Бурханы хайр зүрх сэтгэлийг минь бэхжүүлсэн

2021-01-24

Жан Цань, Ляонин муж

Манай гэр бүлийнхэн бүгд үргэлж тун эвтэй байж ирсэн юм. Нөхөр маань тун анхаарал, халамжтай хүн бөгөөд хүү маань маш ухаантай, ахмад хүмүүсийг үргэлж хүндэлдэг. Түүнээс гадна, бид нэлээд бийлэгжүү байв. Онолын хувьд би тун аз жаргалтай байх ёстой, гэвч бодит байдал тийм байсангүй. Нөхөр, хүү хоёр маань надад хэчнээн сайн хандаж, бид хэчнээн чинээлэг байсан ч, эдгээрийн аль аль нь намайг аз жаргалтай болгож чадаагүй юм. Би үе мөчний үрэвсэлтэй болж, бас архаг нойргүйдэл туссан учраас шөнө огт унтаж чаддаггүй байсан бөгөөд үүнээс үүдэн тархины цусан хангамж багасаж, үе мөч минь бүхэлдээ сул болсон билээ. Эдгээр өвчинд тарчилж, мөн бизнес эрхлэх байнгын дарамтаас үүдэн би үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонд амьдарч байв. Үүнийгээ олон янзын аргаар даван туулахыг хичээсэн боловч ер нь юу ч нэмэр болох шинжгүй байлаа.

1999 оны 3-р сард найз маань Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надад дуулгасан юм. Бурханы үгийг өдөр бүр уншиж, цуглаанд тууштай оролцон, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр би зарим үнэнийг ойлгож авч, урьд нь мэддэггүй байсан олон нууцыг олж мэдсэн ба Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэх болов. Би энэ бүхэнд туйлын их хөөрч, ундаассан адуу ус руу тмүүлэх шиг Бурханы үгийг өдөр бүр уншдаг байлаа. Бас чуулганы амьдралд оролцож, ах эгч нартайгаа хамт байнга цуглаж, залбирч, Бурханыг магтсан магтан дуу дуулж, бүжиглэдэг байв. Зүрх сэтгэлд минь амар амгалан, аз жаргал мэдрэгдэж, оюун санааны төлөв минь өдөр ирэх тусам сайжирч байсан юм. Янз бүрийн хууч өвчин маань ч бас алгуур эдгэж эхэллээ. Үүний улмаас би Бурханд талархал, магтаалаа үргэлж өргөдөг байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы сайн мэдээг бүр ч олон хүнд түгээн, Бурханы авралыг тэр бүх хүнд хүртээхийг хүссэн юм. Үүнээс хойш тун удалгүй чуулган надад сайн мэдээ түгээх ажил хариуцууллаа. Би бадрангуй зүтгэлээр энэ ажилд өөрийгөө зориулсан боловч огт санаанд оромгүй зүйл тохиолдсон билээ…

2012 оны 12-р сарын 15-ны орой дөрвөн эгчтэй хийсэн цуглаанаа дөнгөж дуусгаад, явах гэж байхад маань урд хаалгыг өшиглөн онгойлгох чанга түс хийсэн чимээ сонсогдсон бөгөөд энгийн хувцастай долоо найман цагдаа өрөөнд дайран орж ирээд: “Бүгдээрээ бүү хөдөл, гараа дээш өргө!” хэмээн бидэн рүү орилов. Тэд ямар ч бичиг баримт үзүүлэлгүйгээр биднийг хүчээр нэгжин, иргэний үнэмлэхийг минь болон чуулганы мөнгөн гүйлгээний 70,000 юанийн баримтын хамт хураан авлаа. Баримтыг хармагцаа тэд үнэхээр их баярласан бөгөөд биднийг түлхэн, цагдаагийн машинд чирч суулгаад цагдаагийн хэсэг рүү аваачив. Цагдаагийн хэсэг дээр тэд цүнхнээс маань бидний гар утас, ЭмПи5 тоглуулагч, 200 юанийн бэлэн мөнгийг хураан авсан юм. Тухайн үед тэд нэг эгч бид хоёрыг чуулганы удирдагчид гэж сэжиглэсэн тул тэр шөнөдөө бид хоёрыг Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах алба руу шилжүүллээ.

Тэнд очсоныхоо дараа цагдаа нар биднийг салган, тус тусад нь байцаасан юм. Тэд намайг төмөр сандлаас гавлаад, дараа нь нэг цагдаа: “Тэр 70,000 юань ямар учиртай юм бэ? Хэн мөнгө илгээсэн бэ? Одоо тэр мөнгө хаана байна? Танай чуулганы удирдагч хэн бэ?” хэмээн ширүүнээр байцаалаа. Би зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирч байв: “Бурхан минь! Энэ цагдаа надаар чуулганы удирдагчдыг мэдээлүүлж, чуулганы мөнгийг өгүүлэхийн тулд шахалт үзүүлэхээр оролдож байна. Би Иудас болж, Танаас урваж яасан ч болохгүй. Өө Бурхан минь! Би өөрийгөө Таны гарт даатгахыг хүсэж байна. Надад итгэл, эр зориг, мэргэн ухаан хайрлаач гэж Танаас гуйя. Цагдаа нар надаас мэдээлэл авахаар яаж ч хичээлээ гэсэн, би Таны төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байна.” Тэгээд би тэдэнд “Мэдэхгүй!” хэмээн шийдэмгийгээр хэлэв. Үүнд тэр цагдаа дүрсхийн уурласан бөгөөд газраас углааш авч, толгой руу минь заналтайгаар цохиж эхлэнгээ, “Ингээд ам нээхгүй бай. Ингээд Төгс Хүчит Бурханд итгэ! Хэр удаан итгэхийг чинь харна аа!” хэмээн уурсан зүхлээ. Цохиулснаас болж нүүр маань тэсэхийн аргагүй өвдөн, тэр дороо хавдаж эхэлсэн ба толгой лугшин өвдөж байв. Чуулганы мөнгийг хаана хадгалж байгааг хүчээр хэлүүлэхийн тулд дөрөв таван цагдаа намайг ээлжлэн зодсон юм. Зарим нь хөл рүү өшиглөж, зарим нь үснээс атган, зулгааж, хойш урагш сэгсэрч, бусад нь ам руу алгадаж байлаа. Амнаас минь цус шүүрч эхэлсэн ч зүгээр л арччихаад үргэлжлүүлэн цохисоор байв. Бас хааяа намайг цахилгаан бороохойгоор цохиж, “Чи хэлэх үү, үгүй юу? Үнэнээ хэл!” хэмээн зодох зуураа бархирч байлаа. Ам нээхээс татгалзсаар байгааг минь хараад тэд цавь, цээж рүү цахилгаан бороохойгоор цохиход асар хүчтэй өвдөв. Зүрх дэлсэж, амьсгалахад бэрх болж эхэлсэн бөгөөд би чичирсээр эвхрэн хэвтлээ. Үхэл над руу алхам алхмаар ойртож байгаа мэт санагдав. Би амаа хамхиж, ганц ч үг унагаагүй хэдий ч сэтгэлдээ тун сул дорой болж, цаашид удаан тэсэж чадахгүй нь гэж бодогдсон юм. Зовлонгийнхоо дунд би Бурханд зогсолтгүйгээр залбирч байлаа: “Өө Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн ч махан бие минь сул дорой, хүч чадалгүй байна. Надад хүч чадал хайрлаач, ингэснээр би Таны төлөө гэрчлэлд зогсож чадна.” Тэр мөчид би, Эзэн Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнө Ромын цэргүүдэд хайр найргүй зодуулсан тухай гэнэт бодлоо: Тэрээр цус нөж болтлоо эрэмдэглүүлэн зодуулж, хамаг бие нь шархаар дүүрсэн…, гэвч Тэр ганц ч үг хэлээгүй. Бурхан ариун, гэм зэмгүй мөртөө асар их доромжлол, тарчлаан амссан ба хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдоход бэлэн байсан. “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийн биеийг өргөл болгож чадсан юм бол Бурханы хайрыг хариулахын тулд би ч бас зовлон туулах ёстой” гэж би дотроо бодлоо. Бурханы хайраар зоригжин, өөртөө итгэл итгэл минь сэргэж, Бурханд ийнхүү тангараглав: “Бурхан минь, Та ямар зовлон туулна, би ч тийм зовлон туулах ёстой. Таны уусан зовлонгийн аяганаас би ч бас уух ёстой. Таны төлөө гэрчлэлд зогсохын тулд би Танд амьа өргөнө!”

Энэ эрүү шүүлт бараг шөнөжин үргэлжилсний дараа би биедээ өчүүхэн ч хүч чадалгүй болтлоо зодуулсан байлаа. Маш их ядарсандаа нүдээ арай ядан нээлттэй байлгаж байсан ч нүдээ аньж эхэлмэгц тэд над руу ус цацдаг байв. Би даарсандаа дагжин чичирч байсан юм. Энэ сүрэг араатан тийм байдалтай байгааг минь хараад заналтайгаар: “Чи ам нээхийг хүсэхгүй хэвээр л байна уу? Энэ газарт бид чамайг үхтэл нь тамласан ч болно, тэгээд хэн ч хэзээ ч мэдэхгүй!” гэлээ. Би тэднийг тоосонгүй. Нэг ёрын муу цагдаа наран цэцгийн үрийн хальс аваад, хумс руу шаахад тэсэхийн аргагүй өвдөн, хуруу минь өөрийн эрхгүй салганав. Дараа нь тэд нүүр лүү минь ус цацаж, хүзүү рүү гоожууллаа. Чөмөг царцам хүйтэн уснаас болж би даарсандаа дагжин чичирч, туйлын их тарчилж байв. Бурханыг орхих юм бол цааш амьдарч чадахгүй байх вий гэж айн, тэр шөнө би Бурханд тасралтгүй залбирч байсан юм. Бурхан үргэлж дэргэд минь байж, Түүний үг намайг байнга зоригжуулж байлаа: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, …(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 36-р бүлэг). “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханы үг надад шавхагдашгүй их хүч чадал өглөө. “Тийм шүү, Бурхан бүхнийг захирч, бүх зүйл Түүний гарт байдаг. Ёрын муу цагдаа нар махан биеийг минь үхтэл нь тамласан ч гэсэн миний сүнс Бурханы хяналтад байгаа” гэж би дотроо бодов. Бурханы дэмжлэгтэйгээр би Сатанаас айхаа больсон ба урвагч болж, махан биеэ өөгшүүлэх утга учиргүй амьдралаар амьдрахыг бүр ч хүсэхгүй байв. Тийм болохоор би залбирахдаа Бурханд ийнхүү амлалаа: “Бурхан минь! Энэ чөтгөрүүд махан биеийг минь тамлаж байгаа ч би Таныг сэтгэл хангалуун байлгаж, өөрийгөө бүхэлд нь Таны гарт даатгахыг хүсэж байна. Үхэх байлаа ч би Таны төлөө гэрчлэлд зогсоно, Сатаны өмнө хэзээ ч сөгдөхгүй!” Бурханы үгийн удирдамжаар би өөртөө итгэх итгэлээр дүүрлээ. Цагдаа нар махан биеийг минь тамлаж, тарчилган, тэвчээрийн хязгаартаа би аль хэдийн хүрсэн ч Бурханы үг намайг дэмжиж байсан болохоор өвдөлт минь нэг л мэдэхэд хавьгүй багассан байв.

Маргааш өглөө нь ёрын муу цагдаа нар намайг үргэлжлүүлэн байцааж, “Хэрвээ чи өнөөдөр ам нээхгүй бол чамайг цагдаагийн тусгай албанд хүлээлгэн өгнө—тэнд чамайг эрүүдэн шүүх 18 төрлийн хэрэгсэл хүлээж байгаа шүү” хэмээн заналхийллээ. Цагдаагийн тусгай албанд хүлээлгэн өгнө гэж сонсоод би өөрийн эрхгүй айж, “Тусгай цагдаагийнхан энэ хэдээс хатуу л байж таарна; 18 төрлийн эрүү шүүлтээс би яаж амьд үлдэх билээ?” хэмээн дотроо бодлоо. Яг балмагдаж эхлэх үедээ би Бурханы үгийн нэг хэсгийг бодсон юм: “Ялагч гэж юу вэ? Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 12-р бүлэг). Сандарч, балмагдсан зүрх сэтгэлийг минь Бурханы үг дорхноо тайвшрууллаа. Сүнслэг тулаан өрнөж, надаар гэрчлэл хийлгэхээр Бурханы хүссэн мөч ирлээ гэдгийг ухаарахад эдгээр үг туслав. Бурхан намайг дэмжиж байгаа болохоор айх юм байсангүй. Ёрын муу цагдаа нар ямар ч хорлонтой арга ашигласан бай, Христийн сайн цэрэг байж, хэзээ ч бууж өгөлгүйгээр Сатантай үхэн үхтлээ тулалдахын тулд би Бурханд найдах хэрэгтэй байлаа.

Үдээс хойш нь Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооноос шашны асуудал хариуцсан хоёр цагдаа намайг байцаахаар ирээд, “Чуулганы чинь удирдагч хэн бэ?” гэж асуув. “Мэдэхгүй” гэж би хариулсан юм. Ярихгүй гэж байгааг минь хараад тэд хатуу, зөөлөн арга хослуулав. Нэг нь нударгаараа мөр лүү минь үнэхээр чанга ёворсон бол нөгөөх нь намайг уруу татах гэж Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн утгагүй онолууд чалчиж эхэллээ: “Орчлон ертөнц дээрх бүх зүйл байгалийн үйл явцаас үүсдэг. Чи илүү бодитой байх хэрэгтэй: Бурханд итгэх нь амьдралын чинь ямар ч асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй; чи өөртөө найдан, шаргуу ажилласнаар л асуудлаа шийдэж чадна. Бид чамд болон танай хүүд ажил олоход тусалж чадна шүү…” Би сэтгэл дотроо Бурхантай ойр дотно байсан ба дараа нь Түүний үгийн ийм хэсгийг бодсон юм: “Та нар хором бүрд сэргэг байж, хүлээх ёстой ба Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн сүлбэлдээн, зальхай хуйвалдаануудыг танин мэдэж, сүнсийг, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, юмс, зүйлсийг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Бурханы үг намайг даруй гэгээрүүлж, Сатаны далд явуулгыг нэвт харуулсан билээ. “Ёрын муу цагдаа утгагүй онолоороо намайг мэхэлж, өчүүхэн тусаар намайг хахуульдахаар оролдож байна—би Сатаны заль мэхэнд автах ёсгүй, хамгийн гол нь Бурханаас урваж Иудас болох ёсгүй” гэж би дотроо бодсон юм. Бурханы гэгээрэл надад ёрын муу цагдаагийн хорлонтой сэдлийг нэвт харуулсан тул тэд хатуу, зөөлөн аргын алийг нь ч ашиглалаа гэсэн би ер тоосонгүй. Тэр шөнө, намайг өөр хүн ирж байцаана, бас надад гэмт хэргийн түүх байгаа гэж тэдний хэлэхийг би сонслоо. Би юу тохиолдох гэж байгааг мэдэхгүй, мөн яаж шийдэхээ ч мэдэхгүй байсан тул удирдамж гуйн Бурханыг зүрх сэтгэлдээ дуудахаас өөр аргагүй байсан юм. Ямар ч хавчлага, гай зовлонтой нүүр тулсан бай, Бурханаас урваж болохгүй гэдгийг л би мэдэж байв. Хэсэг хугацааны дараа бие засах өрөөнд байхад минь гэнэт зүрх дэлсэж эхэллээ; тэгээд толгой эргэж, шалан дээр ухаан алдан унасан юм. Нэг л биш байгааг маань сонссон цагдаа нар тэр дороо яаран орж ирж, намайг бүчлээ. “Наадхаа чандарлах зууханд аваачиж шатаагаад, салж үз!” хэмээн хэн нэгэн заналтайгаар хэлэх нь сонстов. Гэвч, тэд намайг үхчих вий, өөрсдөө миний үхэлд хариуцлага хүлээх вий гэж айсандаа түргэн тусламж дуудаж, үзлэг хийлгэхийн тулд түргэний машинаар эмнэлэг рүү явууллаа. Би урьд нь зүрхний шигдээс туссанаас үүдэн миокардын ишемитэй болсон болж таарав. Байцаалтыг зогсоох ёстой болсон тул тэд намайг цагдан хорих газар луу аваачсан юм. Ёрын муу цагдаа нарын арга мухардсан царайг хараад миний магнай тэнийлээ—Бурхан надад зориулан гарц нээснээр одоохондоо би ямарваа нэмэлт байцаалтад орох шаардлагагүй болов. Тэрхүү бэрхшээлээс зайлсхийж чадсанаар би Бурханы үйл хэргийг харсан ба зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархал, магтаалаа өргөсөн билээ.

ХКН-ын засгийн газар чуулганы мөнгөний байршлыг надаар хэлүүлтлээ бууж өгөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор би юу ч боллоо гэсэн Бурханы талд бат зогсож, яавч Түүнээс урвахгүй, үнэн замыг орхихгүйн тулд дараагийн арваад хоногийн турш Бурханд өдөр бүр залбирч, үг хэл, зүрх сэтгэлийг минь хамгаалахыг Түүнээс гуйлаа. Нэг өдөр залбирсны дараа Бурхан намайг гэгээрүүлж, Бурханы үгийн магтан дууг сануулсан юм: “Бурхан чамаас юу хүсэх нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэстээ чи Бурханы өмнө үнэнч байдлаа харуулж чадна гэж найдаж байна, чи Өөрийн сэнтий дээрх Бурханы бахдалтай инээмсэглэлийг харж байгаа цагт энэ нь чиний үхлийн цаг үе байлаа ч гэсэн, чи нүдээ анингаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө өөрийн эцсийн үүргийг биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулж цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бүтээл нь Бурханы эрхшээлд байх ёстой”). Би зүрх сэтгэлдээ энэ магтан дууг ахин дахин дуулж, эргэцүүлсэн бөгөөд надад тавьж буй Бурханы шаардлага, хүлээлтийг Бурханы үгээр дамжуулан ойлгож авав. Орчлон ертөнцөд Бурханы захиралт дор амьдардаг бүх бүтээл болон газар дээр Бурханыг дагадаг бүх хүний дундаас үнэхээр Сатаны өмнө зогсож, Бурханд гэрчлэл хийж чаддаг нь туйлын цөөхөн тухай би бодлоо. Ийм орчин нөхцөлтэй нүүр тулах хувь тохиосон нь Бурхан намайг үнэхээр ер бусын байдлаар өргөж байгаа хэрэг бөгөөд намайг гэх Түүний онцгой ивээл юм. Ялангуяа “Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулж цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой” хэмээх Бурханы үг намайг гүнээ зоригжуулж байлаа. Би Бурханд өөрийн эрхгүй ийн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Урьд нь Петр Таны төлөө толгойгоо доош харуулан загалмайд цовдлогдож, Сатаны өмнө Таныг гэх хайраа гэрчилж чадсан. Одоо Хятадын эрх баригч намд баривчлагдсан маань Таны сайн санаа зорилгыг агуулж байна. Миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, Петрийнхтэй огт харьцуулшгүй хэдий ч Таны төлөө гэрчлэлд зогсох боломж олдсон нь миний хувьд агуу их нэр төрийн хэрэг билээ. Та надаар дамжуулан бага зэрэг тайтгарал олж аваг гэсэндээ би өөрийн амийг Танд өгөхөд бэлэн байгаа ба Таны төлөө гэрчлэл хийхийн тулд дуртайяа үхнэ.”

12-р сарын 30-ны өглөө Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо намайг байцаахаар хэдэн цагдаа явуулжээ. Намайг байцаалтын өрөөнд ормогц ёрын муу цагдаа хөвөнтэй өмд, хүрмийг минь тайлуулаад, “Одоо бид охин дүү, хүү хоёрыг чинь баривчилчихсан. Гэр бүлийнхэн чинь бүгд итгэгчид гэдгийг бид мэднэ. Бид нөхрийн чинь ажил дээр очоод, 2008 оноос Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснийг чинь олж мэдсэн…” гэлээ. Түүний үг хамгийн эмзэг цэгийг минь хөндөж, сэтгэл санааг минь үймрүүллээ; хүү, охин дүү хоёр минь ч бас баривчлагдчихна гэж би хэзээ ч бодоогүй юм. Сэтгэл хөдлөлдөө би гэнэт автан, тэдний төлөө санаа зовж эхэлсэн бөгөөд зүрх сэтгэл минь өөрийн мэдэлгүй Бурханаас холдлоо. “Тэднийг зодож байгаа болов уу? Тэгж хандвал хүү минь тэсэж чадах болов уу? …” гэж ахин дахин бодсоор байв. Яг тэр үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд буулаа: “Хувь хүн хэчнээн их зовох ёстой нь, мөн өөрсдийн замаар хэр хол алхах ёстой нь Бурханаар урьдчилан тодорхойлогддог бөгөөд үнэндээ хэн ч өөр нэгэнд тусалж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 6). Бурханы үг сэтгэл хөдлөлийг минь даруй намжааж, хүн бүрийн итгэлийн замыг Бурхан урьдчилан тогтоодог гэдгийг ухааруулсан юм. Хүн бүр Сатаны өмнө Бурханы төлөө гэрчлэл хийх ёстой—Сатаны өмнө Бурханы төлөө гэрчлэлд зогсох нь тэдний хувьд асар их ерөөл бус уу? Ингэж бодоод би тэдний төлөө санаа зовж, түгшихээ болилоо; тэднийг би Бурханд даатгаж, Бурханаар захируулж, зохицуулалт хийлгэхийг хүсэв. Яг тэр үед өөр нэг цагдаа хэдэн эгчийн нэр хэлээд, таньдаг эсэхийг минь асуулаа. Аль ч нэрийг нь мэдэхгүй гэж намайг хэлэхэд тэр сандлаасаа огло харайн босоод, цонхны дэргэдэх төмөр сандал руу намайг ууртайгаар чирч аваачин, тэндээс гавлаж, даруйхан цонх онгойлгосноор гаднах тэсгим хүйтэн агаар над руу үлээж эхэлсэн юм. Тэгээд над руу хүйтэн ус цацах зуураа намайг олиггүй үгээр харааж зүхэн, нүүр лүү минь углаашаар хэдэн арван удаа дараалуулан цохив. Түүнд маш их зодуулснаас нүдэнд гал маналзах л харагдан, чих дүнгэнэн, амнаас минь цус гоожиж эхэллээ.

Тэр шөнө, хэдэн цагдаа намайг хамгийн хүйтэн өрөө рүү шилжүүлсэн бөгөөд тэндхийн цонхнууд мөсөөр бүрэн хучигдсан байлаа. Тэд бүх хувцсыг минь хүчээр тайлаад, цонхны хажуугийн төмөр сандал дээр чармай нүцгэн суулгасан юм. Тэгээд намайг өчүүхэн ч хөдөлгөхгүйн тулд хоёр гарыг минь нурууны ард гарган сандлын түшлэгээс гавлалаа. Ёрын муу цагдаа нарын нэг нь цэвдэг, хорон өнгөөр: “Бид хүйсээс хамаарч байцаалтын аргаа өөрчилдөггүй юм” гэв. Тэрээр ингэж хэлэнгээ цонх ойлгоход чөмөг царцам хүйтэн салхи над руу үлээн, биеийг минь мянган хутгаар сийчих мэт болсон юм. Даарсандаа дагжин чичирч байхдаа би: “Би төрөлтийн дараах үе мөчний архаг үрэвсэлтэй болохоор ийм хүйтэнд байж болохгүй” гэж шүдээ тачигнуулан хэллээ. “Өө, ингэснээр үе мөчний өвчин чинь сэдэрнэ! Яваандаа чи чихрийн шижин, бөөрний өвчтэй ч болно! Хэчнээн олон эмчид үзүүлээд ч чи хэзээ ч эдгэхгүй!” хэмээн балмадаар хариулсан юм. Тэгээд тэр хувинтай хүйтэн ус авчруулаад, хөлийг минь хийлгэв. Дараа нь надад, “Наад хувингаасаа ганц ч дусал ус цалгиулж болохгүй шүү” гэж тушаалаа. Тэгээд нуруун дээр хүйтэн ус нэмж цацаад, картон цаасаар нурууг минь сэвэв. Агаарын температур цельсийн -20 хэм байлаа; чөмөг царцаам тэр хүйтэн усанд бээрсэн би хувингаас зөнгөөрөө хөлөө татсан ч цагдаа хөлийг минь тэр дор нь хүчээр буцаан хийж, дахин хөдөлгөхийг хориглолоо. Маш их бээрсэндээ бүх бие минь зангиран, өөрийн эрхгүй дагжин чичирч байсан бөгөөд судсан дахь цус царцчих шиг л санагдсан юм. Тийм байдалтай байгааг минь хараад цагдаа нар магнай хагартлаа баярлаж, “Чи яг хэмнэлийн дагуу ‘бүжиглэж’ байна!” гэж намайг дооглон, зэвүүнээр инээлдлээ. Хүнээс дор энэ бүлэг чөтгөр, араатнуудыг би энгүй их үзэн ядсан юм. Зугаа болгон хүмүүсийг тарчилгаж, бусдын зовлонгоос таашаал авдаг тамын чөтгөрүүдийг дүрсэлсэн видеог би гэнэт саналаа. Тэд мэдрэмж, хүн чанаргүй бөгөөд хүчирхийлэл, харгислалыг л мэддэг байв. Ёрын муу энэ цагдаа нар тамын чөтгөрүүдээс огт ялгаагүй, үнэн хэрэгтээ бүр тэднээс ч долоон дор байсан юм. Нэг хоногийн хугацаанд тэд нүүр лүү минь тоймгүй олон удаа алгадаж, чуулганы мөнгөний тухай мэдээллийг албадан хэлүүлэхээр оролдсон билээ. Зодуулснаас болж нүүр минь хавдах үед тэд мөс тавьж хавдрыг буулгаад, үргэлжлүүлэн зодсон юм. Бурханы хамгаалалт байгаагүй бол би аль хэдийн үхчих байлаа. Ёрын муу цагдаа нар ам нээх хүсэлгүй хэвээр байгааг минь хараад гуя руу, цавь руу цахилгаан бороохойгоор цохиж эхэлсэн юм. Цохих болгонд бүх бие минь өвдөн татганаж, татвалздаг байв. Төмөр сандлаас гавлуулсан би бултах боломжгүй байсан тул яаж ч хэрцгий зодуулж, дэвслүүлж, доромжлууллаа гэсэн зүгээр л хүлээн авахаас өөр аргагүй байлаа. Миний туулж байсан асар их тарчлааныг үгээр илэрхийлэх аргагүй байсан ч энэ бүхний туршид цагдаа нар ердөө нир хийн инээлдэж байсан юм. Бүр заналтай нь, нэг залуухан цагдаа хөхний товчийг минь савхаар хавчаад, хамаг чадлаараа мушгилаа. Маш их өвдсөндөө би чадлынхаа хэрээр хашхирч байв. Тэд бас шилтэй цэл хүйтэн усыг хоёр хөлийн завсар цавь руу харуулан хавчуулаад, дараа нь нунтаг гич уусгасан усыг хамар луу хүчээр хийлээ. Хамрын хөндий тэр чигтээ халуу шатаж, төөнөсөн халуун шууд тархи руу харвах мэт санагдсан билээ. Би амьсгаа авч зүрхлээгүй юм. Өөр нэг ёрын муу цагдаа тамхинаасаа гүнзгий сороод, утааг нь яг хамар луу минь үлээснээс үүдэн би аймшигтай их хахаж цацан, ханиав. Амьсгаагаа дарж ч амжаагүй байхад минь бас нэг цагдаа модон сандлыг доош харуулж тавиад, хоёр хөлийг минь завсраар нь хийж, улыг минь ил гаргав. Тэгээд төмөр саваа авч, хөлийн ул руу хэдэн арван удаа цохилоо. Шаналан өвдсөндөө хоёр хөл минь салж унах нь гэж бодогдсон юм; би өвдсөндөө ахин дахин хашхирч байлаа. Тун удалгүй хөлийн минь ул хавдаж, улайв. Хорон муу цагдаа намайг хайр найргүй тамласан юм. Зүрх минь хүчтэй савлаж, үхлийн ирмэгт байгаа мэт санагдлаа. Дараа нь тэд хурдан үйлчилгээтэй зүрхний тан өгөөд, намайг сэргэж эхэлмэгц дахин зодож, “Чамайг ам нээхгүй байвал хөлдөөж, үхтэл чинь зодно! Эцсийн эцэст хэн ч мэдэхгүй! Өнөөдөр чамайг үнэнээ хүлээхгүй юм бол бид дахиад хэд хоног цаг нөхцөөж байгаад хэн нь тэсэж үлдэхээ үзнэ дээ. Нөхөр, хүүхдийг чинь авчирч, одоо ямар харагдаж байгааг чинь харуулна, тэгээд ч хэлэхгүй бол тэр хоёрыг ажлаас нь заавал халуулна!” хэмээн заналхийлсэн юм. Тэгээд бүр, “Чи Бурханд итгэдэг биш бил үү? Яагаад Бурхан чинь ирж аврахгүй байгаа юм бэ? Эцсийн эцэст чиний Бурхан тийм тустай биш бололтой!” гэж намайг ёжилцгоов. Туйлын харгис хэрцгий, араатнаас долоон дор энэ бүлэг адгууснуудыг би бүхий л сэтгэл зүрхээрээ зэвүүцэж байлаа. Тэдний харгис тамлалыг тэсвэрлэх туйлын хэцүү байсан бөгөөд Бурханыг гүжирдэхийг нь тэвчих бүр ч хэцүү байв. Тиймээс би зүрх сэтгэлдээ Бурханыг бүх чадлаараа дуудан, намайг хамгаалж, зовлон туулах итгэл, хүч чадал, хүсэл зориг хайрлахыг гуйлаа. Ингэснээр би бат зогсож чадах байсан юм. Яг тэр үед Бурханы энэ үг санаанд орлоо: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Тийм шүү! Сатаны өмнө Өөрт нь гэрчлэл хийгээсэй гэж Бурхан надаас хүсдэг, иймээс би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэ бүх зовлон шаналал, доромжлолыг тэвчих учиртай. Эцсийн амьсгалаа тасрах хүртэл би Бурханд үнэнч үлдэх ёстой. Учир нь хүчирхэг, цангинасан гэрчлэл үүнээс л бүрддэг, мөн хөгшин диавол үүгээр л шившиг болно” гэж би дотроо бодлоо. Бурханы үгийн удирдамжаар миний зүрх сэтгэлд итгэл, урам зориг сэргэлээ. Би харанхуйн хүчийг нэвтлэн гарахад бэлэн байсан бөгөөд үхсэн ч Бурханыг энэ удаад сэтгэл хангалуун байлгах ёстой байв. Тэр үед чуулганы ийм магтан дуу санаанд орсон юм: “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой. Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, Түүнд үнэнч байхын тулд би доромжлолыг тэвчинэ. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”). “Тийм шүү! Би махан биеэ өөгшүүлэх ёсгүй. Сатаныг шившиглэж, Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчрах боломж байгаа цагт би өөрийн амийг Бурханд өргөхөд бэлэн байна” гэж би дотроо бодлоо. Тэр чөтгөрүүд намайг яаж ч эрүүдэн шүүж, зальхай явуулгаараа яаж ч мэхлэхээр оролдлоо гэсэн би санаа зорилгодоо тууштай болмогцоо эхнээс нь дуустал зүрх сэтгэлдээ Бурханд найдсан юм. Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлж, залж чиглүүлж, итгэл, хүч хайрлан, махан биеийнхээ сул талыг даван гарах боломж олгов. Ёрын муу цагдаа намайг дааруулан тамласаар байлаа: Бүх биеэр минь мөс үрснээс болж би маш их даарч, чичрэн, мөсөн агуйд түгжигдсэн мэт санагдсан юм. Шүд минь чанга тачигнаж, арьс минь хөхөрч, улайв. Шөнийн хоёр цаг орчмын үед, үхлийг хүсэмжлэхдээ тултал тамлуулсан би өөрийн эрхгүй дахин нэг удаа сул дорой болж эхэллээ. Тэр зовлонг дахиад хэр удаан туулах ёстойгоо мэдээгүй би зүрх сэтгэлдээ Бурханаас ахин дахин ингэж л гуйхаас өөр аргагүй байв: “Бурхан минь, миний махан бие дэндүү сул дорой тул би удаан тэвчиж чадахгүй нь. Намайг авраач!” Залбиралд минь хариулсан Бурханд талархъя; намайг яг тэвчиж чадахгүй болох үед, ёрын муу цагдаа нар ямар ч үр дүн гарахгүй байсан учраас байцаалтаа дуусгахаар шийдсэн юм.

12-р сарын 31-ний үдээс хойш 2 цаг өнгөрч байх үед ёрын муу цагдаа нар намайг хорих өрөөнд минь буцаан чирч авчирлаа. Би хөлөөс толгой хүртлээ хөх няц болж, зодуулсан байв. Гар минь бөмбөлөг шиг хавдан, хөхөрчээ. Миний нүүр хэвийн хэмжээнээсээ гуравны нэг дахин томорч хавдан, хөх ногоон болж, хүрэхэд хатуу, бүхэлдээ мэдээгүй байв. Биеийнхээ хэд хэдэн газар тогонд цохиулснаас болж түлэгдсэн шархтай болсон байлаа. Тэр үед хорих өрөөнд хорь гаруй хоригдол байсан бөгөөд өнөөх чөтгөрүүдэд яаж тамлуулсныг минь хараад бүгд уйлцгаасан юм. Зарим нь бүр намайг харахаас нүд халтирч, Коммунист Намын нэг залуухан гишүүн: “Эндээс гараад, гишүүнчлэлээсээ татгалзана” гэлээ. Хууль ёсны төлөөлөгч надаас ингэж асуусан юм: “Таныг зодсон хүмүүс аль хэсэгт ажилладаг вэ? Тэдний нэр хэн бэ? Надад хэлээрэй, би бүгдийг нь гаднын вeб сайтад нийтэлж, ил болгоно. Хятадыг хүнлэг газар гэж хэлдэг ч хүн чанар хаана байна вэ? Энэ ёстой балмад явдал!” Миний хүнд бэрх байдалд олон хоригдол хилэгнэн, “Коммунист Намыг ийм харгис гэж хэзээ ч төсөөлж байсангүй—ийм хорон үйл үйлдсэн гэдэгт нь итгэж ч чадахгүй нь. Бурханд итгэх нь хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлдэг сайн зүйл. Хятадад шашны эрх чөлөө байгаа гэцгээдэг биз дээ? Энэ яавч шашны эрх чөлөө биш байна! Хятадад мөнгө, эрх мэдэлтэй бол бүх юмтай байдаг. Жинхэнэ гэмт хэрэгтнүүд одоо ч сул чөлөөтэй явж байхад хэн ч тэднийг баривчилж зүрхэлдэггүй. Цаазын ялтай хоригдлууд төрийн албан хаагчдад мөнгө төлмөгцөө суллагддаг. Энэ улс оронд ямар ч шударга ёс, эрх тэгш байдал гэж алга! …” гэж уурсан дуу алдсан юм. Тэр мөчид би өөрийн эрхгүй Бурханы эдгээр үгийг санав: “Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). “Та нар үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу? Та нар үнэхээр, чин сэтгэлээсээ түүнийг үзэн яддаг уу? Би яагаад ийм олон удаа асууна вэ? Яагаад Би энэ асуултыг ахин дахин асуусаар байна вэ? Та нарын зүрх сэтгэлд агуу улаан лууны дүр төрх хэр байна вэ? Энэ үнэхээр алга болсон уу? Та нар үнэн голоосоо үүнийг ‘эцгээ’ гэж үзэхгүй байна уу? Бүх хүн Миний асуултан дахь санаа зорилгыг ухаж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн уур хилэнг өдөөж, хүмүүсийн дунд үймээн бослогыг турхирч, ингэснээр хүнээр өөрөөр нь гарах замыг олуулахын тулд байдаг бус, харин агуу улаан лууны хүлээсээс өөрсдийгөө чөлөөлөх боломжийг бүх хүнд олгоход оршино(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг). Бурханы үг намайг асар их тайтгарууллаа. Миний туулсан харгис эрүү шүүлтээр дамжуулан ХКН-ын засгийн газрын харгис, ёрын муу, чөтгөрлөг мөн чанар ил болсон ба үл итгэгчид эндээс ХКН-ын засгийн газрын үнэн нүүр царайг харж, энэ хөгшин диаволыг үзэн ядаж, хаяхаар хамтдаа өндийн босно гэж би хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ нь үнэхээр Бурханы мэргэн ухаан, төгс хүчний ажил байлаа. Урьд нь би ХКН-ыг улаан нар, ард түмний агуу аврагч гэж боддог байсан ч ХКН-ын засгийн газрын хүний үнэргүй хавчлага, эрүү шүүлтийн хохирогч болсны дараа тэдний талаарх бодол минь бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Тэд хүний амийг юман чинээ бодолгүй Бурханы сонгосон хүмүүсийг балмадаар хүчирхийлж, Тэнгэртэй сөргөлддөг бөгөөд аймшигт гэмт хэрэг үйлддэг муу ёрын сүнс, диаволын биелэл, Бурханыг эсэргүүцдэг чөтгөр гэдгийг би үнэхээр харсан юм. Бурхан бол бүтээлийн Эзэн, хүмүүс бол бүтээгдсэн зүйл билээ. Бурханд итгэж, Бурханд шүтэн мөргөх нь жам ёсны, зөв зүйл атал ХКН-ын засгийн газар Бурханы дагагчдыг улайран баривчилж, тамлахын тулд хилс хэрэг зохиож, Бурханд итгэдэг бүх хүнийг торондоо хамах гэж цөхрөнгөө баран найддаг. Тэд Бурханыг үзэн ядаж, Бурхантай дайсагнадаг диаволлог уг чанараа бүрэн илчиллээ. ХКН-ын засгийн газар товойлгогч болон үйлчилснээр Бурханы сайн сайхан, хайрын мөн чанар надад бүр ч илэрхий болсон юм. Бурхан хоёр удаа бие махбод болж, тоймгүй их хавчлага, зовлон бэрхшээл болон диаволын мөшгөлтийг амссан. Гэсэн ч энэ бүхний туршид Бурхан бүхий л дайралт давшилт, зовлон зүдүүрийг чимээгүйхэн тэвчиж, хүн төрөлхтнийг аврах ажлаа гүйцэтгэсэн билээ. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр үнэхээр агуу! Тэр мөчид би тэрхүү сүрэг чөтгөрийг бүх сэтгэл зүрхээрээ үзэн ядсан бөгөөд урьд нь Бурханы хайрыг хариулахын тулд үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, үүргээ биелүүлээгүйдээ үнэхээр гэмшлээ. Хэзээ нэг өдөр энэ газраас амьд гардаг л юм бол үүргээ биелүүлэхэд өөрийгөө улам ч их зориулж, зүрх сэтгэлээ Бурханаар авхуулна гэж би дотроо бодсон юм.

Дараа нь ёрын муу цагдаа нар намайг дахиад дөрвөн удаа байцаав. Тэд надаас юу ч олж авч чадаагүй тул “олон нийтийн дэг журам алдагдуулсан” гэх ял зохиож, шүүх хурал хүртэл 5000 юанийн нэг жилийн барьцаагаар сулласан юм. Гэр бүлийнхэн маань барьцааны мөнгийг төлсний дараа би эцэст нь 2013 оны 1-р сарын 22-нд суллагдлаа. Гэртээ харьсныхаа дараа цонхны цан харах болгонд зүрх савлаж эхэлдэг байлаа. Миний нүдний хараа эрс муудаж, үе мөчний өвчин маань дордож, бөөрний өвчтэй болсон юм. Би байнга даарч, цочимтгой болж, хоёр гар мэдээ алдан, нүүрний арьс гуужсан ба хоёр гуяны дотуур үргэлж тэсэхийн аргагүй өвдөн, нойрноос сэрээдэг байв. Энэ бүгд тэр диаволуудын тамлалтын нотолгоо байлаа.

ХКН-ын засгийн газрын хүний үнэргүй харгис хавчлагыг туулсны дараа хэдий би махан биеийн төрөл бүрийн тамлалыг амссан ч Бурхантай харилцах харилцаа маань дотносож, Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, хайр, авралын талаар илүү бодит ойлголттой болж, Төгс Хүчит Бурханыг дагах шийдвэрээ батжуулав. Би үлдсэн амьдралынхаа туршид Бурханыг дагаж, Бурханыг хайрладаг хүн болохоор эрэлхийлье гэж шийдсэн билээ. ХКН-ын засгийн газрын харгис хавчлагаар дамжуулан би Бурханы хайр, халамж, хамгаалалтыг биечлэн мэдэрсэн юм. Бурханы үг замын алхам тутамд намайг залж чиглүүлж, надад хүч чадал, итгэл өгөөгүй бол би өөрийн амссан энэ бүх хүний үнэргүй тамлалт, эрүү шүүлтийг хэзээ ч тэвчиж чадахгүй байх байлаа. ХКН-ын засгийн газар бол Бурханыг эсэргүүцэж, Бурхантай дайсагнадаг диавол Сатан байхаас зайлахгүй гэдгийг би энэ хосгүй орчныг туулсан туршлагаараа дамжуулж бүрэн дүүрэн ойлгосон юм. Хятадыг бурхангүй улс болгож, дэлхийг эзлэхээр зүтгэхдээ тэд яахаас ч буцдаггүй бөгөөд энэ дэлхий ертөнцөөс Бурханыг хөөн зайлуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэд Бурханы бүх дагагчийг ор үндсээр нь устгаж, бүгдийг нь торондоо хамж, улмаар Бурханы ажлыг бүхэлд нь үгүй хийх зорилгоор Бурханыг дагадаг хүмүүсийг улайран мөшгөж, баривчилж, хяхан хавчдаг. ХКН-ын засгийн газар үнэхээр дэндүү ёрын муу! Тэд хүмүүсийг бүхлээр нь залгидаг чөтгөрлөг араатнаас цаашгүй бөгөөд сөрөн явж сөргүү аашилдаг, тэнгэрт тэрсэлдэг, шударга ёсыг нураадаг, ёрын мууг дэмждэг харанхуйн сатанлаг хүч мөн. Хятадад ХКН-ын засгийн газар, эгэл жирийн сайн хүмүүсийг дарангуйлж, хүчирхийлдэг мууг үйлдэгчдийг сул явуулж, тэдэнд бүр хууль ёсны, улс төрийн эрх мэдэл өгдөг. Биеэ үнэлж, мөрийтэй тоглож, хар тамхи хууль бусаар тээвэрлэгч дээрэмчин, луйварчидтай сүлбэлдэж, тэдэнтэй хамт нүгэл үйлдэж, наадан цэнгэдэг төдийгүй ашиг сонирхлыг нь хамгаалахад тусалдаг. Амьдралын зөв замаар алхдаг Бурханы дагагчдыг л ХКН-ын засгийн газар дайснаа гэж үзэн, тэднийг ямар ч шалтгаангүй дарангуйлж, баривчилж, харгисаар хяхан хавчсаны үрээр олон итгэгчийн гэр бүл салж сарнин, хайртай хүмүүс нь таран бутарч, гэртээ харих аргагүй болдог. Олон хүн суурьшин төвхнөж чадалгүй, гэр орноосоо хол хэрмэл амьдралаар амьдарч байдаг. Бусад нь мөн Бурханд итгэснийхээ төлөө туйлын харгис эрүү шүүлтэд өртөж, бүр зэрэмдэг болж, үхтлээ зодуулдаг… ХКН-ын засгийн газар бол өршөөлгүй хэрцгий, хүнийг хөнөөгч, диавол Сатан гэдэг нь харваас илэрхий байна. Эцэст нь тэд үйлдсэн аймшигт нүглийнхээ төлөө Бурханы зөвт шийтгэлээс мултрахгүй. Учир нь, Төгс Хүчит Бурхан аль эрт ийнхүү хэлсэн билээ: “Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчдыг1 Бурхан өчүүхэн төдий ч өршөөхүй, Тэр үүнийг бүрэн устгах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы зөвт байдлыг магтаж, сайшааваас зохистой бөгөөд Сатаны хаанчлалыг Бурхан үлдэн хөөж, устгана. Бурханы хаанчлал энэ газар дэлхий дээр байгуулагдаж, Бурханы алдар суу орчлон ертөнц даяар түгэх нь гарцаагүй!

Тайлбар:

1. “Бүх хорон муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэ хэллэг нь дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шоронд хоригдсон он жилүүд

Өвлийн Чавгаь, Хятад 2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ...

Сүйрэл дундах амийн дуу

Гао Жин, Хэнань муж 1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг...

Leave a Reply