Дөнгийг эвдсэн нь

2018-01-09

Жэньши Жэнжоу хот, Хэнань муж

Арван жилийн өмнө би биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөөд чуулганы зохицуулалтыг хэзээ ч бүрэн дүүрэн дуулгавартай дагаж чаддаггүй байлаа. Хэрэв надад тохирч байвал би дуулгавартай байж, харин тохирохгүй байвал дуулгавартай байх эсэхээ сонгодог байв. Энэ нь, үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын зохицуулалтыг ноцтой зөрчихөд хүргэв. Би тэс өөрөөр аашилж, Бурханы зан чанарт халдсан бөгөөд дараа нь намайг гэр лүү минь илгээлээ. Хэдэн жил өөрийгөө эргэцүүлсний эцэст би өөрийн уг чанарын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон боловч Бурханы мөн чанарын тухайд гэвэл надад тийм ч их мэдлэг байхгүй хэвээр байлаа. Хожим нь чуулган надад сайн мэдээний ажлыг хариуцуулсан ч би Бурханы талаар эргэлзээ тээж эхлэв: “Би маш их ялзарсан, бас Бурханы зан чанарт халдсан. Бурхан яагаад намайг ашигладаг билээ? Тэр намайг завшиж байна уу? Намайг ашигласныхаа дараа таягдан хаях уу? Мм! Чуулган надад боломж өгсөн тул үйлчлэл үзүүлэгч болох ёстой байсан ч гэсэн би үүнийг нандигнана.” Тэр үеэс хойш би Бурханаар төгс болгуулах гэсэн өндөр зорилгыг эрж хайлгүйгээр, ийм бодолтойгоор үүргээ биелүүлэх болов.

Нэг удаа би сүнслэг үйл ажиллагаа хэрэгжүүлж байхдаа Бурханы эдгээр үгийг олж харлаа: “Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, ирээдүйд алхах замаа ч бас бодолцон үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэгбол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримттай нийцдэггүй гэж итгэдгээс энэ нь болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог… Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үгийн энэ хэсгийг идэж, уусны дараа миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурханы санаа зорилго бол Бурханаар төгс болгуулахаар зорих, Бурханаар ашиглагдахад тохирох боломжийг бүх хүнд олгох явдал гэдгийг би харсан юм. Тэгээд би: “Би өөрийнхөө болгоомжлолоос салж, сөрөг, идэвхгүй байхаа болино. Би Бурханы үгэнд итгэж, Бурханаар төгс болгуулах гэж мэрийх болно” гэж шийдлээ. Гэхдээ би Бурханы итгэмжит байдлын мөн чанарыг мэдээгүй хэвээр байсан учраас аажмаар Бурханы үгэнд дахиад итгэхээ больж эхэлсэн бөгөөд эдгээр үг бол өөр хэн нэгэнд чиглэсэн зүйл, над шиг хүнийг ердөө бага зэргийн тайтгарал, урам зоригоор л хангаж байна гэж үргэлж бодож байв. Би Бурханы зан чанарт нэгэнтээ халдаж байснаа, миний уг чанар маш их ялзарсан гэдгийг, үүргээ гүйцэтгэж байхдаа заримдаа бүр ялзарсан зан чанараа илчилдэг болохоо, мөн хэчнээн эрэлхийлсэн ч бай, төгс болгуулж хэзээ ч чадахгүй, үйлчлэл үзүүлэгч болж чадах нь л хангалттай гэж бодож байлаа. Ийм байдлаар би өөрийн эрхгүй дахиад идэвхгүй байдлаар амьдарч эхлэв. Харин нэг өдөр Бурханы үгийг идэж, ууж байх үедээ би дараах Бурханы үгийг олж харлаа: “Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг(Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал”). Энэ мөчид би гэнэт нэг зүйлийг ойлгож, зүрх сэтгэлийг минь бүрхсэн манан будан тэр даруй замхрах шиг болов. Олон жилийн буруу ойлголт, болгоомжлол минь гэнэт ариллаа. Тэгээд би өөрийн идэж уудаг байсан Бурханы үгийн энэ хэсгийг дахин санав: “Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэгбол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримттай нийцдэггүй гэж итгэдгээс энэ нь болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог.” Энэ агшинд би Бурханы үгийн мөрүүдээс бишрэл төрүүлэм зөвт байдал, хэмжээ хязгааргүй их хайр дамжиж байгааг мэдэрч, Бурхан маш сүрлэг, агуу гэдгийг харсан, мөн үүний зэрэгцээ өөрийнхөө дорд, явцуу байдал, доройтлыг харсан билээ. Бурханд итгэмжит мөн чанар бий, энэ бол эргэлзэх юмгүй, маргаангүй зүйл. Тэр итгэл даахуйц бөгөөд хүнийг боломжит дээд хэмжээгээр аврахыг хичээж байгаа. Хүн Бурханы шаардлагад нийцүүлэн үнэн болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж байгаа цагт Бурхан хүнийг бүрэн төгс болгоно, учир нь Бурханы хэлдэг зүйл хийгдэж, хийдэг зүйл нь хэрэгжинэ! Харин би, Бурхан хүнтэй адилхан бөгөөд намайг хэрэггүй болмогц хаяна гэж сэжиглэж байв. Би Бурханы үгийг үнэн гэж огт авч үзээгүй бөгөөд Бурханд үнэн сэтгэлээсээ, бат итгээгүй. Харин би оюун санааныхаа төсөөлөл, сэжиглэл дунд амьдарч, үнэний өмнө эр зориг дутаж, харанхуйн нөлөөнд арчаагүйгээр бууж өгч, шударга ёсны төлөө бат зогсож чадахгүй байв. Тэр үед л би, Бурханы мөн чанарыг мэдэхээр эрэлхийлэх нь хэтэрхий чухал болохыг үнэхээр ухаарсан юм. Хэрэв би өмнө нь Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэхээр эрэлхийлэхэд анхаарал хандуулсан бол ийм олон жил болгоомжлолд амьдарч, өөрийнхөө амийн ахиц дэвшлийг хойшлуулахгүй байх байлаа.

Төгс Хүчит Бурхан минь, Танд талархъя! Та л намайг халамжилж, маш олон жилийн турш намайг хянаж байсан дөнгөнөөс минь салгахын тулд намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, манангаас алхан гарах боломж олгосон. Урьд нь би Таныг мэдээгүй, үргэлж буруу ойлголттойгоор амьдарч, Таны үгэнд итгэж чадаагүй бөгөөд үүнийг ердөө хүмүүсийг тайтгаруулж, зоригжуулах зүйл гэж үздэг байсан. Би Таны үгийг үнэн ба амь гэж үзээгүй, түүнчлэн Таныг Бурхан гэж үзээгүй. Гэхдээ Та намайг хүлцэж, надад тэвчээртэй хандсан. Та намайг гэгээрүүлж, гэрэлтүүлснээр би Таны итгэмжит, зөвт мөн чанарыг бага зэрэг мэдэж авсан. Энэ бол яах аргагүй хүнийг гэх Таны хайрын тусгал юм. Өө Бурхан минь! Одооноос эхлэн би Бурханыг мэдэх тухай үнэнд асар их хүчин чармайлт гаргаж, надад тавьдаг Таны найдлагыг биелүүлж, Таны мөн чанарыг мэдэхээр эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтийг нэн даруй эрж хайх болно, ийнхүү би Танаар төгс болгуулж чадна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply