Хавчлага болон саад бэрхшээл намайг өсөхөд тусалсан

2021-01-27

Байтуо, Шаньдун муж

Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы жирийн л нэг Христэд итгэгч бөгөөд бага байхаасаа л ээжийгээ даган Бурханд итгэсэн юм. Гэхдээ Хятадад Бурханд итгэх нь үргэлж хавчлага, бэрхшээлтэй хамт явдаг. Өмнө нь би, Бурханы дээд эрх, зохицуулалт үүний ард байгаа, мөн Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг, агуу улаан луу Бурханы ажилд товойлгогч болон үйлчилдэг бөгөөд Өөрийн сонгосон хүмүүсийг төгс болгох явцад нь тэр Бурханд үйлчлэл үзүүлдэг гэдгийг онолын хувьд л мэдэж байсан боловч үнэний энэ талын тухай ямар ч бодит туршлага юм уу ойлголт надад байсангүй. Хожим нь Бурханы зохицуулсан орчинд л би ХКН-ын хавчлагыг туулж, үнэний энэ талын тухай жинхэнэ мэдлэгтэй болсон юм.

Нэгэн удаа үдээс хойш цуглаантай байхад минь удирдагч гэнэт яаран гүйж ирээд "Ээж чинь сайн мэдээ номлосныхоо төлөө цагдаад баригдчихлаа. Аюулгүй байдлаа бодоод нэг хэсэгтээ гэртээ битгий харь. Чуулган чамд байрлах айл олж өгнө" гэв. Энэ мэдээ гэгээн цагаан өдөр аянга ниргэх мэт байсан бөгөөд би гэнэт ийнхүү мэгдэн сандарлаа: Юу? Миний ээж цагдаад баригдсан гэв үү? Тэд ээжийг минь яаж тамлах бол? Ээж минь үүнийг тэсвэрлэж чадна гэж үү? Би ээжийгээ ахин хэзээ ч харахгүй байх. Би юу хийх ёстой вэ? Эдгээр зүйлийг бодоод зүрх сэтгэл минь тарчилж, би уйлахаа больж чадсангүй. Цуглаан дууссаны дараа, байрлах айлд маань намайг аваачсан бөгөөд төвхнөснийхөө дараа би эргээд л ээжийнхээ тухай бодолд автав. Гэртээ би ээжтэйгээ хамгийн ойр дотно байсан юм. Үл итгэгч эцэг маань албан хүчээр Бурханыг орхиулахаар оролдож, том эгч маань намайг Бурханд итгэдэг учраас үл тоомсорлож, бүх хамаатан маань намайг орхисон хэдий ч ээж ч бас Бурханд итгэдэг байсан тул би хэзээ ч ганцаардаж байсангүй. Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай, ээж минь намайг үргэлж халамжилж, хайрлаж, дандаа тусалдаг байлаа. Ямар нэг асуудал гарах бүрд би энэ тухай ээжтэйгээ үргэлж ярилцдаг байв; түүнийг миний хад байсан гэж хэлж болно. Гэтэл одоо ээжийг агуу улаан луу аваад явчихлаа. Дараагийн хэдэн өдөр, би өдөржин уйлж, байнгын шаналалд амьдарч, ихэд сэтгэлээр унаж байв. Ийм байдалтай амьдарч, өөрийгөө чөлөөлж чадахгүй байхад миний дотор нэгэн удирдамж байсан юм: “Чи үнэхээр үргэлж харанхуйд амьдран, чамайг мунхруулахыг Сатанд зөвшөөрөхийг хүсэж байна уу? Чи үнэхээр Бурханы ажлаас Бурханыг ойлгож, гэрэлд амьдрахыг хүсэхгүй байна гэж үү?” Эдгээр үг намайг даруй сэрээв. “Яг үнэн. Би үнэхээр харанхуйд үргэлж ийнхүү амьдарч, намайг мунхруулахыг Сатанд зөвшөөрөх юм гэж үү? Үгүй, чадахгүй! Надад тохиолдсон энэ нөхцөл байдалд Бурханы сайн санаа зорилго гарцаагүй байх ёстой. Би Бурханы хүслийг эрж хайж, Түүнийг хангалуун байлгах ёстой” гэж би бодлоо. Дараа нь би залбирч, Бурханыг эрж хайхаар Бурханы өмнө үргэлж очиж, Өөрийнхөө хүслийг ойлгуулахын тулд намайг гэгээрүүлээч гэж Бурханас гуйсан юм.

Гэр орноо орхиж, өөр газар амьдарсан маань надад үнэхээр бэрхшээлтэй санагдав, учир нь би гэртээ эрх дураараа байж, хоол хүнс, хувцас хунар, зугаа цэнгэлд ихээхэн анхаарал хандуулдаг байлаа. Махан бие минь шаналал амсаж, өчүүхэн төдий ч бэрхшээл дааж чаддаггүй байв. Гэрээ орхиж, айлд амьдарч байсан тэр өдрүүдэд би хүссэн зүйлээ хийж чадахаа больж, гэртээ байдаг шигээ дураараа юм хийж чадахаа больсон бөгөөд надад дутагдал байгааг харах үедээ ах эгч нар маань надтай үнэнийг нөхөрлөдөг байлаа. Аажмаар, миний эрх танхи уг чанар, муу зуршлууд багасаж, идэх хоол, өмсөх хувцастай байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэйг мэдэж авав. Би бас махан биеийн мөн чанарыг гүн ойлгож, ахин хэзээ ч махан биеийн таашаалын төлөө явахгүйгээр шийдэн, Бурханыг хангалуун байлгахаар эрж хайх нь бүгтээгдсэн зүйлийн хийх ёстой хамгийн чухал зүйл юм гэдгийг мэдэж авч, урьд нь ойлгоогүй, хэрэгжүүлж ч чадаагүй зарим үнэн рүү орж эхэлсэн юм. Өмнө нь ээжийг гэртээ байх үед, амьдрал дахь ямар нэг бодитой асуудал юм уу хэрэг явдал дээр би үргэлж түүнд найдаж, асуудлаа шийдвэрлэхэд маань туслахыг гуйдаг байв. Би Бурханд хааяахан залбирсан ба үнэнийг эрэлхийлээгүй, мөн Бурхантай хэвийн харилцаатай ч байгаагүй. Ээжийг маань аваад явсны дараа хүндрэл бэрхшээлтэй тулгарах үед найдаж түших хэн ч надад байсангүй. Би Бурханы өмнө илүү их очиж, Түүнд залбирч, Бурханы хүслийг эрж хайхын тулд үгийг нь илүү их уншиж л чадаж байв. Аажмаар, миний зүрх сэтгэлд байсан ээжийн минь орон зай багасаж, харин Бурханы орон зай ихэслээ. Бурхан надад хэрэгтэй үед хэдийд ч тусалж чадах бөгөөд Бурханыг орхиж чадахгүй гэдгээ би ойлгож авсан юм. Үүнээс гадна, би асуудлаа шийдэхийн тулд залбиралд найдаж, үнэнийг эрж хайж байгаадаа найдаж сурсан бөгөөд Бурхантай хамт байснаас ирэх амар амгалан, итгэлтэй, найдвартай байдлын мэдрэмжийг амталсан юм. Гэртээ амьдардаг байхдаа би итгэгчид болон үл итгэгчид бол хоорондоо зохицохгүй хоёр өөр төрлийн хүмүүс гэдгийг мэддэг байсан ч эцэг эх, эгч минь л миний гэр бүл гэж санагдан, чуулган дахь ах эгч нараа үргэлж гаднын хүмүүс хэмээн харж, бид хоорондоо хол хөндий мэт үргэлж санагддаг байв. Бурхан намайг гэрээс минь “хөөн” гаргахын тулд орчин нөхцөлийг ашигласны дараа би байрлаж байсан айлынхаа ах эгч нартай өглөөнөөс орой хүртэл хамт байж, тэдний намайг гэх анхаарал, халамж, хүлээцтэй байдал, харилцан ойлголцлыг мэдэрсэн юм. Бид бие биенээ ойлгож, ижил хүсэл тэмүүлэлтэй байж, амьдралд бие биедээ тусалсан; энэ бол миний цорын ганц жинхэнэ гэр бүл, чуулганы ах эгч нар маань л миний эцэг, эх, ах дүүс болохыг зүрх сэтгэлээсээ мэдэрсэн юм. Чуулганы ах эгч нараасаа хол, хөндий байхаа болиод би өнөр өтгөн гэр бүлтэй байхын халуун дулааныг мэдрэв. Ах эгч нартайгаа хамт байх энэ орчноор дамжуулан би бас хэрхэн бие биенээ хайрлаж, уучилж, нэг нэгнийхээ амийг дэмжихийг сурсан бөгөөд ингэснээр хэвийн хүн чанар луу бага зэрэг орлоо. Эдгээр үнэн нь, урьд нь цуглаанд оролцож, гэртээ номлол сонсоод хэрэгжүүлж чадаагүй зүйл минь байв. Ээжийг минь цагдаа бариад явсны дараа би арга буюу гэрээ орхисон бөгөөд эдгээр онцгой нөхцөлд нэг л мэдэхэд Бурхан эдгээр үнэнийг миний дотор хийж, тэдгээрийн тухай ойлголтыг минь гүнзгийрүүлсэн юм. Эдгээр үнэнд орсноор Бурханыг хайрлаж, хангалуун байлгахаар чармайх зүрх сэтгэл минь улам хүчтэй болж, Бурханы төлөө бүх амьдралаа зарлагадах хүсэл минь бүр илүү шийдэмгий боллоо. Бурханд итгэдэг боловч зорилгогүй, ямар нэг асуудал гармагц сул дорой болдог байсан урьдын би аажмаар өөрчлөгдөж байлаа. Бурханы надад хайрласан зүйл үнэхээр миний бодож байснаас ч илүү байсан бөгөөд зүрх сэтгэл минь Түүнийг гэх талархал, магтаалаар дүүрсэн юм.

Нэг өдөр, сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы энэ үгийг уншив: “Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг… Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой). Бурханы үг гэнэт л зүрх сэтгэлийг минь бадрааж, би яаж ч чадалгүй, сэтгэлийнхээ гүнээс санаа алдав: Бурхан бол үнэхээр ухаалаг Бурхан! Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай, тааварлашгүй! Өнөөдөр надад энэ нөхцөл байдал тохиолдлоо: Гаднаа ХКН-ын цагдаа миний ээжийг, миний цорын ганц хадыг авч, гэртээ харих аргагүй болгож, үүнийг ашиглан Бурханд итгэхэд минь саад болж, намайг сөрөг болгож, сэтгэлээр унагаж, сул дорой болгож, өөрсдийн нөлөөллөөр айлган намайг болиулахаар оролдож байгаа мэт байв. Гэхдээ Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг бөгөөд Бурхан асар их үр нөлөө гаргахын тулд үүнийг ашиглажээ. Тэрээр намайг тав тухтай үүрнээс минь нисгэж, энэ орчноор дамжуулан миний хүслийг хүчирхэгжүүлж, зовлон туулах хүслийг минь төгс болгож, бие даан амьдрах чадварт сургаж, хэрхэн хэвийн хүн чанарыг амьдран харуулж, хэрхэн жинхэнэ хүн байхыг сургажээ; эдгээр үнэн нь миний огт ойлгох аргагүй, амар хялбар, тав тухтай орчинд олж авах аргагүй зүйл байв. Энэ орчноор дамжуулан Бурхан Өөрийн үнэнийг, мөн Өөрийн амь юу болохыг миний дотор хийсэн, ингэснээр ХКН-ын засгийн газрын хавчлагаас болж би бууж өгөөгүй төдийгүй, харин ч эсрэгээрээ, Бурханы надад хайрласан үнэнийг олж авч, Бурханы аврал дор хүргэгдсэн юм. Цаашилбал, ХКН-ын засгийн газрын хавчлагаар дамжуулан би ХКН-ын харгис, хэрцгий төрхийг болон эсэргүү уг чанарыг бүр ч тодорхой харсан. Зүрх сэтгэлээсээ би үүнийг улам их үзэн ядаж, харин Бурханыг хайрлахаар эрж хайх зүрх сэтгэл минь бүр илүү хүчтэй болсон юм.

Би Бурханд талархаж байна! Энэ туршлагаар би Бурханы төгс хүчин болон дээд эрхийн талаар бага зэрэг бодитой ойлголттой болж, Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг гэх баримтын талаар зарим нэг бодит туршлага олж авсан. Хүний үзэлтэй нийцдэггүй бүхий л тохиолдол Бурханы сайн санаа зорилгыг агуулдаг гэдгийг би ойлголоо. Сатан явуулгаа хэчнээн их албадан тулгасан ч бай, Бурхан хэзээд ухаалаг Бурхан байх ба Сатан үргэлж Бурханд ялагдсан дайсан, мөн Бурханы гар дахь шатрын хүү байх болно. Үүнийг ойлгоод Бурханыг дагах хүсэл минь илүү шийдэмгий болж, би урдах замдаа итгэл дүүрэн байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Намайг 20-той байхад

Лю Шиао, Хятад Намайг хорьтой байхад Бурханд итгэдгээс минь болж цагдаа нар баривчилж, эрүүдэн шүүсэн юм. Тэр зовлонт дурсамжийг би хэзээ ч...

Ээж шоронд байсан өдрүүд

Жоу Жи, Хятад Ээж бид хоёр гэрээс дүрвэхэд би 15 настай байлаа. 2002 оны нэг шөнө оройтож гарснаа санаж байна. Цагдаа нар өөрийг нь...