Бурханы үг намайг мухардлаас хөтлөн гаргасан

2021-02-13

Шиао Руй Сичуань муж, Панжихуа хот

Сайн мэдээ номлож байхдаа би, эсэргүүцэж, үймүүлэх гэсэндээ хуурамч гэрчлэл хийж, цагдаа дуудсан шашны удирдагчидтай тулгарсан юм. Энэ нь миний номлож байсан хүмүүсийг бидэнтэй холбоо тогтоож зүрхлэхгүй болгосон ба сайн мэдээг дөнгөж хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг Бурханы ажилд итгэлтэй байж чадахгүй байхад хүргэсэн билээ. Маш шаргуу ажилласан ч үр дүн нь төдийлөн сайнгүй байх үед би ингэж бодов: Сайн мэдээний ажлыг явуулахад үнэхээр хэцүү юм. Хууртан мэхлэгдсэн хүмүүст харуулахын тулд Бурхан хэдэн гайхамшиг үзүүлж, худал гэрчлэл хийдэг, бас Бурханыг ноцтой эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэсэн бол үнэхээр гайхамшигтай байх сан. Тэгвэл сайн мэдээний ажил илүү хурдтай хийгдэхгүй гэж үү? Сайн мэдээг номлоход бидэнд ийм хэцүү байхгүй сэн… Ийм учраас иймэрхүү бэрхшээлтэй тулгарах бүрд миний зүрх сэтгэлд энэхүү итгэл найдвар төрдөг байлаа. Хожим нь би “Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээ” гэх номыг уншиж, мөн нөхөрлөлийн үеэр Бурханы зарим тэмдэг, гайхамшгийн тухай гэрчлэлийг сонсоод зүрх сэтгэлдээ маш их баярлав. Үүнээс ч илүүтэйгээр, Бурхан миний ажиллаж байгаа бүс нутагт зарим нэг зүйл хийж, ингэснээр сайн мэдээний ажлын маань бэрхшээл илүү хурдан шийдвэрлэж чадна гэж би найдсан юм. Гэхдээ би хэчнээн итгэж найдсан ч бай, Бурхан энд ямар нэгэн гайхамшиг үйлдэхийг, эсвэл муу хүмүүсийг шийтгэхийг бас л харсангүй. Шашны хүмүүс Бурханыг бүрэн эсэргүүцсэн хэвээр, сайн мэдээний ажил дахь бэрхшээл асар их байсаар байлаа. Би энэ тухай сөрөг байдалтай болов: Яагаад Бурхан бидэнд зам нээж өгдөггүй юм бэ? Бидний итгэл хангалтгүй гэж үү?

Хожим нь би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы эдгээр үгийг олж харав: “Хэрвээ Бурхан ер бусын тэмдэг, гайхамшиг үзүүлдэг байсан бол агуу ажил хийх шаардлагагүй байх байв. Тэр зүгээр л Өөрийнхөө амаар хүмүүсийг үхтэл нь харааж, тэд тэр даруй насан эцэслэж, улмаар бүх хүн үнэмших байлаа—гэхдээ энэ нь махбод болсон Бурханы зорилгыг биелүүлдэггүй. Хэрвээ Бурхан үнэхээр ийнхүү үйлдсэн бол хүмүүс Түүний оршин тогтнолд ухамсартайгаар итгэж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тэд үнэхээр итгэж чадахгүй байх байсан бөгөөд түүнчлэн диаволыг Бурхан хэмээн андуурах байв. Үүнээс ч чухал нь, хүмүүс Бурханы зан чанарыг хэзээ ч мэдэж чадахгүй байх байв—энэ нь махбод дахь Бурханы оршихуйн утга учрын нэг тал биш гэж үү? Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх чадваргүй байсан бол тэрхүү тодорхойгүй Бурхан, тэрхүү ер бусын Бурхан хүмүүсийн дунд үүрд нөлөөлөх байлаа. Ингэвэл хүмүүс өөрсдийнхөө үзэлд эзэмдүүлэх байсан бус уу? Илүү тодорхой хэлэх юм бол диавол Сатан үүнд нөлөөлж байх байсан биш үү? ‘Яагаад Би эрх мэдлээ буцаан авсан гэж хэлдэг вэ? Яагаад Би, бие махбодтой болох нь маш их утга учиртай гэж хэлдэг вэ?’ Бурхан махбод болох мөч нь Өөрийн эрх мэдлийг буцаан авдаг үе юм, мөн Түүний бурханлаг чанар шууд үйлдэхээр гарч ирдэг үе юм. Бүх хүн бодитой Бурханыг аажмаар мэдэж авч, улмаар зүрх сэтгэлд нь буй Сатаны орон зайг бүрмөсөн арилгаад, өөрсдийнхөө зүрх сэтгэл дэх илүү гүн гүнзгий орон зайг Бурханд өгдөг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 6-р бүлэг). Бурханы үгний учрыг олохоор оролдох зуур зүрх сэтгэлд минь гэнэт гэрэл гийлээ: Бурханы махбод дахь ажлын зорилго нь хүмүүсийг айлган сүрдүүлж дуулгавартай болгохын тулд эрх мэдлээ ашиглах явдал бус, харин бодит ажил болон үгээр дамжуулан хүн төрөлхтөнд Өөрийн зан чанарыг бүрэн нээж харуулах, үүгээр дамжуулан хүн төрөлхтний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы дүр зургийг үлдэн хөөх явдал болж таарлаа. Энэ нь, өөрсдийнхөө үзлийн хязгаарлалтыг орхиж, Бурханы зан чанар, ажлыг үнэхээр танин мэдэж, үнэн ба ялган таних чадварыг эзэмших боломжийг хүмүүст олгож, тийнхүү тэднийг байлдан дагуулж, олж авахын төлөө байдаг. Бурханы ажил үнэхээр маш бодитой бөгөөд Түүний мэргэн ухаан хүмүүсийн хувьд ойлгошгүй! Анхааралтай бодоод үз—хэрвээ тэмдэг, гайхамшгаар дамжуулан хийгдсэн бол Бурханы хийж буй энэ ажил үр дүнд хүрэхгүй байх байлаа. Хуулийн эрин үед Бурхан Израильчуудад маш олон гайхамшиг үзүүлж, Өөрийг нь эсэргүүцсэн маш олон хүнийг шийтгэсэн ч Израильчууд Бурханыг танилгүй байсаар, эцэст нь цөлд очиж, үхсэнтэй яг адилхан. Нигүүлслийн эрин үед Бурхан бас Иудейчүүдийн дунд тоогүй олон тэмдэг, гайхамшиг үзүүлсэн ч хүмүүс Түүнийг таниагүй учраас мөн л амьдаар нь цовдолсон. Бурханы тэмдэг, гайхамшгууд нь хүмүүсийг хэсэг хугацаанд л айлгаж чадах боловч Бурханд итгэх итгэлийнх нь суурь биш болохыг энэ бүхэн тодорхойлдог. Гэхдээ би өдийг хүртэл Бурханыг дагасан хэдий ч Бурханы мөн чанарын тухай өчүүхэн ч ойлголтгүй байсан бөгөөд махбод дахь Бурханы ажлын зорилго, ач холбогдлын талаар бүр ч бага ойлгож байлаа. Би Түүний эрх мэдэлд, мөн Түүнийг эсэргүүцсэн хэн боловч шийтгүүлнэ гэдэгт итгэсээр ирсэн тул Бурханы тэмдэг, гайхамшгийг харахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлж байжээ. Энэ төрлийн итгэл нь тодорхойгүй байдлын дунд амьдарч, бодитой Бурханыг эсэргүүцэх зуураа ер бусын Бурханд итгэдэг Фарисайчуудтай яг адилхан байгаа бус уу? Бурханыг гэх эрэл хайгуул маань ийм маягаар үргэлжилсэн бол би яаж жинхэнэ Бурхантай нийцэлтэй байж чадах билээ? Энэ үнэхээр хэтэрхий аюултай байлаа! Дараа нь би Бурханы үгээс илүү ихийг олж харав: “Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна… Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан; Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдаршиж чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Энэ үед би Бурхан ямар ч ажил хийдэг бай, бүгд утга учиртай болохыг Бурханы үгээс бүр ч их мэдсэн юм. Хэрвээ Тэр зарим нэгэн гайхамшгийг илчлэх, эсвэл зарим нэгэн шийтгэл оногдуулах ажлыг гүйцэлдүүлбэл энэ нь утга учиртай, зарчимтай байдаг. Хэрвээ Тэр гайхамшгийг илчлэх, эсвэл шийтгэл оногдуулах ажил хийдэггүй бол энэ нь Бурханы мэргэн ухааныг бүр ч их агуулдаг. Одоо, худал гэрчлэл хийдэг юм уу Өөрийг нь ноцтойгоор эсэргүүцдэг хүмүүсээс ангижрахын тулд Бурхан эрх мэдлээ ашигладаггүй; Бурханы сайн санаа илүү их байдаг. Бурханы ажлын бэрхшээлийг амсаж, тэгснээрээ Бурханы сайхан сэтгэл, гоо сайхныг танин мэдэх боломжийг бидэнд олгохын тулд Тэр эдгээр хүндрэл бэрхшээлийг ашигладаг. Бурхан бас, хүмүүс сайн, мууг хийж буйн нотолгоог олж авч, эцэст нь тэднийг тохиромжит хүрэх газраар хангахын тулд эдгээр хүндрэл бэрхшээлийг ашигладаг, ингэснээр бид бүрэн үнэмшиж, Бурханы зөвт болон ариун байдлыг харж чадна. Тэр ч байтугай, үзэгдлийн тухай үнэн надад дутмаг гэдгийг, уг чанар минь хэтэрхий залхуу, хулчгар, мэдлэггүй, мунхаг гэдгийг, мөн зовлон зүдүүр, хичээл чармайлт, Бурхантай хамтран ажилласнаар маань дамжуулан бидэнд ялган таних чадвар, өөртөө итгэх итгэл, хайр, мэргэн ухаан, эр зоригийг хайрлаж, тэр ч бүү хэл Бурханы ажлын тухай үнэнийг бидэнд өгч, тэгснээрээ биднйг бүрэн төгс болгож, олж авна гэдгийг илчлэхийн тулд Бурхан эдгээр бэрхшээлийг ашигладаг. Бурханы ажил үнэхээр маш ухаалаг, маш гайхамшигтай! Харин би хэтэрхий харалган—Бурханы ажлын ач холбогдол, Түүний сайн санаа зорилгыг би ойлгодоггүй. Би бие махбодын зовлон шаналлаас айж, Бурхантай хамтран ажиллахыг хүсдэггүй. Би бол үнэндээ зохих ёсоор ажилладаггүй, тав тухтай байдалд дурладаг итгэгч мөн!

Махбод дахь Бурханы ажлын зорилго, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханд итгэх итгэл маань тодорхойгүй байдалтай байсныг, Бурханыг танихгүй байх нь хэтэрхий аюултай болохыг харах боломж олгосон Бурханы үгний гэгээрэлд талархъя! Энэ өдрөөс эхлэн өөрийгөө үзэгдлийн тухай үнэнээр зэвсэглэж, Бурханы ажил, зан чанарыг таньдаг хүн байхаар эрэлхийлж, Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд үнэхээр зовж шаналах хүсэлтэй байж, үүргээ чадлынхаа хэрээр биелүүлэхийг би хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply