Тав тух хөөцөлдөхийн үр дагавар

2022-01-21

Лингшуан, Испани

Би чуулганд тусгай эффект бүтээх үүрэгтэй. Бүтээл хийх үеэр би нэлээд хэцүү төсөл авахаараа кадр бүр дэх эффектийг удаа дараа туршиж, өөрчлөх ёстой болдог, тэгээд бүтэлгүйтэл олонтоо гардаг юм. Ах эгч нарын маань төсөл харьцангуй энгийн байгааг, тэд илүү олон төсөл дуусгасныг анзаараад би, “Миний төслүүд техникийн шаардлага өндөртэй, бодож, материал олж, суралцахад цаг зарцуулах ёстой, бас үйлдвэрлэлийн орчил урттай юм байна. Хэрвээ төслүүд арай энгийн байсан бол тийм их төвөг удахгүй шүү дээ. Би зүгээр л зарим нэг энгийн арга, чадвар эзэмших хэрэгтэй болно, бас үйлдвэрлэлийн орчил ч богиносоод, ингэснээр төслүүд арай төвөг багатай болно” гэж бодсон. Үүний дараагаас үүрэгтээ аль төсөл нь хэцүү, аль нь энгийн эсэхийг үнэлээд, алийг нь авахаа шийддэг боллоо. Нэг удаа хийх энгийн төсөл сонгоод, хүндрэлтэй төслүүдийг ах эгч нартаа үлдээсэн юм. Ах эгч нар маань яаж бэлхнээ зөвшөөрч байгааг хараад, “Би зүгээр л бэрхшээл нүүрлэхэд ухарч няцаж байсан юм биш үү?” гээд сэтгэл жаахан түгшсэн. Гэхдээ дараа нь, “Хэцүү төсөлд миний дэндүү их цаг, хөлс хүч ордог, бас оюуны хэт их хүчин чармайлт зарцуулагддаг юм чинь би энгийн төсөл сонгосон нь дээр” гэж бодогдлоо. Хожим нь, тусгай эффектийн нэг төслөө сайжруулах боломж байгаа мэт санагдсан ч үүнийг өөрчлөх гэж хэт шаргуу ажилламааргүй байсан, тэгээд ах эгч нар маань ямар ч асуудал олж хараагүйг анзаарсан учраас үүнийг өөрчлөлгүй, зүгээр өнгөрөөсөн юм. Заримдаа би асуудал гарах үед энэ талаар хальт бодоод, дараа нь ах эгч нар дээрээ очиж асуудаг байлаа. Ингэх нь асуудлыг хурдан шийдвэрлэж, намайг ядраадаггүй учраас ажлаа дуусгах амархан арга гэж санагдсан. Гэхдээ ингэх үедээ өөрийгөө буруутгах мэдрэмж төрдөг байсан юм. Зарим асуулт үнэндээ энгийн, багахан чармайлтаар өөрөө шийдвэрлэчхэж болохоор байсан. Бас ах эгч нараасаа асууснаар тэдний үүрэгт саад болдог ч би өөрийгөө эргэцүүлж, ойлгох гэж оролдоогүй. Иймээс үүргээ биелүүлдэг байдалд минь иймэрхүү заль мэх хэвийн үзэгдэл болсон.

Дараа нь би видео хийх үүрэгт шилжлээ. Тэгээд видео хийхээс гадна ах эгч нараа суралцахад нь удирдан чиглүүлж, бүх хүний мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх ёстой болсон учраас ердийнхөөсөө илүү их ажиллах ёстой байсан. Мэргэжлийн чадварт суралцах ёстойгоос гадна ах эгч нартаа хэрэгцээтэй байгаа зүйлд үндэслээд материал олж, хичээл бэлтгэх ёстой байлаа. Энэ бүгд хэцүү, ядаргаатай ажил мэт санагдсан. “Урьдын үүрэг минь дээр байж. Би ийм олон ачаа, дарамттай байгаагүй. Өөрийнхөө төслийг дуусгахад л болдог байсан. Одоо бүр ч их ажилтай, санаа зовох зүйл бүр ч ихтэй болчихлоо” гэж бодогдсон. Энэ бүгдийн талаар бодоод толгой өвдсөн юм. Дараа нь, би яаж цаг хэмнэж, тэгтлээ ядрахгүй байж болох талаар бодож эхлэн, ах эгч нартаа тусгай эффектийн зааварчилгаа явуулахаар шийдлээ. Тэгснээр ах эгч нар маань эдгээрийг судалж, би материал олоход цаг зарцуулах албагүй болох байсан. Бодох тусам үүнээс дээр арга байх боломжгүй мэт санагдсан юм. Хэсэг хугацааны дараа, ах эгч нар маань зааварчилгаа өөрсдийнх нь асуудлыг шийдвэрлээгүй гэсэн. Тухайн үед би жаахан буруутайгаа мэдэрсэн юм. Иймээс өөр сонголтгүй болж, бүх хүнд энгийн байдлаар заах зарим нэг материал олчхоод, “За, би бүх хүнд зориулаад хичээл бэлдсэн, миний ажил дууслаа” гэж бодсон. Төд удалгүй манай багийн ахлагч, “Ойрд ах эгч нар техникийн асуудлаас болоод видео тааруухан хийгдэж, үе үе дахин засварт орж, үүнээс үүдээд ахиц саатаж байна гэж хэлсэн” гэлээ. Үүнийг сонсоод би өөрийгөө эргэцүүлж, ойлгох гэж хичээгээгүй, харин энэ үүрэгт зовж, төлөөс төлөх шаардлагатайгаас гадна аливаа зүйл буруугаар эргэвэл хариуцлага хүлээх шаардлагатай гэж санаад, энэ үүргийг бүр ч хиймээргүй болсон юм. Нэг өдөр, удирдагч маань над дээр ирээд, намайг үүргээ хоёрын хооронд хийж, залхай байна гэж илчлэн, надтай харьцаад, өөрчлөлт гарахгүй бол намайг хална гэлээ. Удирдагчийнхаа тэгж хэлэхийг сонсоод би үүргээ хоёрын хооронд хийж байгаа гэдгээ хүлээсэн ч огт гэмшээгүй юм. Цаашид үүрэгтээ нүүр тулах ёстой болох бэрхшээл, асуудлыг бодоод, ийм үүрэг гүйцэтгэхийг хүсэхээ больсон. Арай амархан үүрэгт шилжихийг хүссэн. Маргааш нь удирдагч дээрээ очоод, “Би энэ үүргийг биелүүлэх чадваргүй юм байна. Өөр үүрэгт шилжмээр байна” гэж хэллээ. Үүнийг сонссоныхоо дараа удирдагч надтай харьцаад, “Та үнэхээр энэ үүргийг биелүүлж чаддаггүй гэж үү? Үнэндээ та оролдож үзсэн юм уу? Та хүнд ажлаас зайлсхийдэг, үргэлж хоёрын хооронд юм хийж, заль гаргахаар хичээдэг, бас муу хүн чанартай юм. Эдгээр ааш авирыг харгалзан үзэхэд, та үнэхээр энэ үүрэгт зохихгүй юм байна” гэсэн. Удирдагчийнхаа ингэж хэлэхийг сонсоод миний зүрх сэтгэл гэнэт хоосрох шиг санагдсан юм. Студид эргэж очиход бусад эгч үүргээ биелүүлээд завгүй байгаа харагдлаа. Харин би халагдаж, үүргээ алдчихаад, ихэд гутарсан. Үнэхээр үүргээ алдаж магад гэж хэзээ ч бодож байгаагүй шүү. “Би энэ үүргийг хүсээгүй, гэхдээ надад өөр үүрэг өгч болох л байсан. Яагаад үүргээ гүйцэтгэх эрхийг минь хасчхав аа?” гээд тухайн үед бүр зүрх сэтгэлдээ өөрийгөө өмөөрч байсан. Гэхдээ дараа нь, “Бурхан бүх зүйл дээр дээд эрх барьдаг. Намайг халснаар Бурханы зөвт зан чанар нүүрлэж байна. Би дуулгавартай дагаж, өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй” гэж бодсон. Удаах өдрүүдэд нь, удирдагчдаа халагдаж байгаа дүр зураг миний сэтгэлд кино мэт ахин дахин үзэгдсэн юм. Удирдагчийн хэлсэн үг, ялангуяа намайг муу хүн чанартай гэснийг нь бодоод шаналсан. Би өөрийгөө яаж эргэцүүлж, мэдэхээ мэдэхгүй байсан учраас зовсондоо, намайг өөрийгөө ойлгоход замчлаач гэж гуйхаар Бурханд залбирсан.

Дараа нь Бурханы үгийн ийм хэсгийг харсан юм, “Аливааг маш хөнгөн хийсвэр, хариуцлагагүй зохицуулах нь завхарсан зан чанар дотор байдаг зүйл бус уу? Энэ нь ямар зүйл вэ? Энэ нь өөдгүй байдал; тэд бүх хэрэг явдал дээр ‘бараг зөв байна’, ‘дөхөж байна’ гэцгээдэг; энэ нь ‘магадгүй’, ‘боломжтой’, ‘таваас дөрөв’ гэх хандлага юм; тэд аливааг хааш яаш хийж, хамгийн наад захын юм хийгээд сэтгэл ханаж, юмыг чадан ядан хийхдээ ханамжтай байдаг; тэгээд юмыг нухацтай авч үзэж, нягт нямбай байхаар мэрийх нь ямар ч утгагүй гэж үздэг бөгөөд зарчмыг эрж хайх нь бүр ч утгагүй санагддаг. Энэ нь завхарсан зан чанар доторх зүйл бус уу? Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? Үүнийг биеэ тоосон зан гэж нэрлэх нь зөв, дур зоргоороо гэж нэрлэх нь ч бүрэн тохиромжтой—гэхдээ үүнийг төгс илэрхийлэхэд тохирох цорын ганц үг бол ‘өөдгүй’ юм. Ийм өөдгүй байдал дийлэнх хүний хүн чанарт байдаг; бүх хэрэг явдал дээр тэд чадах чинээгээрээ хамгийн багыг хийж, юун дээр зүгээр өнгөрч болохоо харахыг хүсдэг бөгөөд хийдэг бүх юманд нь үл ялиг ов мэх байдаг. Тэд чадаж байвал бусдыг мэхэлж, боломжтой үед хүчээ нөөдөг бөгөөд асуудлыг бодолцож үзэхдээ нэг их цаг хугацаа зарцуулж, бодол болохыг үзэн яддаг. ‘Илчлэгдэхээс зайлсхийж, ямар ч асуудал үүсгэхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа цагт үүнийг аргацаан өнгөрүүлж болно. Ажлыг сайн хийнэ гэдэг дэндүү төвөгтэй’ гэж тэд дотроо боддог. Тийм хүмүүс юуг ч төгс суралцдаггүй бөгөөд хичээл номдоо зүтгэл гаргадаггүй. Тэд асуудлын ерөнхий дүр зургийг л олж аваад, өөрсдийгөө үүнд мэргэшсэн гэцгээн, дараа нь үүндээ түшиглэн юмыг аргацаадаг. Хүмүүс аливаа зүйлд ийм хандлага баримталдаг биш үү? Энэ сайн хандлага мөн үү? Хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийн талаар тиймэрхүү хүмүүсийн баримталдаг ийм хандлага нь цөөн үгээр бол ‘аргацааж буй’ хэрэг бөгөөд иймэрхүү өөдгүй байдал завхарсан бүх хүн төрөлхтөнд оршдог. Хүн чанартаа өөдгүй байдалтай хүмүүс хийдэг ямар ч зүйлдээ ‘аргацаах’ үзэл бодол баримталдаг. Энэ нь тэдэнд аливааг зохистой хийх боломж олгодог уу? Үгүй. Тэгэхээр тэд аливааг хийж дуусгаж чаддаг уу? Тэгэх бүр ч боломжгүй.” “Сурвалжит, дорд хүнийг хооронд нь яаж ялган таньж болох вэ? Зүгээр л хүмүүс, үйл явдал, аливаа зүйлд хандах хандлага, арга замыг нь хар—тэд хэрхэн үйлдэж, аливааг яаж зохицуулж, асуудал гарахад яаж аашилдгийг хар. Жудагтай, нэр төртэй хүмүүс үйлдэлдээ няхуур, нухацтай, мэрийлттэй байдаг бөгөөд золиос гаргахад бэлэн байдаг. Жудаггүй, нэр төргүй хүмүүс үйлдэлдээ замбараагүй, хааш яаш байдаг бөгөөд үргэлж заль мэх гаргах гэж үзэн, зүгээр л аргацаахыг байнга хүсдэг. Тэд ямар ч чадварыг төгс эзэмшдэггүй бөгөөд хэдий удаан суралцлаа ч чадвар, мэргэжлийн асуудал дээр мэдлэггүй байдалдаа будилсан хэвээр үлддэг. Тэднээс хариулт нэхэхгүй бол бүх зүйл зүгээр мэт санагддаг ч хариулт нэхмэгц тэд балмагдаж, духан дээр нь хөлс бурзайгаад, ямар ч хариу өгдөггүй. Тийм хүмүүс ёс жудаг муутай байдаг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”). Бурханы үг, тэр дундаа “Тэд чадаж байвал бусдыг мэхэлж, боломжтой үед хүчээ нөөдөг,” “Жудаггүй, нэр төргүй хүмүүс үйлдэлдээ замбараагүй,” “ёс жудаг муутай” гэх үг нь зүрх сэтгэлийг минь зүссэн. Үг бүр нь миний үүрэгтээ хандах хандлага, хүн чанарыг илчилсэн. Би үүргээ яг ингэж биелүүлдгээ ухаарлаа. Хийдэг бүхнээ аргацааж, аливааг ердөө л боломжийн стандартад хийдэг байсан. Бүх зүйл дээр махан биеийн ашиг сонирхлоо бодолцож, зовохгүй байх арга хайгаад, яаж үүргээ сайн биелүүлэх вэ гэж хэзээ ч бодоогүй. Махан биеийн тав тухын төлөө, бас зовж, төлөөс төлөхгүй гэсэндээ би тусгай эффект хийхдээ үргэлж илүү амархан төсөл хийхээр сонгодог байлаа. Бүтээл хийх явцад асуудал болон сайжруулах боломж бололцоо олж харлаа ч гэсэн эдгээрийг өөр хэн ч олж хараагүй цагт байгаагаар нь үлдээдэг байсан. Видео хийх үүрэгтээ би мэргэжлийн чадварт суралцаж, ах эгч нараа суралцахад нь удирдан чиглүүлэх хэрэгтэй болсон. Энэ үүргийг биелүүлэх дэндүү дарамттай, хэт их зовлон үүсгэдэг гэж санагдан, энэ талаар бодохоос ч ядаргаатай байсан учир махан биеийн тав тухынхаа төлөө ах эгч нараа бие даан суралцуулахаар арга заль, ов мэх гаргаж үзсэн, тэгснээр тэдний чадвар хэзээ ч сайжраагүй, бас үүргийнх нь үр нөлөө багасаж, ажлын ахиц саатахад хүрсэн. Би үүрэгтээ хаа сайгүй арга заль, ов мэх ашиглаж, Бурханы гэрийн ажлын талаар, мөн үүргээ яаж сайн биелүүлэх талаар хэзээ ч бодож үзээгүй. Би огт хүн чанаргүй байж! Үнэхээр аминчхан, жигшүүртэй, ёс жудаг муутай байж. Эдгээрийг эргэцүүлээд ихэд харамсаж, буруутайгаа мэдэрсэн юм.

Дараа нь Бурханы ийм үг уншсан, “Үүргээ биелүүлж байх хугацаандаа, зарим хүн гаднаа ямар ч ноцтой асуудалгүй юм шиг харагддаг. Тэд илт муу юм хийдэггүй; саад тотгор, үймээн самуун учруулдаггүй, эсвэл антихристүүдийн замаар алхдаггүй. Үүргээ гүйцэтгэхдээ тэд ямар нэг томоохон алдаа юм уу зарчмын асуудал гаргадаггүй мөртөө нэг л мэдэхэд, үнэнийг хүлээн авдаггүй, үл итгэгчдийн нэг гэдэг нь цөөн хэдхэн жилийн дотор илчлэгддэг. Яагаад тэр вэ? Бусад хүмүүс асуудлыг олж харж чаддаггүй боловч Бурхан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжиж, асуудлыг олж хардаг. Тэд үргэлж хааш яаш байж, үүндээ гэмшихгүй байж ирсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд аяндаа илчлэгдэнэ. Гэмшихгүй хэвээр байх гэж юу гэсэн үг вэ? Тэд үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн үргэлж буруу хандлагатай, хайнга, хааш яаш, хайхрамжгүй хандлагатай байсан бөгөөд өөрсдийгөө зориулах нь бүү хэл, хэзээ ч хичээнгүй байгаагүй. Тэд бага зэрэг хичээл чармайлт гаргаж болох ч зүгээр л дүр эсгэж байдаг. Өөрийгөө бүрэн зориулдаггүй бөгөөд гэм буруу нь эцэс төгсгөлгүй. Бурханы нүдээр бол, тэд хэзээ ч гэмшээгүй; үргэлж хааш яаш байж ирсэн, тэдэнд хэзээ ч өөрчлөлт гараагүй—өөрөөр хэлбэл, тэд гар дахь муугаа хаяж, Түүнд гэмшдэггүй. Бурхан тэднээс гэмшлийн хандлага хардаггүй, хандлагаа өөрчлөхийг нь ч хардаггүй. Тэд тийм хандлага, тийм арга барилаар өөрсдийн үүрэг, Бурханы даалгаварт тууштай ханддаг. Ерөнхийдөө энэхүү зөрүүд, хатуу зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй, түүгээр ч барахгүй тэд Бурханд өртэйгөө хэзээ ч мэдэрдэггүй, өөрсдийнх нь хайнга, хааш яаш байдал бол гэм буруу, ёрын муу үйл гэдгийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэдний зүрх сэтгэлд ямар ч өртэй, гэм буруутай, өөрийгөө зэмлэх сэтгэл байдаггүй, өөрийгөө буруутгах сэтгэл бүр ч байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, энэ хүн аврагдахын аргагүй гэдгийг Бурхан хардаг. Бурхан юу ч хэлсэн бай, тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, тэдний сэтгэл хөдөлдөггүй бөгөөд хандлага нь хувирч өөрчлөгддөггүй. Бурхан: ‘Энэ хүнд ямар ч найдвар байхгүй. Миний хэлдэг юу ч түүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөггүй, Миний хэлдэг юу ч түүнийг өөрчилдөггүй. Түүнийг өөрчлөх аргагүй. Энэ хүн үүргээ биелүүлэхэд тохирохгүй, Миний гэрт үйлчлэл үзүүлэхэд тохирохгүй’ гэж хэлдэг. Бурхан яагаад тэгж хэлдэг вэ? Яагаад гэвэл, үүргээ гүйцэтгэж, ажил хийх үед нь тэдэнд хэчнээн их тэвчээр, хүлээцтэй байдал гаргалаа гээд ямар ч үр дүнгүй байдаг бөгөөд тэднийг өөрчилж чадахгүй. Энэ нь тэднийг үүргээ сайн гүйцэтгэхэд хүргэж чадахгүй, үнэнийг үнэхээр эрэлхийлэх зам дээр хөл тавих боломжийг тэдэнд олгож чадахгүй. Энэ хүн үнэхээр аврагдах аргагүй. Бурхан хүнийг аврагдах аргагүй гэж тодорхойлох үедээ энэ хүнээс чанга зуурсаар байх уу? Тэгэхгүй. Бурхан түүнийг тавьж явуулна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). “Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг би ахин дахин уншсан. Тэгээд урьд нь, өнгөн дээрээ үүргээ биелүүлж байгаа мэт харагдсан ч зүрх сэтгэлдээ Бурханаас урваж байснаа ухаарсан юм. Би үүрэгтээ махан биеийнхээ ашиг сонирхол, зовлонгоос зайлсхийх явдлыг л бодолцоод, арга заль, ов мэхээр хоёрын хооронд юм хийсэн. Ажлаа илүү сайн хийж чадахаар байх үедээ ч тэгж хийгээгүй, яагаад гэвэл төдийлөн сайн хийгээгүй ч ядаж л хийлээ, тэр нь хангалттай гэж санагдсан. Би өөрийнхөө хоёрын хооронд юм хийдэг асуудлыг хэзээ ч нухацтай авч үзээгүй, бас хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, ойлгох гэж хичээгээгүй. Дараа нь, удирдагч маань намайг илчилж, анхааруулга өгсөн. Үүгээр Бурхан надад гэмших боломж олгож байсан ч би өчүүхэн ч гэмшилгүй, бас л махан биеийн ашиг сонирхлоо бодолцсон. Үүрэгтээ шаргуу хөдөлмөрлөж, төлөөс төлөх шаардлагатай гэдгээ бодоод тэр үүргийг хүсэхээ больсон. Яагаад би тийм мэдрэлгүй, гөжүүд байв аа? Бурхан надад гэмшиж, өөрчлөгдөх боломж удаа дараа олгосон, энэ нь Бурханы надад үзүүлсэн өршөөл байсан, гэтэл би махан биеийн ашиг сонирхлоо л бодолцоод, үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлэлгүй, Бурханыг гөжүүдээр эсэргүүцсээр л байж. Би маш тэрслүү байж! Үүрэг минь Бурханы надад өгсөн даалгавар, хариуцлага байсан, би үүнийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой байсан. Гэтэл би үүргээ сайн биелүүлж чадаагүйгээр зогсохгүй Бурханыг хуурах гэж хоёрын хооронд юм хийж, тэр ч бүү хэл үүргээ голсон байсан. Ингэснээр Бурханаас урвасан биш үү? Бурханы зөвт зан чанар ямар ч халдлагыг хүлцдэггүй, Бурхан миний хийсэн бүх зүйлийг үзэн ядсан юм. Намайг халсан нь Бурханы зөвт байдлыг харуулсан. Үүнийг ухаараад би бага зэрэг айлаа. Бас Бурханы сэтгэлийг шархлуулах зүйл хийсэндээ харамссан. Цаашид ингэж хоёрын хооронд юм хийж болохгүй. Би гэмшиж, өөрчлөгдөх ёстой байлаа.

Дараа нь, би ах эгч нартайгаа хамт сайн мэдээ түгээсэн юм. Зарчмыг мэддэггүй, хүмүүстэй ярилцахдаа муу байсан учраас тэр үүрэг маш хэцүү санагдаж, дахиад л шаргуу ажиллаж, төлөөс төлмөөргүй байсан. Гэхдээ үүрэгтээ хандах урьдын хандлагаа бодоод, сайн мэдээ номлох боломжтой байгаа минь Бурханы үзүүлсэн агуу өршөөл гэдгийг ухаарсан. Би асуудал тулгарах үед урьдынх шигээ зугтах учиргүй. Үүнийг ухаармагцаа арай өөдрөг боллоо.

Хожим нь бас өөрийгөө эргэцүүлж, үүрэг минь төвөгтэй санагдах үед яагаад ухарч няцахыг хүсдэг юм бол гэж гайхсан. Тийм зүйл болох үед намайг ямар уг чанар хянаж байв? Дараа нь, Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурхан надаас нүүр тулан асууж байгаа юм шиг Бурханы асуулт болгон миний зүрх сэтгэлийг зүсэж, Бурханд би дэндүү их өртэйгөө мэдэрсэн. Биднийг үнэнийг олж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдах боломжтой болоосой гэсэндээ бие махбодтой болсон Бурхан биднийг усалж, хангахаар маш их үнэнийг илэрхийлснийг бодлоо. Энэ нь хүн төрөлхтнийг гэх Бурханы хамгийн агуу ерөөл юм. Үнэхээр ухаалаг хүмүүс Бурханы ажлын олгодог боломжийг нандигнаж, үнэнийг эрэлхийлэх, бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэх, үүргээ биелүүлэхдээ амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэх, эцэст нь үнэнийг ойлгох, Бурханаар бүрэн аврагдахад цаг заваа ашиглана. Харин харалган, мэдлэггүй хүмүүс махан биеийн таашаалын төлөө зүтгэж, амиа аргацаагаад, үнэнийг эрэлхийлэх гэж шаргуу хөдөлмөрлөдөггүй. Тэд хийсэн дүр эсгэж, үүрэгтээ багахан зүтгэл гаргадаг, хэчнээн удаан итгэлээ ч гэсэн үнэнийг хэзээ ч ойлгодоггүй, бас амь зан чанараа огт өөрчилдөггүй, тэгээд эцэстээ Бурханаар таягдан хаягддаг. Би өөрийнхөө талаар бодлоо. Би яг ийм мэдлэггүй хүн байсан юм биш үү? “Амьдралын аясаар амьдар”, “Залхуу байх ерөөлтэй” гэх мэт сатанлаг гүн ухаан миний амьдралдаа баримталдаг зарчим байсан. Өдөр бүр би байгаа байдалтайгаа эвлэрч, амиа аргацаахаар ажиллаж, махан биеийн тав тух хөөцөлддөг байж. Бурханд өчнөөн жил итгэхдээ үнэнийг эрэлхийлээгүй, бас зан чанараа өөрчлөх, үүрэг минь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхэд анхаараагүй. Махан биеийн таашаал минь надад Бурханы хүслээс илүү чухал байсан учраас үүрэгтээ зовж, төлөөс төлөх шаардлагатай болох болгонд хоёрын хооронд юм хийж, арга заль, ов мэх гаргаж, үүргээ ямар ч үр дүнгүй болгож, Бурханы гэрийн ажлыг саатуулсан. Тэгсэн мөртөө л би огт харуусаж, буруутайгаа мэдрээгүй. Тав тухад хорхойссоноор би гажуудаж, сайжрахыг хайхардаггүй, бодлогогүй болсон. Би зүгээр л амьдралаа үрэн таран хийж байсан биш үү? Би адгууснаас юугаараа ялгаатай байсан юм бэ? Эдгээр сатанлаг хор нь хүмүүсийг завхруулахаар Сатаны ашигладаг төөрөгдөл гэдгийг би эцэст нь олж харсан. Эдгээр нь хүмүүсийг тав тух хөөцөлдөх, сайжрах гэж эрэлхийлэлгүй гажуудах, эцэстээ мэдлэггүйгээр үхэхэд хүргэдэг. Үүргээ алдсандаа би өөрөө л буруутай байсан. Би хэт залхуу, өөрийнхөө ёс жудагт хөнгөн хуумгай ханддаг, хэний ч итгэл даахааргүй байсан, үүнд ах эгч нар маань ой гутаж, Бурхан үүнээс болж намайг үзэн ядахад хүрсэн юм. Урьд нь надад өндөр шаардлагатай, олон даалгавартай үүрэг зовлонтой эн дүйцэхүйц санагддаг байлаа. Гэхдээ энэ нь үүргийнхээ төлөө зовох явдал огт биш байсан. Харваас би дэндүү залхуу, аминчхан уг чанартай, махан биед хэт анхаардаг байж. Үүрэгт маань бэрхшээл гарах үед бид зовж, төлөөс төлөх ёстой болдог ч эдгээр нь бүгд бидний тэсвэрлэж чадах зүйл байдаг. Учир нь Бурхан бидэнд даашгүй ачаа хэзээ ч өгдөггүй. Бурхан намайг өөрийгөө мэдэж, асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, амь зан чанараа өөрчлөөсэй гэсэндээ завхарсан зан чанар, дутагдлыг минь харуулахад эдгээр бэрхшээлийг ашигласан. Үүний хажуугаар, Бурхан намайг эдгээр бэрхшээлтэй тулгараад Өөрт нь найдахад суралцаж, чин сэтгэлээсээ итгэж чадна гэж найдсан. Урьд нь би мэдлэггүй, харалган байгаад, Бурханы хүслийг ойлгоогүй. Үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулах олон боломжийг алдаж, ийм гайхалтай цаг хугацааг хий дэмий өнгөрөөсөн. Хэдийгээр би махан биеийн тав тухтай, зовохгүй, нэг их төлөөс төлөхгүй байсан ч ямар ч үнэнийг эзэмшээгүй, бас завхарсан зан чанараа шийдвэрлээгүй, тэгээд үүрэгтээ ямар ч сайн үйл хураалгүй, Бурханы гэрийн ажлыг саатуулж, Бурханы ойг гутаасан. Ийм мунгинаа байдлаар амьдарсаар байвал эцэстээ би Бурханы авралыг бүрмөсөн алдах байлаа. Тухайн үед би өөртөө дотор муухайрч, ой гутаж, цаашид адгуус шиг амьдрахыг хүсээгүй.

Нэг өдөр, би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. “Өнөөдрийн эрэл хайгуул тэр чигтээ ирээдүйн ажлын суурийг тавихын төлөө байдаг, мөн Бурханаар ашиглагдаж, Түүнд гэрчлэл хийж чадахын төлөө байдаг. Хэрвээ чи үүнийг эрэл хайгуулынхаа зорилго болговол Ариун Сүнсний өмнө байж чадна. Эрэл хайгуулдаа өндөр зорилго тавих тусам чи төдий чинээ төгс болгуулж чадна. Үнэнийг хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнс төдий чинээ их ажилладаг. Эрэл хайгуулдаа эрч хүчээ зориулах тусам чи төдий чинээ ихийг олж авна. Ариун Сүнс хүмүүсийг дотоод байр байдлынх нь дагуу төгс болгодог. Зарим хүн, Бурханд ашиглагдахыг, эсвэл Түүгээр төгс болгуулахыг хүсэхгүй байна, зүгээр л махан бие нь эсэн мэнд байж, ямар ч золгүй явдал амсахгүй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Зарим хүн хаанчлалд орохыг хүсдэггүй мөртөө ёроолгүй нүхэнд унахыг хүсдэг. Тэр тохиолдолд Бурхан хүслийг чинь бас биелүүлж өгнө. Чи юу ч эрэлхийлдэг бай, Бурхан биелүүлнэ. Тэгвэл чи одоо юу эрэлхийлж байна вэ? Төгс болгуулахыг уу? Одоогийн үйлдэл, зан авир чинь Бурханаар төгс болгуулж, Түүгээр авхуулахын төлөө байдаг уу? Чи өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга ингэж үнэлж дүгнэх ёстой. Хэрэв чи ганцхан зорилгыг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг бол Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний зам юм. Ариун Сүнс хүмүүсийг залж чиглүүлдэг замд хүмүүсийн эрэл хайгуулаар хүрдэг. Чи Бурханаар төгс болгуулж, авхуулахыг хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, Ариун Сүнс чиний дотор төдий чинээ их ажиллана. Эрж хайж чадахгүй байх тусмаа чи улам сөрөг болж, ухарч буцдаг ба Ариун Сүнсний ажиллах боломж төдий чинээ үгүй болдог; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ариун Сүнс чамайг орхино. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханд ашиглагдахыг хүсэж байна уу? Бурханы үйлдэл та нараар илэрхийлэгдсэнийг орчлон ертөнц болон бүх зүйлд харуулахын тулд та нар Бурханаар төгс болгуулж, авхуулж, ашиглуулахын төлөө бүхнийг хийхээр хичээх ёстой. Та нар бол бүх зүйлийн эзэн, оршин байгаа бүхний дундаас та нар өөрсдөөрөө дамжуулан гэрчлэл болон алдар сууг Бурханд эдлүүлнэ—энэ нь, хамгийн их ерөөгдсөн үеийнхэн гэдгийн чинь нотолгоо юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Үүрэгтээ үнэнийг олж авахын тулд махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй, тэгснээр эцэст нь Бурханаар төгс болгуулна гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Энэ нь амьдрах хамгийн утга учиртай, үнэ цэнтэй арга. Махан биеийн зуурдын тав тухын төлөө үнэнийг хаявал нэр төргүй амьдарч, Ариун Сүнсний ажлыг алдаад, эцэстээ Бурханаар таягдан хаягдаж, аврагдах боломжоо алдана шүү дээ. Би бас, махан биеийн тав тухад хорхойсох асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлдэг зүрх сэтгэлтэй байж, аливаа зүйл тохиолдох үед өөрсдийгөө үргэлж эргэцүүлж, үүрэгтээ хүчин чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэй, бас бэрхшээлтэй тулгарах үедээ махан биеэс татгалзаж, өөрсдийгөө орхиж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэдгийг олж мэдсэн. Ингэснээр Ариун Сүнсний удирдамж, ажлыг хүлээн авдаг юм байна лээ. Эдгээрийг ухаармагц зүрх сэтгэл минь гэгээлэг болсон мэт санагдаж, махан биеийг хаяж, үүрэгтээ бүх хүчин чармайлтаа гаргана гэж тангарагласан даа.

Дараа нь би сайн мэдээ яаж сайн номлохоо мөс чанартайгаар бодолцлоо. Тэгээд зарчим тодорхойгүй байх үед ах эгч нартайгаа эрж хайж, бусад бүх хүнтэй хамт суралцахад цаг гаргасан. Хожим нь, сайн мэдээ номлохын тулд илүү их зүйл хийх ёстой болоход надад эдгээр нь тийм ч төвөгтэй санагдахаа болилоо. Харин ч, эдгээр нь миний хийх учиртай зүйл, миний хариуцлага гэж санагдсан. Би өдөр бүр маш завгүй байсан ч өөрийгөө баяжуулсан мэт санагдсан.

Гэнэт нэг өдөр манай удирдагч над дээр ирснээ тусгай эффект хийх үүрэгтээ эргээд орооч гэж хүслээ. Энэ мэдээг сонсоод би маш их догдолсон шүү. Бурханд талархахаас өөр хэлэх үг олдохгүй байсан. Урьд нь махан биед анхаарч, үүргээ хоёрын хооронд хийдэг байснаа санаад Бурханд ялангуяа өртэйгөө мэдэрсэн. Урьдын алдаагаа залруулж чадахгүй учраас одоо л үүрэгтээ Бурханы хайрыг хариулж болох байлаа. Дараа нь, үүрэгт минь бэрхшээл тулгарах үед би ухамсартайгаар Бурханд залбираад, яаж шийдвэрлэхээ бодож үздэг болсон. Нэг удаа, тусгай эффектийн нэг төсөл минь жаахан тааруухан болж, багийн ахлагч болон хариуцсан хүн нь үүнийг яаж засахаа мэдэхгүй байлаа. Би бас бэрхшээлд гацчихаад, үүнийг яаж засаж эхлэхээ мэдэхгүй байсан юм. Тэгээд, “Үүнийг засахаар үргэлжлүүлэн оролдож, цагаа зарж, үүн дээр ажиллавал зөв болгож чадах эсэхээ мэдэхгүй юм, тэгэхээр үүнийг өөр хүн хийх ёстой байх” гэж бодсон. Ингэж бодсоноор дахиад бэрхшээлээс зайлсхийх гэж байгаагаа ухаарсан учир Бурханд даруйхан залбирлаа. Бурханы ийм үг надад санагдсан, “Өмнө чинь үүрэг байх үед, үүнийг чамд даалгасан байх үед хүндрэл бэрхшээлээс зайлсхийх талаар бүү бод; хэцүү зүйл байвал эхлээд битгий хойш тавь, битгий үл хайхар. Чи үүнтэй шууд нүүр тулах ёстой. Бурхан чамтай хамт байгааг, Бурхантай байхад юу ч хэцүү биш гэдгийг цаг ямагт санах ёстой. Чамд ийм итгэл байх ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ биелүүлэхдээ хайнга, хуумгай байх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ”). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн юм. Үүрэгт маань ямар ч асуудал, бэрхшээл тулгарлаа гэсэн эдгээрийг шийдвэрлэх зам эрж хайхаар Бурханд найдах учиртай. Махан биеийн зовлонгоос болж бэрхшээлээс зайлсхийх, үүргээсээ ухарч няцахаар хичээх ёсгүй. Ингэх нь Бурханаас урваж, Бурханд үнэнч бус байгаа хэрэг. Ингэж ухаармагцаа, би энэ удаад Бурханд найдаж, махан биеийг хаяж, үүнийг засварлахаар хөдөлмөрлөнө гэж өөртөө амласан. Тэгээд тайвширч, үүнийгээ ахин дахин хянаад, эцэст нь шаардлагатай засваруудыг хийлээ. Үүнийг үзсэнийх нь дараа бүх хүнд сайхан санагдаж, тэд ямар ч санал хүсэлт гаргаагүй. Ингэж хэрэгжүүлсний дараа миний зүрх сэтгэл амар амгалан, тайван болсон. Үүрэгтээ төлөөс төлөх нь үнэхээр Бурханы ерөөл гэдгийг мэдэрсэн шүү. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply