Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

2018-01-11

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг

Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон хүнлэг ёсыг эзэмшсэнээр Бурханы дэмжлэгийг хүртдэг болохыг надад ойлгуулж өгсөн “Амийн оролтын тухай нөхөрлөл ба номлол” -ын талаар сонсож байлаа. Тэр үеэс хойш би өдөр тутамдаа үнэнийг хэрэгжүүлэх болон бие махбодоосоо татгалзах үйлд ухамсартайгаар мэрийх болсон. Хэсэг хугацааны дараа, би зарим үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа гэдгээ олж мэдээд баяртай байлаа. Жишээлбэл, өмнө нь би өөрийн муу талаа бусдад харуулахаас айдаг байсан. Одоо бол би ах, эгч нарынхаа өмнө өөрийн хүслээр нээлттэй байж, ялзармал зан чанараа шинжилдэг болсон. Урьд нь намайг засах болон ямар нэг хэрэг даалгах гэвэл би өөрийгөө зөвтгөж, хариуцлагаас мултрахыг хичээх байлаа. Одоо бол би буруу зан чанараа зөвтгөхийн оронд өөрийгөө ухамсартайгаар няцаахыг хичээх болсон. Өмнө нь ажлын түншүүдтэйгээ санал зөрөлдөхөөрөө би өчүүхэн бодолтой, аар саар асуудлаар хөөцөлдсөн, муухай ааштай болчихдог байлаа. Одоо адилхан нөхцөлтэй тулгарах үед би бие махбодоо тэвчиж, бусдад тэвчээртэй, хүлээцтэй хандах дасгалаа хийдэг болсон. … Үнэнийг хэрэгжүүлж байгаа амжилтаа бодох болгондоо би асар их баярладаг боллоо. Зарим үнэнийг хэрэгжүүлж чадаж байсан маань намайг үнэний жинхэнэ хэрэгжүүлэгч болохыг илтгэнэ гэж бодох болов. Ингэж би өөрийн мэдэлгүй биеэ тоож, бардамнах болсон юм.

Нэг удаа би “Христийн ярианы тэмдэглэлүүд” -ийг эргүүлж байгаад дараах үгийг өөртөө нээсэн юм: “Зарим хүмүүс ингэж хэлдэг. Би үнэнийг одоо хэрэгжүүлж чадна гэж өөрийгөө мэдэрч байна, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй гэх зүйл алга. Зарим нөхцөл байдалд би юмсыг үнэний дагуу хийдэг. Тиймээс намайг үнэнийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэнтэй хамт байгаа хүн гэж тооцно. Үнэндээ бол өнгөрсний төлөв байдал эсвэл чи анх Бурханд итгэж эхэлсэн үеийнхтэй харьцуулбал бага зэрэг өөрчлөлт байгаа. Өмнө нь чи юуг ч ойлгодог байгаагүй, үнэн гэж юу болох талаар эсвэл ялзарсан зан чанар гэж юу болох талаар мэддэггүй байсан. Харин одоо бол чи зарим зүйлсийн талаар мэдэх бөгөөд зарим нэг сайн туршлагууд чамд байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн өөрчлөлтийн өчүүхэн хэсэг. Энэ нь чи өөрийн зан чанарыг жинхэнэ утгаар өөрчилсөн гэсэн үг биш. Учир нь чи өөрийн уг чанарыг багтаасан өндөр хэмжээний, гүн гүнзгий үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Хэрэв өмнөх үетэйгээ харьцуулахад тодорхой хэмжээний өөрчлөлт байгаа бол энэ нь ердөө хүн чанарын чинь өчүүхэн хэмжээний өөрчлөлт юм. Гэхдээ үнэний хамгийн дээд төлөвтэй харьцуулбал чиний буруу байх болно. Өөрөөр хэлбэл чи үнэнийг хэрэгжүүлэх хэм хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.” Эдгээр үгсийг уншаад би цочирдохгүй байж чадсангүй. Миний хүрсэн бүх зүйл нь хэдхэн сайн зан чанар байсан гэж үү? Би одоо ч үнэнийг жинхэнээр нь хэрэгжүүлэхэд хаа хол байгаа гэж үү? Тэгвэл үнэнийг үнэхээр хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг вэ? гэж би бодлоо. Би энэ асуултын жинхэнэ хариуг хайж эхэлсэн юм. Хожим нь, хүний нөхөрлөлөөс би дараах үгсийг олж харав: “Үнэнийг сайн дураараа хэрэгжүүлэгчид төлөөсөө төлж чаддаг ба холбогдох бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байдаг. Мэдээж, тэдний зүрх сэтгэл аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Үнэнийг хэрэгжүүлэхийг мэрийж буй хүмүүс хэзээ ч зүгээр л сонирхлоороо явж буй бус, учир нь тэд үүнийг бусдад харуулах гэж хийдэггүй билээ. Тэдэнд байдаг эгэл хүний мөс чанар, ухаан нь тэднийг Бурханы бүтээлийн нэг хэсэг байхад хүргэдэг. Тэдний хувьд, үнэнийг хэрэгжүүлэх нь хүн байхын мөн чанар юм. Энэ бол хэвийн хүн чанартай хүний эзэмших нэг чанар билээ” (Чуулганы удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн харилцан ярианы тэмдэглэл дэх “Үнэнийг хичээнгүйлэн хэрэгжүүлэх ёстой”). Үүнийг уншсаны дараа би эцэст нь ойлгов: Үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлэгчид нь ийн үйлдэх болсон зорилгоо ойлгодог тул үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь хүнлэг байх, хүмүүсийн эзэмших ёстой нэгэн чанар юм гэдгийг тэд мэддэг. Тиймээс тэд үүнийг бусдад харуулах гэж хийдэггүй. Тэд үүнийг үүргээ гэж хардаг. Тэд бэрхшээлийг давж, төлөөсөө төлөхөд бэлэн байдаг. Тэдэнд хувийн сонирхол, хүсэл гэж үгүй. Гэхдээ би яаж үнэнийг хэрэгжүүлэх вэ? Ах, эгч нартаа өөрийн ялзармал зан чанараа илчилж байхдаа магадгүй би шулуун шударга, илэн далангүй байсан ч сэтгэлдээ, “Намайг яаж үнэнийг хэрэгжүүлж байгааг хараач? Би ялзармал зан чанараа дэлгэн тавьж чадна. Энэ зүйл намайг та нөхдөөс илүү болгож байгаа, тийм биз?” гэж боддог байв. Намайг засах болон ямар нэг хэрэг даалгах гэхэд би өөрийгөө сонсогдохоор зөвтгөдөггүй байсан ч дотроо “Намайг харав уу? Би дахиж өөрийгөө зөвтгөхөө больсон. Би ийм их сайжирсан. Би одоо үнэнийг хүлээн авахад бэлэн хүн гэдгээ баталж байна, тийм биз?” гэж хэлдэг байв. Ажлын түншүүдтэйгээ санал зөрөхдөө би өөрийгөө ухамсартайгаар хязгаарлахыг хичээж, тэсэртлээ уурладаггүй байсан ч сэтгэлдээ, “Намайг харав уу? Би өмнөх шигээ өчүүхэн, богино бодолтой байхаа больсон. Би өөрчлөгдсөн байгаа биз?” … Өөрийгөө хэрхэн үнэнийг хэрэгжүүлж байснаа бодож байхдаа би өөрийгөө үнэнийг жинхэнэдээ хэрэгжүүлдэггүй байсныг ойлгосон юм. Би өөрийн сэдэл, хүсэл шуналаар дүүрэн байжээ. Би үүнийг бусдад харуулахын тулд хийж байсан. Хүмүүс намайг биширч, намайг магтаасай гэж би хүсэж байлаа. Утга учрыг нь ойлгосон учраас үнэнийг хэрэгжүүлж байсан гэж би яаж хэлж чадах вэ? Би Бурханд нийцэх гэж энэ бүхнийг хэрхэн хийж байв? Би өөртөө сэтгэл хангалуун байж, бусдад гайхуулах гэж үүнийг хийж байсан. Би Бурхныг залилж, мэхэлж байсан байна. Бодит байдал дээр би үнэнээс урвасан байжээ. Миний өнөөх “үнэнийг хэрэгжүүлэх” гэж нэрлэсэн зүйл ердөө л дүрэм мөрдөх байв. Өөрийгөө хязгаарлах дасгал, тодорхой буруу зан чанараа хаях явдал л байсан. Энэ бол зөвхөн гаднах өөрчлөлт байсан юм. Би үнэнийг хэрэгжүүлэх шаардлагад нийцтэлээ хол байсан, байсаар ч байгаа. Гэхдээ би зөвхөн өөрийгөө үнэхээр үнэнийг хэрэгжүүлэгч гэж ичих нүүргүй бодсон төдий биш, бүр өөрөө өөртөө баяр хүргэгч болсон байсан. Миний үйлдэл үнэндээ арай хэтэрсэн байж!

Бурхан минь, Таны гэгээрэл, жолоодлогод талархаж байна. Намайг үнэнийг жинхэнэ хэрэгжүүлэгч биш байсныг, мөн үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байсан маань Таны шаардлагад нийцэхгүй байсныг харуулсан Танд талархаж байна. Энэ өдрөөс хойш би өөрийн ойлголтоо цэгнэж, үнэнийг хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэхийн төлөө мэрийх болно. Би өөрийгөө зүй бусаас ангижруулж, үнэнийг чин үнэнчээр хэрэгжүүлэх болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сайн мэдээ түгээхийн үр өгөөж

Сэрэх, Өмнөд Солонгосын Хэсэг хугацааны өмнө би Тереза гэдэг филиппин Христэд итгэгчтэй онлайнаар танилцсан юм. Түүнийг мэддэг болоод,...

Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

“Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг...