Зүрх сэтгэлийн уяаг тайлах нь

2022-01-21

Хаврын Бороо, Хятад

Өнгөрсөн хавар чуулганд сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байхад минь нэг зүйл болсон. Тухайн үед Ван эгч сайн мэдээний санваартнаар сонгогдсон болохоор бид үүргийнхээ талаар үргэлж холбогддог байлаа. Хэсэг хугацааны дараа, эгч бодсоноо шууд хэлчихдэг илэн далангүй хүн гэдгийг олж харсан. Эгч надад ямар нэг асуудал байгааг харах болгондоо бага зэрэг хатуу өнгө аястайгаар шуудхан л хэлчихдэг байлаа. Бидний ажлыг хянаж, энэ талаар тайлагнуулж байхдаа зарим үед бусад ах эгч нарын өмнө миний ажилд байгаа асуудлыг шууд хэлчихдэг байсан. Энэ нь намайг үнэхээр эвгүй байдалд оруулж байх шиг санагдсан юм. Анхандаа би шүд зуун, эгчийн зэмлэлийг хүлээн авч чадсан, бас эгч үүрэгтээ ачаа үүрч байгаа нь энэ гэдгийг ухаарсан л даа. Гэхдээ ийм зүйл тохиолдоод л байхаар цаашид ер тэвчиж чадахаа байж, “Би үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаг хүн. Яахаараа танд миний буруу хийж байгаа юм л харагддаг юм бэ?” гэж бодлоо. Ажлын цуглаан дээр эгч миний сайн мэдээ түгээж байгаа хүний талаар асуухаар нь, “Би хэдэн удаа очиж, нөхөрлөл хийсэн, гэхдээ тэр маш их үзэлтэй, нэг их уриалгахан биш болохоор очихоо больсон” гэж хариуллаа. Ван эгч намайг шууд бүх хүний өмнө загнаж, “Та өөрийнхөө төсөөлөлд л үндэслээд тэр хүнийг хязгаарлаж байгаа юм биш үү? Үнэндээ та хангалттай зүтгэл гаргаагүй байж, тэр хүн сайн мэдээ хүлээн авахгүйг яаж мэдсэн юм бэ? Тэр хүн сайн мэдээ номлох зарчимд нийцэж байгаа цагт та гэрчлэл хуваалцахаар шууд очих ёстой. Ийм хайнга, хариуцлагагүй байвал үүргээ сайн биелүүлж яаж чадах юм бэ?” гэлээ. Эгчийн ууртай царайг харж, хатуу өнгөөр хэлэхийг нь сонсоод миний тэвчээр бүрмөсөн барагдсан. Тэнд бусад бүх ах эгчийн нүдэн дээр би маш их шившиг болж, өөрөө буруутайгаа мэдэж байсан ч эгч намайг үнэхээр бусад бүх хүний өмнө шүүмжлэх шаардлага байсан гэж үү? Тэд бүгд намайг хариуцлагагүй байна, ачаа үүрэхгүй байна гэж бодох биш үү? Тэд намайг нэлээд өндрөөр үнэлдэг байсан, гэтэл ганцхан хүнийг алдаж өнгөрөөснөөс минь болоод эгч намайг элдэв муу үгээр хэлж, бүрэн шившиглэлээ. Үүний дараа яаж бусад ах эгчийн өөдөөс эгцэлж харахаа мэдэхгүй байсан юм. Нэрээ авч гарах гэсэндээ би өөрийгөө өмөөрөн хэдэн юм хэлсэн ч Ван эгч өөдөөс хэлэх хэлэхгүй үгээр загнаж, “Эгч ээ, би таны дутагдлыг хэлж өгөх ёстой. Асуудал гарахаар та шалтаг тоочих гээд байдаг, бас туслалцаа, санал хүсэлт хүлээж авах хүсэлгүйг чинь би олж мэдсэн. Үүргээ ингэж биелүүлж яаж болдог юм бэ?” гэсэн. Үүнийг сонсоод би бүр ч их бухимдаж, “Та ёстой ноёрхуу юм! Яахаараа бусад хүний сэтгэлийг огт бодолцож чаддаггүй байна аа? Та намайг бүх хүний урд албаар муухай харагдуулж, нэр төрийг минь шившиглэж байна. Тэгээд одоо хүн болгон намайг үүрэгтээ хариуцлагагүй гэж бодоод зогсохгүй би өөрийгөө өмөөрөх гээд байдаг гэх нэртэй болох нь. Бусад нь намайг юу гэж бодох юм бэ? Үүний дараа хэн надад итгэж, намайг сайнаар бодож чадах юм бэ?” гэж дотроо бодлоо. Нүүр халуу дүүгж, уур хүрэхийн зэрэгцээ хэлмэгдсэн мэт санагдаж, Ван эгч рүү хорссон харц чулуудаад, юм хэлээгүй боловч эгчид үнэхээр эгдүүцэж, дургүй хүрсэн. Эгч рүү нэг нүдээрээ ч хармааргүй, хэлэх гэсэн үгийг нь сонсмооргүй байсан.

Үүний дараа Ван эгчийн талаар гомдол тээх болсон доо. Эгчийн хэлсэн юуг ч сонсохыг хүсэхгүй, бас царайг нь ч хармааргүй байлаа. Надтай ажлын асуудал хэлэлцэхээр оролдох болгонд нь би зүгээр л уруу царайлж, дуугаа хураадаг байсан. Үнэхээр сонголтгүй болох үедээ дурамжханаар хуумгай хариулт өгдөг байлаа. Үүрэгт минь байгаа ямар нэг асуудлыг хэлж өгөх үед нь эсэргүүцэж, гөжүүдэлж, чимээгүйхэн үл тоомсорлодог байсан. Заримдаа бусадтай цуглаан хийхдээ, Ван эгчийг хүн болгон биеэ тоосон гэж үзэж, хүндлэхээ болиосой гэсэндээ туршлагаа нөхөрлөх нэрийдлээр эгчийн завхралыг илчлэх гэж хичээдэг байсан юм. Намайг гомдоож, бүх хүний өмнө тийм муухай харагдуулсных нь хариуд цаг ямагт шившиглэгдэх ямар байдгийг эгчид үзүүлэхийн тулд бүх хүн нэгэн дуугаар эгчийг шүүмжилж, эгчтэй харьцана гэж би найдаж байлаа! Ингэснээс минь үүдээд зарим ах эгч үнэхээр Ван эгчийг алагчлах болж, үүрэгт нь бэрхшээл тулгарах үед эгчийг олж уулзах хүсэлгүй болж, эгчээс бага зэрэг зайлсхийж эхэллээ. Үүнийг хараад би жаахан тавгүйтэж, буруутайгаа мэдэрсэн. Эгч илэн далангүй ч гэлээ үүрэгтээ үнэхээр мөс чанартай санагдсан, бас эгчийг гадуурхаж, эгчээс зайлсхийхийн тулд бусдыг өөрийнхөө талд оруулсан минь манай ажилд ямар ч тус нэмэр болохгүй байлаа. Гэхдээ намайг улайм цайм загнасныг нь бодохоор ухаан санаа үүнд эзэмдүүлж, сэтгэл дэх тэр хаалтыг арилгаж ер чадаагүй юм. Дараа нь, Ван эгч өөрийг нь яаж шахан зайлуулж байгааг минь хараад надтай нөхөрлөл хийхээ больсон, харин надтай ярих үедээ үргэлж бодлыг минь таах гэж хичээж, үнэхээр эвгүй байсан. Үүнд би буруутайгаа мэдэрч, арай дэндүүлээд байна уу, энэ маягаараа эгчийг үнэхээр хорлочих вий гэж бодсон. Гэвч дараа нь, эгч намайг бүх хүний урд хэчнээн муухай харагдуулсныг санаад дахиад л уур дүрсхийж, эгчид анхаарал хандуулах хүсэлгүй хэвээр байсан. Ингээд би харанхуйд амьдрах болж, залбирахдаа Бурханд хэлэх үггүй болж, үүргээ биелүүлэх минь улам дордож байгааг харсан.

Нэг удаа удирдагч биднээс Ван эгчийн талаар үнэлгээ бичиж өгөөч гэж хүсэн, манай багт захиа бичсэн юм. Үнэлгээ шударга, бодитой байх ёстойг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч эгчид бас л өс санаж байсан болохоор эгчийн талаарх бүх гомдол, ялгаварлалаа бичиж, хайраар дулимаг, үг, үйл хэрэг нь хүмүүсийг босгон байгуулдаггүй, гомдоодог гэлээ. Үнэлгээг уншсаны дараа удирдагч эгчид хэдэн үг хэлэх байх, эгч шившиг болох ямар байдгийг үзэх байх, эсвэл халагдаад, хамт ажиллах шаардлагагүй болох байх гэж бодож байсан юм. Гэхдээ үнэлгээ бичсэний дараа нэг л тайван бус мэдрэмж төрөөд салахгүй, буруутай гэдгээ мөс чанартаа мэдэрсэн. Ван эгчийн үүрэгтээ хийсэн элдэв зүйлийг өөрийн эрхгүй эргэн бодож, эгч үнэхээр бодитой ажил хийж чаддаг, үүрэгтээ чин үнэнч, хариуцлагатай байсан талаар бодлоо. Эгчийг санваартан болсноос хойш чуулганы сайн мэдээний ажил хавьгүй их амжилт олсон, гэтэл би үнэлгээндээ тэр бүх зүйлийг зүгээр л хальт дурдсан байлаа. Энэ нь эгчид огт шударга бус байсан! Энэ талаар бодох тусам сэтгэл хямарсан учир Бурханы өмнө очиж залбиран, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэл харанхуйлж, шаналалд автлаа. Би хийж байгаа зүйлээ буруу гэдгийг мэдэж байгаа ч Ван эгчид зохистой хандаж ер чадахгүй юм. Миний сурах ёстой хичээл юу вэ? Бурхан минь, намайг энэ буруу байдлаас гаргахын тулд гэгээрүүлж, дутагдал, завхралаа мэдэхэд минь намайг замчлаач” гэсэн.

Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг уншсан: “Өдөр тутмын амьдралдаа ямар нөхцөл байдалд, хэр олон нөхцөл байдалд чи Бурханаас эмээдэг, мөн ямар зүйлс дээр эмээдэггүй вэ? Та нар бусдыг үзэн ядаж чаддаг уу? Хэн нэгнийг үзэн ядах үедээ чи тэр хүнтэйгээ хатуу ширүүн харьцаж, эсвэл түүнээс өшөө авч чадах уу? (Тийм.) Тэгвэл та нар нэлээд аймаар юм байна! Та нар Бурханаас эмээхгүй байна. Иймэрхүү зүйл хийж чадаж байна гэдэг чинь нэлээд ноцтой түвшний олиггүй зан чанартай гэсэн үг!… Та нар хүмүүсийг сэтгэлд чинь нийцэхгүй, таарамжгүй байлаа гээд шийтгэх элдэв арга зам бодож олж чадах уу? Урьд нь ер нь тиймэрхүү юм хийж үзсэн үү? Хэр их хийж байсан бэ? Та нар хүмүүсийг үргэлж шууд бусаар басамжилж, сэтгэлд сэвтэй үг хэлж, ёжилж байсан биш үү? (Тийм ээ.) Та нар тийм юм хийж байхдаа ямар байдалтай байсан бэ? Тэр үед сэтгэл чинь онгойж, баярлаж байсан; та нар хяналтыг гартаа авсан байсан. Гэхдээ дараа нь, ‘Би ёстой жигшүүртэй юм хийлээ. Бурханаас айлгүй тэр хүнд маш шударга бус хандлаа’ гэж дотроо бодсон. Сэтгэлийнхээ угт та нар буруутайгаа мэдэрсэн үү? (Тийм ээ.) Хэдийгээр та нар Бурханаас айдаггүй ч ядаж л мөс чанараа бага зэрэг мэдэрдэг. Иймд та нар ирээдүйд бас дахиад иймэрхүү зүйл хийж чадах уу? Чи хүмүүсийг жигшиж, эвтэй байж чадахгүй байх болгондоо, аль эсвэл тэд өөрийг чинь дуулгавартай дагахгүй, үгэнд чинь орохгүй байх бүрд дайрч давшилж, өшөө авахаар эрэлхийлж, хүнд байдалд оруулж, хэн нь давууг харуулъя гэж бодож чадах уу? ‘Хэрвээ миний хүссэнийг хийхгүй бол чамайг хэнд ч мэдэгдэлгүйгээр шийтгэх боломж олно шүү. Хэн ч олж мэдэхгүй, гэхдээ би чамайг өөртөө дуулгавартай болгоно; хүч чадлаа чамд харуулна. Дараа нь хэн ч надаар оролдож зүрхлэхгүй!’ гэж хэлэх үү? Надад хэл дээ: Ийм юм хийдэг хүн ямархуу хүн чанартай вэ? Хүн чанарынхаа хувьд тэр хорлонтой байдаг. Үнэнээр хэмжвэл, тэр Бурханыг хүндэтгэдэггүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Бурханы энэ үгийг уншихад үнэхээр шаналгаатай байсан юм. Тэр үеийг эргээд бодох нь ээ, Ван эгч дутагдлыг минь бусдын өмнө эрс шулуухан хэлж, надтай харьцсан учраас л би эгчийг алагчлах болсон. Эгч намайг ичээж, бусдын сэтгэл дэх миний дүр төрхийг сүйтгэсэн мэт санагдаж, тэр үеэс хойш би эгчийг юу ч гэж хэлсэн бай, төвөгшөөж, эсэргүүцэж, гомдлоор дүүрсэн юм. Тэр ч бүү хэл, цуглаан дээр гомдол, ялгаварлалаа дэлгэсэн. Үнэлгээний явцад эгчийн давуу тал, сул талыг шударгаар үнэлэхийн оронд үүнийг хувийн өш хонзонд ашиглаж, хамаг алагчлал, гомдлоо бичиж, удирдагч эгчийг халаасай, эсвэл ядаж засаж, харьцаасай гэж найдан, эгчийг онцгүй харагдуулсан. Барьж байсан уураа гаргахын төлөө ингэсэн юм. Эгч нэр төрд минь халдсан болохоор би өс санаж, өшөө авахын төлөө дайрч давшилж, цаашид намайг уурлуулж зүрхлэхгүй болтол нь эгчид хүч чадлаа харуулахыг хүссэн юм. Би өөрийгөө, огт удирдах аргагүй болгож, хорлонтой зан чанар илчилж байлаа. Бүр Бурханыг хүндэлдэг гэх шинжгүйгээр сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, хүссэнээ хийж, хэлж байж. Ван эгч миний үүрэг дэх алдаа, дутагдлыг дэвшүүлэн тавьснаараа Бурханы гэрийн ажилд хариуцлага хүлээж, бас надад тус болж, өөрийгөө мэдэх боломж олгож байсан юм. Гэтэл би эгчийн эсрэг тэмцэж, эгчийг гадуурхаад, сэтгэлийг нь шархлуулж, эгчийг хойш татаад зогсохгүй эгчийн ажлыг бусад ах эгч нар басамжлахад нөлөөлсөн юм. Энэ нь манай сайн мэдээний ажилд ноцтой нөлөөлсөн. Тэгэхээр би Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад болж байсан гэсэн үг биш үү? Би маш жигшүүртэй, хорлонтой байж!

Хожим нь Бурханы үгийн ийм хэсгийг уншсан. “Хүмүүс ингэж боддог: ‘Хэрэв чи эелдэг байхгүй гэж байгаа бол би шударга байхгүй! Чи надтай бүдүүлэг харьцах юм бол би ч бас чамтай бүдүүлэг харьцах болно! Чи намайг хүндэлж хандахгүй байхад би яагаад чамайг хүндлэх ёстой гэж?’ Энэ ямар төрлийн бодол вэ? Энэ чинь өс санасан бодол биш гэж үү? Жирийн хүний нүдээр бол энэ мэт үзэл бодол байх боломжгүй биш гэж үү? ‘Нүдийг нүдээр, шүдийг шүдээр’; ‘Ачийг ачаар, бачийг бачаар’—үл итгэгчдийн дунд энэ бүхэн нь үнэн зөв үндэслэл бөгөөд хүний үзэлтэй бүрэн нийцдэг. Гэхдээ үнэнийг ойлгож, зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг, Бурханд итгэдэг хүний хувьд чи эдгээр үгийг зөв гэх үү, буруу гэх үү? Тэдгээрийг ялган танихын тулд чи юу хийх хэрэгтэй вэ? Ийм зүйлс хаанаас гаралтай вэ? Тэд Сатаны хорлонтой уг чанараас гаралтай; тэдгээр нь хор агуулдаг бөгөөд Сатаны үнэн нүүр царайг бүх хорлонтой, муу муухай байдалтай нь агуулдаг. Тэдгээр нь тэрхүү уг чанарын яг таг мөн чанарыг агуулж байдаг. Тэрхүү уг чанарын мөн чанарыг агуулдаг харах өнцөг, бодол, илэрхийлэл, үг яриа, үйлдэл хүртэл ямар шинж чанартай байдаг вэ? Тэдгээр нь Сатаных биш гэж үү? Сатаны эдгээр тал хүн чанартай нийцдэг үү? Тэд үнэнтэй, эсвэл үнэний бодит байдалтай нийцдэг үү? Бурханыг дагагчдын хийвэл зохих үйлдэл, эзэмшвэл зохих бодол, үзэл санаа мөн үү? (Биш.)” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэснээр л сөрөг байдлаас ангижирч чадна”). “Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль… Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг. Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Израильчууд шиг үйлчил). Яагаад өс хонзонтой авирлах чадвартай байгааг минь Бурханы үгийн илчлэл, шүүлт надад харуулсан. Яагаад гэвэл Сатан, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр”, “Над руу довтлохгүй л бол би довтлохгүй, харин над руу довтолбол би гарцаагүй хариу довтолно”, “Хэн нэгэн надаас урваснаас би өөрөө урвасан нь дээр” гэх мэт элдэв янзын ертөнцийн гүн ухаанаа боловсрол, нийгэмшлээр минь дамжуулан надад суулгасан байсан. Би эдгээрийг эерэг зүйлс гэж үзэх болж, эдгээрийн дагуу амьдарч, бүх зүйл намайг тойрон эргээсэй, бусад хүмүүс миний сэтгэлд нийцүүлэхийн тулд үг, үйл хэрэгтээ намайг бодолцоосой гэж хүссэн. Би бусдыг үнэнч шударга байж, надад зөв санал шүүмж хэлээсэй гэж хүсээгүй, ялангуяа завхралыг минь илчлээсэй гэж хүсээгүй. Хэн нэгэн ашиг сонирхлыг минь хөндмөгц би дайсагнаж, далд сэдэлтэйгээр дайрч давшилж, өшөө авдаг байж. Сатанлаг зан чанар минь намайг хянаж, биеэ тоосон, аминчхан, хорлонтой, ямар ч хүний төрхгүй болгож байж. Үүнд Бурхан ой гутаж, бусад хүн эгдүүцдэг. Бурхан ах эгч нартай эв найртай, эвсэг байхыг биднээс шаарддаг, тэгэхээр би өөрийн нэр төрд учрах ямар ч ашиг, алдагдлыг бодолцолгүй, үг, үйлдэлдээ Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байж, бүх зүйл дээрх ааш авиртаа Бурханы үгийг стандарт болгож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих ёстой гэсэн үг. Энэ нь үүргээ нэгэн үзүүрт сэтгэлээр сайн гүйцэтгэж чадах цорын ганц зам юм. Гэтэл би сатанлаг хороор амьдарч, нэр төрөө хамгаалахыг үргэлж хүсдэг. Үүргээ арай ядан аргацааж байгаагаа маш сайн мэддэг байсан мөртөө өрөөлийн тэгж хэлэхийг тэсвэрлэж чадаагүй. Ван эгчийн туслалцаа, санал хүсэлтийг би ичгүүртэй зүйл гэж үзсэн. Өөрийгөө эргэцүүлэхээс татгалзаад зогсохгүй, эгчид дургүйцэж, өшөө авсан. Би маш хүн чанаргүй, ухаангүй байснаа мэдсэн, бас үнэнийг тэгж их эсэргүүцэж, үнэнээс маш залхсан сатанлаг уг чанараа олж харсан. Би мөн чанартаа үнэний дайсан, Бурханы дайсан байсан юм! Би гэмшихээс татгалзсаар байсан бол Бурханы зан чанарт халдаж, Бурханыг зэвүүцүүлж, таягдан хаягдах байлаа. Ингэж ухаараад өөрийгөө үнэхээр жигшиж, Бурханд гэмшин залбираад, Ван эгчийн эсрэг алагчлалаа орхиж, эгчийн засалт, харьцалтыг хүлээн авч, эгчтэй хамтран ажиллаж, үүргээ эв найртай биелүүлэхийг хүссэн.

Дараа нь, бусадтай эв найртай хамтран ажиллах талаар үнэнийг эрж хайж, орж байхдаа Бурханы үгийн уншлагын нэг видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хайр, үзэн ядалт хоёр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс боловч юуг хайрлаж, юуг үзэн яддагаа тодорхой ялгаж салгадаг байх ёстой. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, ах эгч нараа хайрлах ёстой, харин диавол Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, антихристийг үзэн ядаж, хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Хэрэв чи ах эгч нараа үзэн ядах сэтгэл өвөрлөвөл тэднийг дарлаж, тэднээс өшөө авах талтай; ингэх нь маш аймшигтай. Зарим хүнд гагцхүү үзэн ядалт, ёрын муу санаа бодогддог. Хэсэг хугацааны дараа тийм хүмүүс үзэн яддаг хүмүүстэйгээ таарамжтай байж чадахгүй бол тэднээс зайгаа барьж эхэлнэ; гэхдээ тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, хүндэтгэдэг учраас үзэн ядалт үүрэгт нь нөлөөлдөггүй, хүн хоорондын хэвийн харилцаанд нь нөлөөлдөггүй. Тэд Бурханд халдахыг хүсдэггүй бөгөөд тэгэх вий гэж айдаг. Хэдийгээр ийм хүмүүс хэн нэгний талаар тодорхой үзэл бодол өвөрлөж болох ч тэр бодлоо хэзээ ч үйл хэрэг болгодоггүй, тэр ч бүү хэл хэрээс хэтэрсэн ганц ч үг хэлдэггүй, Бурханд халдахыг хүсдэггүй. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ нь зарчимтай, алагчлалгүй байдлаар биеэ авч явж, аливааг зохицуулж байгаагийн жишээ юм. Чи хэн нэгний зантай таарч тохирохгүй, тэр чамд таалагдахгүй байж болох боловч түүнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй байж, үүрэг гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, үүргээ золиослохгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй байх болно. Чи юмыг зарчмын дагуу хийж чадна; иймээс Бурханыг гэх суурь хүндлэл чамд байдаг. Харин үүнээс арай дээр бол хэн нэг зарим нэг алдаа, дутагдалтай байгааг харах үед, тэр чамайг гомдоож, чиний ашиг сонирхолд хохирол учруулсан байсан ч гэсэн, түүнд туслах сэтгэл чамд байсаар байдаг. Ингэх нь бүр ч сайн; энэ нь, чи бол хүн чанартай, үнэн-бодит байдалтай, Бурханыг хүндэлдэг хүн гэсэн үг байх болно. Хэрэв одоогийн биеийн хэмжээгээрээ үүнд хүрч чадахгүй ч гэсэн зарчмын дагуу аливааг хийж, биеэ авч явж, хүмүүстэй харьцаж чаддаг бол үүнийг ч бас Бурханаас эмээж буйд тооцно; энэ хамгийн үндсэн зүйл юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Хайр, үзэн ядалтыг ялгаж салгаж, зарчимч байдлаар бусдад хандахыг Бурхан биднээс шаарддаг. Нөгөө хүн маань хорон муу хүн юм уу антихрист байвал өршөөлгүйгээр илчилж, голох ёстой. Хэрвээ нөгөө хүн маань үнэнд хайртай нэгэн байвал жаахан биеэ тоосон, бага зэрэг алдаа, дутагдалтай байлаа ч гэсэн бид сэдлээ зөв болгож, тэдэнд тэвчээр, хайраар хандах ёстой. Ван эгчийн тухай бодох нь ээ, эгч үнэхээр илэн далангүй байж, юмыг байгаагаар нь хэлчихдэг, тухайн үед хүлээн авахад үнэхээр хэцүү байсан ч гэлээ дараа нь энэ талаар бодоод эгчийн зөв байсныг ухаарсан. Эгч миний олж хараагүй алдаа дутагдлыг хэлж өгч байсан юм. Хэдийгээр энэ нь бардам занг минь хөндөж, намайг гомдоож, шархлуулсан ч Бурхан миний нэрэлхүү занг засахын тулд тиймэрхүү нөхцөлийг ашиглаж байж. Ван эгчийн харьцалт, үүрэгт минь тавих хяналтаар дамжуулан Бурхан намайг үүрэгтээ илүү чин үнэнч, бодитой байхад түлхэц өгч, тэр нь надад үүрэг дэх алдаагаа цаг тухайд нь залруулах боломж олгох байж. Энэ нь үнэндээ надад ашиг тустай байсан юм! Бусдын санал, туслалцаа байгаагүй бол би амийн оролт юм уу үүрэгтээ ямар ч ахиц гаргахгүй байх байсан. Ван эгч намайг гомдоохоос айлгүй, зүгээр л дутагдлыг минь шулуухан хэлсэн нь шударга ёсны мэдрэмж байсан. Эгч намайг хайрлаж, дэмжих үүднээс үүнийг хийж, бас үүрэгтээ хариуцлагатай хандаж, бодитой ажил хийсэн ч би эгч рүү дайрч давшилж, эгчээс өшөө авсан. Би бараг л хүн биш байж!

Хожим нь Бурханы үгийн уншлагын өөр нэг видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бусдын алдааг үргэлж бүү анхаар, харин өөрийгөө байнга эргэцүүл, өрөөлд саад тотгор, хор хөнөөл болохоор юу хийснээ дараа нь хүлээн зөвшөөрөхдөө идэвх санаачилгатай бай. Сэтгэлээ уудалж, нөхөрлөж сур, Бурханы үгэнд үндэслэн хэрхэн бодитоор нөхөрлөхийг хамтдаа үргэлж хэлэлц. Амьдралын чинь орчин ихэвчлэн ийм байх үед ах эгч нарын хоорондох харилцаа хэвийн болдог—шүтлэггүй хүмүүсийн хоорондох харилцаа шиг ээдрээтэй, хайхрамжгүй, хүйтэн цэвдэг, харгис байдаггүй. Чи тийм харилцаанаас аажмаар ангижрах болно. Ах эгч нар бие биетэйгээ илүү ойр, дотно болдог; та нар нэг нэгнээ дэмжиж, бие биеэ хайрлаж чаддаг; зүрх сэтгэлдээ сайн санаатай, бие биедээ хүлээцтэй, хайр энэрэлтэй хандаж, нэг нэгнээ дэмжиж, хайхрах чадвар бүхий сэтгэлгээтэй болдог, та нарт харин бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ дэвсэлж, бие биедээ атаархаж, нууцхан өрсөлдөж, бие биеэ далдуур үл тоомсорлож, басамжилж, хэн нь ч хэнийг ч дуулгавартай дагадаггүй байдал, хандлага байдаггүй… Иймээс чи эхлээд ах эгч нартайгаа эв найртай байхад суралцах ёстой. Бие биедээ тэвчээртэй, хүлээцтэй байж, нэг нэгнийхээ ямар авьяастай, ямар давуу талтайг олж харах чадвартай байх ёстой. Түүнчлэн бусдын саналыг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлэх, өөрийнхөө талаар мэдлэгтэй болохын тулд гүн гүнзгий эргэцүүлэн бодож сурах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэн-бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн зарчим”). Хүн намайг шүүмжилж, зааварлах үедээ ямар ч өнгө аяс, ямар ч хандлагатай байлаа гэсэн, өөрийн минь бодолтой нийцэж байгаа эсэхээс үл хамааран аминч үзлээ хойш тавьж, үүнийг хүлээн авах ёстойг Бурханы үг харуулсан. Тухайн үед ойлгогдохгүй зүйл байлаа ч тэднээс өшөө авахаар дайрч давшлах ёсгүй, харин залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очих ёстой юм байна лээ. Надад тулгардаг ямар ч зүйл Бурханы зөвшөөрч байгаа зүйл гэдэгт би итгэх ёстой. Энэ нь миний амийн оролтод хэрэгтэй, хичээл сурахад минь хэрэгцээтэй зүйл, иймээс би эн тэргүүнд захирагдаж, өөрийгөө эргэцүүлэхийн хажуугаар асуудлаа шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг бас хайх хэрэгтэй. Бусадтай харилцахдаа бас тэдний давуу талыг илүү их харгалзан үзэж, ямар нэг зөрчил гарвал эхлээд өөрийгөө эргэцүүлж, үнэнийг эрж хайх ёстой. Би сул талаа сайн дураар хүлээн зөвшөөрч, завхралынхаа талаар өрөөлд сэтгэлээ уудалснаар тэдэнд зүрх сэтгэлийг минь харах боломж олгох ёстой. Энэ нь эв найртай хамтын ажиллагаанд хүрэх урьдач нөхцөл, бас миний орох ёстой зарчим юм.

Дараа нь, би эцэст нь Ван эгчийг олж уулзаад, өөрийнхөө илчилсэн завхралын талаар, үүнийгээ яаж зассан талаар сэтгэлээ уудалж, маш их эрх чөлөөг мэдэрч, эгч бид хоёрын хоорондох хаалт шууд алга болсон. Тэр үеэс хойш бидний хамтын ажиллагаанд, эгч заримдаа бардамналыг минь хөндөхүйц үнэхээр шулуухан байдлаар юм хэлээд, үүнийг нь би жаахан эсэргүүцэж эхэллээ ч яаран Бурханд залбирч, өөрийгөө хойш тавьдаг байлаа. Үүнийг Бурхан зөвшөөрч байгааг мэддэг болохоор өөрийнхөө асуудлыг шинжиж, эгчийн үзэл бодлыг хүлээн авдаг болсон. Үүнийг хэрэгжүүлснээр эгчийн эсрэг ялгаварлал минь алга болж, бид хоёрын харилцаа хавьгүй амар болсон гэж санагддаг. Бид хоёр үүрэгтээ сайн хамтран ажиллаж, сайн мэдээний ажилдаа аажмаар илүү их амжилт гаргасан. Гагцхүү Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы үгэнд үндэслэн авирласнаар л бид завхралаа шийдвэрлэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна гэдгийг энэ туршлага надад сургасан юм. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өвчний зовлон зүдүүр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны үр удмаас ч...

Ташаа мэдээлэл

Шяо Же, Австрали Жил гаруй хугацаанд Бурхан хуурамч удирдагчдыг ялган таних тухай үнэнийг нөхөрлөж, цуглаан дээр би өөрийнхөө ойлголт,...