн оролтыг олохын тулд Бурханы үгийг тун ховорхон ашигладаг байжээ… Он жилүүд өнгөрсөөр атал миний өөрийн амийн оролт бараг хоосон хэвээр үлджээ. Гэсэн ч үнэхээр мунхаг би өөрийгөө өрөвдөх сэтгэлтэй хүн гэж бодож, ах эгч нарынхаа амийн төлөө ачаа үүрч байгаа гэж бодсоор байлаа. Ялангуяа сүүлийн нэг жилд чуулган намайг нэг залуухан эгчтэй хамт үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулснаас хойш ийм байсаар ирсэн бөгөөд би “ачаагаа” үргэлжлүүлэн үүрч, эгчийн амийн оролтыг ажиглахад анхаарлаа төвлөрүүлж байв. Тэр эгч биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг гэдгээ илчлэх үед би Бурханы үгийг ашиглан түүнтэй нөхөрлөхөөр яаравчилдаг байсан боловч үнэн хэрэгтээ “Чи үнэхээр биеэ тоосон хүн юм” гэж дотроо боддог байлаа. Тэр эгч ирээдүй, хувь заяаныхаа төлөө санаа зовнилдоо автсанаас болж сөрөг байдлаас өөрийгөө чөлөөлж чадахгүй байх үед би тохирох Бурханы үгийг олж түүнд уншиж өгч, Бурхан биднийг аврахыг хүсдэг гэж ярьдаг байсан боловч дотроо: “Хугацаа бага үлдээд байхад чи маш их улайран ерөөл эрж хайсаар л байх юм уу?” гэж түүнд дургүйцэн басамжилдаг байв. Тэр эгч сэтгэлээ нээж, хүмүүсийг үргэлж сэжиглэдэг байсан тухайгаа надад ярих үед би үнэнч хүн байх тухай үнэний талаар ярьсан ч дотроо түүнд унтууцсан юм. “Чи ч үнэхээр яршигтай юм даа” гэж би бодож байлаа. Тэр эгч муу байр байдалтай байсан боловч яагаад гэдгээ олж мэдэж чадахгүй байх үед түүнд өөрийгөө нягтлан шалгаж, уг чанараа задлан шинжил гэж хэлж байсан мөртөө би илчилсэн зүйл дээрээ үндэслэн өөрийгөө ойлгож, нягтлан шинжлэхийн тулд Бурханы үгийг ашиглахад анхаарал хандуулаагүй юм. Бусад хүмүүс л хэтэрхий завхарсан бөгөөд Бурханаар шүүгдэж, гэсгээгдэх ёстой гэж бодонгоо би өөрийгөө Бурханы үгийн гадна тавьсан бус уу? Би бусдын оролтод л анхаарлаа хандуулж, өөртөө саад тээг болж байсан бус уу? Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан бөгөөд бидний уг чанар, мөн чанар ав адилхан гэдгийг Бурханы үг илчилдэг боловч би өөрийгөө эргэцүүлж, мэдэх, эсвэл амийн оролтдоо анхаарал төвлөрүүлэхэд Бурханы үгийг ашиглах талаар огт анхаарсангүй. Харин ч бусад дээр л анхаарлаа чанд төвлөрүүлсээр байжээ. Би үнэхээр биеэ тоосон бус уу? Энэ нь, хийх ёстой зүйлээ үл ойшоосон хэрэг бус уу? Тэр үед л би, сохор зоосгүй гудамжны гуйлгачин шиг ядуу, өрөвдөлтэй гэдгээ ухаарсан бөгөөд зүрх сэтгэл минь харууслаар дүүрсэн билээ.

Хожим нь би Бурханы энэхүү үгийг харлаа: “Хүмүүс иймэрхүү зүйл хэлдэг: ‘Хэтийн ирээдүйгээ хойш тавь, илүү бодитой бай’. Ерөөгдөх бодлоосоо салахыг чи хүмүүсээс шаарддаг—тэгвэл чиний хувьд ямар вэ? Чи хүмүүсийн ерөөгдөх санаа бодлыг няцаадаг атлаа өөрөө ерөөл эрж хайдаг уу? Бусад хүмүүс ерөөл хүлээн авахыг чи зөвшөөрдөггүй атлаа өөрөө тэдгээрийн талаар тувт нууцхан боддог—тэр нь чамайг юу болгож байна вэ? Залилан мэхлэгч! Тийнхүү үйлдэх үедээ мөс чанар чинь буруушаагдахгүй байна уу? Зүрх сэтгэлдээ өртэй мэт санагдахгүй байна уу? Чи хууран мэхлэгч биш гэж үү? Чи бусдын зүрх сэтгэлийн үгийг ухаж гаргадаг боловч өөртөө байгаа зүйлийн талаар юу ч хэлдэггүй—чи ямар хэрэггүй хог вэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг). Илд мэт хурц Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэж, намайг асар их ичээж орхив. Би хийсэн бүхнээ бодлоо. Би Бурханы илчилсэн шиг залилан мэхлэгч байгаагүй гэж үү? Гаднаа үүргээ биелүүлж байсан боловч үнэн хэрэгтээ би амьд үлдэхийн тулд Бурханы итгэлийг шударга бусаар олж авахад урам зоригоо ашиглаж байсан байлаа. Гаднаа би үнэний талаар нөхөрлөж, асуудлаа шийдвэрлэхэд нь ах эгч нартаа тусалж байгаа мэт байсан ч үнэн хэрэгтээ тэдний зүрх сэтгэлд байр суурьтай болох зорилгоор үг, хоосон сургаал ашиглан хүндлэл, бишрэлийг нь мэхлэн авах гэдэг байжээ. Би бусдад байр суурийн араас бүү шуна, битгий биеэ тоо гэж хэлсэн атлаа өөрийнхөө байр сууриас үргэлж бусдыг дорд үзэж, ах эгч нартаа зөвөөр хандаж чадаагүй. Тэд миний дутагдлыг зааж хэлэх үед дотроо бүр эсэргүүцлээр дүүрэн байдаг байсан. Ерөөл хүртэх санаа зорилгоо орхи, ирээдүй, хувь заяандаа бүү хянуул гэж бусдаас шаардангаа би үргэлж өөрийнхөө ирээдүйг төлөвлөж, ашиг алдагдлынхаа талаар санаа зовдог байв. Би бусдын ов мэхтэй байдал, хардлага сэрдлэгт дургүйцдэг байсан хэрнээ тэдний илэрхийллийг үргэлж ажиглан, тэд миний талаар юу боддог бол хэмээн санаа зовнидог байлаа. Бусдад, өөрийгөө ойлго, уг чанараа задлан шинжлэхийн тулд сэтгэлийн гүний бодлуудаа ойлго гэж хэлдэг байсан мөртөө би өөрийнхөө хорон муу санаа зорилгын талаар үг цухуйлгаагүй бөгөөд үг, үйлдэл минь Бурханаар ажиглуулалгүй өнгөрчээ… Өөрийнхөө үйлдэл, зан авирыг эргэцүүлсний дараа л би маш олон жилийн турш үргэлж том ярьж, үгчилсэн хоосон номлол чалчихдаа сэтгэл ханаж байсан боловч бодит байдалд орох, Бурханы үгийг амьдран харуулахад анхаарлаа төвлөрүүлж байсангүй гэдгээ тодорхой харсан юм. Тиймдээ ч би өөрийнхөө талаар ямар ч ойлголтгүй, амь зан чанар минь ч их өөрчлөгдөөгүй хэвээр байв. Харин ч улам бүр биеэ тоосон зан чанартай болжээ. Бурханы илчилснээр: “Хоосон сургаалыг ойлгох тусмаа зан чанар нь төдий чинээ ихэрхүү болдог(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Би хоосон сургаалыг өөрийн хөрөнгө гэж үргэлж үздэг байсан ч өөрийгөө ойлгох, амийн оролтыг эрж хайхад ямар ч анхаарал хандуулаагүй байв. Тэгэхээр юмыг тийм маягаар туулснаар амь зан чанараа хэрхэн өөрчилж чадах билээ? Өнөөдөр Бурханы бодитой ажил болон үг хэрэгтэй бүх үнэнээр маань биднийг хангадаг. Үүргээ биелүүлэх энэ боломжийг ашиглан өөрсдийн туршлага, оролтыг мэдээлж, түүгээр ах эгч нараа хангахын тулд үнэнийг өдөр тутмын амьдралдаа авчраасай гэж Тэр хүсдэг. Харин би бичиг үсэг, хоосон сургаалаар өөрийгөө зэвсэглэхэд л анхаарлаа төвлөрүүлсэн бөгөөд хоосон сургаал тайлбарлахыг өөрийн үүрэг гэж авч үзсэн. Би бусдаар үнэнийг хэрэгжүүлүүлдэг мөртөө өөрөө хэрэгжүүлээ ч үгүй, ороо ч үгүй. Үүний үр дүнд, олон жил Бурханд итгэснийхээ дараа би зан чанартаа ямар ч өөрчлөлт гаргаагүй. Энэ нь бусдыг болон өөрийгөө хорлож байгаа хэрэг бус уу? Би Паулын талаар бодов, тэр өөрийгөө өргөмжилж, гэрчлэхийн төлөө бусад хүмүүст зааж сургахаар үгчилсэн хоосон сургаалаар өөрийгөө зэвсэглэсэн юм. Гэхдээ тэр Эзэн Есүсийн үгийг хэрэгжүүлж, туулаагүй бөгөөд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг өөрийн оролтод авчраагүй. Энэ нь түүнийг, олон жил ямар ч зан чанарын өөрчлөлтгүйгээр ажиллахад хүргэсэн билээ. Эсрэгээрээ, тэрээр улам бүр биеэ тоосон зантай болж, өөрийгөө Христ гэж хэлэхэд хүрсэн юм. Тэрээр Бурханы зан чанарт ноцтой халдаж, эцэст нь Бурханы шийтгэлийг амссан. Миний явж байгаа зам Паулынхаас ямар ялгаатай юм бэ? Хэрвээ би гэмшиж, өөрчлөгдөхгүй хэвээр байвал яг л Паул шиг дуусах нь гарцаагүй.

Энэ бүхнийг ухаараад би харуусал, өөрийгөө буруутгах сэтгэл, мөн Бурханд талархах талархлаар дүүрлээ. Би Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь, олон жил итгэсэн хэрнээ зан чанартаа өөрчлөлт гаргаж чадаагүй маань амийн оролтдоо анхаарал хандуулахын оронд ердөө ажилд л анхаарал хандуулж, бичиг үсэг, хоосон сургаалаар өөрийгөө зэвсэглэхэд анхаарч байснаас минь болсон гэдгийг харах боломж олгосон Таны гэгээрэл, гэрэлтүүлэлтэд талархъя. Би хэтэрхий биеэ тоосон, мэдлэггүй, мөн үнэнийг хайрладаггүй тул үнэн рүү орж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх олон боломжийг алдсан гэдгээ үзэн ядаж байна. Одоогоос эхлээд би Таны үгээр дамжуулан үнэнийг илүү сайн ойлгож, эрж хайж, өөрийгөө илүү гүн гүнзгий ойлгохоор эрмэлзэж, Бурханы үгийг бодитоор, чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, үнэнд орж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд...

Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ 2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Leave a Reply