Амьдралын баялаг

2021-01-27

Ван Жунь Шаньдун Муж

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөс хойших хэдэн жилд эхнэр бид хоёр агуу улаан лууны дарангуйлал дор үүнийг хамтдаа туулсан юм. Энэ хугацаанд би сул дорой байж, өвдөн шаналж, уйлж байсан хэдий ч энэхүү дарангуйллыг туулснаар маш их зүйл сурч авсан гэж боддог. Эдгээр гашуун туршлага надад агуу улаан лууны эсэргүү, ёрын муу уг чанар, муу муухай нүүр царайг тодорхой харуулсан төдийгүй би өөрийн ялзарсан мөн чанарыг таньсан юм. Энэ нь бас надад Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг мэдрэх боломжийг олгосон. Бурхан агуу улаан лууг товойлгогч болгон ашигласны бодит ач холбогдлыг би үнэхээр мэдэрч, танин мэдсэн бөгөөд ингэснээр Бурханыг дагах итгэл минь улам бүр бат бэх болсон билээ.

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа Бурханы ерөөлийн улмаас эхнэр бид хоёр гэртээ зочин хүлээн авч үүргээ биелүүлж байв. Тэр үед ах эгч нар өдөр бүр бидэнтэй хамт амьдарч, хүмүүс манайхаар байнга орж гардаг байсан. Тиймээс биднийг Бурханд итгэдэг гэж нутгийнхан харьцангуй сайн мэддэг байлаа. 2003 оны өвөл агуу улаан лууны дарангуйлал улам бүр ширүүсэж байв. Нэг өдөр манай удирдагч бидэнд: “Цагдаа нар та нарыг ажиглаж байгаа. Та нар энд байж болохгүй—юм хумаа баглаад явж үүргээ гүйцэтгэх хэрэгтэй” гэж хэлэв. Ийм яаруу давчуу юм тохиолдсонд би цочирдлоо. “Би энэ вааран дээвэртэй байшинг барих гэж маш их хөдөлмөрлөсөн боловч энд жил хүрэхгүй хугацаанд амьдарлаа, яг ингээд орхиод явахыг хүсэхгүй байна! Өө Бурхан минь, явахаасаа өмнө хэдхэн жил энд амьдрахыг бидэнд зөвшөөрсөн бол маш сайн байх сан. Хаа нэг газар амьдрах нь гэртээ амьдрахтай адил тав тухтай биш” гэж би бодлоо. Гэвч агуу улаан лууны дарангуйллын тухай бодонгуутаа би байшингаа зарж, үүргээ биелүүлэхээр гэр орноо орхих ёстой гэж шийдэв. Шинээр барьсан байшингаа эргэж тойрон харахдаа би харуусал, шаналлыг мэдэрсэн юм. Байшингаасаа салахыг үнэхээр тэвчиж чадахгүй байв; зарах үнэхээр харамсалтай байлаа. Mахан биеийн ашиг, алдагдлыг тооцоолж, шийдэж чадахгүй байх үед Бурханы үг чихэнд минь сонсогдож билээ: “Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол). Бурханы үг зүрх сэтгэлийн минь уг руу хоёр иртэй илд мэт хатгасан юм. Надад итгэхийн аргагүй ичгэвтэр байлаа. Энэ үнэн байв! Бурханы шаардлагад нийцүүлэхийн тулд Абрахам хайртай зүйлээсээ хагацах асар их шаналлыг амсаж, цорын ганц хүүгээ Бурханд шатаалт тахил болгон өгөхөд бэлэн байсан. Сатан, Бурхан хоёр бооцоо тавих үед Иов бүх эд хөрөнгө, арван хүүхдээ алдсан хэдий ч Еховагийн нэрийг магтаж, өргөмжилж чадсан хэвээр байлаа. Эцэст нь найз нөхөд, гэр бүлдээ хаягдан, өвчинд нэрвэгдсэнээс болж тарчлан зовж байх үедээ ч Бурханыг буруутгахын оронд өөрийн төрсөн өдрийг харааж зүхэж байсан. Тэрбээр Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийсэн бөгөөд Сатан гутамшигтайгаар бүрэн ялагдсан юм. Эрин үеүдийн туршид ариун хүмүүс, эш үзүүлэгчид байсан, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд зарим нь залуу нас, гэрлэлтээ, харин зарим нь гэр бүл, хамаатан садан, эд баялгаа орхижээ. Зарим нь бүр өөрсдийнхөө амь насыг золиосолж, Бурханы ажлын төлөө цусаа урсгасан. … Гэхдээ өөрийгөө харвал, үе үеийн ариун хүмүүсийн хэзээ ч эдэлж байгаагүй авралын ховор нигүүлсэл болон Бурханы хайрласан амийн баялаг үгийг эдэлж байгаа хэр нь би Бурханы төлөө юугаа орхисон бэ? Би Бурханд юу өргөсөн бэ? Агуу улаан лууны дарангуйлал, мөшгөлтөөс болж намайг үүний саварт оруулахгүй, харгис хавчлагад нь өртүүлэхгүйн тулд чуулган намайг гэрээ орхиж яв гэсэн. Энэ бол Бурханы агуу хайр, хамгаалалт байсан хэдий ч би сайн мууг ялгаж мэдээгүй, бас Бурхан чин санаа зорилгыг ч анхаараагүй. Би өөрийн аюулгүй байдлыг ч бодоогүй, ердөө л вааран дээвэртэй шинэ байшин, махан биеийн таашаалыг хүсэн эрмэлзэж байв. Би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахыг хүсээгүй—би үнэхээр шуналаар дүүрэн байсан бөгөөд мөнгийг амь наснаасаа илүүгээр анхаарч байлаа! Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө ч гэсэн би өнөөдөр гэр орноо орхихыг хүсэхгүй байв. Хэрэв би Бурханд өгөх тахил болгон өөрийн хувийн ашиг сонирхлыг орхих хэрэгтэй болсон бол, эсвэл Бурханы ажлын төлөө амь насаа алдах, цусаа урсгах хэрэгтэй болсон бол над шиг өчүүхэн сэтгэлгээтэй, хувиа хичээсэн, жигшүүртэй, мөнгийг амь шигээ хайрладаг хүн Бурханы төлөө ийм золиослол хийхэд бэлэн байх уу? Энэ цэгт хүрэхээс аль эрт би зүгээр л зугтаахгүй гэж үү? “Би Петрийн үлгэр жишээг дагаж, Бурханыг хайрлах анхдагч байхыг хүсэж байна. Би өөрийн хувийн ашиг тус, олз, гарзыг харгалзахгүйгээр бүхнийг орхиж, бүгдийг зарцуулахад бэлэн байна. Би зөвхөн Бурханы хүслийг хангахыг хүсдэг” гэж би амаараа л хэлдэг юм байна гэж бодов. Гэтэл жинхэнэ нөхцөл байдал тулгарахад би аль ч талаараа Бурхан дээр анхаарлаа төвлөрүүлсэнгүй. Би зөвхөн өөрийн ашиг сонирхлыг бодож, үнэн хэрэгтээ махан биеийн таашаалын төлөө Бурхантай наймаалцахыг оролджээ. Тэгээд би, энэ нь Бурханд эргүүлэн өгөх миний хайр юм гэж үү? хэмээн өөрөөсөө асуув. Бурхан ингэж хэлсэн: “Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж… Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн). Би Бурханы өмнө тангараг тавьсан боловч түүнийгээ биелүүлээгүй. Энэ нь Бурханыг хуурч мэхлэхийг оролдож байгаа хэрэг биш үү? Ингэж бодоод би өөрийн эрхгүй Түүний өмнө нүүрээрээ газарт унан, ийнхүү залбирсан юм: “Өө Төгс Хүчит Бурхан минь, би ямар ч бэрхшээл тоочилгүй хэчнээн ч олон ах эгч нарыг хүлээж авахад бэлэн бөгөөд энэ нь Таныг гэх хайрын минь илэрхийлэл юм гэж би боддог байлаа. Гэтэл миний хайр гээч нь болзолтой, алагчилсан хайр байж гэдгийг бодит баримтуудын илчлэлээр дамжуулан би одоо л олж харлаа. Энэ бүхэн миний хүсэж байсан зүйл дээр үндэслэсэн бөгөөд таатай орчинд л надад байдаг байжээ. Гэвч махан биеийн зовлон туулж, ашиг сонирхлоо эрсдэлд оруулах хэрэгтэй болмогц миний ‘хайр’ алга болсон. Үүнээс би, үнэн хэрэгтээ Таныг хайрлаагүй, үүргээ биелүүлэхдээ ердөө ч Таны хайрыг хариулахын төлөө байгаагүй, харин төлсөн жаахан төлөөсөөрөө агуу ерөөлийг наймаалцахын төлөө байжээ гэдгээ олж харсан. Би бол бүх талаараа боломжийг ашиглагч, бас хувиа хичээсэн, жигшмээр өчүүхэн бодолтой хүн юм. Би зүгээр л Таны өмнө амьдрахад тохирохгүй, амьдралд минь Таны өгдөг бүхнийг хүлээн авахад бүр ч тохирохгүй! Өө Бурхан минь, би цаашид Таныг мэхэлж, Таны эсрэг тэрсэлж, Таныг шархлуулахыг хүсэхгүй байна. Би тангаргаа мөрдөж, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, Таны зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байна.”

Үүний дараа би тэр шинэ байшингаа зарж борлуулахын тулд хүчээ дайчилсан ба дасаагүй газар хоёр өрөө байр худалдаж авлаа. Хэдийгээр манай өмнөх байшинтай харьцуулалтгүй боловч утастай, халаалттай бөгөөд унаа тээвэр нь тухтай байсан. Би маш сэтгэл хангалуун байсан бөгөөд тэнд зочин хүлээж авах үүргээ үргэлжлүүллээ. Нүд ирмэх зуур 2004 оны хавар болж, Коммунист Намын цагдаагийнхан биднийг дахин сэжиглэж эхлэв. Тэд мэдээлэл авахын тулд мэргэч төлгөчийн дүрээр хоёр тагнуулчийг бидэн рүү илгээжээ. Бурханы гэгээрэл, удирдлагын ачаар бид тэдний арга залийг нэвт харж, Бурханы мэргэн ухаанд тулгуурлан, тэднийг явуулсан юм. Чуулган үүнийг олж мэдсэний дараа бидний үүргийг түр зогсоов. Бидний орчныг хамгаалахын тулд тэд биднийг ямар нэг ажил олж хий гэсэн. Тэр цагаас эхлэн бид ах, эгч нартайгаа бараг харилцаа тасарлаа. Зургаан сар өнгөрч, орон нутгийн нөхцөл байдал улам хурцадсаар байв. Нэгэн өдөр, Иудас биднийг зарсан ба агуу улаан луугийн гарт орохоос зайлсхийхийн тулд аль болох түргэн нүүх хэрэгтэй гэсэн мэдэгдэл бид чуулганаас гэнэт хүлээж авлаа. Бурханы гэрээс ирсэн энэ зохицуулалттай тулгараад энэ удаа би дуулгавартай байхаар шийдсэн бөгөөд агуу улаан лууг үзэн ядах сэтгэл төрөв. “Иргэд шашин шүтэх эрх чөлөөтэй, тэдний хууль ёсны эрх, ашиг хуулиар хамгаалагдана” хэмээн тунхаглаж байсан агуу улаан луугийн үгийг сонсож, хаа сайгүй чуулган баригдаж байхыг харсан өнгөрсөн үеэ би эргэн санав. Би үүнийг эрхэмлэн, хайрласан; энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татсаныг би мэдэрсэн. Гэвч өнөөдөр бодит байдалтай нүүр тулаад би агуу улаан лууны муухай нүүр царайг эцэст нь үнэхээр тодорхой олж харж, түүний башир аргыг нэвт харж, түүний тунхаглал, өнгөн дээрх үйлдэл нь бүгд худал үг, заль мэх, дүр эсгэх явдал болохыг мэдэж авлаа. Энэ нь бүгд хүмүүсийг будилуулж, мэхлэх жигшүүрт арга барил, бохир заль мэх байв. Энэ нь хорлонтой, хэрцгий, зальхай, хуурмаг, бурангуй, Бурханы эсрэг, мөн туйлын эсэргүү байлаа. Яг энэ үед Бурханы эдгээр үг миний оюун санаанд орж ирэв: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!… Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Түүний үгээр дамжуулан би агуу улаан лууны мууxай нүүр царайг тодорхой харж, Бурханыг эсэргүүцэн, хяхан хавчдаг, түүнчлэн хүмүүсийг хорлож, хязгаарладаг тухай үнэнийг нь тодорхой олж харж чадсан юм. Үүний мөрдлөг, дарангуйллын улмаас гэр орондоо харьж чадахгүй, орон гэргүй хүмүүсийн буюу тэнүүлчдийн амьдралаар амьдарч байгаа хэчнээн олон ах эгч нар байгааг би бодов. Зөвхөн Бурханд итгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө хэчнээн олон аx эгч үүний хүнлэг бус хэрцгий тамлалын хөнөөлийг амсаж, хэчнээн олон ах эгч хилс хэргээр шоронд хоригдож, өчнөөн олон харанхуй өдөр хоногийг өнгөрөөж, нохой, гахайд ч зохихгүй гянданд амьдарч байгаа тухай би бодлоо. Бас хэчнээн олон ах, эгч үүний ажиглалт хяналт дор ямар ч эрх чөлөөгүй байсан; мөн тэд үүргээ биелүүлэх ямар ч аргагүй, чуулганд хэвийн амьдралаар амьдарч чадахгүй байсан тухай би бодов. Өнөөдөр бид Бурханд итгэж, зочлох үйлчилгээ үзүүлж байгаа нь бүтээлийн хувьд үүргээ биелүүлж байгаа төдий юм. Бид хариуцлагаа биелүүлж, ХКН-ын хууль тогтоомж, дүрэм журмыг огт зөрчөөгүй боловч үндэслэлгүй хязгаарлалт болон дарангуйлалд өртсөөр байв. Бид оршин суугаа газраасаа нүүж, үүргээ биелүүлэхийн тулд өөр нэг тийш явж л чадах байлаа. Гэсэн хэдий ч цагдаагийнхан биднийг мөрдөхөө зогсоогоогүй бөгөөд мэдээлэл олж авахын тулд тэд үнэндээ мэргэч төлгөчийн дүрд хувилан, биднийг урхидаж, хавчих нотлох баримтыг олж чадна гэж бодож байв. Агуу улаан луу бол үнэхээр хэмжээлшгүй хорлонтой, тэрслүү, жигшүүртэй, мөн аймшигтай! Энэ хоромд би, агуу улаан луу хорлонтой, хэрцгий, зальхай, хуурмаг, гажууд, Тэнгэрийн эсрэг, мөн туйлын эсэргүү болохыг харлаа. Энэ нь хүмүүсийг залгиж, хорлосон чөтгөр байв! Бие махбодтой болсон Бурхан Өөрийн бүтээл болох хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ирсэн юм. Энэ нь зөв бөгөөд зохистой зүйл байв; энэ нь агуу том, баяр хөөртэй зүйл байсан ч агуу улаан луу Бурханыг хүн төрөлхтний дунд ирэхийг зөвшөөрөхгүй, мөн Бурханд шүтэн мөргөж, амьдралын зөв замаар явахыг хүмүүст зөвшөөрөхгүй. Энэ нь Христийг улайран агнахын тулд чадах бүхнээ хийж, Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар хавчиж, Бурханы ажлыг тасалдуулж, устгахаар оролдсон юм. Тэр Бурханы сонгосон бүх хүнийг хөнөөж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг устгахаар оролдсон. Тэр үнэхээр туйлын эсэргүү бөгөөд Тэнгэрийн хувьд тэвчишгүй байлаа! Ингэж бодоод би бүр ч илүү шударга зэвүүцлийг мэдэрч, агуу улаан лууны эсрэг гүн гүнзгий үзэн ядалтаар дүүрэв. Бурханд талархъя! Бурханы бодит ажил болон үг агуу улаан лууны багийг бүрмөсөн хуу татан хаяж, наанаа сүр хүчтэй мэт харагдах хоёр нүүрт байдлын муу муухайг бүрэн дэлгэн харуулсан юм. Энэ нь эцэстээ, сохор байсан миний нүдийг нээсэн юм. Сүнс минь сэрсэн бөгөөд агуу улаан луу олон түмнийг залилан мэхэлснээр нэр хүндээ босгодог тухай үнэнийг болон түүний заль мэх, хор хөнөөлийн үнэнийг тодорхой олж харсан юм. Тиймээс надад үүнийг баттай хаяж, голох итгэл болон шийдэмгий байдал байлаа. Үүнээс гадна, агуу улаан лууны жигшмээр ёрын муу болон харанхуй бузар буртагтай харьцуулаад би Бурханы зөвт байдал, ариун байдал, гэрэл, сайн сайхны тухай бүр ч илүү их ойлголттой болсон юм. Ялзарсан хүмүүс биднийг гэх Түүний агуу аврал болон халамжийг би харсан; орчин хэчнээн хүнд хэцүү байсан ч, агуу улаан лууны ямар ч эсэргүүцэл, дарангуйлал байсан бай, Бурхан бидний төлөөх авралаа хэзээ ч орхиогүй билээ. Тэр хийх ёстой ажлаа хийхийн тулд бүх зовлонг туулсаар байгаа. Энэ муухай, ёрын муу ертөнцөд бид зөвхөн Бурханд найдаж болно—Тэр бол бидний насан туршдаа үнэнийг эрэлхийлж, Христийг дагах хүсэл эрмэлзлээ авдаг хамгийн агуу хайр, хамгийн агуу аврал юм. Ийм найранд оролцох боломж өгсөн Бурханд талархъя, гай зовлонгийн дунд би ялган таних чадвар, мэдлэг ухааныг би олж авч чадна. Өнөөдрөөс эхлэн би агуу улаан луунаас бүрэн салах болно гэдгээ амь насаараа тангараглая. Би түүний заналт дайсан байх болно. Тэр намайг яаж ч хавчиж, мөрдөж байсан би түүний дарангуйллаас айхгүй. Би Бурханыг л ойрхон дагаж, Түүний удирдлагад найдаж, харанхуйн бүх хүчний дарангуйллыг эвдэн, Бурханы авралын нигүүлслийг хариулахын тулд үүргээ биелүүлэх болно.

Хатуу ширүүн нөхцөл байдлаас болж бид тэнд удаан байж чадсангүй, дасаагүй газар луу дахин яаравчлан нүүсэн юм. Шинэ газар ирсний дараа, энэ нь үндэсний цөөнхийн нутаг бөгөөд агуу улаан лууны хяналт тийм ч хатуу биш гэж Бурханы гэрийн нэгэн эгч хэлэв. Орчин нөхцөл харьцангуй боломжийн байлаа. Гэвч зүрх сэтгэл минь нэг л тавгүй байв. Би дотроо ингэж бодсон: Одоо агуу улаан лууны ноёрхлын үе бөгөөд хотыг харанхуй үүлс бүрхэж буйтай адил байна. Энэ нь бидэнд Бурханд амар тайван итгэх боломж олгохгүй. Мэдээжийн хэрэг, биднийг тэнд дөнгөж 20 хоноод байтал агуу улаан лууны тагнуулууд цэвэрлэгээний төлбөр авах нэрийдлээр манай гэрт ирж, гэрийн гадна, доторгүй хүмүүс хайж, эхнэрээс маань хаанаас ирсэн, хаана оршин суух бүртгэлтэй, яагаад энд ирсэн бэ гэх мэтээр хатуу ширүүнээр асуусан байлаа. Тэдний нэг нь эхнэрээс минь нөхөр чинь ийм зүс царайтай юу гэж асуужээ. Эхнэр маань “Тийм” гэж хэлэхэд үүнийг сонсмогцоо тэд бие бие рүүгээ харсан байна. Тэр үед л эхнэр маань, миний царайг хараагүй ч гэсэн ямархуу харагддагийг тэд мэддэг болохыг ухаарчээ. Иудас намайг худалдаж, тэдэнд миний гадаад байдлыг ч дүрслэн хэлсэн байж. Тэд манайхаас явсныхаа дараа яг манай ард байдаг хөршүүдийн гэрт очсон байна. Тэр үед л, хөршүүд маань тэдэнтэй ажиллаж, биднийг ажиглаж байсан гэдгийг бид мэдсэн юм. Бид үүнийг чуулганд тэр даруй мэдээлсэн. Төд удалгүй чуулганы нэг эгч бидэнд “Орон нутгийн цагдаагийн газар танай төрөлх хотын цагдаагийн газартай холбоо барьжээ. Иудасын худалдсан хүмүүс болох та нарыг тэд баривчлахаар шийдсэн. Тэд эхлээд гэрт чинь хэлэлгүй очиж нөхцөл байдлыг ажиглан, байдлыг мэдэхийг хүсэж байгаа бөгөөд тохироо бүрдмэгц та бүгдийг үгүй хийнэ. Та нарын байдал аюултай байна, та нар Шаньдун дахь төрөлх хотдоо буцаж очин нуугдах нь зүйтэй. Замдаа хурдан гараарай—эрт тусмаа сайн—хэрвээ саатвал та нар зугтаж чадахгүй байж магадгүй!” гэж бичсэн байв. Энэ тэмдэглэлийг харсны дараа бид үүнийг үл ойшоож зүрхэлсэнгүй. Бид маргааш нь явахаар шийдсэн. Тэр үдэш би орондоо эргэж хөрвөн, огт унтаж чадахгүй байлаа. Би агуу улаан лууны галзуурсан хавчлагад асар их уурссан төдийгүй бас цаашдын замынхаа тухайд будилж, түгшиж байв. Өө! Анх би Бурханд итгэх нь энгийн бөгөөд Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, зүрх сэтгэлээрээ Түүнд итгэж, үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхэд л болно, мөн би Бурханы магтаалыг хүртэнэ гэж бодсон. Энэ замаар явах тусам цаашид зам улам хэцүү болно гэж би хэзээ ч төсөөлж байсангүй. Би Бурханд итгэх хүнд бэрх аяныхаа улмаас санаа зовж, гуниглаж байх яг тэр үед Түүний үг намайг гэгээрүүлсэн юм: “Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий танил бус учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Би Түүний үгийн утга учрыг ойлгохыг хичээн чимээгүй суув. Аажмаар дотор минь гэгээ татаж эхлэв: Тийм ээ, Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэсний үндсэн дээр Түүний үг болон ажлыг туулан мэдэрнэ гэсэн утгатай нь үнэн, ингэснээр бид өөрсдийн ялзарсан зан чанараас чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Зөвхөн ийм аянаар л дамжуулан бид Бурханд итгэдэг гэж хэлж болно. Энэ нь, Түүнийг зөвхөн үг хэлээрээ хүлээн зөвшөөрч, бусад хүмүүстэй үргэлжлүүлэн цуглаан хийж, Бурханы үгийг идэж, ууж, үүргээ биелүүлэх хэрэгтэй хэмээн миний бодож байсантай адилхан энгийн биш байлаа. Миний ийм итгэл үнэмшил бол ердөө л шашны тодорхойгүй итгэл байсан бөгөөд Бурханд итгэх итгэлийн мөн чанарыг агуулаагүй байв. Би эцсээ хүртэл дагасан ч гэсэн Бурханы хүслийг хангаж яавч чадахгүй, Түүний магтаалыг олж авч ч чадахгүй. Би Петрийг бодлоо; тэрээр Бурханд итгэхдээ өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг хэрэгжүүлэн мэдрэхийг онцлон тэмдэглэжээ. Юу ч тохиолдсон хамаагүй Бурханы хүсэл, шаардлагыг хангахыг тэр хичээж байсан. Шүүлт ба гэсгээлт, шалгалт ба цэвэршүүлэлт, бэрхшээл ба зовлон, түүнчлэн сахилгажуулалтын аль нь ч байсан тэр үргэлж хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадсан юм. Энэ бүхнээс тэр үнэнийг эрж хайж, өөрийгөө болон Бурханыг мэдэхээр эрэлхийлсэн юм. Олон жилийн эрэл хайгуулын үр дүнд тэр өөрийн зан чанарыг өөрчилсөн төдийгүй бас эрин үеүдийн туршид байсан өөр хэнээс ч илүүтэйгээр Бурханы тухай мэдлэг олж авсан юм. Петрийн итгэл Бурханы хүсэлтэй хамгийн их нийцсэн, мөн стандартад хамгийн их нийцсэн байв. Гэвч би Бурханд итгэх итгэлийн талаар дэндүү энгийн үзэл бодолтой байжээ. Би зүгээр л бусадтай үргэлжлүүлэн цуглаан хийж, Бурханы үгийг идэж, ууж, үүргээ биелүүлэх хэрэгтэй ба Түүний магтаалыг хүлээн авч чадна гэж бодож байв. Миний үзэл санаа үл итгэгчид болон шашны хүмүүсийнхээс ямар ялгаатай байна вэ? Эцсийн эцэст энэ бүхэн дэмий хоосон зүйл байхгүй гэж үү? Тэр үед л би Бурханд итгэсэн бүх он жилүүд минь будилаанд автсан байж гэдгийг ойлгосон юм. Бурханд итгэх гэдэг нь ямар утгатай болохыг ч би мэдсэнгүй. Бурханы бодит илчлэл, Түүний үгийн удирдамж, гэгээрэл байгаагүй бол би өөрийн үзэл, төсөөлөлд амьдрах зуураа Бурханыг дагасаар байх байжээ. Би үнэхээр өөрийнхөө замыг л дагадаг шашны итгэгч гэдгээ харахгүй байх байжээ. Би тэр үед бага зэрэг айхгүй байж чадсангүй. Хэрэв Бурханы ажлыг туулахад анхаарлаа төвлөрүүлэхгүй, эсвэл үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлэхгүй ийм будилсан байдлаар Бурханыг дагасаар байвал эцэст нь Бурхан намайг зайлуулах нь гарцаагүй гэдгийг би ухаарсан. Би аюултай нөхцөл байдлаа харах үедээ Бурханд хандан нэн даруй ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Үнэнийг ойлгож, Бурханд итгэх итгэлийнхээ алдааг танин мэдэх боломж надад олгосон Таны илчлэлүүд болон гэгээрэлд баярлалаа. Өө Бурхан минь! Би Петрийн хэрэгжүүлэлтийн жишээг дагаж, түүний явсан замыг мөрдөхөд бэлэн байна. Нэгэнт би энэ замыг сонгосон тул зам хэчнээн осолтой байсан ч, хэчнээн олон аюул урьд минь отож байсан ч, итгэлтэйгээр урагш явахад бэлэн байна. Би зовох хүсэл зоригтой байж, Таны загвар, зохицуулалтыг дуулгавартай дагаж, надад тавих Таны шаардлагын дагуу үг болон ажлыг тань үнэхээр туулахыг хүсэж байна, ингэснээр би Танд үнэхээр итгэж, Таныг шүтэн мөргөдөг бүтээл тань болж чадах билээ.” Залбирсны дараа би маш их тайвширсан бөгөөд Бурханы ажлыг туулах итгэлтэй байсан юм.

Маргааш нь бид Шаньдун орох галт тэргэнд суув. Шаньдун дахь төрөлх хотдоо хэсэг нуугдаж, бага зэргийн саад бэрхшээлийг даван туулсны эцэст Ариун Сүнсний удирдамж дор бид эцэстээ чуулгантай холбоо тогтоож чадсан бөгөөд чуулганы амьдралаа сэргээлээ. Гэвч агуу улаан луу биднийг хавчихаа зогссонгүй. Бид хаашаа ч явсан, түүний хязгаарлалт, шахалтад үргэлж өртөж байв. Цагдаа нар оршин суух зөвшөөрөл шалгахаар байнга ирнэ, заримдаа бүр өдөрт хоёр удаа ирж, түр хугацаагаар оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авахыг биднээс шаардаж, үгүй бол биднийг хөөж гаргана гэж байв. Тиймээс гэрээрээ нүүх нь бидний хувьд ердийн зүйл боллоо. Хожим нь бид чуулганы настайвтар ахын хүүгийнх нь түрээсэлсэн том орон сууцны цогцолбор луу нүүж, энэ ах биднийг тэнд байлгав. Бид тэнд түр оршин суух зөвшөөрөл аваад зогсохгүй орох, гарах зөвшөөрөл ч авах шаардлагатай болов. Хэрэв тэгэхгүй бол бид нааш цааш явах нь байтугай нүүж орж ч чадахгүй байх байлаа. Бид байшин дотор нуугдах хэрэгтэй болсон ба гарч чадахгүй байсан. Гэсэн хэдий ч цагдаагийнхан зогссонгүй. Тэд байнга айлаас айл дамжин шалгалт хийдэг байв. Бурхангүй үзэлт намаар удирдуулсан энэхүү дарангуйлагч, итгэл бишрэлгүй улс оронд Бурханд итгэх нь алхам бүрд дарамт шахалттай учирдаг болохыг бид үүнээс харлаа. Үүнээс үүдэн чимээгүйхэн дургүйцэл төрөв. Ялангуяа 2008 оны Олимпийн үеэр нөхцөл байдал маш түгшүүртэй, ширүүн байлаа. Агуу улаан луу урхи тавьж, цагдаа нар хаа сайгүй харуулд зогсож байв. Гэсэн хэдий ч, энэ нөхцөл байдалд бид Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, гайхамшигт үйл хэргийг болон Бурхан бүхнийг төлөвлөж байдгийг харсан юм. Албан тушаалтнууд шалгахаар ирэх бүрд Бурханы төлөвлөснөөр гол хаалгыг харж байсан хүн настай ахад хэл өгч, тэгснээр бид хурдан бэлдэж, урьдчилан нуугдаж амжиж байв. Нэгэн удаа цуглааны маань дундуур цагдаа нар гэнэтийн шалгалт хийлээ. Гадаа ноход галзуу мэт хуцахыг бид сонссон юм. Шалгахаар ирсэн хүмүүс цахилгааны тоолуур шалгах нэрийдлээр хашаанд хүчээр орж ирээд эргэн тойрон явж, нэгжиж, байцааж айлгасан боловч, Бурханаас ирсэн мэргэн ухааныг ашиглан настай ах тэднийг явуулав. Тэднийг явсны дараа бид бүгд айлаа. Аз болоход бид цагаа олж нуугдсан байв—хэрэв тэд биднийг юм уу Бурханы үгтэй номуудыг олсон бол үр дагавар нь төсөөлөхөд бэрх байх байлаа. Зүрхэнд айдас хурж байсан яг тэр үед би Бурханы эдгээр үгийг бодсон юм: “Ямар нэг хүн, юмс болон зүйлийн хяналтад бүү зов; Миний хүсэлтэй нийцэж л байвал Миний үгийн дагуу хэрэгжүүл. Миний гар чамайг дэмждэг учир бүү ай, Би чамайг мууг үйлдэгч бүхнээс хол байлгана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 28-р бүлэг). “Зүрх зоригтой үйлд! Зүгээр л толгойгоо өргө! Бүү ай: Та нарын Эцэг—Би та нарыг дэмжих гэж энд байгаа бөгөөд та нар зовохгүй. Миний өмнө тогтмол залбирч, гуйж байгаа цагт Би та нарт бүх итгэлийг хайрлана. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй. Ханатлаа баясаж, дэвхцэцгээ! Хөл доорх бүхэн чинь Миний атганад байна. Амжилт, сүйрэл Миний ганц үгээр шийдэгддэг бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Бурханы үгийг уншаад надад ичмээр санагдав. Энэ үнэн байлаа. Энэ ертөнцийн бүх хүн, үйл явдал, зүйлс Бурханы төлөвлөгөө, зохицуулалт дор оршдог бус уу? Тэд бүгд Түүний бодлын дагуу эргэж, шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг бус уу? Агуу улаан луу ч бас Бурханы гар дахь бүтээл юм. Хэчнээн хэрцгий байсан ч Түүний захиралтаас зугтаж чадахгүй. Хэрэв түүнийг устгахыг хүсвэл Бурхан зөвхөн үг хэлэхэд л хангалттай бус уу? Бурхан түүнийг устгаагүй, харин хэсэг хугацаанд хэрцгий авирлах боломж олгосон. Энэ нь, бидэнд өөртөө итгэх итгэл, эр зориг өгч, мөн туршлагаараа дамжуулан Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал, гайхамшигт үйл хэргийг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Энэ нь бас, агуу улаан лууны ёрын муу, харгис уг чанар болон муухай нүүр царайг дарангуйллаас нь илүү сайн таних боломжийг бидэнд олгохын төлөө байдаг, ингэснээр бид үүнийг үзэн ядаж, голж, үүнээс урваж, зүрх сэтгэлийнхээ угаас үүнийг харааж болох юм. Бурханы үгийн удирдамж, удирдлага дор би хулчгар, аймхай байхаа больсон төдийгүй Бурханд бүрэн дүүрэн талархаж байлаа. Би энэ нөхцөлд дуулгавартай байж, агуу улаан луутай тэмцэж, Бурханы хувийн сургалт, төгс болголтыг хүлээн зөвшөөрч, үнэнийг илүү их ойлгож, олж авахаар эрэлхийлэхэд бэлэн байв. Дараагийн хэдэн сарын хугацаанд орон нутгийн цагдаа сар бүр хоёроос гурван удаа гэнэтийн айлчлал хийж байсан тул бид тэднийг ирэхэд бэлтгэж чадахгүй байв. Гэвч энэ аймшигт нөхцөлд байхдаа ч бид Бурханы халамж, хамгаалалтын ачаар тэдний хараанаас ахин дахин мултран гарч чадаж байсан юм. Үргэлж баригдах дөхөж, арай гэж мултарч гардаг байв. Эдгээр туршлагын дараа би зүрхнийхээ гүнд Бурханд чин үнэнээсээ талархаж, магтахгүй байж чадсангүй. Би: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Та үнэхээр бүх зүйлийг хариуцдаг орчлон ертөнцийн Эзэн юм. Таны гайхамшигт үйл хэрэг хаа сайгүй байдаг бөгөөд би бодит туршлагаараа дамжуулан Таны бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг амталсан төдийгүй Та бол миний хамгийн хүчирхэг дэмжигч, миний хоргодох газар гэдгийг харсан, мөн агуу улаан луу бол цаасан бар төдийхөн юм гэдгийг би харлаа. Гаднаас нь харвал тэр нэг их хумс, шүдтэй, хэтэрхий дээрэнгүй, харин Тантай нүүр тулгарах үедээ маш сул дорой, арчаагүй болдог бөгөөд ганц цохилтыг ч тэсвэрлэж чадахгүй. Зөвхөн Таны даалгавар, төлөвлөгөөг тэр дуулгавартай дагаж чадна. Би итгэлтэй л байх юм бол харанхуйн бүх хүчийг ялан дийлж чадна. Өө Бурхан минь! Хэдийгээр би одоо чөтгөрийн хянадаг энэ улс оронд байгаа ч ямар ч хүн, үйл явдал, юмсын хязгаарлалтад орохгүй. Би Таны ялалтын нотолгоо болохын тулд харанхуйн дарангуйллаас босож, энэ бузар газраас өндийн зогсох болно” гэж бодов.

Агуу улаан лууд мөшгүүлэх аймшигт нөхцөл байдал дор би Төгс Хүчит Бурханы үг л сорилт бүрд намайг хөтөлж, Сатаны туршилтуудыг ахин дахин ялан дийлэхэд надад тусалсан хэмээх гүн гүнзгий туршлагатай болсон билээ. Бурханы агуу нигүүлсэл, хамгаалалт өнөөдөр намайг энд авчирсан юм. Явсан замаа эргээд бодоход, би агуу улаан лууны дарангуйлал, мөшгөлтийг амсаж, гэртээ харьж чадалгүй өөр тийш нүүх хэрэгтэй болж, тэнүүлчний амьдралаар амьдарч байсан бөгөөд дэлхийн хүмүүсийнх шиг “дулаахан үүр”-тэй байсангүй, тэдэнтэй адил санаа амар байж, аажуу уужуу амьдралаар амьдарч ч чадсангүй. Мөн агуу улаан лууны дарангуйллаас болж миний зүрх сэтгэл ихээхэн зовлон, шаналал амссан билээ. Гэсэн хэдий ч эдгээр гашуун нөхцөл байдлыг мэдэрсэн болохоор би амьдралын баялагийг олж авсан. Агуу улаан лууны дарангуйллыг туулснаар би амин хувиа хичээсэн, жигшүүрт уг чанараа таньж мэдлээ. Би Бурханд үнэхээр итгэдэггүй, эсвэл хайртай байгаагүй гэдгээ олж харсан юм. Агуу улаан лууны дарангуйллыг амссан туршлагаасаа би түүний хорт, жигшүүрт, ёрын муу уг чанарыг таньж мэдсэн. Ийм нөхцөлд би Бурханы зөвт, итгэмжит байдал, гэрэл, сайн сайхан мөн чанарын талаар илүү их ойлголттой болов. Агуу улаан лууны дарангуйллын тэр туршлагаар дамжуулан би өөрийн эргэлзээтэй, тодорхойгүй итгэлийг мэддэг болсон ба Бурханд итгэх итгэлийн жинхэнэ утга учир, үнэ цэнийг ойлгосон юм. Энэхүү дарангуйллаар дамжуулан би Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдал, Түүний гайхамшигт үйл хэргийн талаар илүү их ойлгож авсан бөгөөд агуу улаан лууны Бурханд дайсагнадаг хэрцгий, ёрын муу, харгис мөн чанарыг нь олж харсан. Хүмүүсийг тэр хэрхэн завхруулж, тэднийг хуурч, хорлодгийг нь би тодорхой харсан. Үүнээс үүдэн би үүнийг гүнзгий үзэн яддаг болсон бөгөөд Бурханы үгэнд найдсанаар Сатаны ялзарсан зан чанараас салж, агуу улаан луунаас бүрэн дүүрэн нүүр буруулж, жинхэнэ хүний ёсоор амьдарч, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахад бэлэн байлаа. Бурханы бодит ажил надад амьдралын ийм баялаг зоогийг өөрийн биеэр амтлах боломжийг олгосон юм. Энэ нь агуу улаан лууд аль эрт сохлуулсан зүрх сэтгэлийг минь сэрээсэн төдийгүй амьдралын маш их агуу баялгийг олж авах боломжийг надад олгосон бөгөөд нэг л мэдэхэд би Бурханд итгэх зөв зам руу орсон байлаа. Төгс Хүчит Бурханд чин сэтгэлээсээ талархал, магтаалыг өргөе!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Аврагдах тухай багахан ойлголт

Линь Чин, Шаньдун муж Христэд итгэгч болсныхоо дараа би, бүх зүйлийг орхиж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж, чуулганы ажлыг сайн хийж,...

Leave a Reply