Би Христийг харахад нийцэхгүй

2018-01-09

Хуаньбао, Ляонин муж

Эцсийн цаг үеийн Христ, Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш би, Христийн хажууд дагалдаж, Христийн хариулгыг биечлэн хүлээн авч, Түүний айлдварыг чихээрээ сонсож чадсан ах эгч нарыг үнэхээр биширдэг байлаа. Нэг л өдөр Христийн ярихыг өөрийн биеэр сонсож чадвал үнэхээр гайхалтай байх болно, хэрвээ Түүнийг өөрийн нүдээр харвал бүр ч алдар суутай байх болно гэж надад санагддаг байв. Гэхдээ хожим нь Христийн нөхөрлөлийг сонссоноор дамжуулан, Христийг харахад тохирохгүй гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон юм.

Энэ бол Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл 1-3 гарах үед болсон билээ. Нөхөрлөлийн нэгдүгээр ботийг сонссоны дараа Ариун Сүнсний ашигладаг хүн маш сайн ярьдаг юм шиг санагдав. Хоёрдугаар боть дахь Христийн нөхөрлөлийг сонсоод тухайн үедээ би энэ нь Христийн нөхөрлөл мөн гэдгийг мэдээгүй юм; энэ нь магадгүй Ариун Сүнсний ашигладаг хүний доорх удирдагч байх гэж би таамагласан бөгөөд ялангуяа мэдлэгийг хэрхэн харах вэ гэдэг асуудлын тухай Христийг нөхөрлөх үед ах эгч нараасаа тийм ч урам зоригтой хариу үйлдэл сонсоогүй болохоор миний таамаг зөв гэдэгт итгэлтэй байлаа. Тэрхүү илтгэгч Ариун Сүнсний ашигладаг хүн шиг сайн ярьж чаддаггүй юм байна гэж надад санагдсан тул би анхааралтай сонсоогүй юм. Гурав дахь ботийг сонсож байх үед, Ариун Сүнсний ашигладаг хүний нөхөрлөлийн дараа Христийн “Энэ ахын нөхөрлөлийн талаар одоо...” гэж хэлэхийг сонсоод би, энэ илтгэгч бол Ариун Сүнсний ашигладаг хүний доорх удирдагч мөн гэдэгт бүр илүү итгэлтэй болов, яагаад гэвэл дэлхий дээр эхлээд удирдагч нар ярьдаг, дараа нь тэдний удирдлагад байгаа хүмүүс ярьдаг. Иймээс би товчийг дарж, тоглуулагчийг унтраагаад “Дараа завтай болохоороо сонсоно оо” гэж бодлоо. Харин энэ нь үнэндээ Христийн нөхөрлөл байсныг удирдагчаасаа мэдэж авсан өдрөө би цочирдож, эцэст нь номлолын үг бүрийг нухацтайгаар сонссон юм.

Түүний дараа би ийнхүү эргэцүүлж эхэллээ: Би Христийн нөхөрлөлийг өөрийн биеэр сонсох гэж тэгж их хүсэн тэмүүлсэн атлаа Түүнийг бидэнд хандан ярихад яагаад Бурханы дуу хоолойг таньж чадсангүй вэ? Би өөрийн байр байдалтай холбоотой Бурханы үгийг уншиж эхэлсэн ба дараах хэсгийг харлаа: “Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Ах эгч нарын хэн нь ч Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж хэлэхгүй байх хэмээн Би бодож байна. Есүсийг харахаасаа өмнө, бие махбодтой болсон Бурханыг харахаасаа өмнө магад та нар Есүсийн илрэлт, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэтийнх нь талаар төрөл бүрийн санаа бодол тээж байдаг. Гэвч Түүнийг үнэхээр харах үед та нарын санаа бодол даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдэхийг хүсэж байна уу? Хүний бодлыг үл тоомсорлож болохгүй гэдэг нь үнэн боловч түүнээс ч илүүтэйгээр Христийн мөн чанарыг хүн өөрчлөхийг тэвчишгүй. Та нар Христийг үхэшгүй мөнх, эсвэл мэргэн хүн гэж боддог боловч хэн ч Түүнийг бурханлаг мөн чанартай ердийн хүн гэж үздэггүй. Тиймээс Бурханыг харахаар өдөр шөнөгүй хүсэмжилж байдаг олон хүн үнэндээ Бурхантай дайсагнадаг бөгөөд Түүнтэй нийцдэггүй. Энэ нь хүний гаргадаг алдаа бус уу? Христийн дүр төрхийг харах гавьяатай нэгэн болоход итгэлтэй, үнэнч байгаа маань л хангалттай гэж та нар одоо ч гэсэн боддог, гэвч өөрсдийгөө илүү их бодитой зүйлсээр зэвсэглэхийг Би та нарт захиж байна! Яагаад гэвэл, өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй уулзаж учирч байсан хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтсэн эсвэл бүтэлгүйтэх болно; тэд бүгд фарисайчуудын үүрэг гүйцэтгэдэг. Та нарын бүтэлгүйтсэн шалтгаан юу вэ? Гол нь та нарын үзэлд сүрдэм, гайхан биширмээр Бурхан байдгаас л улбаатай юм. Гэхдээ бодит үнэн хүний хүссэнтэй адилгүй. Христ сүрдэм биш байгаад зогсохгүй, харин бүр ч жижигхэн; Тэр хүн, тэр тусмаа бүр жирийн л нэг хүн… Ийм болохоор хүмүүс Түүнд жирийн хүнд ханддаг шигээ ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа Түүнд хайнга хандаж, Түүнтэй хайхрамжгүй ярьж, тэр зуураа ‘жинхэнэ Христийн’ ирэхийг хүлээсээр байдаг. Аль хэдийн ирчхээд байгаа Христийг та нар жирийн хүн гэж тооцдог бөгөөд Түүний үгийг жирийн хүний үг гэж үздэг. Энэ шалтгааны улмаас та нар Христээс юу ч аваагүй, харин оронд нь өөрсдийн муу муухай байдлыг гэрэлд бүрэн ил гаргасан(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы үгтэй өөрийгөө харьцуулаад, дараа нь Христийн нөхөрлөлийг сонсох үед миний ялзарсан зан чанар болон муу муухай байдал хэрхэн харагдсан тухай би бодлоо. Би Христэд итгэсэн боловч Түүний мөн чанарыг ойлгоогүй, даруухан, нууцлаг байдгийг нь ойлгоогүй, Христийн талаар хэтэрхий олон үзэл, төсөөлөлтэй байсан ба аливаа зүйлийн талаарх үзэл бодол минь утгагүй байсныг ухаарсан юм. Миний үзэл, төсөөллөөр бол, Түүнтэй ойрхон байдаг ах, эгч нараас бусад хүн Христийн нөхөрлөлийг өөрсдийн чихээр сонсох боломжгүй байв. Христийн нөхөрлөлийн дараа Христ Өөрийн ялгамж чанарыг ил тод зарлаж, бусдынхаас өөр хоолойгоор олон гоёмсог үг хэллэг хослуулан, ер бусын хүн шиг ярина гэж би төсөөлж байлаа. Христийн нөхөрлөлийг ах эгч нарын маань хөөрч догдолсон, оргилсон уухай дагалдана; хэрвээ Ариун Сүнсний ашигладаг хүн, Христ хоёр ээлжлэн ярих байсан бол Христ эхлээд ярьж, Ариун Сүнсний ашигладаг хүн сүүлд нь ярих байсан гэж би төсөөлж байв. Би Христийг онцгой байдлаар төсөөлсөн учраас Христийн ажил, үгийг өөрийн үзэл, төсөөллийн хүрээнд хязгаарлажээ. Бодит байдал миний үзэл, төсөөллөөс зөрөхөд зүрх сэтгэлдээ би Түүнийг Бурхан гэж үзээгүй. Харин ч Христийг ердийн хүн гэж үзсэн бөгөөд Христийн үгийг жирийн хүний үг гэж үзсэн. Бусад хүмүүс Христийн нөхөрлөлөөс маш ихийг олж авсан байхад би юу ч олж аваагүй, харин оронд нь биеэ тоосон, ихэрхүү, үнэнийг үл тоомсорлодог сатанлаг төрхөө бүрэн ил болгосон бөгөөд өөрийгөө Христийг голж, эсэргүүцдэг нэгэн болгосон байв.

Хожим нь би Бурханы үгээс үүнийг харлаа: “Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). “Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ?… Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан). Бурханы үг зүрх сэтгэлийг минь зүссэн бөгөөд би хэтэрхий биеэ тоосон, хэтэрхий дээрэнгүй, мөн байр суурь, албан тушаалтай хүмүүсийг анхааралтай сонсож, санал нийлэн толгой дохихдоо амархан уруу татагддаг хэрнээ байр суурь, албан тушаалгүй гэж санагдсан хүмүүсийг дорд үздэг болохоор үнэнийг ярьж байсан ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас Бурханы дуу хоолойг таньж чадаагүй гэдгийг маань надад улам ойлгуулсан юм. Би нөхөрлөл сонсох үедээ үнэнд юм уу өөртөө босгон байгуулалт олж авахад анхаарлаа төвлөрүүлээгүй, харин оронд нь, таамаглаж, судлахад оюун санаагаа зориулж, илтгэгч ямархуу хүн болохыг шинжилсэн. Би завхрал, тэрслүү байдал, үзэл, төсөөллөөс өөр юу ч илчлээгүй. Над шиг биеэ тоосон, тэрслүү, үнэний хайр дутмаг нэгэн, над шиг үнэний өмнө өчүүхэн ч ачлалгүй, эсвэл хүсэл эрмэлзэлгүй хүн яаж Бурханы дуу хоолойг сонсож, мэдэж чадах билээ дээ? Би яаж Христийг харахад тэнцэх билээ?

Хэдийгээр би Христийг харахыг хүссэн ч Түүнийг харахад тохирохгүй, учир нь Сатан намайг хэтэрхий гүн гүнзгий ялзруулсан, уг чанартаа би биеэ тоосон, тэрслүү, надад ямар ч үнэн байхгүй, Христийн мөн чанарыг ойлгодоггүй, надад Бурханы талаар хэтэрхий олон үзэл, төсөөлөл байдаг, бас зүрх сэтгэлдээ миний итгэдэг Бурхан бол одоо ч гэсэн, тодорхойгүй Бурхан буюу сүрлэг том, уран цэцэн үгтэй хүний дүр юм байна гэдгийг би тэрхүү илчлэлээр дамжуулан эцэст нь ойлгосон юм. Харин Христийг үнэхээр харах үед миний үзэл хэдийд ч илчлэгдэж, биеэ тоосон зан маань хэзээ мөдгүй дүрсхийн гарч магадгүй байв. Үүний үрээр, өөрийн тэрслүү уг чанараас болоод би, Бурханы талаар шүүлт хийх, Түүнийг эсэргүүцэх, улмаар өөрийгөө мөхөөх гэх мэт Бурханы зан чанарт халдах зүйл л хийж чадах байлаа. Одоо би өөрийгөө үнэнээр зэвсэглэж, Бурханы үгээр дамжуулан завхарсан уг чанараа мэдэж, Христийн мөн чанарыг ойлгохоор эрж хайж, Христийг мэддэг, шүтэн мөргөдөг хүн болох ёстой.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон 2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Leave a Reply