Байцаалтын өрөөн доторх эрүү тамлал

2021-01-17

Шао Мин, Хятад

Би ядуу, хоцрогдмол хөдөө газар төрсөн ба бага балчир насандаа хүнд бэрх, үгээгүй хоосон амьдралаар амьдарсан билээ. Сайхан амьдралд аль болох хурдан хүрэхийн тулд гэрлэснийхээ дараа би галзуу мэт ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ эцэст нь ядаргаанд орж өвдөн, эрүүл чийрэг байснаа өвчинд нэрвэгдсэн нэгэн болов. Өвчнийхөө улмаас шаналсан байр байдалтай амьдарч, хаа сайгүй анагаахын зөвлөгөө, эмчилгээ хайдаг байлаа. Эцэст нь маш их мөнгө үрсэн ч өвчин минь огт дээрдсэнгүй. 1999 оны хавар хоёр эгч надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын сайн мэдээг номлосон юм. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг ухамсарлаж, үүнийг хүн хэлсэн байх ямар ч боломжгүй бөгөөд Төгс Хүчит Бурханы үг бол үнэхээр Бурханы дуу хоолой мөн гэдгийг мэдсэн билээ. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Тэр биднийг бүх шаналлаас минь аварч чадна гэдэгт би туйлын итгэлтэй болов. Бурханы үгээс улам ихийг унших тусам зарим үнэнийг ойлгон авч, орчлон дээрх олон зүйлийн талаар нэгд нэггүй ойлгох болсон билээ. Шаналж, урам зориггүй болсон сүнс минь чөлөөлөгдөж, өвчин минь аажмаар эдгэрлээ. Бурханд би хязгааргүй талархсан ба сайн мэдээг идэвхийлэн номлож, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд гэрчлэл хийж эхэлсэн юм.

Гэхдээ нэг их удалгүй би сайн мэдээ түгээснийхээ төлөө ХКН-ын засгийн газарт гурав дараалан баривчлагдсан бөгөөд баривчлагдах бүрд минь Сатаны хавчлагыг ялан дийлэхэд Төгс Хүчит Бурхан намайг замчилсан билээ. 2012 онд чуулганд үүргээ гүйцэтгэж байх явцдаа би тэр мангасын үүрэнд дахин нэг удаа унаж, диавол Сатаны гарт тарчилсан юм. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны оройхон би гэртээ харьж, урьдын л адилаар мотортой дугуйгаа гадаа байрлуулаад хонх дарлаа. Хачирхалтай нь, хаалгаа онгойлгов уу, үгүй юу дөрвөн бадируун эр яг л чоно мэт над руу дайрав. Тэд миний гарыг ар нуруунд минь мушгиж гавлаад, дараа нь сандал дээр түлхэн суулгаж, сандалтай хүлэв. Хэд хэдэн цагдаа тэр даруй цүнхийг минь онгичиж эхэллээ… Энэ гэнэтийн ширүүн байр байдалтай тулгараад би айдаст автан мэгдэж, хэрцгий чононуудад баригдсан, эсэргүүцэх ямар ч чадалгүй, хөөрхийлөлтэй бяцхан хурга мэт санагдсан юм. Дараа нь тэд намайг авч гараад хар суудлын машины арын суудалд суулгалаа. Машин дотор, гаргасан амжилтдаа хөөрсөн хөгийн эр шиг царайтай цагдаагийн ахлагч эргэж харснаа зальжин ярзайж “Аа ха! Чамайг яаж барьсныг мэдэх үү?” гэв. Яг л аюултай гэмт хэрэгтэн байгаа мэт цагдаа нар намайг хоёр талаас барьж, зугтахаар оролдох вий гэж айж байв. Би уурлаж, бас самгардаж байсан бөгөөд цагдаа нар намайг хэрхэн шийтгэж, тарчлаахыг тааварлаж чадахгүй байлаа. Тэдний тамлахыг тэсвэрлэж чадалгүй, Иудас болж, Бурханаас урвах вий гэж би гүнээ айв. Гэвч тэр үед би Бурханы энэ үгийн тухай бодлоо: “Миний өмнө тогтмол залбирч, гуйж байгаа цагт Би та нарт бүх итгэлийг хайрлана. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, аажмаар тайвшрахад минь туслав. “Тийм ээ. Хорон муу цагдаа нар хэчнээн зэрлэг, харгис байлаа ч тэд бол ердөө л Бурханы гар дахь шатрын хүү бөгөөд Бурханы зохион байгуулалт дор байдаг. Залбирч, үнэн сэтгэлээсээ Бурханыг дуудаж байгаа цагт Бурхан надтай хамт байх бөгөөд санаа зовох зүйл энд огт байхгүй. Энэ хорон муу цагдаа нар намайг харгисаар тамлаж, зодвол энэ нь ердөө л Бурхан итгэлийг минь туршихыг хүссэн хэрэг байх болно. Махан биеийг минь хэчнээн тарчлаасан ч бай, зүрх сэтгэлдээ Бурханд найдаж, Бурханыг дуудахыг минь болиулж хэзээ ч чадахгүй. Махан биеийг минь хөнөөсөн ч гэсэн сүнсийг минь хөнөөж чадахгүй, бүх зүйлийн адил би ч Бурханы гарт байдаг” гэж би бодов. Ингэж бодмогцоо би диавол Сатанаас айхаа больж, Бурханы төлөө гэрчлэлд зогсохоор шийдлээ. Тэгээд би: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Тэд намайг өнөөдөр яадаг ч бай, тэр бүгдтэй нүүр тулахад би бэлэн. Махан бие минь сул дорой хэдий ч би Танд найдан амьдарч, намайг ашиглах нэг ч боломжийг Сатанд олгохгүй байхыг хүсэж байна. Намайг хамгаалаач, Өөрөөсөө бүү урвуулаач, намайг ичгүүртэй Иудас бүү болгооч” хэмээн зүрх сэтгэлдээ дуудав. Машинаар явж байх замдаа би чуулганы нэг магтан дууг оюун санаандаа дуулсаар байлаа: “Түүний зохицуулалт, дээд эрхийн дагуу, өөртөө зориулсан шалгалттай би нүүр тулдаг. Би хэрхэн цөхөрч, нуугдаж чадах билээ? Бурханы алдар бүгдийн тэргүүнд байдаг. Гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг чиглүүлж, итгэлийг минь төгс болгодог. Үхлийн ямар ч айдасгүйгээр Бурханд би туйлын үнэнч байдаг. Түүний хүсэл үргэлж бүгдээс дээгүүр” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ”). Чимээгүйхэн дуулахын хэрээр зүрх сэтгэл миньхүч чадлаар дүүрч, Бурханд найдан, гэрчлэлд зогсон Сатаныг ичээхээр би сэтгэл шулуудсан юм.

Байцаалтын өрөөн доторх эрүү тамлал

Намайг байцаалтын өрөө рүү аваачихад чуулганд надтай адил үүрэг гүйцэтгэж байсан эгч болон чуулганы удирдагч бас тэнд байхыг хараад би гайхширлаа. Тэд бүгд бас баригдчихсан байв! Чуулганы эгч нар луугаа харж байхыг минь нэг цагдаа харчхаад харцаа над дээр тогтоон: “Юугаа мэлрээд байгаа юм? Тийшээ ор!” хэмээн зандрав. Биднийг өөр хооронд маань яриулахгүйн тулд цагдаа нар өөр өөр байцаалтын өрөөнд хорилоо. Тэд намайг бүдүүлгээр нэгжиж, бүсийг минь тайлан, хаа сайгүй тэмтчив. Энэ нь надад балиар доромжлол шиг санагдаж, ХКН-ын засгийн газрын энэ аялдан дагалдагч чөтгөрүүд ямар ёрын муу, жигшүүртэй, өөдгүй болохыг би харлаа. Би цухалдаж байсан ч мангасуудын энэ үүр бол эрүүл ухаан орших газар огт биш байсан тул уур омгоо залгих хэрэгтэй байлаа. Чуулганд харьяалагддаг шинэ мотортой дугуй, надад байсан 600 гаруй юанийг хурааж авсныхаа дараа тэд намайг байцааж эхэллээ: “Нэр чинь хэн бэ? Чуулганд ямар алба хашдаг вэ? Удирдагч чинь хэн бэ? Одоо хаана байгаа вэ?” Намайг ямар ч хариу хэлсэнгүйд цагдаа над руу бархирч, “Хэлэхгүй байх юм бол биднийг олж мэдэхгүй гэж бодож байна уу? Бид юу хийж чадахыг чи огт мэдэхгүй байна! Танай дээд түвшний удирдагч нарыг ч бас баривчилчихсан гэдгийг чи мэдэх хэрэгтэй!” гэв. Тэгээд тэд үргэлжлүүлэн цөөн хэдэн нэр дурдаад, аль нэгийг нь таних эсэхийг надаас асууж, байцаалтаа үргэлжлүүлэв. “Чуулганы чинь бүх мөнгө хаана хадгалагддаг вэ? Хэлээтэх!” Тэдний хэлсэн бүгдийг би няцааж, “Би хэнийг ч танихгүй! Юу ч мэдэхгүй!” гэж байлаа. Эхний шатны байцаалт нь амжилт олоогүйг хараад тэд шалгарсан аргаа хэрэглэхээр шийдэж, тамир тэнхээг минь барах гэсэндээ ээлжлэн байцааж, тарчлааж эхлэв. Цагдаа нар намайг гурван өдөр, дөрвөн шөнийн турш тасралтгүй байцааж, тамласан. Энэ хэцүү цаг үед би Бурханыг чин сэтгэлээсээ дуудсан ба Бурханы үг намайг замчилсан юм: “Чи энэнээс ч нэг, тэрнээс ч нэг айх хэрэггүй; Хэчнээн олон бэрхшээл, аюултай тулгарч магадгүй ч гэсэн чи ямар ч сааданд түүртэлгүй Миний өмнө тууштай байх чадвартай байна, тэгж Миний хүсэл саадгүй хэрэгжиж болно. Энэ чиний үүрэг… Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). “Тийм ээ! Төгс Хүчит Бурхан бол миний хүчит цамхаг бөгөөд Төгс Хүчит Бурхан бат бөх тулгуур минь болж байхад надад айх зүйл үгүй! Бурхантай хамтран ажиллах итгэл надад байгаа цагт Сатаны сорилтыг ялан дийлж, энэ хүнд цаг үеийг даван туулахад Бурхан тусална гэдэгт би итгэж байна” хэмээн бодогдлоо. Эхний өдөр цагдаа нар надаас хүссэн мэдээллээ авч дөнгөөгүй болохоор ичсэндээ уурлацгааж, тэр дундаас ахлагч нь надад хандан: “Би түүний гөжүүд занд бууж өгөхгүй шүү. Тамлаад өг!” гэж догшров. Ингэж хэлэхийг нь сонсоод сүнс минь тээнэгэлзэж, айж эхэлсэн ба тэдний тарчлаан дор аль хэдийн нуран унаж байгаадаа санаа зовлоо. Бурханыг чин сэтгэлээсээ дуудахаас өөр хийж чадах зүйл надад байсангүй: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Надад одоо маш сул дорой санагдаж, бүх хүч чадал минь үгүй болжээ. Гэтэл цагдаа нар намайг тамлахыг хүсэж байдаг, харин би бат зогсон үлдэж чадах эсэхээ үнэхээр мэдэхгүй байна. Надтай хамт байж, надад хүч чадал өгөөч.” Цагдаа нар ар нуруунд гавлаатай хэвээр байсан гарыг минь эвдэрхий ширээнд өлгөөд хагас суугаа байрлалтай байхыг надаас шаардав. Тэд намайг дайсагнасан харцаар харж, асуултаар дарамталлаа. “Удирдагч чинь хаана байна? Чуулганы бүх мөнгө хаана байна?” Тэр тамлалын дарамт дор нугарч, өөрсдөд нь бууж өгөхийг минь тэд тэсэн ядан хүлээж байлаа. Хорон муу цагдаа нар энэ тамлалаа цаг хагас орчим үргэлжлүүлсний дараа хөл минь янгинан салганаж эхлэв. Зүрх минь хүчтэй цохилж, гар минь бас ихэд өвдөж байлаа. Тэсвэр тэвчээрийнхээ хязгаарт тулаад хором ч тэсэж чадахгүй мэт санагдсанд би сэтгэлдээ чин зүрхнээсээ ийн дуудлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Намайг авраач. Би цааш тэвчихгүй нь. Иудас шиг Танаас урвахыг би хүсэхгүй байна. Надад хүч нэмж өгөөч.” Яг тэр үед Бурханы эдгээр үг санаанд оров: “Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үг намайг сэрээн, Бурханаас урвуулж, үнэнийг эрэлхийлэхийг минь болиулах гэсэндээ Сатан намайг ийм маягаар тарчлааж байгааг ухаарах боломж олгосон юм. Энэ бол сүнсний ертөнцөд явагдаж байгаа тулаан байлаа: Энэ нь намайг сорих Сатаны оролдлого, мөн намайг турших Бурханы арга зам байв. Энэ мөчид л миний хийх гэрчлэл Бурханд хэрэгтэй байсан юм. Бурхан надад найдлага тавьж байсан бөгөөд яг тэр мөчид олон тэнгэрэлч болон диавол Сатан намайг ажиглаж, үзэл бодлоо тунхаглахыг минь бүгд хүлээж байлаа. Би бүхнийг орхиод шалдаа буучхаж ер болохгүй, бас Сатанд буугаад өгчхөж ч болохгүй байв; Бурханы хүсэлд нийцэхийн тулд Бурханы ажлыг өөрөөрөө дамжуулан хэрэгжүүлэх ёстой гэдгээ би мэдэж байлаа. Хувиршгүй зарчмын дагуу энэ бол бүтээгдсэн зүйлийн хувиар гүйцэтгэх ёстой миний үүрэг—миний дуудлага байсан юм. Энэ чухал үед, миний хандлага болон зан авир Бурханы төлөө ялгуусан гэрчлэл хийх чадварт минь шууд нөлөөлөх байсан бөгөөд Бурхан Сатаныг ялж, алдар суу олж авсныг гэрчлэх чадварт минь бүр ч шууд нөлөөлөх байв. Бурханд уй гашуу авчрах юм уу Түүний урмыг хугалж болохгүй гэдгээ би мэдэж байсан бөгөөд намайг шаналгаж байсан Сатаны зальт явуулгыг амжилтад хүргэж болохгүй байлаа. Эдгээр бодлыг бодоод зүрх сэтгэлд минь хүч чадал гэнэт нэмэгдэж, би: “Та нар намайг үхтэл зодлоо ч би юу ч мэдэхгүй хэвээр л байна!” гэж шийдэмгий хэлэв. Яг тэр үед эмэгтэй цагдаа өрөөнд орж ирлээ. Тэр намайг хараад “Түүнийг хурдан буулга. Та нар яах гэж байгаа юм бэ, түүнийг алах гээ юү? Түүнд ямар нэг юм тохиолдвол та нар хариуцна шүү!” гэлээ. Төгс Хүчит Бурхан залбирлыг минь сонсож, тэр аюултай мөчид намайг хор хөнөөлөөс хамгаалсныг би зүрх сэтгэлдээ мэдэж байв. Хорон муу цагдаа нар намайг буулгамагц би тэр даруй шалан дээр эвхрэн уналаа. Зогсож чадахгүй, гар хөл минь бүрэн мэдээгүй болсон байв. Би дөнгөж л амьсгалах чадалтайгаа, дөрвөн мөчөө огт мэдрэхгүй байсан юм. Яг тэр үед би маш их айж, нүднээс минь нулимс тасралтгүй урсаж байв. “Би эрэмдэг болж дуусах болов уу?” гэж бодлоо. Гэхдээ тийм байдалд ч хорон муу цагдаа нар намайг бас л орхисонгүй. Хоёр талд нэг нэгээрээ гараас минь бариад, эвдэрхий сандал тийш намайг яг л цогцос адил чирсээр, сандал дээр түлхэж суулгав. “Ярихгүй юм бол түүнийг олсоор хүлээд дүүжил!” гэж нэг цагдаа нь заналтай хэлэв. Өөр нэг хорон муу цагдаа нарийхан нейлон уяа маш хурдан гаргаж ирээд, үүгээрээ гавтай гарыг минь дулааны шугамаас дүүжлэв. Гар минь тэр дороо эгц татагдаж, удалгүй нуруу, мөр өвдөж эхэллээ. Хорон муу цагдаа нар намайг үргэлжлүүлэн байцааж, “Бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлэх гэж байна уу?” хэмээн асуув. Би мөн л хариулсангүй. Тэд маш их уурлаж, намайг сэрээх гэж байна гээд нүүр лүү минь аягатай ус цацсан юм. Тэр үед аль хэдийн өчүүхэн төдий ч хүч чадалгүй болтлоо тамлуулчихаад байсан би маш их ядарсандаа нүдээ ч нээж чадахгүй байв. Дуугүй байгааг минь хараад хорон муу цагдаа нарын нэг нь надаар доог тохуу хийхийн тулд гараараа нүдийг минь нээх гэж балмад, ичгүүр сонжуургүйгээр хүчлэв. Нэлээд хэдэн цагийн байцаалт, тамлалыг туулсны дараа хорон муу цагдаа нар мэддэг бүх арга чаргаа барсан ч намайг яриулах гэсэн оролдлого нь дахин нэг удаа бүтэлгүйтлээр дууссан юм.

Байцаалтаар надаас юу ч олж сонсохгүйгээ хараад хорон муу цагдаа нар диаволын мэх хэрэглэхээр шийдэв. Тэд миний учрыг олуулахаар өөрийгөө “байцаалтын мэргэжилтэн” гэж нэрлэдэг хүнийг хотоос авчирчээ. Тэд намайг өөр өрөөнд оруулж, төмөр сандал дээр суухыг тушаагаад шагайг минь сандлын хөлтэй, гарыг минь сандлын түшлэгтэй чанга хүлэв. Хэсэг хугацааны дараа нүдний шил зүүсэн, цэмцгэр царайтай эр цүнх барьсаар орж ирлээ. Тэр над руу ярзайтал инээж, эелдэг дүр эсгэн, гар, шагайг минь сандалтай хүлж байсан хүлээсийг тайлж, өрөөний нэг хананд байсан модон орон дээр суухыг минь зөвшөөрөв. Нэгэн хоромд тэр надад ус аягалж, чихрээр дайлж байлаа. Тэр над руу ирээд, хуурамч нөхөрсөг байдлаар “Яах гэж ингэж зовно вэ? Чи маш их зовлоо, гэтэл үнэндээ энэ чинь тийм ч том асуудал биш шүү дээ. Бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлчих, тэгээд л бүх зүйл сайхан болно….” гэв. Энэ шинэ нөхцөл байдалтай тулгараад би яаж хийх ёстойгоо мэдээгүй тул зүрх сэтгэлдээ Бурханд шалавхан залбирч, намайг гэгээрүүлж, замчлаач хэмээн Түүнийг дуудав. Яг тэр үед би Төгс Хүчит Бурханы энэ үгийг бодлоо: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулж, диавол үргэлж диавол хэвээрээ байх ба Бурханыг эсэргүүцэж, Бурханыг үзэн яддаг чөтгөрийн мөн чанараа диавол хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгийг ухаарахад тусалсан юм. Хатуу, эсвэл зөөлөн тактик хэрэглэсэн ч бай, намайг Бурханаас урвуулж, үнэн замыг орхиулах нь үргэлж тэдний зорилго байдаг. Бурханы үгийн анхааруулгын ачаар би Сатаны зарим зальжин явуулгыг ялган таньж, оюун ухаан минь цэлмэж, би байр сууриндаа бат зогсож чадсан юм. Тэгэхэд “ХКН-ын засгийн газар нь хүмүүсийн Бурханд итгэхийг хориглодог. Хэрэв чи Төгс Хүчит Бурханд үргэлжлүүлэн итгэх юм бол гэр бүлийнхнээ бүгдийг нь татан оролцуулж, хүүхдүүдийнхээ ирээдүй, ажиллаж хөдөлмөрлөх болон төрийн алба хаших хэтийн ирээдүйд нөлөөлнө. Сайтар тунгааж бодсон чинь дээр….” гэж байцаагч надад хэлсэн. Түүнийг ийн хэлсний дараа миний дотор тулаан эхэлж, би тун их санаа зовж байв. Арга мөхөстөж байх яг тэр үедээ би Сатаны өмнө амжилттай гэрчлэлд зогссон Петрийн туршлагын талаар гэнэт бодлоо; өөр лүү нь Сатаны чулуудсан зальжин явуулга бүрээр дамжуулан Петр Бурханыг ойлгохоор хичээдэг байв. Иймээс зүрх сэтгэлийнхээ гүнд би Бурханд хандан, бүх зүйлийг Түүнд даатгаж, Бурханы хүслийг эрж хайсан юм. Өөрийн мэдэлгүй Төгс Хүчит Бурханы үг миний санаанд орж ирлээ: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үг намайг гэрлээр дүүргэв. “Тийм ээ! Бурхан бол Бүтээгч, хүн төрөлхтөн бидний хувь заяа Бурханы гарт байдаг. Диавол Сатан бол Бурханыг эсэргүүцдэг төрлийнх. Хэрэв тэд тамд мөхөх ёстой хувь заяагаа ч өөрчилж чадахгүй юм бол хүний хувь заяаг удирдаж яаж чадах билээ? Хүний хувь заяаг Бурхан урьдаас тогтоодог, миний хүүхдүүд ирээдүйд ямар ажил хийхийг, хэтийн ирээдүй нь ямар байхыг Бурхан шийднэ—Сатан эдгээр зүйлийг удирдан хянаж чадахгүй” гэж би бодлоо. Ингэж бодоод би Сатан болон түүний чөтгөрүүд ямар жигшмээр, ичгүүргүй болохыг бүр тодорхой харж чаддаг болсон юм. Намайг хүчлэн Бурханыг үгүйсгүүлж, голуулах гэсэндээ Сатан хорон санаатай, өөдгүй тактик ашиглаж байсан бөгөөд эдгээр “сэтгэхүйн тоглоом” нь миний толгойг эргүүлж, хууран мэхлэхийн төлөө байв. Төгс Хүчит Бурханы цагаа олсон гэгээрэл, удирдамж байгаагүй бол Сатан намайг аль хэдийн түлхэн унагаж, олзлох байлаа. Одоо би Сатан ямар жигшмээр, ёрын муу гэдгийг мэдсэн болохоор түүний зальжин явуулгад автахгүй гэсэн өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдэв. Эцэст нь хорон муу цагдаа аргаа барж, яахаа мэдэхгүй болсон тул сэтгэл гонсгор явж одсон юм.

Гурав дахь өдөр нь, надаас ямар ч мэдээлэл аваагүйг мэдээд цагдаагийн дарга уурлан бухимдаж, доод түвшний хүмүүсийнхээ мэдлэг чадваргүйд гомдоллов. Тэр гунигтай инээмсэглэн, над руу ирээд, “Чи яагаад одоо хүртэл үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ? Чи өөрийгөө Лиу Хулань гэж бодоо юу? Бид аль хэдийн хамгийн муугаа үзүүлсэн гэж бодож байгаа учраас чи айхгүй байна уу, аан? Яагаад Төгс Хүчит Бурхан чинь ирж, чамайг аврахгүй байгаа юм бэ? …” гэж егөөдөн хэлэв. Тэрээр ярих үедээ, тачигнаж, цэнхэр гэрэл анивчуулсан жижиг тазер нүдний минь өмнө эргэлдүүлэн, намайг айлгаж байснаа цэнэглэж байсан том тазераа зааж “Харж байна уу? Энэ жижиг тазерын цэнэг удахгүй дуусна. Тэр мөчид би бүрэн цэнэглэгдсэн том тазераар чамайг тогонд цохиулна, тэгээд ярих эсэхийг чинь харъя л даа! Тэр үед ярьж эхэлнэ гэдгийг чинь би мэдэж байна!” гэж намайг сүрдүүлэв. Тэр том тазерыг хараад би: “Энэ хорон муу цагдаа үнэхээр хэрцгий догшин. Тэр намайг алчих болов уу? Би энэ тамлалыг тэсэж чадах болов уу? Би тогонд цохиулаад үхэх болов уу?” гэж өөрийн эрхгүй сандарч эхлэв. Тэр мөчид сул дорой, хулчгар байдал, шаналал, аргаа барсан мэдрэмж бүгд л оюун ухааныг минь дүүргэх шиг санагдлаа… Би яаравчлан Бурханыг ийнхүү дуудлаа: Бурхан намай хамгаалж, надад итгэл, хүчин чадал нэмж өгөөч. Тэгэхэд би Бурханы үгийн магтан дууны хэдэн мөр санаанд орлоо: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Өвчин тусах нь Бурханы хайр юм”). Эзэн Есүсийн эдгээр үг бас санаанд оров: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). Бурханы үгээс үүдэн нулимс асгарч, миний сэтгэл асар их хөдөлсөн юм. Миний зүрх сэтгэл дэх хүч чадал ширүүн гал мэт байв. “Өнөөдөр үхэх байсан ч айх зүйл юу байна? Бурханы төлөө үхэх нь үнэхээр алдар цуутай зүйл. Би үхэх хүртлээ Сатантай тулалдахын тулд бүх зүйлийг орхих болно!” гэж бодов. Яг тэр үед Бурханы үгийн өөр нэг магтан дууны зарим мөр санаанд орлоо: “Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Эзэн Есүсийг дуурайцгаа”). Би зүрх сэтгэлдээ ахин дахин дуулж, нулимс хацар даган тасралтгүй урсаж байв. Миний нүдний өмнө Эзэн Есүс Христийн загалмайд цовдлогдох дүр зураг харагдав: Фарисайчууд Эзэн Есүсийг элэглэн тохуурхаж, гутаан доромжилж, гүтгэж, цаазлагч нь Түүнийг төмөр үзүүртэй ташуураар хөх няц болтол нь ороолгож, эцэст нь Түүнийг харгисаар загалмайд цовдолсон ч Тэр огт дуугараагүй… Эзэн Есүсийн туулсан бүхэн нь хүн төрөлхтнийг гэх хайрынхаа төлөөх зовлон шаналал байсан бөгөөд энэхүү хайр Өөрийн амийг хайрлах хайраас нь давсан юм. Тэр мөчид Бурханы хайраас үүдэн зүрх сэтгэл минь хөдөлж, зоригжин, би асар их хүч чадал, итгэлээр дүүрлээ. Би юунаас ч айгаагүй бөгөөд Бурханы төлөө үхэх нь алдар цуутай, харин Иудас байх нь хамгийн том шившиг мэт санагдсан юм. Гайхалтай нь, би өөрийн амийг өгөөд ч хамаагүй Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдэх үед хорон муу цагдаа өрөөнд гүйн орж ирээд, “Хотын талбай дээр асуудал гарлаа, үүнийг дарж, нийгмийн дэг журмыг сахиулахын тулд цагдаагийн хүчийг дайчлах хэрэгтэй!” гэж хэлэв. Хорон муу цагдаа нар яаран одлоо. Тэднийг буцаж ирэх үед шөнө орой болсон байсан бөгөөд дахин намайг байцаах эрч хүч тэдэнд байсангүй. Тэд надад: “Нэгэнт чи ярихгүйгээс хойш чамайг хорих байр луу илгээнэ” гэж заналтай хэлсэн юм. Дөрөв дэх өдрийн өглөө, хорон муу цагдаа нар миний зургийг авч, бийрээр нэрийг минь бичсэн том дөрвөлжин тэмдэг хүзүүнд минь зүүлээ. Би яг л буруутгагдаж буй гэмт хэрэгтэн шиг байсан ба хорон муу цагдаа нар намайг элэглэн тохуурхаж, дооглож байв. Би хамгийн их доромжлол амсаж буй мэт надад санагдсан ба дотроо маш сул дорой байсан юм. Миний сэтгэл санааны байдал буруу байгааг ухаарсан тул би: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлийг хамгаалж, Таны хүслийг ойлгон, Сатаны зальжин явуулгад урхидуулахгүй байх боломж олгооч” хэмээн зүрх сэтгэлдээ чимээгүйхнээр Бурханыг яаран дуудав. Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд минь орж ирлээ: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой… Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Бурханы үг энэ нь бүтээгдсэн зүйлийн хувиар үнэнийг эрэлхийлэн, Бурханыг шүтэн мөргөж, Бурханы хангалуун байлгахын тулд амьдрах нь хамгийн утга учиртай, үнэ цэнтэй амьдрал гэдгийг ойлгох боломжийг надад олгосон юм. Өнөөдөр Бурханд итгэх итгэлийнхээ төлөө баригдаж хоригдох, энэ бүх доромжлол, шаналлыг туулах, Христийн гай зовлонг хуваалцах боломжтой байх нь ичгүүртэй биш, харин ч алдар цуутай зүйл юм. Сатан Бурханыг шүтэн мөргөдөггүй; харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг тасалдуулж, саад болохын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд энэ нь хамгийн ичгүүртэй, жигшүүртэй зүйл юм. Эдгээр зүйлийг бодоод би хүч чадал, баяр хөөрөөр дүүрэв. Хорон муу цагдаа нар миний нүүрэн дэх инээмсэглэлийг хараад гайхсан харцаар ширтэж, “Чамд баярлаад байх юу байгаа юм бэ?” гэцгээв. Би шударгаар, нухацтайгаар “Бурханд итгэх, Бурханыг шүтэн мөргөх нь нэн зөв зүйл юм. Энд ямар ч буруу зүйл байхгүй. Би яагаад аз жаргалгүй байх гэж?” хэмээн хариулсан юм. Миний ингэж хэлэхийг үзээд тэд үггүй болов. Бурханы үгийн удирдамж дор би, Сатаныг ялахын тулд дахин нэгэнтээ Бурханд найдаж чадсан билээ.

Дараа нь намайг цагдан хорих байранд аваачив. Тэр газрын бүх зүйл бүр ч илүү дүнсгэр, айдас төрүүлэм байсан бөгөөд яг л нэг төрлийн тамд буугаад ирчихсэн мэт санагдаж байв. Өгдөг хоол нь үргэлж жигнэсэн талхны жижигхэн хэсэг, чанасан хятад байцаатай ногооны хэдэн навч хөвсөн аяга усан шөл байв. Би өдөр бүр бүхэл өдөржингөө маш их өлсөж, гэдэс минь хоол нэхэн дуугардаг байлаа. Гэсэн хэдий ч би ачлагын мал шиг ажиллах ёстой байсан бөгөөд хуваарилсан ажлаа амжуулахгүй бол зодуулж, эсвэл шийтгэлд нь харуулд зогсдог байв. Өдрөөс өдөрт үргэлжилсэн энэ харгис тарчлалаас болж би толгойноос хөлийн ул хүртлээ хөхөрч, шархдаад алхахад ч бэрх болсон боловч засан хүмүүжүүлэх офицер надаар хүнд зэс утас хүчээр зөөлгөдөг байв. Энэ хүнд ажлаас болж гэмтсэн нуруу минь тэсэхүйеэ бэрх өвдөх болж, орой бүр ор луугаа мөлхөхөөс өөр юу ч хийж чаддаггүй байлаа. Гэтэл шөнийн цагаар бас хорон муу цагдаа намайг хоригдлуудын манаанд зогсоодог байсан бөгөөд энэ хэт их, хэцүү бэрх ажлыг тэсвэрлэхийн аргагүй байлаа. Нэг шөнө би манаанд гарч байхдаа хорон муу цагдаагийн байхгүй байгааг далимдуулан хэсэг амарч авахаар алгуур доош суусан юм. Гэнэтхэн харин хорон муу цагдаа намайг хяналтын өрөөний камераар хараад над руу дайран ирж, “Хэн чамайг сууж болно гэсэн юм?” хэмээн бархирлаа. Хоригдлуудын нэг нь надад: “Хурдхан түүнээс уучлалт гуй, тэгэхгүй бол чамайг ‘модон орон дээр унтуулна’ шүү” гэж шивнэв. Үүгээрээ тэр, хоригдлын өрөөнд модон хаалганы хавтан оруулж тавиад, үүндээ хоригдлын хөл, тавхайг гинжилж, бугуйг нь хүлдэг тамлах аргыг хэлсэн юм. Хоригдлыг ингэж хавтанд хүлээд хоёр долоо хоногийн турш дахин хөдөлгөдөггүй. Үүнийг сонсоод уур, үзэн ядалт хоёр зэрэг буцалсан ч өчүүхэн төдий ч эсэргүүцэл үзүүлж болохгүй гэдгээ мэдэж байсан болохоор уураа залгихаас өөр юу ч хийж чадсангүй. Ийм дарлал, тамлалыг тэвчихэд надад хэцүү байв. Тэр шөнө би мөс шиг хүйтэн орон дээрээ тэр бүх шударга бус явдлыг бодон уйлж хэвтээд зүрх сэтгэл минь Бурханд хандах гомдол, шаардлагаар дүүрч: “Энэ хэзээ дуусах юм бэ? Энэ тамын газарт нэг өдөр ч хэтэрхий хүнд юм” гэж бодлоо. Дараа нь би Бурханы энэ үгийг бодов: “Хэрэв чи хүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, хүний амьдралын зөв замд орсон бөгөөд ирээдүйд Бурхан чамд яаж ч хандсан ямар ч гомдол, сонголтгүйгээр Түүний эрхээр захирагддаг, Бурханд ямар ч шаардлага тавьдаггүй бол чи ийм маягаар үнэ цэнтэй хүн болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?). Бурханы үг намайг өөрөөсөө ичихэд хүргэлээ. Шаналал бэрхшээл хэчнээн үлэмж их байлаа ч Петртэй адилаар Бурханд дуулгавартай байхаар эрж хайж, өөрийнхөө тусын тулд ямар нэг шийдвэр гаргаж, шаардлага тавихгүй гэж үргэлж хэлдэг байснаа би бодлоо. Гэвч хавчлага, бэрхшээл тохиолдох үед би зовж, төлөөс төлөх ёстой байхад би зугатахыг бодож, ийм зовлонт орчноос салахыгхүсжээ, надад жаахан ч дуулгавартай байдалгүй! Тэгэхэд л би эцэст нь Бурханы сайн санаа зорилгыг ойлгосон юм: Зовлонг тэвчих шийдвэрийг минь батжуулахын тулд Бурхан надад энэ гасланг тохиолдуулж, зовлондоо дуулгавартай байж сурах боломж олгосон, тэгснээр би Бурханы зохион байгуулалтад захирагдаж, Түүний амлалтыг хүлээн авах шалгуурт тэнцэж чадах юм. Бурханы хийсэн бүхэн хайр, авралын үүднээс байхыг хараад би зүрх сэтгэлдээчөлөөлөгдсөн ба хилсэдсэн мэт санагдаж, шаналахаа больсон юм. Би зөвхөн Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, гэрчлэлд зогсон Сатаныг шившиглэхийг л хүсэж байлаа.

Сарын дараа, намайг тавьж явууллаа. Тэд надад “хуулийн хэрэгжилтийг тасалдуулж, буруу номын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон” гэх ял зүүлгэн, хувийн эрх чөлөөг минь боогдуулсан юм. Нэг жилийн турш би муж юм уу хотын захиргаанаасаа гарч болохгүй бөгөөд цагдаа дуудах бүрд хүссэн цагт нь очих ёстой байв. Гэртээ хадгалж байсан бүх эд зүйлийг минь цагдаа нар дээрэмдэж авсныг гэртээ харьсныхаа дараа л би олж мэдсэн юм. Үүнээс гадна хорон муу цагдаа нар гэрийг минь яг л тонуулч дээрэмчид шиг ухаж төнхөн, намайг суллагдахаас өмнө 25,000 юань тушаах ёстой гэж гэрийнхнийг минь заналхийлжээ. Хадам ээж минь тэр бүх аймшигт явдлыг тэсэж чадалгүй зүрхний шигдээс тусаж, эмнэлэгт хэвтэн, 2000 гаруй юаниар эмчилгээ хийлгэсний дараа л эдгэрчээ. Эцэст нь гэр бүлийнхэн маань хамтдаа цагдаа нарт 3000 юань цуглуулж өгөхийн тулд таньдаг бүх хүнээсээ мөнгө гуйж зээлэхээс өөр аргагүй болж, тэгснээр л би суллагджээ. Хорон муу цагдаа нарт тамлуулснаас болж биед минь хүнд хор уршиг үлдэж зовоох болсон билээ. Шоронд байх хугацаанд асар их ачаалал өгснөөс болж гар, хөл минь байнга хавдаж, өвчин ордог; би бүр хоёр кило хагас ногоо ч өргөж, эсвэл хувцсаа ч угааж чаддаггүй бөгөөд ажиллах чадамжаа бүрэн алдсан. ХКН-ын засгийн газрын надад учруулсан зэрлэг балмад хавчлага намайг Сатаныг улам бүр үзэн яддаг болгосон—энэхүү харгис, тэнгэрийг эсэргүүцдэг диавол Сатаныг үзэн яддаг.

Энэ удаагын баривчлага хавчлагыг туулснаар би ХКН-ын үнэн ба Бурханыг үзэн яддаг чөтгөрийн дүрийг тодорхой харав. Ингэснээр улам илүү Сатаныг үзэн ядаж, гажууд аашилж, Тэнгэрийн эсрэг үйлддэг энэ чөтгөрийн намыг үзэн яддаг болов. Мөн Бурханы ажил үнэхээр маш бодит, ухаалаг гэдгийг жинхэнээсээ ухаарч авсан юм. ХКН-ын баривчлага хавчилга миний ялган таних чадварыг өсгөж, шийдвэрийг минь хатуужуулж, итгэлийг минь төгс болгов. Үүний дүнд би Бурханыг биширч Түүнд түшиж сурсан бөгөөд Бурханы үгийн эрх мэдэл сүр хүч болон хэзээ хаана ч хүний тусламж болдгийг биеэрээ ойлгож, зөвхөн Бурхан л хүнийг хайрлаж хүнийг авардгийг харж, зүрх сэтгэлдээ улам Бурхантай ойр болов. Эдгээр нь бүгд зовлон шалгалтыг туулснаар олсон ололт байна. Бурхандаа талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад 2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Намайг 20-той байхад

Лю Шиао, Хятад Намайг хорьтой байхад Бурханд итгэдгээс минь болж цагдаа нар баривчилж, эрүүдэн шүүсэн юм. Тэр зовлонт дурсамжийг би хэзээ ч...

Leave a Reply