Эзэн, боол хоёрын тухай сургаалт зүйрлэлийн цаадах Бурханы хүсэл юу вэ?

2019-04-29

Ван Янь, Хятад

“‘Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ, үүнийг зөвт шүүгч болох Эзэн тэр өдөр надад өгөх болно: зөвхөн надад ч биш, Түүний илрэхийг хайрладаг бүх хүнд бас өгөх болно’ (2 Тимот 4:7–8) гэж элч Паул хэлсэн. Бид бүх зүйлийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, зовж, өөрсдийгөө зарлагадаж, эцсээ хүртэл тэвчиж л байвал Түүнийг эргэн ирэхэд алдар суутайгаар титэм зүүж, өргөгдөн, тэнгэрийн хаанчлалд орох болно” хэмээн пастор, ахлагчдынхаа хэлэхийг бид баптисм хүртэж, Эзэнд эргэн ирснээсээ хойш байнга сонсож ирсэн билээ.

Өнгөрсөн хэдэн жилд бид пастор, ахлагчдынхаа хэлсний дагуу эрэлхийлсэн бөгөөд Эзэний төлөө хөдөлмөрлөж, ажиллаж, зовж, өөрсдийгөө зарлагадсанаар Эзэнээс алдрын титэм болон ерөөл олж авна гэдэгт итгэж ирсэн. Бид ажлаараа дамжуулан улам агуу гавьяа хуримтлуулах тусмаа өөрсдийгөө тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэнэ гэж боддог тул дор бүрнээ өөрсдийгөө Эзэний төлөө эрчимтэйгээр зарлагадаж, бүр ямар ч хэмжээний зовлон байлаа гэсэн зохистой санагдахад хүрдэг. Гэхдээ аливаа зүйлийг ийнхүү бодох нь Эзэний хүсэлтэй нийцдэг эсэх, энэ нь Эзэний үгэнд үндэслэдэг эсэхийг бид ер нь эргэцүүлж үзсэн бил үү? Эзэн Есүс энэ маягийн эрэл хайгуулыг магтдаг уу?

Библид эзэн, боол хоёрын тухай сургаалт зүйрлэлийг Эзэн бидэнд ярьсан байдаг: “Гэхдээ та нараас хэн нэг нь газрыг чинь хагалдаг юм уу малыг чинь хариулдаг зарцтай байвал түүнийг талбайгаас ирэхэд нь, ‘Ирээд, хооллохоор суу ’ гэж хэлэх үү? Харин ч ‘Надад идэх юм бэлд, бүсээ бүслээд намайг идэж ууж дуустал үйлчил; дараа нь чи идэж ууж болно’ хэмээн хэлэхгүй гэж үү? Тушаасан зүйлийг нь хийсэн учраас зарцдаа эзэн нь талархдаг уу? Иймээс та нар ч гэсэн тушаасан бүгдийг гүйцэтгээд ‘Бид бол ашиггүй зарц нар, бид хийх ёстой үүргээ л биелүүлсэн’ гэж хэл(Лук 17:7–10). Боол нь эзэндээ үйлчилдэг, боол эзнийхээ төлөө юу ч хийлээ гэсэн энэ нь боолын хийх ёстой зүйл, үүрэг юм гэдгийг хэлэхээр Эзэн Есүс бидэнд энэ сургаалт зүйрлэлийг ярьсан юм. Боол нь үүнийхээ хариуд эзнээсээ юу ч хүсэх эрхгүй бөгөөд үүргээ биелүүлдгээрээ далимдуулан эзнээсээ илүү их шагнал нэхэх ёсгүй. Бүтээгчийн ялгамж чанар, байр суурь төдийгүй Бүтээгчийн өмнө бүтээл болохынхоо хувиар бидний баримтлах ёстой байр суурь, бидэнд байх ёстой эрүүл ухааныг мэдэх боломж олгохын тулд Эзэн Есүс энэ зүйрлэлийг ашигласан. Бид бол бүтээгдсэн зүйлс, Бурхан бидэнд амийн амьсгалыг өгсөн бөгөөд өдөр бүр бидний эдэлдэг бүх зүйл Бурханаас ирдэг. Иймээс бид Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханы төлөө ажиллаж, өөрсдийгөө зарлагадах нь тэнгэрийн маргаангүй хууль юм. Бид Бурханд ямар нэг шаардлага тавих ёсгүй, шагнуулах гэж хүсэх ч ёсгүй. Харин ч бид сургаалт зүйрлэл дэх ялгамж чанар, байр сууриа таньж, үүргээ биелүүлэх ёстой. Гэвч бид Эзэний төлөө өөрсдийгөө золиосолж, зарлагаддаг учраас Эзэн биднийг шагнаж, тэнгэрийн хаанчлал руу аваачих ёстой гэж байнга боддог. Энэ чинь Эзэнээс титэм гуйж, Бурхантай наймаалцаж байгаа хэрэг бус уу? Энэ мэт илэрхийлэл нь ямар асуудлыг харуулдаг вэ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?… гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний ‘Бурханд итгэх итгэлийн’ талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм(“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”). “Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг(“Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”).

Бид Бурханд итгэж, Бурханыг дагадаг атлаа Бурханы хүслийн дагуу хэрхэн итгэх талаар хэзээ ч бодож үздэггүй, Бурханд итгэх тухай үзэл бодол маань зөв эсэхийг хэзээ ч эргэцүүлдэггүй. Харин бид зүгээр л хариуд нь шагнал, сайн хүрэх газар олж авахаар оролдсондоо зогсоо зайгүй ийш тийш яарч, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг. Бид ерөөл хүртэх гэж Бурханд итгэдэг, бас Бурхантай наймаацдаг гэдгээ олж харах үедээ хэчнээн аминч, жигшүүртэй болохоо ухаардаг! Бурхан бол бүтээлийн Эзэн, дээдийн дээд Захирагч, харин бид бол ердөө газар дээрх хумхын тоос гэдгийг бодоод үз. Бурхан бидэнд амийн амьсгал хайрласан бөгөөд Бурхан л өнөөг хүртэл биднийг амьд үлдээх гэж амь биеэ үл хайрлан хангаж, тэжээсэн. Бурханы төлөө хийдэг бүхэн маань бидний хийх учиртай зүйл бөгөөд Бурхан бидэнд яаж ч хандлаа гэсэн зүй зохистой билээ. Бид Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, ажилладаг бөгөөд Бурхан биднийг шагнахгүй, сайн хүрэх газар өгөхгүй байсан ч гэсэн бүтээгдсэн зүйл болохынхоо хувьд бид өөрсдийн байр суурийг баримталж, Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай даган, Бурханд шаардлага тавих юм уу Бурханаас аливаа зүйл олж авахаар хичээхгүй, мөн Бурханы эсрэг ямар ч гомдол гаргахгүй байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлс болохын хувиар бидэнд байх ёстой мөс чанар, эрүүл ухаан бөгөөд энэ бол бидний хадгалах ёстой зүй зохистой байр юм. Эцэг эх нь өвдвөл үр хүүхэд нь асарч халамжилдгийн адилаар, мөн эцэг эх нь өтөлж хөгшрөхөөр үр хүүхэд нь хөлийг нь хучдагийн адилаар эдгээр зүйл нь зүй зохистой, хүлээгдэж байдаг зүйл бөгөөд зөвхөн эцэг эхийнхээ өмч хөрөнгийг олж авахын тулд эдгээрийг хийх ёсгүй. Гэсэн хэдий ч Эзэний төлөө бүх зүйлээ орхин, ажиллаж хөдөлмөрлөж, өөрсдийгөө зарлагадан, төлөөс төлж, хүнд бэрхшээлийг туулсны дараа, шаргуу ажиллаж, үнэ цэнтэй үйлчлэл үзүүлсэн мэт, мөн Бурханаас шагнал хүсэх, алдар суутайгаар титэм хүртэх, Эзэний хамт засаглахаар эрэлхийлэх эрхээ олж авсан мэт бидэнд санагддаг. Эдгээр ойворгон хүсэл, үндэслэлгүй шаардлага нь бидний биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, харамч байдал болон мөс чанар, эрүүл ухаанаар дулимаг гэдгийн маань илрэл биш гэж үү? Бид өөрсдийгөө бүтээгдсэн зүйл гэж үздэггүй, хумхын тоос гэж хардаггүй, зохих байраа ч хадгалдаггүй, Бурханд бүтээлийн Эзэн хэмээн бүр ч ханддаггүй учраас л Бурхантай маргаж, чадвар чадлаа гайхуулж, Бурханаас титэм нэхэж зүрхэлдэг.

Иохан, Иаков нарын эх болох Саломе өөрийгөө болон хоёр хүүгээ Эзэн Есүсийг дагаж, Эзэний төлөө бүх зүйлээ орхин, зовлон үзсэн гэж итгэсэн тул Эзэн Есүсээс, “Таны хаанчлалд хоёр хүүгийн минь нэг нь Таны баруун гар талд, нөгөө нь зүүн талд суухыг зөвшөөрөөч” (Матай 20:21) хэмээн шаардсан гэж Библид тэмдэглэсэн байдаг. Гэвч Эзэн Есүс хүслийг нь биелүүлэлгүй Саломед ингэж хэлсэн, “Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна... Та нар үнэндээ Миний аяганаас ууна, Миний хүртсэн баптисмыг хүртэнэ: гэхдээ Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй, харин энэ нь Эцэгийн минь бэлдсэн хүмүүст өгөгдөнө(Матай 20:22–23). Хүмүүс Бурханы төлөө ажиллаж, зовж, аливааг орхин, өөрсдийгөө зарцуулах л зүй зохистой, эдгээр нь хүн төрөлхтний гүйцэтгэх ёстой үүрэг, хариуцлага юм хэмээн Эзэн Есүс Саломед тодорхой хэлсэн. Харин хүмүүс эцэст нь Бурханы шагнал, ерөөлийг олж авах эсэхийг Бурхан шийддэг, энэ нь Бурханы шийдвэр байдаг бөгөөд хүмүүсийн хувиар бид хэрээс хэтэрч, Бурханд шаардлага тавин, золиос, зарлагадалтаа Бурханд нөхцөл тавих далим болгон ашиглах ёсгүй, учир нь ингэнэ гэдэг бол биеэ тоосон, ихэрхүү, бодлогогүй байдлын илэрхийлэл юм. Библид тэмдэглэгдсэн байдаг канаан эмэгтэй Саломегаас тэс өөр байжээ. Тэрээр Эзэнээс охиныг нь эдгээхийг гуйхад Эзэн Есүс түүнд хариулалгүй, харин “Хүүхдүүдийн талхыг авч, нохойд хаяж өгөх нь сайн биш(Матай 15:26) гэж хэлсэн. Эзэн Есүст нохой гэж дуудуулснаасаа болж канаан эмэгтэйд буруу ойлголт төрөөгүй, харин ч тэрээр Эзэн Есүс өөрт нь яаж ч хандлаа гэсэн Тэр бол Бурхан, Христ мөн гэж зүрх сэтгэлдээ тодорхойлсон байжээ. Тэрээр зүй зохистой байраа хадгалж чадсан бөгөөд Эзэн Есүсийг хүндэлсэн зүрх сэтгэлээр, “Үнэн, Эзэн минь: гэхдээ нохой ч эзнийхээ ширээн дээрээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ” (Матай 15:27) гэж хэлэв. Эзэн Есүс канаан эмэгтэйн итгэлийг харсан төдийгүй онцгой эрүүл ухаантай хүн гэдгийг нь хараад, “Өө эмэгтэй, чиний итгэл агуу юм: хүссэнээр чинь болог(Матай 15:28) хэмээсэн юм. Түүнчлэн Эзэн Есүсийг дуудах үед Эзэнийг дагахаар бүх зүйлээ орхисон Петр хэмээх Эзэн Есүсийн шавь байв. Тэрээр Эзэнийг дагах хугацаандаа Эзэний хүсэл, шаардлагыг үгээс нь тунгаахад анхаардаг байсан бөгөөд Эзэний сургаалын дагуу хэрэгжүүлдэг байлаа. Эзэн Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсны дараа Петр газар сайгүй номлож, ажиллах Эзэний даалгаврыг хүлээн зөвшөөрч, чуулганыг хариулан, ах эгч нараа дэмжсэн юм. Тэр үед Петрийг эрх баригч хүчин баривчилж, хяхан хавчдаг байв. Тэрээр иудейн удирдагчдын харгис эрүү шүүлт, хавчлага дор маш их зовсон боловч Эзэнд хэзээ ч бодлогогүй шаардлага тавиагүй бөгөөд өөрт нь алдрын титэм, агуу их ерөөл өг гэж Эзэнээс гуйгаагүй. Эзэнийг хайрлах, хангалуун байлгах, Эзэний төлөө бүхнээ зориулахаар эрэлхийлэх нь бүтээгдсэн зүйл болох түүний үүрэг байсан юм. Эцэстээ Петр Эзэний төлөө уруугаа харан цовдлуулахыг хүссэн бөгөөд үхэлд дуулгавартай байдал болон Бурханыг гэх туйлын их хайрыг гэрчилж, Бурханаар төгс болгуулсан билээ. Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй, мөн бүтээгдсэн зүйлийн хувиар Бурханыг дагаж, шүтэн мөргөхөөр зохих байраа эзэлдэг, Бурханыг хайрлаж, хангалуун байлгадаг хүмүүсийг Бурхан магтаж, төгс болгодог гэдгийг бид үүнээс харж болно. Түүнчлэн биеэ тоосон зан чанараасаа болж Бурханд бодлогогүй шаардлага тавьдаг, цөөн хэдэн зүйл орхиж, өөрсдийгөө жаахан зарлагадчихаад Бурханаас шагнал, ерөөл эрж хайдаг хүмүүсийг Бурхан үзэн яддаг гэдгийг бид харж болох юм.

Иймээс бид хэчнээн удаан Бурханд итгэж, Бурханыг дагах нь хамаагүй, нас ч хамаагүй, мөн Эзэний төлөө хэчнээн их ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг ч бай хамаагүй, хэчнээн их зовж, золиосолдог ч бай хамаагүй, Бурхан мөнхөд бидний Эзэн, харин бид Түүний мөнхийн зарц, бүтээгдсэн зүйлс бөгөөд зохих байраа хадгалж, Бурханд бодлогогүй шаардлага тавихгүй байх ёстой гэдгээ бид тодорхой ойлгох ёстой. Петрийг дуурайж, бүхий л амьдралдаа Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийнхээ хувиар зохих байраа эзэлж, Бурханд бүхий л сэтгэлээрээ өөрсдийгөө зарлагадаж, Бурханаас ямар ч ашиг хонжоо хайлгүй, нөхцөл, шагнал ярилгүй байж чадвал бид Бурханы ерөөл, магтаалыг хүртэж, Бурханыг баясгадаг хүмүүс болох болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент