Их гай зовлонгоос би гайхалтай ашиг тусыг хүртсэн

2021-01-27

Ронгуанг Зэнгзоу хот, Хенан аймаг

Төгс Хүчит Бурханыг дагасны дараа би Бурханд итгэснээсээ болж шоронд хоригдсон юм. Тухайн үед би шинэхэн итгэгч байсан ба өөрийн гэрчлэлд бат зогсох хүчийг Бурхан надад өгч байлаа. Гэсэн хэдий ч, би өөртөө эрх мэдэл байгаа гэж буруу ойлгож байв. Би Бурханыг хайрладаг, түүнд үнэнч бас маш их сүсэглэдэг гэж бодож байсан. Түүнчлэн би шүүлт болон гэсгээлтийн талаарх Бурханы үгийг идэж уухад онцгой анхаарал хандуулдаггүй байлаа. Би уншсан ч гэсэн Бурханы хүнийг илчилсэн үгийг бусадтай харьцуулж, Бурханы шүүлтийн үгэнд өөрийгөө оруулж боддоггүй байсан. Би зөвхөн Бурханы илчилсэн нууцууд, ерөөлийг нь авах тухай сургамж гэх мэтийн зөгнөлүүдийг л уншихыг маш их хүсдэг байлаа. Юунаас ч илүүтэйгээр эдгээр үгсийг л сонирхож байв. Би Бурханы үгийг уншив: “Өөрсдийн өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлд үндэслэн хаанчлал доторх ялагчид, тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялалттай байсан бүх хүмүүс хаанчлал доторх тахилчдын бүлгэм болно. … Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт) “Гай зовлонгийн цаг үе хэтэрхий урт байхгүй—энэ нь бүр нэг жил ч болохгүй. Хэрвээ энэ нь нэг жилийн турш үргэлжилсэн бол ажлын дараагийн алхмыг хойшлуулах байсан ба хүмүүсийн сүнсний өндөр хангалтгүй байх байсан юм. Хэрвээ энэ нь хэтэрхий урт удаан байсан бол тэд үүнийг тэсвэрлэж чадахгүй байх байсан—тэдний сүнсний өндөрт өөрийн гэсэн хязгаарууд байдаг.”(Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ”-гээс)Би ийнхүү бодлоо: Хаант улс дахь байр суурь нь гай зовлонгийн үед хэрхэн гэрчилж буйгаар тодорхойлогдох болно. Эдгээр гэрчлэл нь хэн нэгний хувь заяанд нөлөөлж болно шүү дээ. Гай зовлон надад тохиолдох үед шүдээ зүүж, хангалттай эрч хүч гаргах хэрэгтэй, тэгээд би гайхалтай гэрчлэлийг үзүүлэх болно. Ийм замаар би агуу ерөөлийг авч чадах болно. Түүнээс гадна гай зовлон тийм ч удаан үргэлжлэхгүй-нэг жилээс бага байна. Юу ч болж байсан би энэ хэцүү цаг үеийг даван туулж чадна. Ерөөл хүртэх талаарх бодолд эзэмдүүлсээр миний бодол санаа тулаанд бэлдэхээр шулуудсан. Би өөрийн “сүсэг” болон “хүсэл”-д найдсанаар гай зовлонгийн үед ялагч байх боломжтой болно гэж бодож байлаа.

Хүмүүсийг аврах Бурханы үйл хэрэг маш гайхалтай бөгөөд ухаалаг. 1996 онд бид бүгд Бурханы зохион байгуулалтаар их гай зовлонд оров. Гэхдээ гай зовлон бидэн дээр ирэх үед хэн ч үүнийг мэдээгүй. Бүх зүйл аяндаа болсон, миний оппортунист үзлийн жинхэнэ дүр болон гутамшигт нөхцөл байдал гай зовлонгийн үеэр асаж эхэлсэн.

1996 оны зургаа болон долдугаар сард би улсын өөр нэг хэсэгт бичих үүргийг биелүүлж байсан юм. Нэг өдөр энэ хэсгийн удирдагч бидэн дээр ирээд одоогийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг хэлж, нэг эгчийг агуу улаан луу барьсныг хэлсэн. Бид түүнийг сонсоод тэр эгчийн төлөө залбирахыг хүссэн ба өөр зүйл бодож чадаагүй. Учир нь Бурханыг хориглосон Хятад улсад Бурханд итгэснийхээ төлөө баригдах нь нийтлэг үзэгдэл байлаа. Гэхдээ удалгүй дахиад олон ах дүүс баригдсан болохыг олж сонсов. Ахиад хэдэн өдрийн дараа хэдэн арваараа баригдаж, Бурханы гэр бүлд удирдагчаар зүтгэж байсан алдар нэртэй олон итгэгчдийг нууцаар эрэн сурвалжилж байлаа. Зарим нь тэднийг баривчлагдахад шагнал авч байсан. Орон нутгийн удирдагчид ч бас агуу улаан лууны хар жагсаалтад орсон байв. Би байдал сайнгүй байгааг мэдэрсэн: Агуу улаан луу итгэгчдийг нэг довтолгоогоор сүйрүүлэхийг хүсэж буй мэт санагдсан. Биднийг хүрээлэх агаараас хүртэл айдас мэдрэгдэж байлаа. Ийм байдалд бид юу хийхээ мэдээгүй. Бид дээшээ холбогдож, түүнээс хэрхэн урагшлахыг асуухыг хүссэн ч түүнтэй холбогдож чадаагүй. Дараа нь би энэхүү гай зовлон сарын өмнөөс эхэлснийг олж мэдсэн. “Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед чамд ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдах болно—энэ нь цугларалт болж та нарын уулзалддаг одоогийнх шиг байхгүй.” Гэхдээ тэр үед бид үйл явдлыг ухаарахгүй байсан ба Бурханы үйл хэргийг тогтоож, үндэслэлгүй таамаглал хийж зүрхлээгүй. Тиймээс бид үүнийг их гай зовлон байсныг мэдээгүй. Бид агуу улаан лууны харанхуй бидэнд тун ойр ирснийг мэдэрч байсан ба бодит шалтгааны улмаас ажлаа үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн. Ийм хүнд бэрхшээлтэй тулгараад бид үйл хэрэг Бурханы гараар саатсан болохыг арай ядан ойлгов. Бурхан биднийг үйл хэргээ зогсоож, өөрсдийгөө нууж, цаг алдалгүй нутаг буцахад замчилсан байж. Тэгж байж бид арай аюулгүй байж чадна. Эцэст нь биднийг өөрсдийн эх нутаг руу хүчээр буцааж, тараасан.

Би гэртээ ирээд ердөө долоо хонож байтал эгч над дээр ирээд манай чуулганы нэгэн ах баривчлагдсан талаар захиаг өгсөн ба би шууд гэрээсээ явах хэрэгтэй болов. Тэр үед би машины гэрлийн тусгалд баригдсан хүн шиг л байв. Надад ямар ч сүсэг бишрэл байсангүй, ганцхан зүйл л сэтгэлд минь бодогдож байсан: Хурдхан нуугдаад агуу улаан луунд битгий баригд. Агуу улаан луу бол дэндүү гашуун бас хэрцгий, итгэгчдийг сүйтгэхээр санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг. Хэрэв би чөтгөрийн гарт орвол гарах үр дагавар нь төсөөлөхийн аргагүй. Үүний дараа эгч маань надад уурхайчдад хоол хийх уулыг танилцуулсан. Би тэнд хоёр эгчийн хамт байдаг байсан ба хүн байхгүй үед Бурханы үг, нөхөрлөлийг идэж, ууж, дуулал дуулж, цагийг ашигладаг байлаа. Бидэнд Бурханы үгийн нөөц байсан болохоор өдөр бүрийг улам л баялаг болгосоор байв. Гэсэн хэдий ч нэг сар болоогүй байхад тэр хэсэгт цагдаа нар ирж, тэндээс хурдхан явахаас өөр аргагүй болсон. Түүний дараа би өөр нэгэн ресторанд ажиллахаар ирсэн. Миний холбогдсон хүмүүс бүгд үл итгэгч байсан ба тэдэнтэй би яриа нийцэхгүй байв. Түүнээс гадна ийм орчинд надад Бурханы үг байгаагүй ба хэнд ч нөхөрлөл байгаагүй тул бүр зохистой залбирал үйлдэхэд ч хэцүү байсан. Би их ганцаардаж, хаягдсан мэт санагдаж байсан ба гомдоллохоос өөр арга байгаагүй. Би бүр Бурханаас урваж, түүнд итгэхээ болихыг хүссэн: “Бурханд итгэх нь үнэхээр амар биш юм, би үргэлж л эгзэгтэй байдалд байлаа. Би шударга ёс гэж байхгүй дэлхийд тэнүүчилж байна, эдгээр өдрүүд хэзээ дуусна вэ? Хэрэв би Бурханд итгэлгүй бусад итгэгч нар шиг амар, тогтвортой амьдарсан бол гайхалтай байхгүй гэж үү?” Хэдийгээр миний зүрх сэтгэл ингэж бодсон ч айдас төрж, Бурханыг орхиж зүрхлээгүй. Бас Бурханыг орхиж чадахгүйгээ мэдэрч байсан тул түүнийг орхих бодол намайг зовоож байлаа. Би өмнө Бурханы үгийг унших дургүй, үнэнийг эрээгүй ба зөвхөн ерөөл хүртэхийн тулд өөрийн үүргээ биелүүлж байсан. Тиймээс Бурханы үгийн номыг орхих цагт миний зүрх сэтгэлд ямар ч Бурханы үг үлдээгүй. Намайг дэмжих Бурханы үггүйгээр би ухаан санаагаа алдсан тэнэг хүн шиг болсон. Би өөрийгөө яахаа, ямар зам хөөхөө огт мэдээгүй. Зүгээр л өдөр бүр цөхрөнгөө барж шаналсан. Бурханы хүсэл юу байсан бэ? Тэр яагаад намайг ийм байдалд хүргэв? Би Бурханыг хэрхэн хэрэгжүүлж, санаанд нь нийцэх вэ? Надад үүнийг тунгаах хүч байгаагүй, би ердөө өөрийн бэрхшээлийн талаар л бодож байсан. Тэр үед Бурханы бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч чадалд, Бурханы орчлонг удирдах хүчинд итгэх миний итгэл бүгд алдарсан. Эгч маань над дээр ирж зарим ахан дүүс дээрээ зочлохыг урихад би татгалзах дээрээ тулав. Учир нь миний зүрх айж, хулчийж байсан. Надад сүсэг бишрэл, хүч аль нь байгаагүй. Би Хонг Конг Хятадад буцаж ирэхээс өмнө байдал сайн байхгүй гэсэн өөрийн бодол санаандаа бүрэн итгэж байлаа. Энэ хугацаанд агуу улаан луу Бурханд чин сэтгэлээсээ итгэсэн бүх хүнийг ухаан мэдрэлгүй дарлаж, устгах болно. Хонг Конг эргэн иртэл урт хугацаа хэрэгтэй тул би өөрийгөө заавал хамгаалах ёстой. Ресторанд ажилласан хоёр сар хагасын хугацаанд миний зүрх сэтгэл Бурхнаас улам бүр холдож, ердөө Бурханы нэрийг мэдэх төдий л болсон байлаа. Гэсэн ч зүрх сэтгэлдээ Бурханыг тээгээгүй байлаа. Миний зүрх сэтгэл байнга материаллаг жаргалд татагдаж байв. Би Бурханаас зугтаж үл итгэгчдийн амьдралаар амьдрахыг хүссэн. Гэхдээ дараагийн хэдэн өдөр нь би Бурханыг болон ахан дүүсээ маш ихээр санасан. Би өмнөх чуулганы амьдралаа санасан. Ганцаараа байхдаа уйлахгүй байж чаддаггүй байв. Зүрх сэтгэл минь өвдөж байлаа: Өө Бурхан минь, би бүхэл өдөржин чөтгөрт даатгагдсан хүмүүстэй байна. Хэрэв би ажиллахгүй бол юм идэж эсвэл уйтгартай яриа өрнүүлдэг. Зөвхөн та л миний сэтгэлийн хоосрол, шаналлыг мэднэ. Өө Бурхан минь, энэ урт шөнө хэзээ дуусах вэ? Бид таны дулаан гэр бүлд амьдарч байсан үе шигээ хэзээ Бурханд итгэх эрх чөлөөтэй болох вэ? Миний сэтгэл зэрлэг өвсөөр дүүрч байгаа мэт тарчилж, тэвчиж чадахаа байсан. Тэр үеэр Хаврын наадам ойрхон болж таарч, тэр боломжийг ашиглаад би ажлаасаа гарч ахан дүүс дээрээ хурдхан эргэн очив. Дараа нь би тийм бодолтой байсан нь зөвхөн би биш ба олон ахан дүүс маань агуу улаан луунд баригдахаас зугтаж, бусад хэсэгт очин адилхан зүйлсийг туулсан болохыг олж мэдсэн. Тэд бүгд адил зүйл бодож байсан болохоор бүгд гэртээ эргэж ирсэн. Энэ бол Ариун Сүнсний гайхамшигтай зааварчилгаа.

Би гэртээ харьснаас хойш хэд хоногийн дараа эгч маань чуулганы цуглааны талаар мэдэгдэхээр ирсэн. Эгч маань гай зовлон дуусаж, бүх зүйл эргээд хэвийн байдалд орж, би буцаад өмнөх үүргээ биелүүлж болохоор болсныг хэлэхийг сонсоод би ойлгож ч амжилгүй: “Юу? Гай зовлон дууссан гэнэ ээ? Энэ гай зовлон байсан гэж үү? Хонг Конг Хятад руу буцаж ирэх хүртэл хэдэн сар дутуу байгаа даа. Яаж гай зовлон дууссан байж таарах уу? Миний хүлээж байсан зүйл энэ биш! Энэ бүх үед бидний туулж байсан бүх зүйл гай зовлон байж, одоо би өнгөрлөө! Би гай зовлонгийн үеэр юу баталсан бэ? Айж хулчийхаас гадна гомдоллож, зугтаж, бас урваж байсан. Надад сүсэг бишрэлийн ямар ч хэсэг байгаагүй, үнэнч байдал ба хайрыг дурсаад ч хэрэггүй. Энэ удаад Бурхан миний ажлыг шалгаж, харин би бүр мөсөн уналаа.” Зүрхэн дэх хэдэн янзын мэдрэмждээ цөхөрч толгойгоо гудайлгав. Гай зовлон эхлэхээс өмнө Бурханы хэлсэн зүйлийг би сая л ойлголоо: “Миний ажил дууссаны дараа дараачийн алхам нь хүмүүс өөрсдийн алхах ёстой замаар алхах явдал байх болно. Хүн бүхэн ямар замаар алхах ёстойгоо ойлгох учиртай—энэ нь зовлонгийн зам, зовлонгийн үйл явц бөгөөд энэ нь мөн Бурханыг хайрлах чиний хүслийг цэвэршүүлэх зам юм. Чи ямар үнэнд орох ёстой, чи ямар үнэнийг нөхөх ёстой, чи хэрхэн туршлагажих ёстой болон чи ямар талаар орох ёстой—чи энэ бүх зүйлсийг ойлгох учиртай. Чи одоо өөрийгөө зэвсэглэх учиртай. Хэрвээ чи гай зовлон чам дээр ирэх хүртэл хүлээвэл энэ нь хэтэрхий оройтсон байх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ”-гээс)Энэ гаслантай сургамж надад: Хэрэв хүмүүст үнэн гэж байхгүй бол, хүмүүс өөрсдийн хүсэлдээ найдвал гай зовлонгийн үед гэрчлэлийг тэвчиж чадахгүй. Бурханы үйл хэргийн үнэн үгүйгээр амьдардаг хүмүүс заавал илчлэгдэх болно. Тэд өөрсдийгөө багахан ч гэсэн нуун далдалж эсвэл цаашид хууран мэхэлж чадахгүй. Үнэн үгүй бол та хамгийн хөнгөн сорилтыг ч давж чадахгүй элсэн суурин дээр баригдсан мэт болно. Зөвхөн үнэнээр л та аливаа зүйлсийг тод харж, сүсэг бишрэлтэй, хүчтэй байж Сатаныг дийлж чадна. Мөн Бурханы сэтгэлд хүрч, түүнийг гэрчлэхийн тулд үнэнийг хэрэгжүүлж чадна. Би өөрийгөө үнэхээр их үзэн ядсан: Бурхан бүр өмнө нь бидэнд эдгээр зүйлсийг аль хэдийн тэвчээртэйгээр хэлсэн байхад би яагаад үүнд итгээгүй юм бэ, би яагаад үүнийг нухацтай авч үзээгүй юм бэ! Юуг ч буцааж болохгүй. Цаашдын замдаа үнэнийг хичээж эрэхээс өөр арга зам байхгүй.

Би уулзалтаа дуусгахад би нэг эгчийгээ дотоод оюунаа илчилж байгааг сонссон: Агуу улаан луу итгэгчдийг барихдаа шаргуу хэвээр байгаа ба улам бүр эрчимтэй болж байгаа. Үүнийг сонсоод итгэлийн зүрх маань ийн шивнэв: Эргэн тойрон ийм түгшүүртэй байна, ахан дүүс маань өөрсдийн үүргийг биелүүлж байна. Энэ зүгээр гэж үү? Гэхдээ энэ үнэн намайг дараахыг харахад хүргэсэн юм: Хэдий нөхцөл байдал ширүүн байсан ч хүмүүс гай зовлонгийн үе шиг айдастай биш байна. Үүргээ биелүүлж байхад, эгчийн бидэнд хэлсэн оюуны хэсгийг умартсан мэт бидний зүрх сэтгэл тогтвортой, тайван байна. Ариун Сүнс ч бас чуулганд асар их ажил хийж байна. Энэ нь бүх газарт номлол дэлгэрэх том үйл явдал болоход удаан хугацаа үлдээгүй. Бидний ажил улам их болж, үүрэг бүр жигд явагдаж байна. Бараг бүх ахан дүүс маань өөрсдийн үүргийг тус тусын байршлаасаа хамаг хүчээрээ биелүүлж байна. Энэ байдал агуу улаан лууны яг хамар доор үргэлжилж байна, гэхдээ ажил ингэж хүчтэй тархаж байхад их гай зовлонгийн үеийнх шиг баривчилгаа огт байсаар л байна. Эдгээр баримтууд намайг үнэнийг тод харахад тусалсан: Үнэндээ, агуу улаан луу Бурханыг үргэлж эсэргүүцэж, түүнийг хавчиж, Бурханы сонгосон хүмүүсийг барьж байдаг. Энэ байдал хэзээ ч зогсож байгаагүй ба Бурхан болон түүний сонгосон хүмүүсийн нэр төрийг гутаахыг л хүсдэг. Заримдаа түүний гарт байгаа яргачны хутга бидэн дээр тусдаггүй, учир нь Бурхан биднийг харж, хамгаалж байдаг. Заримдаа бид түүний алах оролдлогыг ажигладаг ч үгүй, учир нь Бурхан их далавчаа ашиглаж биднийг хамгаалдаг. Харин агуу улаан луу яргачны хутгаа буулгаж, хавчлагаа зогсоосон юм биш. Агуу улаан луу хэзээ ч яргачны хутгаа буулгаагүй, буулгах ч үгүй. Тэр Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэхийг хүсдэг ба төгсгөл рүү дөхөх тусам илүү улайрах болно, учир нь агуу улаан луу бол хорон муу санаат Сатан юм. Бурхан өөрийн ажлыг дуусгах жавхлант өдөр нь түүний эцсийн өдөр байх болно гэдгийг тэр мэддэг. Тиймээс үхэл ойртох тусам тэр тэмцэж эхэлдэг. Гэхдээ юу ч тохиолдсон Бурханы үйл хэрэг агуу улаан лууг товойлгогч болгон ашигладаг, тэр бол Бурханы гарт хүчин зүтгэгч. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийг шалгахад хэрэглэдэг хэрэгсэл. Түүний харгислал Бурханы үйл хэргийг Бурханы зөвшөөрөлгүйгээр зогсоож чадахгүй. Түүнд Бурханы сонгосон хүмүүсийг дарах хүч байхгүй. Бурхан түүнийг ангуучлахыг зөвшөөрөхгүй үед Бурханы сонгосон хүмүүс түүний хамар дор байх ч түүнд баригдахгүй. Түүнд Бурханы өршөөл дор байхаас өөр сонголт байхгүй. Яг л Бурханы энэ үг шиг: “Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар зоригжуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулж галзуу догшин байдалд орон, Миний үйл хэрэгт зүтгэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслээ дагах чадваргүй болж, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм.”(Үг нь махбодоор илэрсэн номоын “Хорин ес дэх айлдвар”-аас)Их гай зовлонгийн үед Бурхан агуу улаан луунд Бурханы сонгосон хүмүүсийг хавчихыг зөвшөөрсөн. Учир нь Бурхан агуу улаан лууг ашиглаж сонгосон хүмүүстээ ашиг тус өгөхийг хүссэн. Тэгж байж хүмүүс Бурханыг эсэргүүцэх агуу улаан лууны мөн чанарыг тодорхой харж чадна. Хэрэв Бурхан биднийг үргэж л харж хамгаалж, бодит нөхцөл байдал дахь гай зовлонд өчүүхэн ч тарчлаагаагүй бол бид агуу улаан лууны ялзралын мөн чанарын талаарх Бурханы илчилсэн үгэнд итгэхгүй байх байсан. Бас бид Бурханы үнэнч шударга байдлыг мэдэхгүй байх байсан. Тиймээс Бурхан бидэнд тохиромжтой үед нь бодит байдлын үнэнийг олж харах боломж өгсөн юм. Ингэж байж л бид Бурханы хэлсэн бүх зүйл үнэн ба агуу улаан луу бол яах аргагүй Бурханы дайсан гэдгийг харж, тэр хорон муу санаа хүмүүсийг хядаж, хүмүүсийн сүнсийг залгидаг болохыг мэднэ. Хэрэв эдгээр бодит хэргүүд илчлэгдээгүй бол би түүнд хууран мэхлэгдсээр байх байлаа. Би түүнийг “шашны эрх чөлөө” ба “иргэний хууль ёсны эрх” гэж хэлэхэд итгэсэн хэвээр байх байсан. Өнөөдөр би агуу улаан лууны зорилго, хавчлалгыг өөрийн биеэр туулсан ба агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг яргалж байгаа хэрцгий дүр төрхийг өөрийн нүдээр олж харлаа. Мөн эрх чөлөө ба ардчилал гэж зарлаж байгаа нь гэмт хэргийн нуун далдлалт гэдгийг би одоо мэднэ. Би одоо агуу улаан лууны чөтгөрийн мөн чанарыг тод харж, миний сэтгэл үүнийг үнэхээр үзэн ядаж байна. Би үүнээс урваж, эцсээ хүртэл Бурханыг дагахаар бат шийдсэн.

Гай зовлон Бурханаас ирдэг ба дуусах хугацаа нь Бурханы гарт бүрэн байдаг. Бурханы үйл хэрэг үр дүнгээ өгөхөд Бурхан тэр цаг хугацааг хойшлуулахгүй. Яг л Бурханы хэлсэнчлэн: “Гай зовлонгийн цаг үе хэтэрхий урт байхгүй—энэ нь бүр нэг жил ч болохгүй. Хэрвээ энэ нь нэг жилийн турш үргэлжилсэн бол ажлын дараагийн алхмыг хойшлуулах байсан ба хүмүүсийн сүнсний өндөр хангалтгүй байх байсан юм. Хэрвээ энэ нь хэтэрхий урт удаан байсан бол тэд үүнийг тэсвэрлэж чадахгүй байх байсан—тэдний сүнсний өндөрт өөрийн гэсэн хязгаарууд байдаг.” (Үг нь махбодоор илэрсэн номоын “Чи замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ”-гээс)Бурханд өөрийн төлөвлөгөө бий, бас тэр Өөрийн номлолыг түгээх дараагийн алхмаа хойшлуулдаггүй. Бурхан бидний талаар нарийн ойлголттой, тэр бидний хэм хэмжээг мэднэ, тэр бидний нөхцөл байдлыг мэднэ, бас тэр бидний амьдралыг гарз хохиролтой байлгахыг хүсэхгүй байгаа. Бурхан үйл хэрэгтээ бидэнд зориулсан төлөвлөгөөг гаргасан, тэр бидний амьдралыг бүхий л талаас нь бодож үзсэн. Гэхдээ гай зовлонгийн үед би зөвхөн өөрийн аюулгүй байдал, зовлон бэрхшээлээ л бодсон. Би Бурханы талаар огт бодоогүй. Би бол үнэхээр амиа хичээсэн, хөөрхийлөлтэй хүн. Надад ухаалаг мөс чанар гэж байхгүй, би Бурханы байгаа газар амьдрах эрхгүй. Гай зовлонгийн үед Бурхан миний жинхэнэ байдлыг илчилснээр би өөрийнхөө талаар бодит ойлголтыг авсан. Би өөрийгөө ямар дорой, өрөвдөлтэй, сохор болохоо ухаарсан. Надад Бурханы төлөө бишрэл, хайр байгаагүй. Ямар ч газар, ямар ч үед түүнээс урвах тийм л эсэргүүцэл надад байсан. Энэ үед би өөрийн аюултай байдлыг харж, үнэнээр өөрийгөө хуяглахын чухал байдлыг ойлгосон юм. Тэр цагаас хойш би үнэнээр цангах болсон. Энэ үед би хүн төрөлхтний ялзарсан уг чанарын талаарх Бурханы илчилсэн үгийг уншихад яг л хоёр иртэй хутга миний үе мөч, чөмөг рүү сүлбэх мэт сэтгэлийн гүн дэх бузар булай, шударга бус байдлыг минь илчилж, Түүний үг миний дотор амилж байгааг мэдэрсэн. Би үнэхээр хөөрхийлөлтэй, эрэмдэг гэдгээ мэдэж, Сатанд гүн ялзарсан болохоо олж харсан юм. Би өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Би үнэнч шударга хүн байхыг хүссэн. Би Бурханы шүүлт болон гэсгээлтийн үйл хэрэг хүмүүсийг үнэхээр цэвэршүүлж байгааг мөн үнэнийг үнэнчээр эрж байгаа цагт цэвэрлэгдэж, аврагдах юм байна гэдгийг мэдэрсэн. Бурханы үгийн үнэт чанар болон үнэний чухал байдлыг анх удаа мэдэрч, сэтгэл зүрх минь дотроо баясаж эхэлсэн: Би эцэст нь Бурханы итгэл рүү нэвтэрч, шинэ эхлэлийн зүг замнаж байгаа бөгөөд авралыг олж авах итгэл найдварыг харсан юм. Эцэст нь би шийдвэрээ гаргасан: Миний өмнө байгаа зам хэчнээн ээдрээтэй байсан ч би Бурханыг дагахдаа тууштай, бат байж, амьдралын зөв замд алхах болно.

Бурханы гайхалтай зохион байгуулалтын ачаар бид гай зовлонд санаандгүй орж, гай зовлонгоос санаандгүй гарсан. Үүнээс гарсан үр дүн нь маш тодорхой, ойлгомжтой байсан. Гай зовлонгийн ачаар бид Бурхан бол төгс хүчит, ухаалаг болохыг харж чадсан. Бас агуу улаан луу чадваргүй, мунхаг болохыг харсан. Энэ бол догшин, зэрлэг, бас Бурханы үйл хэрэгт захирагдан нааш цааш хөлбөрөхөөс өөр сонголтгүй. Тэр үргэлж Бурханы гарт ялагдах болно. Агуу улаан луу хэрцгий эсэргүүцлээр дамжуулан Бурханы сонгосон хүмүүсийг айлгаж, Бурханы үйл хэргийг үймүүлж, таслахыг үр ашиггүй оролдсоор. Бурхан үүнийг өөрийн хүмүүсээ төгс болгохын тулд ашиглаж байгааг тэр ойлгодоггүй. Хэдийгээр гаднаас нь харвал агуу улаан лууны хавчлага хүмүүс дээр ирж байгаа юм шиг санагдавч үнэндээ энэ бүгд Бурханы төгс хүчит гарын дор зохион байгуулагддаг. Тэр хүмүүсийг бутаргаж, хүмүүсийг цуглуулдаг, Тэр хүмүүсийг гай зовлонд аваачиж, гай зовлонгоос гаргадаг. Тэр хүмүүсийг орхихыг хүсэх хүртэл нь зовлон үзүүлж чаддаг. Гэвч үргэлж хүмүүст тусалж, татаж байдаг ба хүмүүсийг орхихгүй болгож чаддаг. Хүмүүс агуу улаан лууны муу талыг тодорхой харж, зүрх сэтгэлээсээ агуу улаан лууг үзэн ядахад хүргэсэн Бурханы зохион байгуулалт гайхалтай. Мөн хүмүүс Бурханы гайхалтай хүч болон түүний хайрын туршлага, төгс хүч ба цэцэн ухааныг харах боломжтой болсон. Тэр хүмүүс Бурханыг илүү тууштай, бат бөх дагаж, мөн өөрсдийн жинхэнэ хэм хэмжээ, дутагдлаа олж харж чаддаг. Тэдний зүрх сэтгэл Бурхан болон үнэнийг дагах илүү их хүсэлтэй. Бурхан их гай зовлонг авчирсан нь олон утга учиртай. Бурханы үйл хэрэгт маш их мэргэн ухаан бий. Хэн ч үүнийг ойлгохгүй. Би Бурханы зохион байгуулсан их гай зовлонгийн нэг хэсэг байсан. Энэ бол жинхэнэ Бурханы өргөмжлөл, арвин их хайр байсан ба энэ амьдрал дахь хүндэтгэл байсан. Үүнийг санах болгондоо миний сэтгэл хөдөлж, чин сэтгэлийн талархал бас магтаалыг Бурханд өгмөөр санагддаг. Хэрэв гай зовлонг туулаагүй бол би яг л хаант улсын сургалтын жинхэнэ хэргэмд огт хамааралгүй, удалгүй устгагдаж живэх гэж буй хүн шиг сохроор дагах байсан. Хэрэв би гай зовлонг туулаагүй байсан бол Бурханд итгэхгүй, Бурханы үйл хэргийн хүнд бэрхшээл, хүмүүсийг аврах нь амар зүйл биш гэдгийг ойлгохгүй байх байсан. Хэрэв би гай зовлонг туулаагүй байсан бол агуу улаан лууны жинхэнэ төрхийг харж чадалгүй, энэ харанхуй нийгмийн талаар ташаа ойлголттой байх байсан, би энэ дэлхийг хайрласан хэвээр, Бурханыг төмөр зүрхтэйгээр дагах боломжгүй байх байсан. Бурханы гайхалтай, ухаалаг үйл хэрэг л намайг байлдан дагуулсан юм. Бурханы бүхнийг чадагч, агуу хайр намайг өнөөдрийн байгаа газарт авчирсан! Одооноос эхлээд би ямар ч шалгалт, гай зовлонтой тулгарсан Бурханыг гэрчилж, түүний сэтгэлийг тайтгаруулахын тулд Бурханыг биширч, хайрлахыг хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүлээсэн үүрэг

Глайдл, Филиппин Би 2020 оны 9-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь би цуглаанд үргэлж оролцон,...

Шүүмжлэлээс суралцах нь

Дуу Ю, Нидерланд Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид...

Leave a Reply