Би үнэхээр агуу улаан лууны үр сад юм байна

2021-01-27

Жан Минь, Испани

Бурханы үгэнд “Эдгээр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан лууны биелэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг) хэмээсэн байдаг. Бурханы үг үнэн бөгөөд бидний бодит байдлыг илчилдэг гэдгийг би аман дээрээ хүлээн зөвшөөрдөг байсан боловч өөрийгөө агуу улаан лууны үр сад, биелэл гэдэгтэй зүрх сэтгэлдээ санал нийлдэггүй байлаа. Харин ч би өөрийгөө Бурханыг дагаж, Түүний төлөө өөрийгөө зарлагадах чадвартай, мөн дийлэнх ах эгчтэйгээ эв найртай байж чаддаг, эргэн тойрныхоо хүмүүст нэлээд өндрөөр үнэлэгддэг гэж үргэлж боддог байсан юм. Би завхарсан зан чанартай ч гэлээ агуу улаан луу шиг хорлонтой гэсэн үг биш гэж боддог байлаа. Илчлэгдэх туршлагыг туулсныхаа дараа л би Сатан намайг хэрхэн завхруулсан тухай үнэнийг эцэст нь олж харсан бөгөөд агуу улаан лууны хороор дүүрэн, агуу улаан луутай яг адилхан зүйл хийх гарамгай чадвартай гэдгээ олж харсан билээ.

Чуулганд би нийтлэл эмхэтгэх үүрэгтэй байлаа. Нэг өдөр бүлгийн маань удирдагч надад, хамтран ажилладаг эгч бид хоёр цаашид бүх чуулганы нийтлэл эмхэтгэх ажлыг бүгдийг нь хариуцна, харин хэн нэгэнд нь асуудал гарвал бүгдээрээ хамтдаа хэлэлцэж, нөхөрлөж болно гэж надад хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод би жаахан гайхаж, асар их дарамтыг мэдэрсэн ч гэлээ өөртөө сэтгэл хангалуун байв. “Бид бүх чуулганаас ирсэн нийтлэлийг бүгдийг нь эмхэтгэхэд гар бие оролцох нь. Би ноогдсон ажлаа хийж чаддаг, чуулган дахь чадвартай хүн бололтой” гэж дотроо бодлоо. “Хариуцлагын” мэдрэмж гэнэт төрж, нэг л мэдэхэд би редакторын байр сууринаас үйлдэж, үг хэлж байлаа. Нэг удаа бид бүх чуулганы нийтлэлийн ажлын бүлгийн ах эгч нартай санал солилцож байх үеэр бүлгийн нэг ах манай ажилд маш идэвхийлэн оролцож байгаа нь анзаарагдав. Асуудал үүсэх бүрд тэр ах санаачилга гарган үзэл бодлоо илэрхийлдэг байсан бөгөөд заримдаа интернэт дэх бүлэгт маань бусад ах эгч асуулт асууж, намайг аль хэдийн хариулчихсан үед тэр ах миний дараа заавал үзэл бодлоо илэрхийлэх гэж зүтгэсээр, тухайн асуудлын талаарх үзэл бодол нь минийхээс баараггүй өөр байдаг байв. Ингэх болгонд нь миний сэтгэл нэлээд тавгүйтэж, “Тэр ах энэ бүлэгт маш идэвхтэй оролцож, олон ч хүн түүний бодолтой санал нийлэх юм. Ах надаас давж гарахыг хүссэн юм болов уу? Хм! Тэр миний талаар бараг мэдэхгүй. Бас ямар үүрэг гүйцэтгэдгийг минь мэдэхгүй юм байж надтай өрсөлдөхийг хүссээр л байх юм. Өөрийгөө мэддэггүй юм уу, хаашаа юм?” гэж дотроо боддог байлаа. Ингэж бодоод, сэтгэлд минь тэр ахын эсрэг эгдүүцэл төрж эхэллээ.

Дараа нь би нийтлэлүүд дэх асуудлын талаар санал солилцохоор бүх чуулганы нийтлэлийн ажлын бүлэг дэх ах эгч нарыг зохион байгууллаа. Ах эгч нарын ихэнх нь миний саналыг дэмжсэн боловч тэр ах дахиад л аливаа зүйл дээр өөр үзэл бодол баримталж, миний дутагдлыг хэлэв. Асуудал гарах болгонд хүмүүс өөр өөр саналтай байна гэдэг хэвийн үзэгдэл бөгөөд үүргийн маань биелэлтэд үр өгөөжтэй байх саналыг л бид хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг мэдэж байсан боловч тэр ах маш олон ах эгчийн өмнө миний саналаас хэрхэн татгалзсан тухай бодох үедээ би эсэргүүцэл, сэтгэл ханамжгүй байдалд автлаа. Тэгээд, “Бусад ах эгч огт санал зөрөлгүй миний саналыг хүлээн зөвшөөрч чаддаг. Гэтэл та, би би л гээд байх юм—ажилдаа хэр хариуцлагатай, аливааг хэр тодорхой ойлгодог гэдгээ харуулахын тулд албаар намайг зовоох гэж оролдоод байгаа юм уу? Та маш биеэ тоосон зантай, эвтэй байхад тун хэцүү хүн юм!” гэж бодлоо. Ингэж бодох тусам тэр ахад улам их дургүйцэж, бүр түүнтэй үг ч дуугарах хүсэлгүй боллоо. Хэд хоногийн дараа тэр ах бидэнд уншуулахаар нэг нийтлэл илгээв. Энэ нийтлэлийг маш сайн бичсэн байна, үүнийг бүх хүнд лавлагаа болгон илгээх хэрэгтэй гэж ах хэлжээ. Ийм өөртөө итгэлтэй өнгөөр ярихыг нь сонсох үед надад эвгүй санагдаж эхэлсэн бөгөөд “Бид эдгээр нийтлэлийг аль хэдийн нэгд нэггүй уншчихсан шүү дээ. Энэ нийтлэл угаасаа сонгогдоогүй юм бол асуудалтай л байж таарна. Та үүнийг ч таньж чадахгүй байгаа бол маш харалган гэдгээс зайлахгүй” гэж бодлоо. Ийм маягаар би дотроо мэдэрсэн сэтгэл ханамжгүй байдлаа дарж, тус нийтлэлийг дахин нэг удаа маш дурамжхан уншив. Дараа нь ахад өөрийн саналыг хэлж, нийтлэлд байгаа гэж бодогдсон зарим асуудлыг хэлэлцсэн боловч тэр ах миний саналыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин ч намайг нийтлэл нэг бүрд нухацтай ханд, эсвэл тус нийтлэлийг дахин эхнээс нь дуустал уншихыг дээд тушаалынхнаасаа хүс хэмээн сануулав. Тэр мөчид миний дотор мэдрэгдэж байсан эсэргүүцэл нэмэгдэж, “Та надтай уулзсанаасаа хойш аль ч саналыг минь хүлээн зөвшөөрч, дагах нь тун ховор байлаа. Харин ч, бусдад лавлагаа болгох, баримтлуулах гэж үргэлж өөр санал гаргадаг. Та боломж олдох бүрд чадвараа гайхуулдаг, бас маш биеэ тоосон зантай юм. Та намайг ер анхаарч үздэггүй. Тан шиг хүнтэй харьцана гэдэг үнэхээр ядаргаатай, маш сэтгэл гонсоймоор байна!” гэж бодлоо. Тэгээд бүр ингэж бодов, “Нийтлэл эмхэтгэхэд чуулган яаж энэ ахыг сонгож чадав аа? Айхтар биеэ тоосон зан чанартай ийм хүн энэ үүргийг биелүүлэхэд ердөө тохирохгүй. Би энэ асуудлыг удирдагчдаа мэдээлж, түүнийг энэ үүрэгт тохирох эсэхийг удирдагчаараа шийдүүлэх хэрэгтэй байх. Удирдагч маань энэ ахыг өөр газар шилжүүлбэл дээр байж магадгүй.” Энэ талаар бодох үедээ өөрийн маань байдал буруу байгааг ойлголоо. Би тэр ахын тухай хангалттай сайн ойлгоогүй бөгөөд ахын талаар ийм хөнгөн хуумгай дүгнэлт хийх ёсгүй, харин түүнд шударгаар хандах ёстой гэдгээ мэдэж байлаа. Гэхдээ би ингэж л бодсон болохоос энэ асуудлын талаар өөрийгөө цааш нь эргэцүүлсэнгүй, мөн өөрийнхөө завхралыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхын оронд тэр ахын тухай бодлогоширсоор байв.

Нэг өдөр удирдагч маань, нийтлэл бичих зарчмыг хэрхэн илүү сайн ойлгож, энэ ажлыг гартаа авч болох талаар бусад бүх чуулганы удирдагч, хамтран зүтгэгчидтэй санал солилц хэмээн бидэнд зөвлөлөө. Би үүнийг дэмжсэн боловч дараа нь тун их сандарлаа. Энэ нь миний хувьд дунд түвшний удирдагч, хамтран зүтгэгчидтэй анх удаа интернэтээр цуглаанд оролцон, санал солилцсон явдал болох байв. Үүнээс гадна би өөрийгөө илэрхийлэхдээ төдий л сайнгүй байсан бөгөөд тодорхой нөхөрлөж чадахгүй байх вий, өөрийгөө эвгүй байдалд оруулах вий гэж санаа зовсон тул шаналж байлаа. Гэвч интернэт цуглаан эхлэхээс нэг өдрийн өмнө би нөгөө ахаас цуглаанд оролцож болох уу гэсэн зурвас гэнэт хүлээн авав. Түүний зурвасыг уншаад би бараг дэлбэртлээ уурлах шахлаа. “Та урьд нь санал солилцох цуглаанд хэд хэдэн удаа оролцоод, бидний ямар ч саналыг огт хүлээн зөвшөөрч байгаагүй юм байж энэ удаагийн цуглаанд оролцож яах нь вэ? Энэ цуглаанаас болоод надад угаасаа их дарамттай санагдаж байна. Маргааш та надаас хэцүү асуулт асуувал цуглааныг улам л тэвчихийн аргагүй болгоно шүү дээ” гэж бодогдлоо. Маргааш тэр ахыг цуглаанд оролцоно гэж бодохоор л түүнийг цуглаанд үнэхээр огт оролцуулмааргүй байгаагаа мэдэж байсан бөгөөд ахыг оролцмооргүй болгохын тулд хэлчих зүйл бодож олохоор хичээлээ. Тэгээд юу гэж хэлэхээ хэсэг зуур бодолхийлсэн боловч тохиромжтой шалтгаан бодож олж чадахгүй хэвээр байсан тул “Энэ цуглааны агуулга урьдын цуглааны маань агуулгатай бараг адилхан. Та оролцоод хэрэггүй” гэж шулуухан хэллээ. Түүнд ийм маягаар хариулах юм бол эргээд юу ч хэлэхгүй гэж бодсон юм. Гэвч гайхмаар нь тэр ах “Маргааш би бага зэрэг завтай, тэгээд хүн болгон юу хэлэлцэхийг сонсмоор байна” хэмээн бас нэгэн зурвас явууллаа. Ахын зурвасыг уншаад маш их гонсойсон боловч түүнийг оролцуулахаас татгалзах ямар ч шалтгаан байхгүй хэвээр байв. Тэгээд дурамжханаар зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон ч түүнийг бүлэгтээ нэмэх эсэхэд эргэлзсээр байлаа. “Та ёстой ядаргаатай юм! Би яагаад танаас огт салж чаддаггүй юм бэ? Таныг оролцох юм бол бид энэ цуглаан дээр ямар нэг үр дүнд хүрч чадна гэж үү? Та албаар намайг хүнд байдалд оруулах гэж хичээгээд байгаа юм уу?” гэж би дотроо бодов. Тэгээд ахыг оролцохыг нь болиулах шалтгаан бодож олохоор хичээсээр байсан бөгөөд тэр ч бүү хэл түүнийг найзаасаа хасъя гэж ч бодсон боловч дараа нь дотроо ингэж бодлоо, “За за, та оролцож болно. Түрүүчийн цуглаан дээр байсан шигээ нийцгүй, өөнтөгч байвал хэчнээн биеэ тоосон, ихэрхүү гэдгийг чинь хүн болгон олж харна, тэгээд таныг хэн ч нэг их хүндлэхгүй...” Яг тэр үед, ахыг алагчлах сэтгэл минь үзэн ядалт болон хувирч, би гагцхүү ёрын муу санаа зорилгоо илэрхийлж байна гэдгээ ухаарлаа. Байдал энэ чигээрээ үргэлжилсэн бол тэр ахад яаж хандах байснаа бодохоос ч аймаар байв. Иймээс би Бурханд даруйхан залбирч, Түүнийг дуудан, зүрх сэтгэлийг минь хамгаалахыг Түүнээс гуйлаа. Тэгээд тайвширмагцаа би, өөрийн минь санаатай нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ яагаад тэгж хүчтэй хариу үйлдэл үзүүлснээ, өөрийг минь эсэргүүцсэн ямар нэг дуу хоолойг яагаад хүлээн зөвшөөрч чадаагүйгээ, яагаад тэр ахыг ийм их алагчлах болсноо эргэцүүлж эхэллээ.

Эрж хайж байхдаа би нөхөрлөл дэх ийм нэг хэсгийг уншлаа: “Удирдагчид өөрсөдтэй нь нийцэхээргүй, өөрсдийг нь эсэргүүцдэг, өөрсдөөс нь тэс өөр үзэл бодолтой ах, эгч нарт хэрхэн ханддаг вэ гэдэг нь маш ноцтой асуудал бөгөөд үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв тэд энэ асуудлын үнэн рүү ордоггүй бол ийм төрлийн асуудалтай тулгарахдаа хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, зэмлэж шүүмжлэх нь гарцаагүй. Ийм маягийн үйлдэл нь яг нарийндаа Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг агуу улаан лууны уг чанарын илэрхийлэл юм. Хэрэв удирдагчид үнэнийг эрэлхийлдэг, мөс чанартай, эрүүл ухаантай бол үнэнийг эрэлхийлж, асуудлыг зөвөөр зохицуулах болно... Хүмүүс бид зарчимч, шулуун шударга байх ёстой. Удирдагчийн хувьд бид гэрчлэлд зогсохын тулд бүх зүйлийг Бурханы үгийн дагуу зохицуулах ёстой. Хэрэв бид аливааг өөрсдийнхөө хүслээр хийж, завхарсан зан чанараа дур зоргоор нь тавивал энэ нь аймшигтай бүтэлгүйтэл болох болно” (Дээрхийн нөхөрлөл). Энэ нөхөрлөл сэтгэлийг минь асар их хөдөлгөв. Би тэр ахыг яагаад тэгтлээ их эсэргүүцэж, зэвүүцэн, бүр үзэн ядаж эхэлсэн тухайгаа бодлоо—ах миний нөхөрлөлтэй санал нийлэхгүй, өөр санал гаргаж, үүгээрээ нэр нүүрийг минь барсан учраас л тэр биш үү? Зүгээр л бүлэгт маань маш идэвхтэй оролцож, хүн болгоны дэмжлэгийг хүлээж байхыг нь хараад, ололт амжилтаа булаалгасан мэт надад санагдсан бус уу? Эхэндээ ах эгч бид үүргээ биелүүлэхээр хамтдаа ажилладаг байсан бөгөөд янз бүрийн хэв чанар, ойлголтоосоо болж тодорхой асуудлууд дээр өөр өөр саналтай байх нь хэвийн зүйл байсан юм. Энэ ах өөрийн бодлоо илэрхийлснээс өөр зүйлгүй, мөн ямар ч хорон санаа өвөрлөөгүй байсан. Гэтэл би тэр ахыг өөрийнхөө үгэнд оруулж, өөрийгөө дуулгавартай дагуулахыг үргэлж хүсдэг байжээ. Мөн надтай санал нийлж, хэлсэн бүхнийг минь хүлээн зөвшөөрч, бас миний хэлснээс өөр юу ч хэлж чадахгүй байгаасай гэж хүсдэг байж. Ахын үйлдэл өөрийгөө хүндлэх сэтгэл, байр сууринд минь халдах үед сэтгэлд минь эсэргүүцэл төрж, бүр ахыг гадуурхаж, цуглаанд оролцуулах хүсэлгүй болохдоо тулсан байлаа. Тэгээд ахыг эвгүй байдалд ороосой гэж хүссэндээ л оролцох зөвшөөрөл өгсөн билээ. Би эдгээр бодол, санаагаа задлан шинжилсэн бөгөөд хорлонтой, биеэ тоосон сатанлаг зан чанар илэрхийлж байснаа олж харлаа. Миний үйлдэл үнэхээр жигшүүртэй, муу муухай байжээ!

Дараа нь би нөхөрлөлөөс ийнхүү уншив: “Чи хэн ч бай, тэдэнтэй санал зөрөлдсөн цагт тэдний шийтгэлийн бай болдог—энэ ямар зан чанар вэ? Энэ нь агуу улаан луутай адил бус уу? Агуу улаан луу бүгдийн дээр ноёрхохоор зүтгэдэг бөгөөд өөрийгөө бүх зүйлийн төв гэж үздэг: ‘Надтай санал нийлэхгүй бол чамайг шийтгэнэ; намайг эсэргүүцэж зүрхэлбэл цэргийн хүч ашиглан чамайг нухчин дарна.’ Агуу улаан луу ийм бодлоготой бөгөөд тэргүүн тэнгэрэлч болох Сатаны зан чанартай байдаг. Удирдагч, ажилчин болмогцоо агуу улаан лууны бодлогыг хэрэгжүүлж эхэлдэг хүмүүс бий. Тэд яаж ингэдэг вэ? ‘Би одоо удирдагч боллоо. Бүх хүнийг зүрх сэтгэлдээ болон үгээрээ намайг дуулгавартай дагадаг болгох нь миний эн тэргүүний үүрэг. Тэгсэн цагт л би албан ажлаа эхэлж чадна.’” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIII дахь “Үнэний бодит байдал руу орохын тулд амь зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой”). “Хэрвээ ах, эгч үнэнийг үнэхээр эзэмшдэг, мөн үнэнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж чаддаг хүний талаар бодол, санал гаргах, эсвэл тэр хүний дутагдал харуулж, алдаа гаргаж байгааг олж илрүүлэн, зэмлэж, шүүмжилж, засаж, харьцвал тэр хүн эцэстээ тэднийг үзэн ядах бус уу? Эхлээд тэр хүн асуудлыг судлан, ингэж бодох ёстой: ‘Таны хэлсэн зүйл зөв үү, буруу юу? Энэ нь баримтай нийцэж байна уу? Баримттай нийцэж байвал би хүлээн зөвшөөрнө. Таны хэлсэн зүйлийн тал нь зөв, эсвэл үг чинь ерөнхийдөө баримттай нийцэлтэй байвал би хүлээн зөвшөөрнө. Харин хэлсэн зүйл чинь баримттай нийцэхгүй боловч хорон муу хүн биш, ах эгч гэдгийг чинь харж болохоор байвал би хүлээцтэй байж, танд зөв зүйтэй хандана’ (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл VIII дахь “Өөрийгөө мэдэхээр хэрэгжүүлэхийн тулд шийдвэрлэх ёстой гажуудал, алдаанууд”). Агуу улаан луу засгийн эрхэнд гарснаасаа хойш эгэл жирийн ард түмний ашиг сонирхлыг хэзээ ч харгалзан үзээгүй, мөн улс орныг хэрхэн сайн удирдаж, Хятадын ард түмэнд хэрхэн аз жаргалтай амьдрах боломж олгох талаар хэзээ ч боддоггүй. Харин ч түүний хийдэг бүх зүйл ердөө л байр суурь, эрх мэдлээ хамгаалахын төлөө байдаг. Ард түмний дээр ямагт засаглаж, хүмүүсийг гартаа бат хянахын тулд нэгдсэн үзэл суртал, нэгдсэн дуу хоолой гэх бодлогыг хэрэгжүүлж, санал зөрөх, өөрсдөд нь үгүй гэж хэлэхийг хүмүүст хориглодог. Санааг тэр өөрөө дэвшүүлж, өмгөөлж байгаа цагт зөв ч бай, буруу ч бай хамаагүй, хүмүүс үүнийг нь хүлээн зөвшөөрч, заавал дагаж мөрдөх ёстой. Тэд, “Надад захирагддаг хүмүүс хөгжин цэцэглэж, намайг эсэргүүцдэг хүмүүс мөхөг” хэмээх сатанлаг хуулийг эрэлхийлэн, өөртэй нь санал нийлээгүй, эсэргүүцсэн хэн бүхний амийг авч, хориг тавьдаг. Үүнийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг устгах шаардлагатай хорт хавдар мэт үздэг бөгөөд эсэргүүцсэн бүхнийг нэн даруй хөнөөж, уг үндсээр нь устгахын хүслэн болдог. 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэнийн талбайд их сургуулийн оюутнуудыг хүйс тэмтэрсэн явдал бол ердийн нэг жишээ юм. Их сургуулийн тэдгээр оюутан ердөө л авлига хээл хахуулийг эсэргүүцэж, ардчиллыг дэмжин жагсаж байсан боловч ХКН тэднийг дайснаа хэмээн үзсэн билээ. ХКН-аас оюутны хөдөлгөөнийг хувьсгалын эсрэг бослого хэмээн нэрлэж, оюутнуудыг цус урсган нухчин дарахаар шийджээ. Би өөрийнхөө ааш авирыг агуу улаан лууныхтай харьцуулан үзээд, илэрхийлж байсан уг чанар маань агуу улаан лууныхтай яг адилхан байсныг ухаарлаа. Би завхарсан хүн бөгөөд зан чанар минь огт өөрчлөгдөөгүй байж. Мөн би үнэний өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшээгүй бөгөөд дэвшүүлсэн санаа минь ч дандаа зөв зүйтэй байгаагүй юм байна. Бусад хүн намайг сонсож, эргэлзэх юмгүй дуулгавартай дагаасай гэж би үргэлж хүсдэг байсан бөгөөд тэгэхгүй бол тэднээс залхаж, зайгаа барьж, бүр эвлэршгүй болдог байлаа. Би тэднээс ангижрахын тулд байж болох бүх аргыг боддог байсан юм—би маш ёрын муу, хүн чанаргүй байж! Тэгээд ах эгч биднийг бие биеийнхээ давуу талаас суралцаж, хамтдаа эв найртай ажиллаж, Бурханыг хангалуун байлгахын тулд үүргээ хамтдаа биелүүлэг хэмээн үүргийг маань хамт гүйцэтгүүлэхээр чуулганаас хэрхэн зохицуулсан тухай би бодлоо. Гэтэл би эдгээр зүйлийн тухай огт бодолгүй, өөрийнхөө байр суурийг авч үлдэж чадах эсэх, өөрийгөө хүндлэх сэтгэл, нэр төр минь сэвтэх эсэх, өрөөл бусад миний үгийг сонсох эсэхийг л бодолцож үзсэн байв. Тэгээд надаас өөр саналтай хүмүүсийг гадуурхаж, дарлаж, үнэхээр л дур зоргоороо эзэн суусан дээрэмчин шиг аашилж байжээ. Ингэснээр үүргээ биелүүлэхдээ Бурханыг хангалуун байлгаж яахин чадах билээ? Би зүгээр л мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж! Эдгээр зүйлийг бодоод би бүр ч их ичлээ; би маш их биеэ тоосон, ихэрхүү, мөн агуу улаан луутай адилхан зан чанартай, агуу улаан лууны хийдэг бүх зүйлийг хийх гаргууд чадвартай гэдгээ олж харав. Тэр үед л би агуу улаан лууны үр сад үнэхээр мөн гэдгээ, бас агуу улаан лууны хороор дүүрэн байсан гэдгээ харсан юм. Хэрэв би зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхгүй бол Бурханы ажлыг үймүүлж, саатуулах зүйлсийг өөрийн эрхгүй хийх бөгөөд эцэстээ Бурханы зан чанарт халдсаныхаа төлөө Түүнд шийтгүүлж, хараалгах байв. Тэр мөчид би Бурханы хүсэл болон сайн санааг ойлгож эхэллээ. Би ийм орчинд ороогүй бол биеэ тоосон, ихэрхүү зантай, бүгдээс давуу байхыг эрмэлздэг агуу улаан лууны мөн чанартай, мөн Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанартай гэдгээ олж мэдэж огт чадахгүй байх байсан юм. Үүний зэрэгцээ Бурхан ийм орчныг зохицуулсан нь тун биеэ тоосон, ихэрхүү, өөрийгөө маш их юманд боддог над шиг хүнд үнэхээр л хамгийн сайн хамгаалалт болсон гэдгийг ойлгож авлаа. Хэрэв бүх ах эгч намайг дэмжиж, сайшаан, хэн нь ч, ямар ч эсэргүүцэл гаргаагүй бол би улам бүр биеэ тоон, ихэрхүү болж, бусдаар өөрийгөө дагуулж, бүх талаар өөртөө дуулгавартай байлгаж, өөрийн мэдэлгүй Бурханы байранд зогсож, өөрийн гэсэн хаанчлалыг захиран, эцэст нь Бурханы зан чанарт халдах байсан бөгөөд Бурхан намайг жигшин, голох байжээ. Эдгээр зүйлийг ойлгоод би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархал, магтаалаа өргөлөө. Мөн тэр ахын талаарх алагчлах сэтгэл, үзэл бодлоо орхив. Санал солилцох энэ цуглаан ямар ч боллоо гэсэн би сатанлаг уг чанараа орхиж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байсан юм. Цуглааны үр дүн миний бүх хүлээлтээс давах юм гэж би огт төсөөлөөгүй билээ. Тэр өдөр Бурханы удирдамж дор цуглаан тун саадгүй явагдсан бөгөөд би тэр ахтай санал солилцох үедээ харилцан ойлголцолд хүрч, хоёр биеийнхээ сул талыг залруулахад тус болсон юм. Бид Бурханы удирдамжид түшиглэн, цуглааныг саадгүйгээр өндөрлөв.

Бурханы илчилснээр дамжуулан би, агуу улаан лууны үр сад үнэхээр мөн бөгөөд агуу улаан лууны хорыг аль хэдийн амиа болгосон гэдгээ мэдэж авлаа. Хэрэв эдгээр завхарсан зан чанараа хаяж чадаагүй бол эцэстээ Бурханаар гагцхүү жигшигдэн, гологдож, зайлуулагдан, аврал хүртэх боломжоо үүрд алдах байсан юм. “Агуу улаан лууны улс оронд төрсөн Миний ардуудын хувиар та нарын дотор агуу улаан лууны хор жаахан ч, эсвэл хэсэгхэн ч биш, гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат голчлон та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятадад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). “Эдгээр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэдгийг өмнө нь хэлсэн. Үнэн хэрэгтээ, тодорхой хэлэх юм бол тэд агуу улаан лууны биелэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг) хэмээх Бурханы үг надад бодогдлоо. Хүнийг аврах Бурханы ажил нь үнэхээр бодитой агаад ухаалаг гэдгийг бас Бурханы үгээс ойлгож авав. Бурхан бидний дотор оршдог агуу улаан лууны хор болон сатанлаг уг чанарыг ил болгохын тулд үгээ илэрхийлдэг бөгөөд баримтыг илчилснээр Бурхан надад агуу улаан лууны хорыг ойлгож, ялган таних, улмаар үүнийг голж, хаях, мөн үүгээр дахин хэзээ ч завхруулагдаж, хорлогдохгүй байх боломж олгосон юм. Миний дотор олон сатанлаг гүн ухаан, аксиом болон агуу улаан лууны олон хор байсаар байгааг би мэдэж байлаа. Гэхдээ тэр өдрөөс хойш би зөвхөн үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, мөн агуу улаан лууны бүх хороос даруйхан ангижрахаар хичээж, Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчрахын тулд хүний төрхийг амьдран харуулахыг л хүсдэг болсон билээ!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Юу сөрөг байдлыг үүсгэдэг вэ

Шинь Чѳ, Өмнөд Солонгос Би сүүлийн хоёр жил шинээр ирэгсдийг усалж байна. Нэг удаа удирдагч ажлын маань талаар бидэнтэй ярилцахаар ирээд,...

Leave a Reply