Үүргээ гүйцэтгэхдээ нөөц төлөвлөгөө битгий гарга

2022-12-04

Жин Мо, АНУ

Би чуулганд дөрвөн жил гаруй видеоны хөгжим бичсэн. Чуулганы ажлын хэрэгцээнээс болоод эргэн тойрны минь зарим ах, эгч үүрэгтээ үргэлж шилжиж, зарим нь ур чадвар дутмагаасаа болоод дараа нь өөр үүрэгт томилогддог байлаа. Энэ бүхэн надад маш тогтворгүй санагддаг байв. Тэгээд “Хэрвээ намайг нэг өдөр шилжүүлбэл надад зориулж ямар үүрэг зохицуулахыг бүү мэд. Миний сайн хийж чадахгүй ажил байвал, эсвэл үр дүн гаргахгүй бол намайг дахиад шилжүүлж магадгүй. Надад тохирох үүрэг огт олдохгүй бол би аврагдаж чадалгүй, таягдан хаягдана гэсэн үг биш үү?” гэж бодсон. Ингэж бодоод би үнэхээр шилжихийг хүсээгүй, харин одоохондоо миний үүрэг тогтвортой байгаа нь азтай хэрэг гэж санагдсан. Сүүлд нь манай багийн ажлын ачаалал аажмаар багасаж, зарим ах, эгч маань өөр үүрэгт шилжсэн учраас би санаа зовж эхлэн, “Миний мэргэжлийн ур чадвар шилдэг биш болохоор намайг ч бас шилжүүлэх байх. Надад өөр онцгой чадвар байхгүй юм чинь хөгжим бичихгүй бол би өөр юу хийж чадах юм бэ? Ямар ч үүрэг гүйцэтгэхгүй бол таягдан хаягдахтай адилхан биш үү?” гэж бодсон. Би удаан хугацаанд ингэж санаа зовж, айсан байдалтай амьдарч, эргэн тойрноос маань хэн ч шилжсэн, өөрийнхөө ирээдүйд маш их санаа зовж байлаа.

Өнгөрсөн жилийн 7-р сард удирдагч надаас завтай цагаараа цагийн ажил хийхийг хүсэж, надад ажлыг танилцуулсныхаа дараа хайхрамжгүй байдлаар “Энэ ажил цааш үргэлжлэх учраас дасаад, ажлаа сайн хийгээрэй” гэсэн. Энэ ажил хөгжим бичих ажлаас илүү тогтвортой, удаан үргэлжлэх юм шиг санагдсан учраас энийг сонсоод сэтгэл цэлмэсэн. Энэ багт өөрчлөгдөөгүй цөөн хэдэн хүн байх шиг харагдаж, зарим нь энэ ажлыг зургаа долоон жил хийгээд, огт шилжээгүй байсан. Илүү дээр ажил шиг санагдсан! Би аль болох хурдан хэрэгжүүлж, гартаа оруулах ёстой байлаа. Нэг л өдөр намайг шилжүүлэх болбол би нөөц төлөвлөгөөтэй байж, сайн хэрэгжүүлж, том алдаа гаргахгүй л бол энэ ажлыг хийсээр байх боломжтой, таягдан хаягдаж, цаашид үүрэггүй болох талаар санаа зовох хэрэггүй болно. Ингэж бодоод маш их тайвширч, үнэхээр их баярлаж, тийм сайхан боломж олдсон нь үнэхээр Бурханы нигүүлсэл гэж санагдсан. Тэр үеэс хойш би энэхүү цагийн ажилд онцгой анхаарал хандуулж, ойлгохгүй зүйлтэй тулгарах үедээ ах, эгч нараас асууж, ажлаа хурдан гартаа оруулна гэж найдаж байлаа.

Тэгтэл гэнэт, ердөө хагас сар гаруйн дараа хөгжим бичих ажил минь ид буцалж эхэлсэн тул цагийн ажилдаа анхаарах цаг зав, эрч хүч нэг их гарахгүй байсан ч оногдсон ажлаа дуусгахгүй бол энэ нөөц төлөвлөгөөгөө алдах магадлал өндөр гэж санаа зовсон учраас цагийн ажилдаа анхаарахыг хүссээр байлаа. Иймээс би хөгжим бичих ажлаа аль болох удаан хойш тавиад, цөөн хэд хоног хойшлууллаа гээд юунд ч нөлөөлөхгүй гэж бодсон. Гэхдээ би яарч байсан учраас үргэлж сандарч, цагийн ажилдаа ихэвчлэн хайнга хандах юм уу нэг алдаагаа ахин дахин гаргаж байлаа. Хамаг цагаа цагийн ажилдаа зориулж, гол ажлаа саатуулж байгааг минь багийн удирдагч олж хараад, хоёр ажил зэрэг хийж чадах эсэхээ бодож үз гэж хүссэн. Хэдийгээр би хоёр ажилд санаа тавьж чадалгүй, хөгжим бичих ажлыг саатуулж байгаагаа мэдэж байсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Учир нь, хэтэрхий завгүй байгаа гээд хэлчих юм бол цагийн ажил хийхийг минь болиулах магадлалтай, тэгвэл удаан үргэлжлэх, тогтвортой ажлаа алдана гэсэн үг гэдгийг би мэдэж байсан. Би тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан учраас багийн удирдагчид шалтаг тоочиж, хоёр ажилд нэг зэрэг яаралтай асуудал гарсан гэхдээ ийм нөхцөл байдал ихэнхдээ биш, хааяа л тохиолддог гэж хэлсэн. Бас би цагийн ажилдаа шинэ хэвээр байгаа ч ажилдаа дадчихвал нөхцөл байдал сайжирна, энэ бүхэнд дасах ахиад жаахан хугацаа л хэрэгтэй гэсэн. Үүнээс гадна, хэдийгээр би урьдынхаасаа илүү завгүй байгаа ч үүргийнхээ зав чөлөөгөөр л цагийн ажлаа хийдэг гэсэн. Тэрний дараа багийн удирдагч өөр юу ч хэлээгүй.

Хэд хоногийн дараа багийн удирдагч надад, хоёр ажил хийх талаар илүү их эрж хайж, Бурханы хүслийн дагуу яаж хэрэгжүүлэхийг олж мэдээрэй гэж ахин сануулсан. Бас, цагийн ажлаа авч үлдэхийг үнэхээр хүсэж байгааг минь харж байна гээд, ямар нэг буруу үзэл бодол, санаа зорилготой эсэхээ эргэцүүлээрэй гэж хүссэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би цагийн ажлаа авч үлдмээр байгаагаа хүлээн зөвшөөрсөн, гэхдээ бас ажлаа зохих ёсоор эрэмбэлсэн юм шиг надад санагдаж, илүү яаралтай ажилд нь их цаг зарцуулж байгаа минь зөв гэж санагдаж байсан. Хэсэг хугацааны дараа би, багийн удирдагчийн сануулгын ард Бурханы хүсэл байж гэдгийг, өөрийгөө зохих ёсоор эргэцүүлэх ёстой гэдгээ ухаарсан. Тэгээд Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, багийн удирдагчийн сануулгад Таны хүсэл байгааг би мэдэж байгаа ч хаанаас эхэлж өөрийгөө эргэцүүлэхээ мэдэхгүй байна. Би бага зэрэг гуниглаж байгаа учраас намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Танаас гуйя” гэсэн. Залбирсныхаа дараа би, багийн удирдагч яагаад намайг үүрэгтээ хандах хандлагаа эргэцүүл гэж сануулсан юм бол? Би үүрэгтээ буруу санаа зорилготой байгаа юм болов уу гэж гайхшираад, цагийн ажилтай болохоосоо өмнө хөгжим бичих ажлаа эрхэмлэдэг байснаа ухаарсан. Би цагийн ажлыг цорын ганц гарах гарц гэж бодоод, алдахаас айсан. Цагийн ажил хийж эхлэх үедээ үндсэн ажлаас минь илүү тогтвортой, удаан үргэлжилнэ гэдгийг хараад авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийхийг хүссэн. Би тогтвортой, удаан үргэлжлэх үүрэг гүйцэтгэж, халагдахгүй байвал л баталгаатай аврагдана гэж бодсон. Тэр үед л би үүргээ гүйцэтгэхдээ хувийн санаа зорилго өвөрлөж байснаа эцэст нь ухаарсан. Шилжсэн ихэнх ах, эгч үүнийг зөв зохицуулж чадсан. Миний бодол яагаад ийм ээдрээтэй байсан юм бэ? Яагаад би ийм их санаа зовж, айсан юм бэ? Би үргэлжлүүлэн Бурханд залбирч, эрж хайж, Бурханы үгийн холбогдох хэсгийг олж уншсан.

Антихристийн зан чанарын талаарх Бурханы илчлэлийн нэг хэсэг миний байдалд яг таарсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үүрэгт нь энгийн зохицуулалт хийвэл хүмүүс дуулгавартай хандлагаар хариулж, Бурханы гэрийн хий гэснийг хийж, чадах зүйлээ хийж, юу ч хийлээ гэсэн бүх зүрх сэтгэлээрээ, байдаг хүчээрээ, чадлынхаа хэрээр сайн хийх ёстой. Бурханы хийсэн зүйл алдаагүй байдаг. Ийм энгийн үнэнийг багахан мөс чанар, эрүүл ухаанаар хэрэгжүүлж болох байтал антихрист ингэж чаддаггүй… Антихристүүд Бурханы гэрийн зохицуулалтыг хэзээ ч дуулгавартай дагалгүй, өөрсдийн үүрэг, алдар нэр, байр суурийг ерөөгдөх найдвар, ирээдүйн хүрэх газартайгаа байнга нягт холбоод, нэр хүнд, байр суурь нь алдагдмагц ерөөл, шагнал хүртэх найдваргүй болох мэт байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд амьдралаа алдахтай адил санагддаг. Тиймээс тэд ерөөгдөх мөрөөдлөө сүйтгэхгүйн тулд Бурханы гэрийн удирдагч, ажилчдаас сэрэмжилдэг. Ерөөл хүртэх цорын ганц найдвар нь энэ гэж боддог учраас тэд нэр хүнд, байр суурьтайгаа зууралддаг. Ерөөгдөх нь тэнгэрээс өөрөөс нь илүү агуу, аминаас илүү агуу, үнэний эрэл хайгуул, зан чанарын өөрчлөлт, хувийн авралаас илүү чухал, үүргээ сайн гүйцэтгэж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхаас илүү чухал гэж антихрист үздэг. Стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байж, үүргээ сайн биелүүлж, аврагдах нь бүгд бараг дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл, харин ерөөл хүртэх нь насан туршдаа хэзээ ч мартахааргүй цорын ганц зүйл гэж боддог. Тэд их бага юутай ч тулгарлаа гэсэн туйлын сэрэмжтэй, анхааралтай байдаг бөгөөд ямагт өөрсдөдөө гарах гарц үлдээдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”). Үүргийн шилжүүлэгт хандах антихристүүдийн хандлагыг илчилсэн Бурханы илчлэл минийхтэй бүрэн тохирсон. Би Бурханы гэрт үлдэж, таягдан хаягдахгүйн тулд урт хугацааны, тогтвортой үүрэг хүссэн учраас цагийн ажлаа авч үлдэхийг хичээн тархиа гашилгаж байжээ. Миний хийсэн бүхэн ерөөл хүртэхийн төлөө байсан, миний жинхэнэ зорилго ийм байсан. Үнэндээ чуулганд хүнийг ямар ч үүрэгт шилжүүлсэн бай, энэ нь ажлын хэрэгцээнд үндэслэдэг, тун хэвийн зүйл юм. Харин антихристүүд ёрын муу зан чанартай байдаг учраас ийм явдлыг хэвийн бус байдлаар боддог. Тэд Бурханы гэрийн хэнд ч итгэж болохгүй, хэн ч өөрсдийг нь хайхардаггүй гэж боддог. Тэгээд нааш цааш шилжиж байхдаа болгоомжтой байхгүй бол таягдан хаягдаж, хүрэх газраа алдах учраас анхааралтай төлөвлөж, бэлдэж, сэрэмжтэй байж, нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй, тэгж байж л төгсгөл, хүрэх газартай болох нь баталгаатай гэж боддог. Антихристүүдийн хувьд ерөөгдөх нь үүргээ биелүүлж, аврагдахаас илүү чухал. Миний үзэл бодол антихристийнхтэй адилхан байсан биш үү? Би үүргээсээ шилжих вий гэж үргэлж сэрэмжилдэг байсан. Нэг л өдөр намайг шилжүүлбэл би яах вэ? Миний сайн хийдэггүй ажил таараад, үр дүн гаргалгүй дахиад шилжвэл яах вэ? Нэг л өдөр гүйцэтгэх үүрэггүй болбол би таягдан хаягдах биш үү? Ингэж бодоод би санаа зовж эхэлсэн. Антихристийн адилаар би маш ярвигтай, ёрын муу бодолтой, мухардмал байдалд орохоос айдаг байсан тул удаан хугацаанд хийж чадна гэж бодсон ажилтайгаа зууралдаад, орхихыг хүсээгүй, яг л “баталгаатай ажил”-ын хойноос хөөцөлддөг шүтлэггүй хүн шиг. Би үүрд найдвартай үүрэг гүйцэтгээд, Бурханы ажил дуусах үед аврагдаж, тэнгэрийн хаанчлалд аюулгүй орж чадна гэж төсөөлсөн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд цагийн ажилдаа шаргуу ажиллаж, хурдан эзэмшээд, нөөц төлөвлөгөөтэй болно гэж найдсан. Хоёр ажлаа тэнцвэртэй байлгаж чадаагүй хэр нь огт хүлээн зөвшөөрөөгүй. Багийн удирдагчийг энэ талаар асуух үед би булзсан хэвээр, үндсэн ажлаа саатуулах байлаа ч цагийн ажлаа авч үлдэхийг хүссэн минь эцэстээ ажилд нөлөөлсөн. Тэр үед л би, ирээдүй, хүрэх газрынхаа төлөө үүргээ гүйцэтгэж байснаа тодорхой олж харсан. Би үүргээ хүрэх газраар солилцох наймааны барьцаа болгон ашиглаж, миний хийсэн бүхэн ерөөл хүртэхийн төлөө байжээ. Энэ нь зүгээр л Бурхантай наймаалцаж, Бурханыг мэхлэхээр оролдож байсан биш үү? Урьд нь би үргэлж Бурханд залбирч, Бурханы хайрыг хариулж, хүний төрхийг амьдран харуулахын тулд үүргээ гүйцэтгэсэн гэдэг байсан ч баримтууд намайг илчлэх үед энэ нь зүгээр л худал үг, ов мэх байсныг ойлгосон!

Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан: “Бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд Бүтээгчийн өмнө ирэх үедээ чи үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ бол хийвэл зохих зөв зүйл, чиний хүлээсэн хариуцлага юм. Бүтээгдсэн зүйлс үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр Бүтээгч хүн төрөлхтний дунд илүү их ажил хийсэн. Тэрээр хүн төрөлхтөнд хийх ажлынхаа цаашдын алхмыг гүйцэтгэсэн. Тэр ажил нь юу вэ? Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүнээс үнэнийг олж авч, ингэснээрээ завхарсан зан чанараа хаяж, цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд Бурханы хүслийг биелүүлэн, амьдралын зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж, авралд бүрэн хүрч, Сатаны зовлонд өртөхөө больдог. Бурхан хүн төрөлхтний үүргийг нь гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү үр нөлөөнд хүрнэ. Тиймээс, үүргээ биелүүлэх явцад чинь Бурхан чамд нэг зүйлийг тодорхой харуулж, жаахан үнэнийг ойлгуулдаг юм биш, бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр зүгээр л нигүүлсэл, ерөөл эдлэх боломж олгодог ч биш юм. Харин Бурхан чамд цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдрах боломж олгодог. Энэхүү ‘Бүтээгчийн царайны гэрэл’ нь асар их утга санаа, агуулгыг хамардаг, бид өнөөдөр энэ тухай ярихгүй. Мэдээжийн хэрэг, Бурхан ийм хүмүүст амлалт, ерөөл өгч, тэдний талаар өөр өөр үг хэлэх нь лавтай, энэ бол цаашдын асуудал юм. Энд, одоо гэдгийн хувьд, Бурханы өмнө ирж, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэдэг хүн бүр Бурханаас юу хүлээн авдаг вэ? Хүн төрөлхтний дунд хамгийн үнэ цэнтэй, сайхан зүйлийг хүлээж авдаг. Хүн төрөлхтөн дундаас нэг ч бүтээгдсэн зүйл Бурханы гараас зүгээр нэг тохиолдлоор тийм ерөөлийг хүлээж авч чадахгүй. Ийм сайхан, ийм агуу зүйлийг антихристийн төрлийнхөн Бүтээгчийн гарааститэм, шагнал гуйх наймаа болгон мушгин гуйвуулсан. Иймэрхүү наймаа нь хамгийн сайхан, зөв шударга зүйлийгхамгийн муухай, ёрын муу зүйл болгон хувиргасан. Антихристүүдийн хийдэг зүйл энэ биш гэж үү? Эндээс дүгнэхэд антихристүүд ёрын муу юу? Тэд үнэндээ нэлээд ёрын муу! Энэ нь ердөө л тэдний ёрын муу нэг талын илрэл юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Долоодугаар хэсэг)”). Бурханы үг зүрх зүсэж, би Бурханд маш их өртэй санагдсан. Бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ биелүүлж чаддаг байх нь хүн төрөлхтний дундах хамгийн сайхан зүйл, энэ нь хамгийн утга учиртай, зөв зүйтэй зүйл, бүтээгдсэн зүйл бүр энэ ерөөлийг хүртэж чадахгүй гэж Бурхан хэлсэн. Энэ нь зөв гэдгийг би ухаарсан. Дэлхийн бүх хүний дотроос Бурхан намайг эцсийн өдрүүдэд төрүүлэхээр тогтоож, надад эцсийн өдрүүд дэх Бурханы ажилтай хөл нийлүүлэх хувь тохиож, үүргээ гүйцэтгэж, Бурханы ажлыг туулах боломж олдсон. Хэн бүхэн ийм ерөөлийг хүртэхгүй. Энэ бол Бурханы онцгой нигүүлсэл, хайр. Ямар ч үүрэг байлаа гэсэн, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх нь дэлхий дээрх өөр юунаас ч илүү үнэ цэнтэй, утга учиртай болохоор би талархаж, нандигнах ёстой. Үүнээс гадна, Бурхан үргэлж хүмүүст үнэнийг харамгүй хайрласаар ирсэн. Бурхан хүмүүстэй нүүр тулан ярьж, аманд нь хоол хийж өгч, тэдэнд үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг ойлгож, олж авч, амиа аажмаар өсгөх боломж олгодог. Энэ үйл явцын туршид Бурхан хүмүүсээс юу ч нэхдэггүй. Зөвхөн үнэнч, дуулгавартай зүрх сэтгэлээр Өөрийнх нь даалгаврыг хүлээн авч, үүргээ чадлынхаа хэрээр гүйцэтгэж, эцэст нь үнэнийг олж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаар авруулаасай гэж л хүмүүсээс хүсдэг. Гэтэл би яав? Би бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэх сайхан баримтыг наймаа болгон хувиргаж, үүргээ ерөөлөөр солихоор оролдсон. Бурханы хувьд би үнэхээр овжин, зальтай, жигшүүртэй байж.

Дараа нь би Бурханд өөрийнхөө байдлын талаар үргэлж залбирч, асуудлаа илүү тодорхой ойлгоход минь намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Бурханаас гуйж байлаа. Нэг удаа сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийг уншсан. “Бурханд болон үүрэгтээ хандахдаа хүмүүс үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэгвээс тэд Бурханаас эмээдэг хүн болно. Үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханд ямар хандлагаар ханддаг вэ? Наад зах нь тэд Бурханаас эмээдэг, бүх зүйл дээр Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байдаг, ерөөл, золгүйтлийн талаар юу ч асуудаггүй, болзол тавьдаггүй, өөрсдийгөө Бурханы эрхшээлд орхидог. Тэд бол үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс юм. Бурханы талаар үргэлж эргэлзэж, Түүнийг үргэлж шинжиж, Түүнтэй наймаа хийхийг үргэлж хичээдэг хүмүүс үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс мөн үү? (Биш.) Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд юу оршдог вэ? Зальжин байдал, ёрын муу; тэд үргэлж шинжиж байдаг. Тэд юуг шинждэг юм бэ? (Хүмүүст хандах Бурханы хандлагыг.) Тэд хүмүүст хандах Бурханы хандлагыг үргэлж шинжиж байдаг. Энэ нь ямар асуудал вэ? Тэд яагаад үүнийг шинждэг вэ? Энэ нь тэдний амин чухал ашиг сонирхолд хамааралтай болохоор. Тэд зүрх сэтгэлдээ ‘Бурхан надад зориулж ийм нөхцөл байдлыг бүрдүүлсэн, надад ийм зүйл тохиолдуулсан. Тэр яагаад ингэсэн юм бэ? Бусад хүмүүст ийм юм тохиолдож байгаагүй. Яагаад надад ийм зүйл тохиолдох ёстой юм бэ? Дараа нь ямар үр дагавар гарах вэ?’ гэж боддог. Эд бол тэдний шинждэг зүйл юм, тэд ашиг, алдагдлаа болон ерөөл, золгүйтлээ шинждэг. Эдгээр зүйлийг шинжих зуураа тэд үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Бурханд дуулгавартай байж чадах уу? Чадахгүй. Тэдний оюун санааны эргэцүүлэл юу үүсгэдэг вэ? Энэ нь бүгд өөрсдийнхөө төлөө байдаг, тэд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л бодолцож байна… Үргэлж өөрсдийнхөө ашиг сонирхлыг бодож байдаг хүмүүсийн шинжилт эцэст нь ямар үр дүнд хүргэдэг вэ? Тэд гагцхүү Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг. Үүргээ биелүүлэхээр зүтгэдэг ч тэд хайхрамжгүй, хааш яаш, сөрөг сэтгэлээр хийдэг; хохирол амсахгүйн тулд тэд яаж завшааныг ашиглах талаар зүрх сэтгэлдээ бодсоор байдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ийм сэдэлтэй байдаг бөгөөд үүгээрээ Бурхантай наймаа хийхийг хичээж байгаа. Энэ ямар зан чанар вэ? Зальжин зан, ёрын муу зан чанар юм. Энэ нь ердийн завхарсан зан чанар байхаа больж, хорон муу байдалд хүрсэн хэрэг. Тэдний зүрх сэтгэлд ийм ёрын муу зан чанар байх нь Бурханы эсрэг тэмцэж буй хэрэг юм! Та нар энэ асуудлыг тодорхой ойлгох ёстой. Хэрэв хүмүүс үргэлж Бурханыг шинжиж, үүргээ гүйцэтгэхдээ наймаа хийх гэж хичээдэг бол үүргээ зүй ёсоор гүйцэтгэж чадах уу? Яав ч чадахгүй. Тэд Бурханыг сүнсээрээ, үнэнчээр шүтдэггүй, үнэнч шударга зүрх сэтгэлгүй, үүргээ гүйцэтгэхдээ ажиглаж, хүлээж, үргэлж хойш сууж байна. Тэгвэл үүний үр дүн юу вэ? Бурхан тэдний дотор ажилладаггүй, тэд будилж, төөрөлддөг, үнэний зарчмуудыг ойлгодоггүй, дураараа авирлаж, үргэлж буруу замаар явдаг. Тэд яагаад үргэлж буруу замаар явдаг вэ? Учир нь тэдний зүрх сэтгэл дэндүү будилаантай байдаг бөгөөд ямар нэг зүйл тохиолдоход өөрсдийгөө эргэцүүлдэггүй, шийдэл олохын тулд үнэнийг эрж хайдаггүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу аливааг хүссэнээрээ хийх гэж зүтгэсээр байдаг. Үр дүнд нь тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж буруу замаар явдаг. Тэд чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, өөрсдийнхөө төлөө үргэлж хуйвалддаг, өөрсдийн ашиг сонирхол, нэр нүүр, байр суурийг үргэлж төлөвлөдөг бөгөөд үүргээ тааруу биелүүлээд зогсохгүй, чуулганы ажлыг удаашруулж, нөлөөлдөг. Энэ нь төөрөлдөж, үүргээ цалгардуулсан хэрэг биш гэж үү? Хэрэв хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үргэлж өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйг төлөвлөж, чуулганы ажил юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй бол энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш, учир нь тэдний үйлдлийн уг чанар, мөн чанар өөрчлөгдсөн. Хэрэв ийм зүйлийн уг чанар ноцтой бөгөөд хөндлөнгөөс оролцож, үймүүлж, ноцтой үр дагаварт хүргэж байвал холбогдох хүнийг таягдан хаях ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). Бурханы үгийг уншсаны дараа сэтгэл маш их хөдөлсөн. Урьд нь би, үүргээ гүйцэтгэхдээ сэрэмжтэй байж, үргэлж нөөц төлөвлөгөө эрж хайх нь овжин, зальхай байдлын илрэл гэдгийг л ойлгосон боловч одоо Бурханы үгийн илчилсэн зүйлээр дамжуулан, энэ нь ердийн овжин, зальхай байдлаас хол хэтэрч, ёрын муугийн түвшинд очсоныг харсан, учир нь би зүгээр л хэн нэгнийг мэхэлж байсан биш, Бурхантай наймаацаж байжээ. Гаднаа би үүргээ гүйцэтгэж байсан ч үүргээ огт чин сэтгэлээсээ гүйцэтгээгүй. Үргэлж ажиглаж, тооцоолж, өөртөө ашигтай үүргийг л гүйцэтгэж ирсэн. Хөгжим бичих ажил хийж байснаа эргээд бодоход, би үүнийг амиа аврах цорын ганц арга зам гэж үзээд, хэзээ нэг өдөр халагдаж, гүйцэтгэх тохиромжтой үүрэггүй болж, ерөөл хүртэх боломжгүй болно гэж айсан учраас үүргээ алдах талаар цаг үргэлж санаа зовж байсан. Хожим нь цагийн ажилтай болох үедээ би энэ нь ерөөл хүртэх илүү дээр боломж олгоно гэж бодсон учраас хамаг чадлаараа тэрнээс зуурсан. Гаднаа би маш идэвх санаачилгатай харагдаж, мэдэхгүй бүхнээ асууж байсан ч үнэн хэрэгтээ уг ажлыг илүү хурдан гартаа оруулж, улмаар энэ үүрэгт зайлшгүй чухал байр суурь эзлэхийг хүссэн. Үүний зэрэгцээ намайг үндсэн ажлаас минь шилжүүлэх эсэхийг харж байсан. Шилжүүлэхгүй тохиолдолд аврагдах нэмэлт баталгаатай байхын тулд би хоёр үүрэг гүйцэтгэж, хэрэв намайг шилжүүлбэл хагас цагийн ажил минь байгаа учраас таягдан хаягдах талаар санаа зовох шаардлагагүй байв. Үүрэгтээ хандах хандлага минь Бурханаас даалгавар, хариуцлага хүлээн авахын төлөө байгаагүй, бас цэвэр, үнэнч зүрх сэтгэлээр эдгээр үүргийг Бурханаас хүлээн аваагүй гэдгээ би ойлгосон. Харин ч би зальхай сэдэл өвөрлөж, өөрийн ашиг тус, ерөөл хүртэх найдварыг судалж, тооцоолж байсан. Ийм зальтай байсандаа итгэж ч чадахгүй нь! Гаднаа би их ажил хийж, өдөржин завгүй байж, үүрэгтээ маш хариуцлагатай мэт харагддаг байсан ч бодит байдал дээр өөрийнхөө ирээдүй, хүрэх газрын төлөө л завгүй байсан. Багийн удирдагч надаас хоёр ажил хийж чадах эсэхээ бодож үз гэж хүсэхэд төлөвлөгөө минь сүйрнэ гэж айсан учраас аргалах шалтаг тоочиж, “Би цаг заваа үүрэгтээ илүү их зориулмаар байна” гэсэн. Миний хэлсэн зүйл шал худлаа байсан! Жигшүүртэй, ичгүүртэй санаа зорилгоо нуун далдлахын тулд би гоёмсог худал үг ашиглан багийн удирдагчийг мэхэлсэн. Миний зан чанар үнэхээр дэндүү ёрын муу байжээ! Тооцоотой бодол, зальхай сэдлээ бүгдийг нь эргээд бодоход би үүргээ огт биелүүлээгүй! Бурханыг ашиглаж, мэхэлж байсан, Бурханд чин сэтгэлээсээ хандаагүй! Би яг л ашиг хонжоо хардаг наймаачин шиг, маш овжин, аминч, жигшүүртэй, хомхой байж, ашиг хонжоог л сонирхож, ашиг сонирхлоо дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд элдэв янзын арга ашиглахыг хүссэн. Үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг биш, өөрсдийнхөө л ашиг сонирхлыг бодолцдог хүмүүс хийж байгаа зүйлдээ хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй гэж Бурхан хэлсэн. Цагийн ажилдаа би хэдийгээр илүү их дадлагажихыг хүссэн ч нөөц төлөвлөгөө олох санаа зорилготой байсан. Ийм санаа зорилгоор юм хийх үедээ би яаж зарчмын дагуу үйлдэхээ, сайн үр дүнд яаж хүрэхээ анхааралтай бодоогүй. Харин амжилтад хурдан хүрэхээр чармайж, сэтгэгдэл төрүүлэх ажил л хийсэн. Ажлаа дуусгахын тулд яаран ажилласнаас болоод юм мартаж, зарчмыг ухамсарлаж чадахгүй байхад хүрч, ажил минь үргэлж алдаа мадгаар дүүрэн байсан. Үндсэн үүргийнхээ явцыг аль хэдийн сааруулсан ч санаа зовоогүй, огт яараагүй. Үүрэг болгоноо яаж бантан болгосноо бодоод үзэхэд, энэ хэвээрээ үргэлжлүүлбэл Бурханы гэрийн ажилд гарцаагүй хохирол учруулж, би үнэхээр таягдан хаягдах байлаа! Үүнийг ухаараад би бага зэрэг айсан тул Бурханд залбираад, гэмшиж, өөрчлөгдөж, үүрэгтээ хандах хандлагаа өөрчлөхөд бэлэн байна гэж хэлсэн.

Сүүлд нь залбирч, эрж хайж байгаад би, Бурханы гэрт урт хугацааны, тогтвортой үүрэг гүйцэтгэж, шилжихгүй байх л юм бол Бурханы ажил дуусахад аврагдаж, амьд үлдэнэ гэсэн утгагүй үзэл санааг үргэлж баримталж байснаа ухаарсан. Би үзэл бодол минь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг, Бурханы шаардлага яг юу болохыг хэзээ ч бодолцоогүй. Иймээс би өөрийнхөө байдалтай холбоотой Бурханы үгийн хэсгийг хайж олоод, уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). “Эцсийн эцэст хүмүүс аврал хүртэж чадах эсэх нь тэдний гүйцэтгэдэг үүргээс бус, харин үнэнийг ойлгож, олж авсан эсэх, эцэст нь Бурханд бүрэн дуулгавартай байж, Бурханы зохицуулалтад захирагдаж, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бодолцолгүй, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болж чадах эсэхээс хамаардаг. Бурхан зөвт, ариун бөгөөд бүх хүн төрөлхтнийг хэмжихдээ ийм стандартыг ашигладаг. Энэ стандарт хувиршгүй, үүнийг чи санаж явах ёстой. Энэ стандартыг ой тоондоо хад, зарим бодит бус зүйлсийг эрэлхийлэх өөр зам олох талаар бүү бод. Аврал хүртэхийг хүсдэг бүх хүнээс Бурханы шаарддаг шаардлага, стандарт үүрд өөрчлөгдөхгүй. Чи хэн ч бай тэдгээр нь нэгэн хэвээр үлддэг(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үг маш тодорхой байна. Хүмүүс ямар үүрэг гүйцэтгэдэг, үүрэг нь урт хугацааны, тогтвортой байх эсэх нь тэдний ерөөгдөх, хараагдахтай ямар ч хамаагүй. Ерөөгдөх, хараагдахаас үл хамааран бүтээгдсэн зүйлийн хувиар чи үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ бол хүний амьдралын үнэ цэн, бас хүний үүрэг, хариуцлага. Бас, урт хугацааны, тогтвортой үүрэг гүйцэтгэж, шилжихгүй л байх юм бол сайн хүрэх газартай болж, аврагдаж чадна гэж Бурхан хэзээ ч хэлээгүй. Үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараас ангижирч, жинхэнэ дуулгавартай байдалд хүрснээр л аврагдаж чадна гэж Бурхан хүмүүст хэлсэн. Бурханы шаардлага, стандарт хэзээ ч өөрчлөгдөөгүй, Бурхан үргэлж шаардлагаа давтсаар ирсэн. Би эдгээр үгийг мэдээгүй, хараагүй юм биш, харин зүгээр л үл итгэгч шиг байсан. Би эдгээр үгэнд хэзээ ч итгээгүй, хүлээн аваагүй, хүмүүсийг аврах гэсэн Бурханы сайн санаа зорилго, Бурханы зөвт зан чанарыг ч ойлгоогүй. Гагцхүү өөрийн үзэл, төсөөлөлд найдаж, эндүү ташаа үзэл бодолтойгоо зууралдаж, өөртөө инээдтэй гэнэн зорилго тавьсан. Шилжихгүйгээр Бурханы гэрт үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа цагт Бурханы ажил дуусах үед амьд үлдэнэ гэж би бодсон. Одоо эргээд бодоход үнэхээр инээдтэй санагдаж байна! Би гүйцэтгэх үүрэгтэй байж, шилжихгүй байхыг л зорьж байсан ч үүрэгтээ үнэнийг эрэлхийлэхэд огт анхаараагүй, өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа шийдвэрлээгүй. Үүний үр дүнд, үнэнийг эрэлхийлж, эдгээр зүйлийг шийдвэрлэх нь бүү хэл, ерөөл хүртэх гэсэн тийм илэрхий санаа зорилго, ёрын муу зан чанараа мэдээгүй. Удаан үргэлжиллээ ч гэсэн би үүргээ үүрд хийж чадна гэсэн баталгаа байна уу? Эргэн тойрны минь зарим хүн үүргээ олон жил биелүүлээд, хэзээ ч шилжиж байгаагүй ч үнэнийг эрэлхийлээгүй, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаараагүй учраас үүргээ үргэлжлүүлэн аргацааснаас болж үүргээ олон жил үр дүнгүй гүйцэтгээд, эцэст нь таягдан хаягдсан. Бусад нь олон жилийн туршлага, авьяас билэгтээ тулгуурлан ажлаа хийж, улам биеэ тоож, өөрийнхөө санаагаар авирлаж, Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлж, саад хийгээд, илчлэгдэж, таягдан хаягдсан. Гэтэл зарим ах, эгч энгийн, үнэнч шударга байж, өөрсдөд нь зориулж зохицуулсан ямар ч үүргийг хүлээн авч, үнэнийг эрэлхийлэх, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарч, юмыг ойлгохгүй байх үедээ Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, эсвэл ах, эгч нартайгаа хамт эрж хайж, нөхөрлөдөг. Тэд үүрэгтээ улам үр дүнтэй болж, аажмаар амиа өсгөж, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг. Эргэн тойронд минь ийм жишээнүүд байхад би яагаад харж чадсангүй вэ? Үүнээс гадна, Бурханы гэрт хүмүүсийг шилжүүлэх үед энэ нь үргэлж чуулганы ажлын хэрэгцээ, хүн бүрийн ур чадварт үндэслэдэг. Хэрвээ хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг бол Бурханы гэр түүнд тохирох үүргийг зохицуулна, энэ нь ердөө нэг үүргээс нөгөөд шилжиж байгаа хэрэг болохоос Бурханы ажлыг туулж, үнэнийг эрэлхийлэх эрхийг нь хасаагүй, аврагдах боломжийг нь ч булаан аваагүй. Энэ бол зөв зүйтэй зүйл. Үүрэг шилжүүлэхийг би яагаад үргэлж сөрөг, муу зүйл гэж үзэж байсан юм бол оо? Тогтвортой, удаан үргэлжлэх үүрэг сайн хүрэх газартай болох баталгаа өгч, илчлэгдэж, таягдан хаягдахгүй байхын баталгаа болно гэж бодсон минь утгагүй, инээдтэй үзэл бодол байсныг би одоо ухаарсан. Энэ нь тэр чигтээ миний үзэл, төсөөлөл учраас маш аюултай байсан! Үүнийг олж мэдээд зүрх сэтгэл цэлмэж, асар их тайвширсан. Дараа нь үүргээ гүйцэтгэхэд сэтгэл санаа минь хавьгүй дээрдэж, нэг үүрэг нөгөөгөөсөө илүү чухал мэт санагдахаа больж, оронд нь, хоёулаа Бурханаас ирсэн даалгавар, хоёулаа эрхэм нандин гэдгийг мэдэрч, хоёуланг нь чадлынхаа хэрээр хийхийг хүссэн дээ. Цагийн ажлаа үргэлжлүүлсэн эсэхийн тухайд бол би үүнийг Бурханд даатгаж, Бурханы зохицуулалтад захирагдахыг хүссэн.

11-р сарын сүүлчээр нэг өдөр зааварлагч надад, өөр хүн байгаа учраас цагийн ажлаа хийх хэрэггүй гэж хэлсэн. Энэ мэдээг сонсоод үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрж, бага зэрэг гуниглаж, болих дургүй байсан. Тэгээд миний байдал буруу байгааг ухаарсан тул Бурханд хурдхан залбирч, Бурханы энэ үгийг бодсон: “Бурханд болон үүрэгтээ хандахдаа хүмүүс үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэгвээс тэд Бурханаас эмээдэг хүн болно. Үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханд ямар хандлагаар ханддаг вэ? Наад зах нь тэд Бурханаас эмээдэг, бүх зүйл дээр Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байдаг, ерөөл, золгүйтлийн талаар юу ч асуудаггүй, болзол тавьдаггүй, өөрсдийгөө Бурханы эрхшээлд орхидог. Тэд бол үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”). Бурханы үгийг ахин дахин тунгаан бодсоныхоо дараа би Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, үүрэгтээ үнэнч зүрх сэтгэлээр хандаж, зүгээр л дуулгавартай байж, үр дүнд санаа зоволгүй, өөрийнхөө төлөө явуулга хийлгүй, Бурханы зохион байгуулалтад захирагдаж байгааг минь Бурхан харахыг хүсдэгийг ойлгосон. Өөрсдийнхөө төлөө заль гаргаж, явуулга хийгээд байр сууриа хадгалж үлдсэн хүн Бурханы гэрт хэзээ ч байгаагүй. Эсрэгээрээ, цэвэр, үнэнч шударга, аливааг ул суурьтай хийдэг, Бурханд дуулгавартай хүмүүс л бат зогсож чадна. Энэ нөхцөл байдал бол намайг турших Бурханы туршилт гэдгийг би тэр үед ухаарсан. Бурхан миний хандлагыг харж байлаа. Би үүргээ шилж сонгож болохгүй, харин Бурханы зохицуулалтыг үнэн голоосоо дуулгавартай дагаж, одоогийн үүргээ нандигнах ёстой байсан. Энэ үүрэг хэчнээн удаан үргэлжлэх нь хамаагүй, ирээдүйд чуулган надад өөр ямар үүрэг зохицуулж өгөх нь хамаагүй, би цэвэр, үнэнч шударга зүрх сэтгэлээр хүлээн авч, дуулгавартай дагаж, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой байсан. Энэ тухай бодсоныхоо дараа би намайг ийм цагийн ажилтай болгохоор зохицуулсан нь Бурханы сайн санаа зорилго байж гэдгийг гэнэт ойлгосон. Үүрэгтээ хандах буруу хандлага, ерөөл хүртэх гэсэн, гүн суусан санаа зорилгыг минь илчлэхийн тулд Бурхан энэ орчныг зохицуулсан. Баримтуудын илчлэл байгаагүй бол итгэлийнхээ хольцыг би хэзээ ч мэдэхгүй, үүрэгт хандах ямар хандлага Бурханы хүсэлд нийцдэгийг ч мэдэхгүй байх байжээ. Бурханы надад өгсөн юм бүхэн эрхэм нандин эрдэнэс. Бас миний үүрэгт гарсан гэнэтийн энэ өөрчлөлт надад нэг баримтыг харуулсан юм: Бурхан бүхнийг хянадаг, хүн ямар үүрэг гүйцэтгэхийг Бурхан урьдчилан тогтоосон байдаг. Энэ нь хүмүүсийн таамаглаж чадахгүй, өөрчилж чадахгүй зүйл юм. Гэтэл би үл итгэгчийн адилаар Бурханы дээд эрхийг мэдээгүй, өөрийнхөө хүчин чармайлтаар үүргээ хадгалахыг хүссэн. Би үнэхээр мунхаг, мэдлэггүй байж! Би ер нь яаж гүйцэтгэхийг хүссэн үүргээ авч үлдэнэ гэж найдаж чадав аа? Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаснаар л би амар тайван, чөлөөтэй амьдарч чадна. Хэсэг хугацааны дараа чуулган надаар өөр цагийн ажил хийлгэхээр зохицуулсан, гэхдээ би энэ үүрэг удаан үргэлжлэх эсэхийг бодолцож үзэхээ больсон. Харин үүргээ хичээнгүйлэн сайн гүйцэтгэж, үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлж, завхарсан зан чанараа шийдвэрлэж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахаар чармайж, Бурханд үнэхээр дуулгавартай, үнэнч байхыг л хүссэн дээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Leave a Reply