Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

2022-01-21

Ван Лин, Өмнөд Солонгосын

Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг биед ачаалалтай, бас илүү цагаар ажиллах шаардлагатай байлаа. Заримдаа хоол идэж, цуглаандаа цагт нь оролцож амждаггүй байсан. Эхэндээ би, үүрэгтээ тэр чадвараа ашиглах боломж гарсан нь нэр төрийн хэрэг гэж бодоод тоогоогүй юм. Тэгээд өөрт байгаа бүхнээ үүнд зориулахыг хүссэн. Дараа нь, манай багийнхан улам завгүй болж, миний үүрэг нэлээд зай чөлөөгүй боллоо. Хэсэг хугацааны дараа би жаахан ядарч, бага зэрэг дургүй хүрч эхэлсэн.

Нэг удаа цуглаан дээр, гэнэт нэг эгч биднийг явж, ачаа буулгахад туслах хэрэгтэй байна гэсэн юм. Үнэндээ би явмааргүй байлаа. “Яагаад цуглаан дуустал хүлээж болдоггүй юм бэ? Бас тийм л яаралтай юм бол өөр хүн хийж болно биз дээ! Яагаад бид хийх ёстой юм бэ? Бид хөлсний ажилчдаас цаашгүй юм уу?” гэж бодсон. Дотроо эсэргүүцсэн ийм бодолтойгоор явах нь явсан ч гэлээ, би үнэхээр хөдөлж ядаж байлаа. Бүхий л чадлаа дайчлалгүй зүгээр л ёс төдий зүйл хийж байсан. Эцсийн мөчид асуудал гарах үед бусад бүх хүн илүү цагаар ажиллаж байсан ч би боломж олдох бүрд хүчээ нөөдөг байлаа. Бага юм хийж болохоор байвал хүнд ажлаас зайлсхийдэг байсан. Хэдэн цаг илүү ажиллах ёстой болох бүрд айхтар хилсдэж байгаа мэт өсөрхөж, дургүйлхдэг байсан юм. Гаднаа ажлаа дуусгадаг ч гэлээ, дуртай дургүй дуусгадаг байлаа. Багийн ахлагчийн өгсөн даалгаврыг дуусгамагцаа биеэ оторлохыг хүсэж, хараахан дуусаагүй байгаа бусдадаа туслах хүсэлгүй байсан. Энэ нь тэдний ажил болохоор надад ямар ч падгүй гэж бодсон юм. Багийн ахлагч хөдөлж ядахыг минь хараад намайг зэмлэж, надтай харьцсан ч ахлагчийг би зүгээр л өө эрж байна гэж бодоод, өөрийгөө эргэцүүлээгүй. Үүргээ ийм маягаар үнэхээр идэвхгүй хийж, наад захын юманд сэтгэл ханадаг байлаа. Бусад бүх ах үнэхээр шаргуу ажиллаж байхад би тэдэнд атаархдаггүйгээр зогсохгүй, бүр тэднийг нууцхан шоолдог байсан юм. Нэг удаа банз зөөвөрлөхөд, би нэг удаад нэг багцыг л зөөж байхад өөр нэг ах нэг удаад хоёрыг авч явж байлаа. “Та яагаад өөртөө гай удна вэ? Тэнэг юм. Тамир тэнхээ байлаа ч тэгэх хэрэггүй шүү дээ. Ядрах гэж байгаа юм” гэж бодогдсон. Үнэндээ би ахаас залуу болохоор нэг удаад хоёр багц зөөхөд асуудалгүй байх байсан, гэхдээ тийм ихийг үүрвэл бие булрах байлаа. Би огт тэгээгүй. Ажил дээр цаг нөхцөөж байгааг минь хараад бусад ах намайг зэмлэж, үүрэгтээ илүү анхаар гэж хэлсэн ч би тоогоогүй. Хийж л байгаа хойно ямар ч хор хөнөөл учраагүй мэт санагдсан. Үүрэгтээ хандах хандлагаа засаагүй болохоор надад Бурханы шүүлт, гэсгээлт нүүрлэсэн дээ.

Энэ оны 7-р сарын 21-нд, ажлын маань ид дундуур багийн ахлагч намайг хүн чанар дулимагтай, үүрэгтээ залхуу байсан болохоор тэр ажилд тохирохгүй гэж гэнэт хэллээ. Тэр мэдээг сонсоод дотор харанхуйлах шиг л болсон. Үүрэггүйгээр би өнгөрөх биш үү? Аврагдах найдлага бий гэж үү? Би улам бүр гутарч, үнэхээр сэтгэлээр унасан юм. Тэгээд Бурханы өмнө шуудхан өвдөг сөгдөөд, “Өө Бурхан минь! Надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн гэдгийг тань мэднэ, гэхдээ би үүнд байгаа Таны хүслийг ойлгохгүй, ямар сургамж авах учиртайгаа мэдэхгүй байна. Таны ажилд захирагдаж, өө эрэхгүй байх боломж олгон, зүрх сэтгэлийг минь харж хамгаалаач” гэж залбирсан. Залбирсны дараа хавьгүй тайвширлаа. Юмаа баглачхаад явах гэж байхдаа алсад байгаа бусад ахыг ажигласан. Тэд бүгд ийш тийш яаран, урам зоригтойгоор ажиллаж байхад харин би замд гарах гэж байсан юм. Миний сэтгэл шимширсэн шүү. Би итгэгч болоод 10 гаруй жилийн нүүр үзсэн, бас өөрийгөө үнэнийг эрэлхийлдэг, золиос гаргаж чаддаг хүн гэж үргэлж боддог байсан сан. Би үүргээс халагдана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Үүрэг биелүүлэхэд ч тохирохгүй юм бол би юу хийж чадах юм бэ? Багийн ахлагч яагаад намайг хүн чанар дулимаг гэж хэлснийг ойлгохгүй байсан. Ерөнхийдөө би бусадтай ямар ч зөрчилгүй, ихэнхдээ бүх хүнтэй эв найртай байсан юм. Хүн чанарт минь ямар ч буруу зүйл байхгүй мэт санагддаг байлаа. Үүрэгтээ бол, би нэлээд их эрч хүч зарцуулсан шиг санагдсан. Гэхдээ Бурхан зөвт байдаг болохоор намайг үүргээ сайн биелүүлж байсан бол халахгүй гэж бодогдлоо. Үүргээ алдсаны дараа би цаг үргэлж тийм завгүй байж, тэгтлээ шаргуу ажиллах албагүй болсон ч үнэхээр урам хугарч, дүнсгэр байлаа. Цаг үргэлж Бурханы өмнө очин залбирч, өөрийгөө мэдэхэд минь намайг гэгээрүүлээч гэж Бурханаас гуйж байсан. Нэг удаа Бурханы ийм үг уншсан юм: “Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, хэзээ ч, ямар ч муу юм хийж, бусдын өмчийг хулгайлж, бусад хүний юманд шунаж байгаагүй гэцгээдэг. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын маргаан гарах үед өөрсдөө хохирол амсаж, бусдад ашиг хүртээхдээ тулж, хохирол амсахыг илүүд үздэг бөгөөд бусад бүх хүнд өөрийгөө сайн хүн гэж бодогдуулахын тулд хэний ч талаар ямар ч муу юм огт хэлдэггүй. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ нь сайн хүн чанарын жишээ биш юм. Ийм хүний хэлдэг зүйлд анхаарал бүү хандуул; тэр юуг амьдран харуулдаг, юуг илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юунд дуртай болохыг нь харах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Үүнийг тунгаагаад, би гаднаа зарим нэг сайн зүйл хийсэн учраас өөрийгөө сайн хүн чанартай гэж бодсон ч үнэндээ энэ нь үнэнтэй нийцэлгүй байгааг ухаарсан. Бурхан үүргийн гүйцэтгэл, үүрэгтээ хандах хандлагад нь үндэслэн хүний хүн чанарыг шүүдэг. Энэ нь хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг эсэхэд байдаг. Үнэхээр сайн хүн чанартай хүн үүрэгтээ Бурханд үнэнч байдаг. Тэгээд зовж, төлөөс төлж чаддаг. Амин чухал мөчид тэд махан биеэ хаяж, Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг. Дараа нь, би үнэхээр хүн чанартай эсэх, Бурханы үгийг харгалзан үзэхэд үүрэгтээ ямаршуу хандлагатай байсан эсэх талаар эргэцүүлж эхэллээ.

Тэгээд ийм хэсгийг уншсан: “Бурханы шаарддаг зүйлээс улбаалдаг бүхэн, Бурханы шаардлагатай холбоотой янз бүрийн талын ажил, хөдөлмөрт бүгдэд нь хүний хамтын ажиллагаа шаардагддаг бөгөөд энэ нь бүгд хүний үүрэг юм. Үүргийн цар хүрээ маш өргөн байдаг. Үүрэг бол чиний хариуцлага, чиний хийх учиртай зүйл бөгөөд тэдгээрээс чи үргэлж бултдаг бол асуудал байна. Зөөлрүүлж хэлбэл, чи дэндүү залхуурч, хэт их ов мэх гаргаж, сул зогсож, зав чөлөөнд дурлаж, хөдөлмөрийг үзэн яддаг юм байна. Илүү хатуухан хэлбэл, чи үүргээ биелүүлэх хүсэлгүй, ямар ч хариуцлагагүй, дуулгаваргүй байна. Ийм ялихгүй ажилд ч хүчин чармайлт гаргаж чадахгүй юм бол чи юу хийж чадах юм бэ? Чи юуг зохих ёсоор хийх чадвартай юм бэ? Хүн үнэхээр үнэнч байж, үүрэгтээ хариуцлага мэдэрдэг бол Бурхан шаардаж байгаа цагт, мөн Бурханы гэрт хэрэгцээтэй байгаа цагт хий гэсэн бүхнийг голж шилэлгүй хийх болно; өөрсдийн чаддаг, хийх учиртай юуг ч хийж, гүйцэлдүүлнэ. Энэ нь хүмүүсийн ойлгох учиртай зүйл, хүрэх ёстой зүйл мөн үү? (Мөн.) Зарим хүн үүнтэй санал зөрж, ‘Та нар өдөржин ширүүн салхинд гандаж, халуун наранд хайрагдах шаардлагагүй, бас ямар ч бэрхшээл туулдаггүй. Санал нийлэн толгой дохиод байх амархан, гэхдээ чамайг хар халуунд хэдэн цагийн турш гадуур яв гэсэн бол чи толгой дохих уу?’ гэцгээдэг. Энэ үг буруу юм биш; бүх зүйлийг хэлэхэд амар, хийхэд хэцүү байдаг шүү дээ. Хүмүүс үнэхээр юм хийх үед та нар нэг талаар тэдний зан араншинг харж, нөгөө талаар үнэнийг хэр их хайрладгийг нь харах ёстой. Эхлээд хүмүүсийн хүн чанарын талаар ярьцгаая. Хэрэв хүн сайн зан араншинтай бол бүх зүйлийн эерэг талыг олж харж, аливааг хүлээн авч, тэдгээрийг эерэг, идэвх санаачилгатай өнцгөөс харахаар хичээдэг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэл, зан араншин, ааш авир зөв шударга байдаг—зан араншны өнцгөөс ийм байдаг. Үнэнийг тэд хэр их хайрладаг вэ гэдэг бол өөр нэг тал нь юм. Энэ нь юутай холбоотой вэ? Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ямар нэг зүйлийн талаарх санал, бодол, үзэл санаа чинь үнэнтэй хэр зэрэг нийцдэг нь хамаагүй, хэр ихийг ойлгодог чинь хамаагүй, чи үүнийг Бурханаас хүлээн авч чаддаг; дуулгавартай, чин үнэнч байгаа чинь хангалттай байдаг. Дуулгавартай, чин үнэнч байх үедээ чи ажиллахдаа хойргололгүй, бодит зүтгэл гаргадаг. Ажилдаа зүрх сэтгэлээ зориулах үед гар чинь үүнийг дагадаг. Зүрх зориг алдаж, хичээхээ болих үедээ чи ов мэхтэй болж эхэлдэг бөгөөд оюун санаа чинь, ‘Оройн хоол хэзээ билээ? Яагаад одоо ч ийм эрт байгаа юм бэ? Шал яршигтай юм. Энэ эцэс төгсгөлгүй ажлыг хэзээ дуусгана аа? Би тэнэг хүн биш шүү дээ. Аль болох багыг хийе, үүнд хамаг хүчин зүтгэлээ зориулахгүй’ гэж бодож эхэлдэг. Энэ хүний зан араншин ямар байдаг вэ? Тэдний санаа зорилго зөв шударга байдаг уу? (Үгүй.) Тэд илчлэгдсэн. Тийм хүмүүс үнэнийг хайрладаг уу? Тэд үнэнийг хэр их хайрладаг вэ? Тэдэнд ажиллах ялимгүй хүсэл л бий. Тэдний мөс чанар тийм ч муугүй бөгөөд багахан зүйл хийх чадвартай хэвээр боловч үнэндээ хүчин чармайлт гаргахгүй байдаг. Тэд үргэлж лазагнахаар хичээж, өөрсдийг нь сайн сайхан харагдуулах зүйл л хийхийг хүсдэг. Ажиллах цаг болохоор тэдний далд явуулга, хорон муу санаа зорилго гарч ирдэг ба тэр үед л тэдэнд ёрын муу бодол төрж, тараа таниулсаар байдаг. Ийм хүмүүс удаан, үр ашиггүй ажилладаг. Тэд байнга багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж эвдэлж байдаг. Бусад хүмүүс үүнийг олж мэдтэл урт удаан хугацаа орж болох ч тэдний оюун санаанд ёрын муу бодол төрмөгц, мөн тэдний сэтгэлд үнэнтэй зөрчилдөх бодол үүсмэгц Бурхан мэддэг, Бурхан хардаг. Гэтэл тэд дотроо, ‘Хэр ухаалгийг минь хараач. Бид хоёр хоёулаа адилхан хоол идсэн боловч надад ямар ч зардал гараагүй. Та нар ажлаа дуусгасныхаа дараа бүгд эцэж туйлддаг. Гэтэл намайг хар, надад хавьгүй амар байна. Би бол ухаалаг хүн; шаргуу ажиллаж байгаа хүмүүс бүгд мунхаг’ гэж боддог. Үнэндээ тэр ‘мунхгууд’ л ухаалаг хүмүүс юм. Юу тэднийг ухаалаг болгодог вэ? ‘Би Бурханы хий гэж шаардаагүй юуг ч хийдэггүй, харин Бурханы хий гэж шаардсан бүх зүйлийг хийдэг. Би Бурханы шаардсан юуг ч хийж, зүрх сэтгэлээ зориулж, 120% чармайж, чадах бүхнээ үүнд зориулж, огт заль мэх гаргадаггүй. Үүнийг би ямар нэг хүний төлөө биш, Бурханы төлөө хийж байгаа, бас Бурханд харуулах гэж Бурханы өмнө хийж байгаа. Үүнийг би ямар нэг хүнд харуулах гэж хийж байгаа юм биш’ гэж тэд хэлдэг. Тэгээд үр дүн нь ямар байдаг вэ? Нэг бүлэг нь хүмүүсийг таягдан хаядаг ч ‘мунхгууд’ үлддэг; өөр нэг бүлэгт зарим хүн илчлэгддэг ч ‘мунхгууд’ тэгдэггүй. Харин ч тэдний байдал улам сайжирч, тохиолдсон бүхэнд нь Бурхан тэднийг хамгаалдаг. Тэгвэл юунаас болоод тэд энэ хамгаалалтыг авдаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ үнэнч шударга байдаг. Хүндрэл бэрхшээл туулж, эцэж цуцахаас айдаггүй, тэдэнд юу ч даалгасан бай голж шилдэггүй. Тэд яагаад гэж асуудаггүй, зүгээр л хий гэснээр хийдэг бөгөөд судалж, шинжлэлгүй, өөр юуг ч бодолцож үзэлгүйгээр дуулгавартай дагадаг. Тэдэнд ямар ч зальхай төлөвлөгөө байдаггүй, харин ч бүх зүйл дээр дуулгавартай байж чаддаг. Тэдний дотоод байдал үргэлж маш хэвийн байдаг. Аюултай тулгарах үед Бурхан тэднийг хамгаалдаг. Өвчин, тахал нүүрлэх үед ч бас Бурхан тэднийг хамгаалж, тэд асар их ерөөгддөг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Дөрөвдүгээр хэсэг)”). Үүнийг уншсаны дараа би бүрэн үнэмшсэн дээ. Миний үүрэг дэх харах өнцөг, хандлага, байдлыг Бурханы үг бүрэн илчилж, Бурхан үнэхээр бидний сүнсийг нэвт шувт хардгийг би ойлгосон. Бурхан бидний үйлдэл бүр, хөдөлгөөн бүр, зуурдын бодол бүрийг аждаг. Би үүргээ биелүүлж дөнгөж эхэлж байхдаа Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, Бурханы хайрыг хариулах шийдвэр дүүрэн байсан. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрч, илүү их хүчин чармайлт гаргаж, илүү их зовсны дараа миний жинхэнэ уг чанар цухуйсан юм. Үүрэгтээ биеэ нөөж эхлэн, бага юм хийчхээд зүгээр өнгөрөх гэсэн. Жаахан нэмж ажиллаж, биеэ бага зэрэг зовоох ёстой болох үед би эсэргүүцэх болж, яагаад ч юм бэ хилсдэж байгаа мэт санагдсан. Ажиллаж байхдаа бусад бүх хүн эцэж цуцах вий гэж айлгүй бүхий л хүчин чадлаа дайчилж байхад би хөдөлж ядан, амархан ажлыг шилж сонгож байсан юм. Тэр ах маш шаргуу ажиллаж байгааг хараад тэнэг гэж бүр чимээгүйхэн шоолж, өөрийгөө сэргэлэн нь гэж бодон, үүргээ эцэж цуцалгүй дуусгаад, Бурханы ерөөл бас эдэлж, нэг сумаар хоёр туулай буудаж чадсан гэж бодсон юм. Би тэр ч бүү хэл үүрэгтээ хувийн олз, гарзаа тооцоолж байж. Би маш зальхай, маш жигшүүртэй байж! Тийм их чармайлт гаргалаа гэж бусдыг шоолж байхдаа жинхэнэ мунхаг нь би өөрөө байсан гэдгийг Бурханы үг харуулсан. Бусад бүх ах дундаас миний тэнэг гэж бодсон нэг ч ах үүргээсээ халагдаагүй, гэтэл би өөрийгөө маш сэргэлэн гэж бодсон ч халагдаж, үйлчлэх боломжоо алдсан шүү дээ. “Ухаалаг байдлынхаа” хохирогч нь би өөрөө байсан юм. Би л мунхаг гэж дуудагдвал таарах байсан, үүргээ тэгж биелүүлсэнд минь Бурхан ой гутсан юм. Үүргээ сайн биелүүлэх нь бүтээгдсэн зүйлийн мэргэжил, амьдралын даалгавар байх учиртай, бас энэ нь Бүтээгчийн хүн төрөлхтөнд даалгадаг зүйл. Гэтэл би хар ажилчнаас цаашгүй мэт аашилж, ямар ч хариуцлага хүлээлгүй, зүгээр л мунгинаж явж. Би бүтээгдсэн зүйлийн эзэмших учиртай мөс чанар, эрүүл ухааныг бүрэн гээж, хоточ нохойноос ч дор үнэ цэнтэй байж. Нохой ядаж л эзэндээ үйлчилж, хотоо харж хамгаалж, өөрт нь яаж ч хандлаа гэсэн эзэндээ үнэнч байна шүү дээ. Гэтэл би Бурханы хангасан зүйлийг идэж ууж, Бурханы нигүүлслийн ерөөлийг эдэлж байсан хэрнээ Бурханы оноосон даалгаврыг биелүүлэхгүй байж. Би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй, араатнаас долоон дор байсан юм. Үүргээсээ халагдсан минь Бурханы зөвт зан чанарын илрэл байлаа. Энэ нь тэр чигтээ миний тэрслүү зангаас үүдсэн байсан. Үүнд би өчүүхэн ч эргэлзээгүй шүү.

Дараа нь би Бурханы ийм үг уншсан юм: “Үүргээ гүйцэтгэх үед чинь ямар ч бодит төлөөс, үнэнч байдал байхгүй байвал энэ нь стандартад нийцэхгүй. Хэрэв чи Бурханд итгэх итгэл болон үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандахгүй бол; үл итгэгч хүн даргынхаа төлөө ажиллаж буй мэт оромдож, хааш яаш үйлдвэл; нэр төдий хүчин чармайлт гаргаж, өдөр ирэх бүр аргацааж, асуудлыг харсан ч үл тоомсорлож, асгарсан юм харсан ч арчиж цэвэрлэхгүй, өөрт ашиггүй л бол бүх зүйлийг өчиггүй үл хэрэгсдэг бол энэ нь төвөгтэй бус уу? Ийм хүн яаж Бурханы гэрийн гишүүн байж чадах билээ? Ийм хүмүүс бол гаднын хүмүүс; тэд Бурханы гэрийнх биш. Үүргээ гүйцэтгэх үедээ үнэнч, нухацтай байгаа эсэхээ чи зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг бөгөөд Бурхан ч бас тайлан хөтөлж байдаг. Тэгэхээр, та нар ер нь үүргийнхээ гүйцэтгэлд нухацтай хандаж байсан уу? Чин сэтгэлээсээ авч үзэж байсан уу? Үүнд өөрийн хариуцлага, үүрэг даалгавар мэт хандаж байсан уу? Үүрэгтээ эзэн сууж байв уу? Үүргээ гүйцэтгэж байх үедээ олж илрүүлсэн асуудлынхаа талаар ер нь үнэнийг хэлж байсан уу? Асуудал олж илрүүлснийхээ дараа хэзээ ч үнэнийг хэлж байгаагүй бол, хэлье гэж бодож ч байгаагүй бол, тиймэрхүү зүйлийг анхаарч үзэх дургүй бөгөөд хэрэг төвгөөс холуур явсан нь дээр гэж боддог бол—хэрэв үүрэгтээ ийм зарчимтай байдаг бол үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш; чи хөлсөө дуслуулан амьдарч, үйлчлэл үзүүлж байгаа юм. Үйлчлэл үзүүлэгчид Бурханы гэрт харьяалагддаггүй. Тэд бол ажилчид; ажлаа дуусгасныхаа дараа мөнгөө аваад явж оддог, тус тусынхаа замаар явж, танихгүй хүмүүс болцгоодог. Энэ бол Бурханы гэртэй харилцах тэдний харилцаа юм. Бурханы гэрийн гишүүд бол өөр: Тэд Бурханы гэрийн бүх зүйл дээр хүчээ дайчилж, хариуцлагатай ханддаг, Бурханы гэрт юу хийх хэрэгтэй байгааг нүдээрээ харж, тэдгээр ажил үүргийг сэтгэлдээ тээж явдаг, тэд бодож, харсан болгоноо санадаг, ачаа үүрдэг, хариуцлагын мэдрэмжтэй—тэд бол Бурханы гэрийн гишүүд билээ. Та нар энэ түвшинд хүрсэн үү? (Үгүй.) Тэгвэл та нарт хийх юм бас л их байна, тиймээс үргэлжлүүлэн эрэлхийлэх ёстой! Хэрэв чи өөрийгөө Бурханы гэрийн гишүүн гэж үздэггүй, таягдан хаядаг бол Бурхан чамайг хэрхэн хардаг вэ? Бурхан чамд гаднын хүн мэт ханддаггүй; чи л өөрийгөө Түүний хаалганы гадна гаргадаг. Тиймээс бодитоор ярих юм бол, чи яг ямархуу хүн бэ? Чи Түүний гэрт байдаггүй. Энэ нь Бурханы хэлдэг, эсвэл тодорхойлдог зүйлтэй ер нь хамаатай юу? Өөрийнхөө төгсгөл, байр суурийг чи Бурханы гэрийн гадаа тавьсан—өөр хэнийг буруутгах билээ?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”). Бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, Бурханы гэрийг өөрийн гэр гэж үзэх нь Бурханы таалалд нийцэж, Бурханд тайтгарал авчрах цорын ганц арга гэдгийг би Бурханы үгийг тунгаагаад ухаарсан юм. Энэ нь л Бурханы гэр бүлийн гишүүн байх цорын ганц арга. Би Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байсан ч үүрэгтээ хандах хандлага, чиглэлээсээ үүдээд үнэндээ Бурханы гэр бүлийн гишүүн байгаагүй. Би зүрх сэтгэлээ зориулалгүй, зүгээр л өнгөн дээрээ хөдөлмөрлөж, Бурханы гэрийн ажилчин мэт байсан. Надад шууд нөлөөлөхгүй юунд ч би хувьдаа сэтгэл гаргаагүй. Би үнэхээр ямар ч хүн чанаргүй, огт шулуун шударга биш байснаа олж харсан. Би бүр үйлчлэл үзүүлэгч гэж дуудуулах ч эрхгүй, үл итгэгч байсан юм. Би чуулганд ямар ч үүрэг биелүүлэх огт үнэ цэнгүй байсан.

Үүний дараа, юунд эзэмдүүлчхээд үүрэгтээ тиймэрхүү маягаар ханддаг байснаа тунгаан, Бурханаас зогсолтгүй гуйж, залбирч байлаа. Тэгээд Бурханы ийм үг уншсан: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Тэгвэл Сатаны хор гэж юу вэ—үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи ‘Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?’ гэж асуувал хүмүүс ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар, завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон; завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Энэ нь, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Өөрт чинь нөлөөлөхгүй л бол юмсыг урсгалаар нь явуул” гэх мэт Сатаны амьд үлдэх хуулийн дагуу амьдарч байснаа ойлгоход минь тус болсон юм. Бас, “үргэлж байдлыг гартаа ав, хүний дор хэзээ ч бүү ор” гэдэг дээ. Эдгээр зүйл миний дотор гүн үндэслэж, бүр уг чанар минь болсон байсан. Би эдгээрийн дагуу амьдарч, улам бүр аминчхан, жигшүүртэй болсон байсан юм. Үүрэгтээ өөрийнхөө ашиг сонирхол, өөрт ашигтай зүйлийг л бодож, биед хамгийн амар зүйл юу байна, түүнийг хийдэг байлаа. Үүрэгтээ Бурханы хүсэлд яаж анхаарахаа огт бодож үзээгүй. Бурхан махбод болж, газар дээр ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлэх гэж асар их доромжлол, зовлон туулсан мөртөө хүн төрөлхтнөөс хэзээ ч ачийг нь хариул гэж хүсээгүй тухай бодлоо. Биднийг хайрлах Бурханы хайр маш агуу. Харин би Бурханы хайрласан арвин материаллаг хангалт, үгийн усалгааг талархах ямар ч сэтгэлгүйгээр эдэлж, үүрэгтээ өчүүхэн бэрхшээлд эгдүүцдэг байсан юм. Надад мөс чанар, эрүүл ухаан огт байгаагүй. Хэв чанаргүйдээ би ямар ч чухал үүрэг биелүүлж чадаагүй ч, Бурхан намайг голоогүй. Бурхан надад тохирох үүрэг зохицуулж, үнэнийг олж авч, аврагдах боломж өгсөн. Энэ нь Бурханы хайр байсан. Ингэж бодоод би харуусалд автаж, үүрэгтээ тийм залхуу, хааш яаш байсандаа өөрийгөө үзэн ядлаа. Ялангуяа гүн гүнзгий сатанлаг завхрал, хүн чанаргүй байдлынхаа төлөө өөрийгөө үзэн ядаж, цаашид тийм маягаар амьдрахыг хүсээгүй. Дараа нь би ямар ч үүрэг хүлээлээ гэсэн бүхий л зүрх сэтгэлээ зориулж, бүрэн хүчин чадлаа шавхана, бас Бурханыг дорд үзэхээ болино гэж сэтгэл шулуудсан юм. Би Бурханы өмнө очоод, “Бурхан минь! Үүрэгтээ дэндүү хөнгөн хандаж, аминчхан, жигшүүртэй, хүн чанаргүй байсныг минь надад харуулсан шүүлт, гэсгээлтэд тань талархъя. Би буруугаа хүлээж, гэмшиж байна. Би үүргээ биелүүлж, Танд өрөө төлж, зүрх сэтгэлийг тань тайтгаруулахаар шаргуу ажиллана” гэж залбирлаа. Дараа нь, сайн мэдээ түгээхэд бүхий л цаг зав, хүчин зүтгэлээ зарцуулж эхэлсэн юм. Урьдын алдаагаа залруулахын тулд тэр үүргийг сайн хийхийг л хүссэн.

Сар гаруйн дараа удирдагч миний байдал дээрдэж, үүрэгтээ хандах хандлага минь сайжирсныг хараад, эргэж очоод, дахин үүргээ авч болно гэж хэлэхээр над руу залгасан шүү. Би маш их догдолж: “Үүргээ биелүүлэх боломж дахин олгосонд нь Бурханд талархъя” гэж намуухнаар хэлсэн. Утсаа таслах үед хоёр нүдний захад нулимс цийлгэнэлээ. Миний зүрх сэтгэл Бурханд талархах сэтгэлээр дүүрч, бас асар их өртэйгөө мэдэрсэн. Урьд нь үүрэгтээ хандсан хандлага, тэрслүү байдлаа бодолцоод, харуусал, ичгүүрт автсан. Тэгээд залбирахаар Бурханы өмнө өвдөг сөгдөөд, Бурханд юу гэж хэлэхээ мэдэхгүй зүгээр л мэгшлээ. Миний хэлж болох бүхэн туйлын хангалтгүй санагдсан болохоор гагцхүү “Өө Бурхан минь! Танд талархъя!” гэж ахин дахин хэлсэн. Бурхан намайг шүүж, гэсгээж, цэвэрлэж, аварч, надад ямар их ажил хийсэн талаар л бодогдож байлаа. Тэгээд талархлаа илэрхийлэхээс өөр яаж ч чадаагүй. Бурханд би өөрийгөө бүхэлд нь өргөж, Бурханы хайрыг хариулахын тулд үүрэгтээ бүхнээ зориулахыг юунаас ч илүүтэй хүссэн шүү. Би үүргээ алдсаны дараа эргүүлэн олж аваад, үүргээ үнэхээр нандигнаж сурсан, Бас, “Бурханы шаарддаг зүйлээс улбаалдаг бүхэн, Бурханы шаардлагатай холбоотой янз бүрийн талын ажил, хөдөлмөрт бүгдэд нь хүний хамтын ажиллагаа шаардагддаг бөгөөд энэ нь бүгд хүний үүрэг юм” гэж Бурхан хэлсэн нь ямар утгатайг эцэст нь ойлгосон юм. Би ажилдаа хүчин зүтгэл гаргах нь зовлонтой, гутамшигтай гэж бодохоо больсон, харин ч энэ нь нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл энэ нь Бурханы өгсөн даалгавар шүү дээ. Энэ нь Бурханы шаарддаг зүйл, бас хамгийн гол нь миний үүрэг юм. Бурханы гэрт ажил хийх, гадаад ертөнцөд ажил хийх хоёр хоорондоо ямар ч ялгаагүй, энэ нь уйгагүй хөдөлмөрөөс цаашгүй гэж би эндүү ташаа бодож явсан. Гэхдээ гадаад ертөнцөд ажиллах нь ердөө л амь зуухын төлөө байдаг, бас аливаа бэрхшээл нь хувийн ашиг хонжооны төлөө байдгийг энэ туршлага надад заасан. Энэ нь утга учиргүй байдаг. Харин Бурханы гэрт энэ нь мөн л хөдөлмөрлөж байгаа явдал хэдий ч үүний хажуугаар үүргээ гүйцэтгэж байгаа явдал байсан. Үүргийнхээ төлөө амсдаг ямар ч бэрхшээл үнэ цэнтэй байж, Бурханаас сайшаал хүртдэг.

Үүрэгт минь гарсан энэ өөрчлөлт Бурханы хайрыг үнэхээр амсах боломж олгосон. Цаашид би Бурханы гэрийн зүгээр нэг ажилтан байх бус, гэр бүлийнх нь нэг хэсэг байхаар эрэлхийлмээр байсан. Тэр цагаас хойш би ер нь үүрэгтээ эрч хүчээр бялхах болсон доо. Заримдаа ажил жаахан хэцүү, эцэж цуцам байдаг ч би гомдоллохоо больсон. Сайн ажиллахын тулд хамаг зүрх сэтгэл, бүхий л хүч чадлаа зориулж чаддаг шүү. Үүрэгтээ хандах хандлагыг минь өөрчилж, үүргийн талаарх утгагүй үзэл бодлыг минь шийдвэрлэсэн Бурханы шүүлт, гэсгээлтэд би маш их талархаж байна. Энэ бас завхарсан зан чанарыг минь бага зэрэг өөрчилсөн шүү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

“Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг...

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Leave a Reply